Одон орны хичээлээс бага зэрэг хоцорч байгаа учраас замдаа тааралдах бүхнийг мөргөж унагах нь холгүй явж байтал нэгэн хуучин нарийн мод гэдсэнд минь тулан намайг зогсоож орхив.
Ноён Филч.
Тэр надруу муухай харц шидэлсэнгээ шигээ намайг зогсоосон нь энэ байсан юм.
"Розир авхай сургууль дотор гүйх хориотой"
Нэртэйгээр нь алхаж явах хориотой, амьсгалах хориотой гэчихээсээ билээ. Янз нь өнөөх Амбриджийн бас нэг утгатай дүрэм шинээр гарсан бололтой юм.
Шал утгагүй гэж.
- Надруу зэвхий нүдээрээ харж зогсоод миний цагийг хумсалсаар л байх уу?
Урд минь зам хаан зогсох тэр одоо хэн юм бээ.
Харваас тэр олхиогүй нэгэн шүү дээ.
"Ч-чи яаж ингэж"
Нүдээ эргэлдүүлсээр түүнтэй зөрөхөд тэрээр ард минь Амбриджид хов хүргэнэ, Слитерин тэнхимээс оноо хасна гэж үглэсээр үлдэв.
Хөөрхий.
Оноо хасах, нэмэх эрхгүйгээ ч мэдэхгүй хэрэггүй жоохон хүүхдүүдрүү томорч уураа гарган өөрийгөө аргадах юм.
Шидгүй төрсөн нь ямар бидний буруу бишдээ.
Дотроо ноён Филчийг өрөвдөх, муулах хоёрын дундуур бодон явж байтал яг одон орны цамхагийн наана хэн нэгнийг мөргөчих нь тэр.
Хөөрхий.
Харри өөрийн жанчаа гөвсөөр газраас босох аж.
Тэгэхээр алдарт Харри Поттерыг шороотой нь хутгаад хаячихжээ.
- Зүгээр үү
"Т-тиймээ"
Тэр дөнгөж сая ууль шувуугаа явуулсан бололтой. Өнөөх цагаан шар шувуу нь бид хоёроос холгүйхэн амандаа цаас зуучихсан цааш нисэн байгаа харагдлаа.
- Зүгээр бол
Эсэн мэндийг нь мэдсэн болохоор хичээлдээ суухаар яаравчлахад тэрээр араас минь ийн хэлэх аж.
"Хэрэв Профессор Синистрагийн хичээлд суух гэж байгаа бол тэр сурагчдыг оруулахгүй байна лээ. Чамаас өмнө ирсэн Невилль, Симус хоёрыг буцаачихсан" гэв.
Ийм болохоор нь л яарч явсан юм.
Золиг гэж.
Харин та Ноён Филч.
Нойтон шалан дээр хальтирч унаасай билээ.
Сургууль дотор эргээд орвол хаа сайгүй ингэж ч болохгүй, тэгэж ч болохгүй гэсэн хэрэггүй дэмий ярианууд сонсогдож бачимдахаа мэдэж байсан болохоор сэрүүхэн ч гэлээ цамхагт үлдэхээр шийдсэн юм.
Цүнхнээсээ одон орны ном гаргаж ирэн хуучирсан шатан дээр суун өнөөх номоо уншиж эхлэхэд хэдийн шатаар буучихсан байх гэж бодсон хүн минь хажууд ирээд суучихсан нь тэр.
"Дурмстранг гайхалтай сургууль тиймүү"
Байз.
Тэр надтай яриа өдөөд байна уу даа.
Зууны агуу шидтэн гэж тэмдэглэгдсэн байдаг хүн ингээд надтай ярьж байна гэж үү.
Хөөх.
Энэнтэй ингэж ярихдаа баярлаж байгаа юм чинь хамаатан садан, өвөөгөө харвал бараг тэвэрч аваад уйлах нь ээ.
Бодох төдийд бие арзас хийчихлээ байна.
- Үнэндээ их уйтгартай лдаа
Дурмстрангийг би хаана байдгийг нь ч мэдэхгүй юмсан.
Бид хоёр дараагийн цаг хамтдаа тоо зүйн хичээлтэй байсан болохоор тэр цагийг хүргэж хамтдаа баахан хэрэгтэй, хэрэггүй зүйлсийн талаар ярив.
Түүний намтарт тэрнийг маггличуудын ертөнцөд өссөн гэж бичсэн байдаг болохоор аль чадлаараа би өөрийн мэдэхгүй тэр ертөнцийн талаар асууж байсан юм.
