Хортой Уусмал

Background color
Font
Font size
Line height


1995 оны сүүлч.

Хогвартсын тав дах жил.

Харин миний анхны жил.

Анхны сургууль.

Анхны жанч.

Анхны хичээл.

Анхны өрөөний хамтрагч.

Ямар ч сургуульд сурч байгаагүй надад сайхан байлаа. 

Бараг л би байнга энэ үед төрсөн бол сайхансан гэж бодох болсон байсан юм. 

Гэхдээ?

Харамсалтай нь надад мартаж үл болох зорилго бий.

"Сонсов уу таминь ээ"

"Хүүхдүүдээ хүүхдүүдээ"

Мэрлиний сахал гэж.

Симусын хоолойг жоохон ч атугай намсгах арга чарга бий болов уу энэ ертөнцөд?

Маггли судлалын хичээлийн өрөөнд тэрээр дуу шуу болж орилсоор гаднаас орж ирсэн нь энэ байсан юм.

Магад тэр ангид ямар нэгэн уусмалаас үүдэлтэй дэлбэрэлт хийж байснаас ингээд гаднаас хов жив сонсож ирээд ангиар нэг орилж байсан нь ч хавьгүй дээр биз. 

Намайг ирээд хоёр долоо хоног болоход тэр таван удаа аль нэг ангийг дэлбэлэх шахсан гээл бод.

Тэнгэр минь.

"Профессор Дамблдорыг шидэтний яаман дээр яаралтайгаар дуудсан гэнэ"

"Захиралыг бараг долоо хоног бүр л дуудаж байдаг шдээ"

Симусын сонирхолтой биш ярианд Хермони хичээл хийхэд нь садаа боллоо гэж байгаа аятай дургүйхэн хариулсан нь харин энэ байлаа. 

"Үгүй ээ үгүй үгүй"

"Бараг хурлаар ороод захирал хийхээ болино гэж шуугиж байна"

"Манайх шинэ захиралтай болох нь"

Барааг нь ч хараагүй байхад огцорчих бололтой юм аа.

Лүд гэж.

Үнэхээр л хичээлийн цаг дуусч нийтийн өрөөнд орж ирэхэд өрөөний өнцөг булан бүрт Дамблдорыг сургуулиас явах нь гэж ярьцгааж байсан юм.

Харин тэдгээр ярих ярианы дунд нэг хэсэг хөвгүүдийн яриа инээд хүргэх шиг болох нь тэр.

"Манай аав Профессор Дамблдорыг огцруулах саналд гар бие оролцсон юм. Гарын үсэг цуглуулах ажлыг ч тэр манай аав зохион байгуулж байгаа"

"Үнэндээ хөгшин Профессор одоо явах цаг нь болсон байх"

"Бидэнд шинэ удирдлага хэрэгтэй. Хэн ч орж ирж болдог энэ завхарсан журмыг цэгцлэх тийм хүн"

Шазруун яриа.

Шөвх эрүү.

Шонтгор хамар.

Цавуугаар наачихсан мэт гөлчийсөн шаргал үс.

Драко Малфой.

Цусан төрөл биш ч гэлээ манай хамаатнуудын өвөг дээдэс ялихгүй л амьтан байж. 

Чааваас гэж.

"Хөөе шинэ охион"

Охион гэнэ шүү?

Бахны хор уучихсан мэт зууралдсан хоолойг нь сонсох аваас өнөөх түрүүжин ширтэж яриаг нь сонссон манай өвөг эцэг гэгээн дүрээрээ араас минь ийн дуудсан байх аж.

Тэрээр өрөөний зуухны наана сууж байсан арьсан буйдан дээрээс босч ирэхэд харваас хоёр дагалдан баясагч нар нь бололтой хоёр хүү ч бас түүний араас боссон юм.

Хар урт жанчаа хойшоо хаяан өмдний хоёр халаасандаа гараа хийх нь яах вээ дажгүй.

Тун дажгүй.

"Танилцах боломж гарсангүй"

"Намайг Малфой. Драко Малфой"

"Энэ харин Грэбб. Харин энэ бол Гойлль"

Танилцах гэж байгаа биш харин ч эсрэгээрээ зодох гэж байгаа юм шиг санагдаад явчих чинь.

Юу вэ энэ харцнууд?

