Анхны Үнсэлт

Background color
Font
Font size
Line height


Түүний дагжин чичрүүлэм хүйтэн байдал дахиад л эхэлчихэж.

Энэ удаад тэр бүр "Шидэт Амьтдыг Асрахуй" хичээл рүү явж байх замд минь тэр том зай байсаар байтал намайг мөрлөчих нь тэр.

Драко.

Драко Малфой.

Гарт минь байсан хоёр боть ном, өдөн үзэгтэй хамт газар унахад тэрийгээ авах зуураа түүнийг араас нь зурс харахад тэрээр хар жанчаа намируулсаар цааш явж байлаа.

Тэгэж харж үлдэхдээ би тэр оройг санав.

Тэр хоёр ч орой, хоёр ч удаа оройн хоолны цагаар намайг хаагуур яваад байгааг минь асуусан. Үнэндээ би тэрэнд үнэнээ хэлчихмээр байсан ч бас нөгөөтэйгүүр надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй гэсэндээ түүнд худлаа ярьж орхисон.

Нүд рүү нь харж байгаад.

Гэсэн ч төд удалгүй би тэрэнд баригдчихсан юм.

Тиймээ тэр, биднийг бэлтгэл хийж байгааг мэдчихсэн.

Хэдий тэр бүгдийг нь мэдэхгүй ч ядаж л гадарлачихан болохоор бүгдийг Профессор Снейп ч юм уу бүр Долорес Амбриджт ч бай хамаагүй хэлчих байх гэж бодсон ч тэр одоог хүртэл хэнд ч хэлсэн шинжгүй байгаа.

Гаднаа надад тэр хүйтэн хандаж, үл тоож, өвтгөж байсан ч.

Ядаж л тэр хов зөөгөөгүй, биднийг барьж өгөөгүй.

Тэрэнд нь би талархаж түүнд төвөг удахаа байсан.

Дэргэд нь сууж хооллодогоо больж, өөрийн царцаамагаа түүнтэй хуваалцахаа больсон.

Бид нэгэнтэйгээ юу ч дуугаараагүй олон хоносон. Тэр тааралдах бүртээ над руу муухай харж байсан болохоор тэр хүйтэн жихүүдэс хүргэм харцыг нь харахгүй гэсэндээ би үргэлж зугтах болсон.

Тааралдсан ч би нүүр буруулан зөрж байлаа.

Энэ хооронд бидний нууц бэлтгэл маш ахиц дэвшилттэй явж байсан юм.

Хүүхдүүд.

Тэд бүгд бүгдээрээ их хичээж байсан.

Тэд бараг л заасан бүх шившлэгийг зурчихсан байсан юм. Невилль саваагаа зөв барьдаг болохын хажуугаар патронусын шившлэгийг хамгийн хурдан сурсан. Магад түүнд жаргалтай дурсамж олон байсан байх. 

Харин Рон. 

Тэр шившлэгээ алдалгүй зөв хэлдэг болсон энэнд Хермонигийн тусламж их байсан. Хермони тэр өөрөө маггли гаралтай ч гэлээ чамлахааргүй чадварлаг шившлэг бүтээж байсан юм.

"Сайхан амраарай Хермони"

Бид хоёр нэгэнрүүгээ даллах аж.

Үнэндээ энэ бүх хугацаанд бид их дотно болцгоосон. Охид л болсон хойно, унаган эмэгтэй хүний зан надад байсан тулдаа ч юм уу яадаг ч бай түүнтэй амархан дотно болж чадсан гэхэд болно.

Тэр надруу далласан шигээ өөрийн Гриффиндорчуудын өрөө байх зүг рүү явав. Би шатаар уруудан явж байх замдаа өөрийнхөө халаасанд тэмдэглэлээ байхгүй байгааг анзаарсан юм.

Шатаар буух бүрт гяндангаар дайрч өнгөрдөг болохоор даарсандаа гараа халаасандаа хийхэд ганц хэрэгтэй зүйл минь байхгүй байгааг ингэж нэг анзаарсан хэрэг.

Дахиад л 7-р давхарт гарч ирлээ. 

Намайг ороход хэн ч байхгүй байх шиг байв. Өөрийн юмаа үлдээсэн газрыг мэдэж байсан болохоор ил зуухны наахан талд өөрийнхөө нугласан цаасыг олсон юм.

Гэтэл?

Би нэг чимээг сонссон.

Тэртээ цаана толины наана Чо Харриг үнсчихсэн нь тэр.

Үнсүүлсэн Харри байтугай санаандгүй харсан би сандарч орхив. Бушуухан шиг тэдэнд баригдалгүй гарахаар зэхэж сэмхэн хаалгаар амжилттай гарахдаа нэг сайн гүнзгий амьсгаа гаргаж нэг юм тайвширлаа.

