Чжоу Чанг

Background color
Font
Font size
Line height


"Тэгээд л.."

Гараа оролдон хэлэх нь түүнийг яг л бяцхан жаал шиг санагдуулах нь хачирхалтай.

Манай нийтийн өрөөнд байрлах ил зуухнаас гарах дөл ногоон өнгөтэй болохоор өрөө үнэндээ их харанхуй бүүдгэр байх аж.

Тиймд түүний царайны хувирлыг тийм ч сайн харж чадахгүй байлаа. Зөвхөн түүний хоолойг түүртэх юмгүй л тод сонсож байсан юм.

Тэр гэмшсэн гэлээ. 

Намайг мөрлөсөндөө, нэг удаа бүр уйлтал минь гомдоосондоо тэр гэмшсэн гэв.

Драко Малфой.

Слитерины ханхүү гэгддэг тэр миний өмнө гэмшлээ гэж үү. 

Сонин.

Бас жигтэй юм.

Бас ялимгүй хөөрхөн юм.

Драко тэр надруу дахиад л бага багаар ойртож байлаа. Зэрэгцээд буйдан дээр сууж байсан болохоор түүнээс зугтах арга байсангүй. Дахиад үнсчихвийдээ гэж битүүхэн сандарч байсан ч тэр тэгсэнгүй.

Зүгээр л мөрийг минь дэрлэсэн.

"Уучлаарай Лив"

Догдлоод унтаж чадахгүй байх гэж бодсон ч гайхалтай нь би дэрэн дээрээ толгойгоо тавьсан даруйдаа унтчихсан байлаа.

Хонх дуугаараагүй байсанд гайхах явцдаа би өнөөдөр Ням гараг болохыг санасан юм. Өнөөдөр бие даалтуудаа хийж, ирэх долоо хоногийн шалгалтандаа бэлдэхээс өөрөөр бид амарч болно. 

Өглөөний цайнд тийм ч их хүүхэд харагдсангүй. 

Аргагүй лдээ. 

Ганц дураараа унтаж болох өдрөө бүгд л унтахыг хүснэ шүү дээ.

Манай тэнхимийн урт ширээн дээр тийм ч их хүүхэд харагдсангүй. Гриффиндорын тэнхимд ч тэр цөөхөн хүүхэд харагдана. 

Хермони, Рон хоёр хамтдаа зэрэгцээд суух ба намайг харсан даруйдаа хоёулаа даллах аж. Би хариуд нь зүгээр инээмсэглэлээ. Учир нь манай эндээс хүн рүү инээгээд даллах хүн ховор шүү дээ. 

Бараг байхгүй гэчихсэн ч болно.

Шинэхэн үзэмтэй нарийн боовыг дундуур нь цуулж байтал хажууд минь хэн нэгэн ирэн өөрийн тавгаа чанга гэгч нь тавих аж.

Тод гарсан дуунд нь цочиж орхилоо. 

"Уучлаарай.."

Драко хажууд минь суунгаа ийн шивнэв. 

Мэдээж дасал болсоноороо зүүн чихэнд минь шивнэсэн нь энэ байлаа.

Тэр өнөөдөр ялимгүй цоглог харагдана. Мэдээж түүнийг энд суусан болохоор өнөөх хэдэн дагадаг нөхдүүд бас бид хоёрыг тойроод суучих нь тэр. 

"Энийг ид"

Панси өөрийнхөө бяслагтай бялуунаас Дракод өгөн тавган дээр нь тавихад тэр тэрэнд нь сэрээгээ хүргэсэн ч үгүй. 

Эвгүй юм.

Панси Паркинсон. 

Тэр яг Дракод сэтгэлтэй байхаас зайлахгүй. 

Тавган дээрээ байх нарийн боовнуудаа үг дуугүй идэх түүнийг нүд цавчилгүй ширтэж байсан юм. 

Бүр огт харцаа салгалгүй шүү дээ.

Инээдтэй юм.

Грэбб, Гойлль хоёр өөрсдийнхөө цайг ум хумгүй хурдан уучихаад Пансиг чирсээр тэнхимээс гарав. Панси үлдэх сонирхол өндөр байсан ч яах ч аргагүй өнөөх бадриун биетэй хоёрт чирэгдсээр цааш явах нь тэр.

"Хардсан уу?.."

Гаран гартал нь харж байх намайг энэ өгүүлбэр царцааж орхив.

Юу вэ?

Түүн рүү эргэж харан ямар юмаа яриад гэж хэрүүл хиймээр байсан ч амаар минь дүүрэн ананастай нарийн боов байсанд юу ч дуугарч чадсангүй. 

Харин тэр "Хөөрхөн юм" гэж хэлээд хацар дээр минь үнсчихсэн.

Дүүрэн юмтай байсан хацар минь бондойчихсон байсан нь түүний уруулын газардалтын бай болчихсон юм.

Хэрүүл хиймээр байсан ч дахиж хүүхдүүдийн анхаарлыг наашаанаа татахыг хүссэнгүй зүгээр л юмаа идэж байлаа. Тавгаар дүүрэн байх амттангуудаа идэж байхыг маань Драко шанаагаа тулан ширтэх аж.

