"Бурхан минь гэж"
"Чамайг дахиж л уйлуулахгүй юм шүү"
"Дээр чи яг ингэж тасралтгүй удаан уйлсан уу?.."
Драко чихний араар үсийг минь аяар хийнгээ ийн хэлэх аж. Бид хамтдаа ургамал судлал ордог хүлэмжний гадаа сууж байсан юм.
Гадаа жиндүүхэн байх ажээ.
- Үгүй, би ердөө хоёр цаг л уйлсан
Хацран дээрх нулимсаа Дракогоос урьдаж арчингаа хариулсан минь харин энэ байлаа.
Жижиг модон торхон дээр суух миний өмнө Драко өвдөглөн суув. Тэгсэнээ хоёр гарыг минь торох юмгүй өөрийнхөө хоёр гарт багтаагаад барьчих нь тэр.
Юу хийх гээд байгаад нь гайхаад харж байсан чинь хоёр гарыг минь атгаад халуун амьсгалаараа үлээв.
Аан.
Гарыг минь л дулаацуулах санаатай байж.
"Лив?.."
Түүний зөөлнөөр миний нэрийг үечилж ингэж дуудах нь цээжинд минь ямар нэг зүйл хуруулах аж.
Магад.
Энэ мэдрэмж догдлолын нэг хэлбэр ч байж мэднэ.
- Мм?
Тэр яг нэг юм хэлэх гэж байсан.
Үнэхээр ойр байсан.
Гэтэл цаанаас Невилль намайг чангаар дуудсанаар тэр хэлэх үгээ тэр дороо залгих нь тэр. Бас болоогүй Невилль дээр харц нь тогтож түүнрүү муухай харж байлаа.
Тийм хол байхад.
Хэрэв түүнийг ингээд орхиод явчихвал тэр уурлах болов уу.
Дахиад надтай хэд хоног юм дуугарахгүй юм биш байгаа гээд л үнэн инээдтэй зүйл тэрхэн хооронд санааг минь зовоож байв.
"Туулай шиг харахаа болио. Тэрэн дээр оч, яаралтай зүйл болсон юм шиг байна"
Би зог тусав.
Үнэхээр энэ өгүүлбэр ямар ч дорд үзсэн ч шинжгүй, захиргаадсан өнгө аясгүй түүнээс гарлаа гэж үү.
Үнэхээр үү.
Хоолой нь зөөлхөн байсан ба нэг гараараа миний толгойг илэх аж.
Ардаа Драког үлдээгээд бушуухан Невилль дээр очиход тэр амьсгаатчихсан амьсгаагаа чулуун хана налан дарж байлаа.
- Чи зүгээр үү?
Түүний мөрөн дээр гараа тавин ийн асуухад тэр харин "Х-Харри тэр чамайг дуудаад" гэж гацаж түгдрэн байж хэлэв.
Бид хоёр хамтдаа нуугдаж явж байлаа. Учир нь тэр бусдаас нуугдах хэрэгтэй гэж хэлсэн юм.
Бидний арай ядан явж ирсэн газар хориотой ой байх нь тэр.
- Та нарт юу тохиолдоо вэ?
Невилльтэй хамт нэгэн том хар модны доор очиход модны том үндэс дээр Хермони, Рон, Харри гурав сууж байлаа. Гурвуулангийнхан хувцас нь муухай болчихсон бас нүүр нь халтартчихсан байгаа харагдана.
"Бид Долорес Амбриджийг алчихсан"
Энэ өгүүлбэр ард минь зогсох Невилль-ээс гарсан байсан юм.
Тэрэнрүү ямар чөтгөр нь гэсэн харцаар харах аядахад хажуунаас Рон инээх аядан "Зүгээр л түүнийг цинтавруудад өгчихсөн юм" гэлээ.
Санаа минь амрав.
Хэрэв тэд үнэхээр түүнийг алчихсан бол зайлшгүй том асуудалд орно шүү дээ.
"Түр ярилцья"
Ядарсан мэт сул өгүүлбэрийг Харри нэгэн модны араар оронгоо надад хандаж хэлжээ. Би ч хоёулахнаа юм ярихыг хүссэнийг нь ойлгож түүний араас явав. Том модны араар орсон даруйд тэр намайг тэврээд авах нь тэр.