Энэ хоёрыг ийм дотно гэж мэдээчгүй юм байна. 

Дахиад л өнөөх хүйтэн.

Гянданд зөвхөн миний л алхах чимээ, хадагтай Розирын саяхан илгээмжээр явуулсан шинэ гуталны чимээ л гарах аж.

Өнөөдрийн бэлтгэл дэндүү орой тарсантай зэрэгцэн өөрөө дахиад баахан дээшээ, доошоо явчихсан болохоор цаг нилээн оройтжээ. 

- Цэвэр цустан

Нууц үгээ аяар хананд шивнэчихээд нэг алхам хойшлож хаалга гарч ирэхийг хүлээлээ. Энд дэндүү хүйтэн байсанд хэдхэн секунт ч хүлээж чадалгүй биеэ хумиж байлаа.

Гэтэл хаалга хонгилын наана гарч ирэхтэй зэрэгцэн ар нуруунд минь дулаан мэдрэгдэх нь намайг айлгаж орхих нь тэр.

Хэн нэгэн намайг араас минь тэврээд авсан нь энэ байсан юм.

Бушуухан шиг түүнээс холдох гэсэн ч өнөөх бадриун өндөр бие намайг өөрийнхөө халуу төөнөх биеээс огтхон ч холдуулсангүй.

Бүр хөндийрүүлсэн ч үгүй.

"Ямар орой ирдэг юм"

Драко.

Намайг тэвэрсэн хүнийг биш ээ, одоо ч тэр тэвэрч байгаа хүнийг би Драко гэдгийг мэдэж байсан юм.

Түүнээс үнэртдэг энэ үнэрийг би мэднэ шүү дээ. 

"Хариулахгүй юм уу"

Юу гэж хариулахаа мэдэхгүй гацчих нь тэр.

- Бэлтгэл сая л дөнгөж тарсан юм аа

Тэр миний өгүүлбэрийг дуусахтай зэрэгцэж намайг эргүүлээд өөрлүүгээ харуулчихсан. Үс нь үргэлж эмх цэгцтэй байдаг ч харин энэ удаад замбараагүй арзгар бас нойтон юм шиг харагдах аж.

Хичээлийн цаг хэдийн дуусч амралтын цаг эхлэсэн болохоор тэр жанч аль эсвэл дүрэмт хувцасны хантааз зэрэг хувцас өмсөөгүй байлаа.

Зүгээр л нэг хоолойтой хар цамц.

Түрүүхэн гэдсэн дээр минь байсан хоёр гар одоо харин бэлхүүсээр минь орсон байлаа.

Түүний хоёр гар дэндүү тухтай байрлалаа авчихсан байгааг мэдэхдээ л би түүнтэй ийм ойр байгаагаа мэдсэн юм.

Гүн саарал нүд нь хажуухан хананд өлгөөтэй байх бамбарын дөлөнд гялалзана.

Даарч байсан бие минь түүнтэй наалдах мөчдөө л дулаацсан мэт би хэдийн даарахаа больжээ.

Тэр ч намайг ширтэж, би ч түүнийг ширтэж.

Бид хангалттай удаан нэгнээ ширтсээр л байсан.

Хэн нь ч түрүүлж дуугарсангүй, зүгээр л нэгнээ ажиглан харна.

Яг л хараагүй өдрүүдээ нөхөж байгаа мэт.

"Лив"

Тэр үргэлж миний нэрийг үеээр нь салгаж дууддаг.

Лив гэж.

Ганцхан тэр л намайг ингэж дууддаг.

Энэ нь ч надад таалагддаг.

- Мм?

Шивнэх мэт хэлсэн түүний хариуд би өөрөө юу гэж хэлэхээ үл мэднэ.

"Санасан"

Ердөө ганцхан үг.

Ганцхан үг намайг догдлуулж, булиглуулж орхисон.

Гэсэн ч түүний дараа хийсэн үйлдэл бүр хөөрхий зүрхийг минь зогсоох шахах нь тэр.

Тэр намайг үнсчихсэн.

Яг л миний зүүд шиг.

Гэхдээ би тэр зүүдэндээ хана налан даарч байсан. Гэвч би одоо түүний дулаан тэвэрт даарахгүй дулаан байлаа.

Хамарнаас нь гарах амьсгал нь тод мэдрэгдэж, уруул нь хүртэл миний уруулан дээр хөдлөж байгаа нь гээд л надад түүний гэх бүхэн тод мэдрэгдэж байсан юм.

Цохилох зүрх нь. 

Үсийг минь илэх гар нь. 

Одоо ч салаагүй байх нь уруул нь.

Анхны үнсэлт.

Миний, бидний анхны үнсэлт.



You are reading the story above: TeenFic.Net