"Онол бол дадлагат хүрэх гол түлхүүр юм"
Өмссөн хувцасыг нь харах бүрт нүд хорсох шиг болдог Профессор Амбридж тэнхимийн урд зогсонгоо ийн хэлэх аж.
Тэр хэрэв онол шахдаггүй, ягаан хувцас өмсдөггүй байсан бол надад таалагдах байсан байж магадгүй л юм.
Гэхдээ.
Одоо л бол одоо.
"Хамгаалалтын шившлэг сурахгүйгээр бид яаж аюулаас зайлсхийх юм бээ Профессороо"
Алдарт Харри Поттер.
Энэ үед ч.
Миний үед ч.
Тэр алдартай нэгэн байсан.
Сэтгэл хөдөлмөөр юм.
Тэрний ууртай аль эсвэл цухалдсан өнгө аясаар хэлсэн өгүүлбэрт Долорес Амбридж инээмсэглэлсээр л байлаа.
Тэгсэнээ илүү эелдэгээр инээмсэглэн "Та нар шиг хүүхдүүдэд хэн халдах болж байна Ноён Поттер" гэв.
Харин Харриг юм хэлэх гэтэл хажуу ширээнээс нь Хермони болиулж байгаа харагдлаа. Тэр хоёрыг бүтэн тольдох боломжтой арын эгнээнд сууж байсан болохоор би байр байдлыг тэр даруй ойлгосон юм.
- Магадгүй Волдеморт ч юм билүү
- Миний санахын тэр энд ирэх шалтгаантай шиг санагдах юм
Сүүлийн өгүүлбэрээ дуусгахдаа зориуд Харри дээр нүдээ унагахад тэр надруу харж таарав. Мөн миний итгэл төгс хэлсэн өгүүлбэрт анги тэр аяаараа дуу алдах нь тэр.
Зарим нэг нь намайг зоригтой юм гэлцэх бол бүр зарим хүүхдүүд "Хэцүү Нэрт"-ийн нэрийг шууд хэлээд л тэнэг юм гэж байлаа.
Харин надад тэд нарын хэрэггүй дэмий балай яриа тийм ч сонин байсангүй.
Алдарт Харри Поттерын хариу үйлдэл л чухал байсан юм.
Тэр инээмсэглэсэн.
Яг миний нүд рүү хараад мишээсэн.
Үнэндээ чамд туслах гэж тэгэж хэлээгүй ч энэ багшийг зайлуулахад бид хамтрах хэрэгтэй бололтой.
Ийм чадвартай багшийг Хогвартс урьж авчирсан нь магад Хогвартсын хамгийн хар бараан үед тооцогдох байх.
Биш ээ, тооцогдсон шүү дээ.
Тиймээс энийг.
Энийг л багахан өөрчилчихье.
"Тэр үнэхээр тэгэж хэлсэн гэж үү"
"Бурхан минь Долоресын царайг та нар харсан ч болоосой"
"Цэнхэр үстийн ачаар хуулж авах хичээл минь хоёр дахин нэмэгдчихлээ гэж"
"Солиотой юм"
"Оливиа Розир, үргэлж л санаанд оромгүй үйлдэл хийх юмаа"
"Хараач. Хэнтэй ч нийлэхгүй байгаагаас нь харахад тэр үнэхээр жийрхмээр нэгэн бололтой"
"Яг мөсөн гүнж"
Тавагтай зутанг минь ч тайван идүүлчихгүй юм аа.
Хажуу эгнээнд минь суух Равенклавын хэдэн охидууд энд орж ирсэн цагаасаа дувтан миний талаар ярьж байлаа.
Сүүлдээ бүр залхах шиг.
Сүүлийн халбагадалтаа ам руугаа хийчихээд өнөөх 6-р дамжааны хэдэн охидруу харахад хов ярьснаасаа болоод идэж ч амжаагүй байгаа зутан нь дүүрэн харагдах аж.
Бүр уур савсаатай.
Уруулд минь мушилзаж тодрохтой зэрэгцэн хамгийн их юм яриад байсан бор үстэй охины зутан өвөр дээр нь уначих нь тэр.
Охидууд ч уулга алдаж тэрүүгээр нэг юм болов.
Ашгүй.
Чих амарлаа.
Саваа ашиглаагүй болохоор мэдээж тэд хөөргөх шившлэг гэж гадарлахгүй нь ойлгомжтой.