Тэр ч надад цааргалалгүй хариулж байлаа.
- Бид буух хэрэгтэй бололтой
Цамхагаас одон орны хичээлд суусан хүүхдүүд гарч ирж харагдсан нь энэ байсан юм. Би ярианд өртөхийг хүссэнгүй.
Тэртээ тэргүй элдвээрээ яриулж байгаа би өөрийнхөө нэрний ард урд алдарт Харри Поттерыг нэмүүлмээргүй байна.
Үнэхээр шүү.
"Баяртай Оливиа"
Тэр надруу яг л анхны удаагийнх шигээ инээмсэглэнгээ даллав. Тэгэхэд нь би өөрийн мэдэлгүй хариу даллачихсанаа мэдээгүй юм.
Хэн нэгнээр хэлүүлэх хүртлээ шүү дээ.
"Сайхан харагдана лээ тэр азгүй амьтан та хоёр"
Би түүнрүү муухай харав.
Оройн хоолны цагийг минь хомслоод байгаад нь уур хүрэх аж.
- Драко чи ч бас наа үгээрээ намайг азгүй амьтан гэх гээ юу?
Би аль чадлаараа муухай харан түүнийг хажуугаар зөртөл тэр дахиад л намайг гүйцэж ирэн олон юм ярьж гарлаа.
"Хэрэв байн байн хүзүү сээрээ нийлүүлээд байвал азгүй амьтан болчихож магадгүй шүү Лив"
Тэр сүүлийн өгүүлбэрээ асар заналтай бас дахиад л чихэнд шивнэж хэлсэн болохоор хоол идэх хүсэл минь тэр дороо унтарчих нь тэр.
Хоолны тэнхим рүү явж байсан замаа өөрчлөн номын сан руу зүглэхэд хадагтай Пинц хүртэл хоол идэхээр буучихсан бололтой байхгүй байлаа.
Ургамал судлалын нэг зузаан номыг аван ширээн дээр очиход шаргал ширээн дээр хэн нэгэн өөрийн уншиж байсан сонинг үлдээчихсэн байх аж.
Өдрийн зөнч сонингийн эхний нүүрэн дээр нэгэн Азкабаны аюулт хоригдолыг одоо хүртэл хайж байгаа талаар түүнчлэн яамнаас түүнийг олохоор Аурорчуудыг бэлтгэж байгаа тухай бичсэн байсан юм.
Сириус Блэк.
Миний санахын тэрээр Харри Поттертой холбоотой шиг санагдах юм.
Утгагүй хэдэн далайн ургамлалын талаар мэдлэгтэй болчихоод оройн хоолны цагаа дуусган өрөөнд иртэл орон дээр минь хоёр ширхэг жигнэмэг байж байх нь тэр.
Гүзээлзгэнэтэй хоёр том жигнэмэг байх ба бариад үзвэл одоо ч яг шинээрээ мэт хав халуун байв. Манай хоолны цэсэнд хэзээ ч байдаггүй бас урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй энэ амтат зүйл эхэндээ их сэжигтэй санагдсан ч ямар ч аюултай зүйлгүй байсан болохоор нь тэр дор нь идэж орхив.
Амттай.
Доторх чанамал нь үнэхээрийн гоё юм.
Хоёрхон ширхэг байсанд дурамжхан байсан ч өлсөж байсан ходоодыг минь аргадсан болохоор ядаж л уур минь хүрэхээ больсон байлаа.
Жанчаа тайлахаар ороо тойрон очтол ширээн дээр минь нэгэн захиа байж байх нь тэр.
Хадагтай Розирыг байх л гэж бодсон ч хаягийг нь уншаад мэл гайхаж орхив.
- Харри Поттерт.
"Блэк-ээс.."
Яахаараа энэ захиа миний өрөөнд ирчихсэнд гайхаж байсан ч улаан цайм нэр нь бичээстэй байсан болохоор эзэнд нь хүргэж өгөхөөр шийдсэн юм.
Дардас нь хөндөгдөөгүй болохоор хүргээд өгчихөд гэмгүй байх.
Охидын жигүүрээс гаран явж байтал өөдөөс минь Драко аяга сүү барьчихсан ирж байгаатай таарав.
"Сүү аваад ирэхийн хооронд идчихсэн үү"
Тэгэхээр.
Тэр өгсөн байжээ.
Нөгөө гүгээлзгэний жигнэмэгийг.
Гэхдээ яагаад заавал хоёрхон гэж?
You are reading the story above: TeenFic.Net