"Оливиа.."
"Надад туслаач"
"Би айгаад байна"
Тэр уйлж байна.
Агуу шидтэн Харри Поттер миний өмссөн нимгэн хар цамцыг норгон уйлж байна.
Их эвгүй юм.
Түүнд хэцүүг байгааг ядах юмгүй ойлгосон болохоор ядаж тайвшруулах гэсэндээ түүнийг эргүүлээд зөөлөн тэвэрлээ.
- Харри, чи даваад гарнаа
- Надад итгэ
Тэр арай гэж тайвширсан.
Бид тав өнөөх модны дор сууцгааж байлаа.
"Би зүүд зүүдлэсэн"
"Ямар"
Сонирхолдоо хөтлөгдсөн Роны асуулт.
Тэр надаас урьтчихлаа.
"Лорд Волдеморт. Тэр удахгүй Лондонгийн Ид Шидийн яамны нууцын хэлтэст очно. Тэр нэг зүйлийг хайж байгаа.."
Нэрийг нь сонсох төдийд би хөшчих нь тэр.
Гэсэн ч би яриаг нь таслахыг хүссэнгүй.
"Тэр хайж байгаа зүйл нь түүнд эргэж ирэх боломж аль эсвэл маш их хүчийг өгнө"
"Тэнд.. миний зүүдэнд"
"Бид хамтдаа байсан. Маш их дементорууд, үхэл идэгч нар байсан"
"Бид тэмцэлдсэн бас тулалдсан"
Харри яриагаа гүйцээлгүй дуугүй болчихов. Толгой гудайхаас нь үзэхэд зүүд нь олигтой сайхан явдлаар дуусаагүй бололтой юм.
- Зүүд гэсэн шдээ Харри?
- Ердөө л нэг зүүд байвал яах уу?
Тэр толгойгоо сэгсрэв.
"Волдеморт"
"Бид хоёр холбоотой. Ямар нэг байдлаар бид холбоотойг би мэдэрдэг юм"
"Тэгэхээр энэ үйл явдал яг болох болно"
Тэгээд би төлөвлөгөөгөө гаргасан.
Харригийн үнэхээр л зөв бол тэр үйл явдал өнөө орой болохоор байсан юм.
Бидэнд цаг гэхээр зүйл үлдээгүй байлаа.
Нар жаргахад хоёр цаг ч хүрэхгүй хугацаа үлдсэн байх нь тэр.
Бид яаралтай боломжит бүх хүүхдүүдийг цуглуулсан.
Гэвч ердөө л 11.
Нар унахаас өмнө ид шидийн яаман дээр очих ёстой байсан ч бидэнд нисдэг дарь аль эсвэл хар лаа аль нь ч байсангүй.
Эдгээрийг олохын тулд бид Хогсмид явах хэрэгтэй болсон. Гэвч энэ нь маш их цаг үрэхээр байсан тул Хермони бодож бодож нэг гайхалтай санааг олсон юм.
Биднийг шүүрний пингийн хажууд зогсож байхад Хермони гэнэт л "Шүүр" гэж орилсон. Тэгэхэд нь л ойлгосон. Бид бүгдээрээ нисч чадна шүүдээ гэдгийг.
Яаж явах аргаа олчихсон болохоор бүгд хагас цагийн дараа одон орон судлалын цамхагт уулзахаар салцгаав. Би нийтийн өрөөндөө орж ирсэн.
Хэн ч байсангүй.
Буйдан дээр очиж суухдаа би гүн санаа алдаж байлаа.
Бас өөрөөсөө асууж байсан юм.
Юу хийгээд байнадаа гэж?
Үнэхээр би юу хийгээд байна вэ?
Волдемортд үнэхээр тэр хайгаад байгаа зүйл нь оччих юм бол тэр л миний хүсэх зүйл биш гэж үү? Харин ч эсрэгээрээ би эд нарт саад болох ёстой биш гэж үү?
Ердөө иймхэн хоёр сонголтоос болж уйлна чинээ санасангүй.
Волдермортын Арми уу?
Дамблдорын Арми уу?
You are reading the story above: TeenFic.Net