Зүгээр азгүй байлаа л гэж бод азгүй амьтад минь.
Равенклавд ухаантай хүмүүс л ордог гэж бодсон ч ердөө л ном унших дуртай хэнхэгүүд л ордог бололтой юм.
"Тэр ч тийм шүү"
Сүүлийн өгүүлбэрээ бодохтойгоо зэрэгцүүлэн амандаа аяар хэлчихсэн гэдгээ ухаарч ч амжаагүй байтал хажуунаас Драко Малфой миний ярианд орсон нь энэ байв.
- Юу хийж байгаа юм?
"Харж байгаачлан оройн хоолоо идэж байна.."
Нээрээ тийм шүү дээ.
Тэр хар талхыг бага зэрэг уран жижиглээд амруугаа хийж байлаа. Эргэн тойрноо гүйлгээд харахад үргэлж хамт явдаг хэсэг бүлэг хүүхдүүд нь байхгүй байсан юм.
"Тэд байхгүй ээ"
Юу вэ.
Энэ чинь яахаараа гэнэт намайг ингэж нэвт шувт хардаг болчихов.
Угаас хооллоод дуусчихсан байсан болохоор босох гэхэд тэрээр жанчны минь зүүн ханцуйнаас татан буцаад суулгачих нь тэр.
"Байж бай"
"Би дуусаагүй байна"
Юу вэ.
Би яахаараа энийг ингэж эрхлүүлж хоол идэж дуустал нь харж суух ёстой юм.
Юу вэ харин.
Тохой нь миний гарт хүрч, хажууд ойрхон суугаа болохоор түүнээс үнэртэх онцгой үнэр дэндүү содон үнэртэх аж.
Цэцэгний ч гэмээр юм уу.
Аль эсвэл далайн бүр борооны ч гэмээр юм уу тийм үнэр.
Сонирхолтой л юм.
Түүний тавагтай хоол дуусахын алдад хоолны тэнхимээр дүүрэн шуугилдаад эхлэх нь тэр.
Хэсэг хүүхдүүд босч зогсон хэн нэгнийг тайвшруулах агаад Гриффиндорын ширээний тэнд Харри үймээн тарьсан нь энэ байлаа.
Тэр яг л хичээлүүд дээрх шиг элдэвийн юм ярьж бусдыгаа тавгүй болгосон нь ойлгомжтой. Хий юм хардаг аятай үргэлж хачин аашлах нь элбэг.
Өнөөдөр бас л яг тиймэрхүү болсон байхаас зайлахгүй.
"Тэр ирж байна"
"Бидэн дээр ирэх гэж арми бэлдэж байна"
"Ойлгож байна уу та нар"
Түүний хашгичин хэлэх өгүүлбэрт хоолондоо л анхаарал хандуулж байсан хүүхдүүд шуугилдаж эхлэх нь тэр.
Бүр зарим нэг сандралдан орилолдох бол азаар Профессор МакГонаголль тэд нарыг дуугүй болгож чих амраав.
Харриг Рон, Хермони хоёр тайтгуурлах аядах бол тэр тийм ч тогтворжсон шинжтэй харагдахгүй байлаа.
"Түүнийг ширтэж дууссан бол нийтийн өрөөрүү явах уу даа"
Чихэнд минь хэлсэн өгүүлбэрт бие минь зог тусав.
Сая тэр надтай дэндүү ойр байсан.
Амьсгаа нь чихрүү үлээсэн.
Энэнд одоо ямар чөтгөр нь шүгэлчихсэн юм бээ?
Үр хойчоо эргүүлэхээсээ ичээсэй билээ.
Нийтийн амрах өрөөнд ирэхэд хэзээний Харригийн талаарх яриа газар авчихсан энэ тэнд ярьцгааж байх аж.
Тэр ч цаг үргэлж халуухан сэдэв байх юм.
Яриаг нь чагнах аядвал бүгд л түүнийг худлаа ярьж байна гэцгээж байлаа. Бүр тэрнийг худал цуурхал тарааж байна ч гэж гүтгэж гарсан юм.
Үнэхээр нэг ч хүүхэд түүнд итгэхгүй байгаа нь тодорхой бас илт байх нь тэр.
Ганцхан би л энэ мэдээнд баярлаад байна уу даа?
Харанхуйн эзэн эргэн ирж байгаа гэдэгт.
You are reading the story above: TeenFic.Net