Тухтай нь аргагүй намайг ширтэж байсан ч надад сандарч тэвдмээр мэдрэмж огт төрсөнгүйд би гайхна.

Өмнө нь түүний үнэр миний ойролцоо гарахад л би сандарч мэгдэж хаашаа зугтах вэ гэж боддог байсан байтал өнөөдөр тийм мэдрэмж надад төрсөнгүй.

Яг л айдагаа ардаа хийчихсэн аятай.

"Гахай.."

Шоолонгуй хэлсэн өгүүлбэрт нь муухай харахад тэр инээх аж. 

- Би гахай биш

"Нүдэн дээр минь таваг дүүрэн нарийн боов идчихээд.."

- Ид л гэж хийсэн юмыг иднэ шдээ

Тэр дахиад л хацар дээр минь үнсчихсэн.

Энэ удаад тэнхим хүүхдүүдээр дүүрчихсэн байсан болохоор сандарсандаа зугтах нь холгүй хоолны тэнхимээс гарч ирлээ.

Бурхан минь. 

Өдөржин би юу ч хийж чадаагүй.

Түүний нялуун байдал, тайван харцыг нь санах төдийд л хичээл хийх хүсэл минь унтарч байсан юм.

Энэ маягаараа яг Профессор Снейпын хичээл дээр олигтой оноо авахгүй шинжтэй.

Арай ядан өдрийг барж орой болохтой зэрэгцэн бэлтгэл рүүгээ явлаа. Замдаа би сонин жигтэй мэдрэмжийг мэдэрч байгаадаа гайхах нь тэр. 

Догдлол биш.

Сандрал ч биш.

Сонин нэг тийм мэдрэмж.

Хөл минь яг л шалнаас зуураад намайг явуулахгүй байгаа мэт мэдрэмж.

Гэсэн ч би яарсан.

Яг л дээр тэд нарт аюултай зүйл тохиолдсонг мэдсэн аятай би хурдалж байлаа. Замдаа таарах ноён Филчтэй ч мөргөлдөөд амжив. 

- Уучлаарай ноён Филч

Гэтэл тэр хариуд минь яахир хоолойгоороо араас "Уучлалт гуйхад оройтсон" гэлээ.

Үнэн байж.

Мэдрэмж минь худал хэлээгүй юм байна. 

7-р давхарт гарч ирэхдээ би эгнэн явах хүүхдүүдийг харав. 

Тэд баригдчихаж. 

Хермони толгойгоо гудайлган явах хүүхдүүдийн урд нь явж байсан ба намайг харсан даруйдаа долоовор хуруугаа уруулныхаа өмнө авчирав. 

Энэ дохиог би мэднэ.

Тэр намайг нууж байна.

Бас намайг чимээгүй байхыг анхааруулж байна.

Миний хажуугаар тэд яг л намайг танихгүй мэт зөрөв. Цаана нь хана дэлбэрчихсэн аятай нурсан байгаа нь харагдана. 

Өнөөх баахан тоос бужигнах өрөөнөөс Долорес Амбридж инээмсэглэлээр гарч ирж байв. Тэд хүүхдүүдийн ард очин цааш алхах аж. Тэр тэд нарыг хаашаа авч яваа юм бол.

Гол нь тэд яаж байгаад баригдчихав. 

Нулимс минь урсаж байлаа.

Хэн нэгэн хов хүргэснээс зайлахгүй.

Тэгэхэд толгойд минь нэг хүн шууд ороод ирсэн.

Драко?

Тэр өчигдөр?

Үнэхээр ингэх гээд байн байн уучлалт гуйгаад байсан хэрэг үү?

Галзуу юм шиг хурдан гүйж байлаа. 

Миний хөдөлгөөнд жанч минь ард намирах нь тээртэй санагдана. 

Хайсан хүн минь цааш алхаж байв. Тэр гадагшаа гарахаар явж байлаа. Нэг гараа халааслачихсан байх ба нөгөө гараараа нэг юм барьсан бололтой харагдахгүй байв.

Жижигхэн биетэй болохоор яг л одой морь шиг газар хороож шалисангүй. Араас нь гүйсээр байтал тэр гараад явчих нь тэр. 

- Драко?

Миний араас нь дуудах дуунаар тэр эргэж харав. 

Эргэж харахтай нь зэрэгцэн би түүний энгэрт наалдсан. Хүчтэй гүйж очсон болохоор тэр нэг алхам ухарч намайг тэврэн авах аж. 

"Чи уйлаад байгаа юм уу"

Тэр миний уйлах дуунаар намайг тэврэлтээс минь салгах гэж оролдоно. Хэд хэд оролдоод бүтэлгүйтсэн болохоор намайг зүгээр л тэвэрч байлаа.

- Уучлаарай?

"Юунд уучлалт гуйгаад байгаа юм"

Түүний зөөлхөн бөгөөд аяар аргадан хэлсэн өгүүлбэрт татарч ядаж байсан нулимс минь дахиад л урсаад эхлэх нь тэр.

Тэрнийг гэж бодсондоо.

Тэрнийг л байх ёстой гэж муу санасандаа би өөрөө өөртөө дургүй хүрч байлаа.

Дамблдорын Армийг барьж өгсөн хүн нь Драко байгаагүй.

Харин Чо байсан.



You are reading the story above: TeenFic.Net