"Харин чи"

- Оливиа Розир залуу ноёнтоон

Миний хариултанд тэр таатай байгаа бололтой уруулдаа жуумалзал тодруулан хажуудаа зогсох хоёр луу ээлжлэн харах аж.

"Хэлсэн биз"

"Цэвэр цустан хүнд байх ёстой бүхий л юм түүнд байнаа гэж"

Ажиглаж байжээ.

Нэр төрийн хэрэг байна өвөө.

- Ингээд явьядаа

Намайг эргэж хараад охидын өрөө рүү явахад тэрээр гараа далласаар ард үлдсэн юм.

"Өнөөдөр Armadillo Bile холимог гэх уусмалыг хийж турших болно. Энэ нь зүгээр ч нэг уусмал биш харин хор"

Профессор Снейпыг шүдээ сийгүүлэн хэлэхэд ангид байх хүүхдүүд бүгд дор бүрнээ уулга алдав. 

Багш үргэлжлүүлэн "Хүний аминд хүрэх чадалгүй ч харин хэдэн цаг хөшөө шиг номхруулж дөнгөнө гэж мэд. Тиймд Гриффиндорын ноён Уизли, Поттер, Лонгботтом мэтийн нөхдүүд амнаасаа хол байлгавал зохилтой" гэв.

Нэр зааж хэлсэн зүйлд нь Слитерин тэнхимийн энэ хавь жиг жуг хийн шуугилдах аж.

"Уусмалыг зааврынх нь дагуу хийхийг зөвлөж байна. Хэрэв байдал бишдэж уусмалаас уур савсаж эхэлвэл намайг дуудаарай"

Профессор Снейп ингэж хэлээд өөрийн урт нөмрөгөө намируулсаар гараа явчих нь тэр.

Ард нь бид өөр өөрсдийн мөнгөлөг тогоонд уусмалаа чанасаар үлдсэн юм.

Дэндүү амархан.

Дэндүү хялбар.

Нойр ч хүрэх шиг.

Урдаа буцлах өтгөн ногоон шингэнийг тээртэйхэн хутган байх зуур азаар Профессор эргэн ангид орж ирэв. Салаан дундуур явж нэг хараад л уусмалын зөв бурууг мэдэх аятай ээлжлэн тогоо бүрийг өнгийн харна.

"Жимсний чанамал хийгээ юу Бонес авхай"

"Үүнээс дор юм би лав дахиж харахгүй байх шүү ноён Поттер"

"Яахав хэт өтгөтчихсөн болохоос биш дөхсөн байна Паркинсон авхай"

Тэр үзэн өнгөрсөн бүх уусмалаа шүүмжилсээр миний дэргэд ирэв. Зарим охидууд багшийн зэмлэлд бараг л уйлангаа алдах аж.

"Яаж тэрэв"

"И-ийм юм гэж"

Түүний гацах өгүүлбэрт анги тэр аяаараа надруу арчих нь тэр.

Хана нэвтэлдэг байсан ч болоосой.

"Та юу хийчихсэн юм"

"Розир авхай"

- Өнгө нь зэвхий улаан, хүрэн шар, аль эсвэл номин цэнхэр гараад байхаар нь дургүй хүрээд энийг нэмчихсэн юм

Би түүн рүү урдаа байсан ганц эвэртийн нулимсыг сарвайхад царайнаас нь би гайхшралыг олж харав.

"Гайхалтай"

"Бүгдээрээ гарахын өмнө Розир авхайн уусмалыг хараад аваарай. Тэр зууны шилдэг амархан орцоор хортой уусмал хийсэн байна"

"Санамсаргүй тохиолдол ч гэлээ. Сайн байна хадагтай Розир"


"Снейп багшийн амнаас ийм үг сонсоно чинээ санасангүй явлаа"

"Дурмстрангд байхдаа тэр хор найруулаад л суудаг байсан байхаа"

"Үнэхээр л тэр бүх харын зүйлд сайн юм"

"Сонссон уу"

"Үнэн юм уу"

"Слитерины шинэ охин амьтан байтугай нилээн хэдэн хүн алчихаар хортой уусмал хичээл дээрээ хийсэн гэдэг нь"





- 𝟐𝟎𝟐𝟐


You are reading the story above: TeenFic.Net