Хөх цэнхэр бас хар.
Шидтэний яамын нууцын хэлтэс яг ийм өнгөнүүдээс бүрдсэн байх аж.
Шал, хана, тааз нь бүхэлдээ гантиган чулуу болохоор бидний дүрс тэдгээрт ойж харагдаж байсан юм. Харри явах замаа түүртэх юмгүй мэдэж байлаа.
Бид ч түүний аясаар дуугүйхэн дагаж явсан юм.
Явсаар явсаар бид хэд нэгэн номин ногоон хаалганы хаалганы өмнө ирэв. Тэг дундаа томоо гэгч нь алтлаг бариултай тус хаалгаар яван ороход хязгаар нь үл харагдах тавиуруудтай өрөө угтах нь тэр.
Энд дэндүү харанхуй.
Бүр болооүй өнөөх өндөр цааш үргэлжлэх тавиурууд дээр баахан суунагалсан саарал утаатай бөмбөлөгүүд өрөөтэй байх ажээ.
Өрөө таг харанхуй байсанд бид саваанаасаа "Lumos" шившлэгээр гэрэл гарган явна.
"92"
"93"
"94"
Харри урд тавиуруудын тоог амандаа давтан хэлсээр явж байлаа. Гэтэл Луна урд явсан бид хоёрыг "Харри, Оливиа" гэх цээл хоолойгоороо дуудав.
Биднийг хойш эргэж харахад Лунагийн цаана нэгэн нүүрээ халхалсан багтай хүн зогсож байлаа.
Бие минь мэдэрч байв.
Тэр энэ өрөөнд ганцаараа биш гэдгийг.
Бас ялгарах ауранаас л үзэхэд тэрээр үхэл идэгч гэдэг нь илт.
Хүүхдүүд айж эхлэж байхад харин би эсрэгээрээ догдолж байлаа.
Үнэхээр догдлом юм.
Нэг мэдэхэд бид тулалдаж байсан.
Үхэл идэгч нар яг л хар утаа шиг энэ тэнд гарч ирж байсан.
Тэд Харригийн гарт байх шилэн бөмбөлөгийг хүсэж байлаа.
"Expelliarmus"
Тулалдсаар л байсан.
Үнэндээ бид.
Удаан тэсэхээргүй байлаа.
Учир нь үхэл идэштэнүүд хориотой шившлэг хэрэглэж байсан юм. Эд нар мэдээж тэдгээр шившлэгийг хариулах аль эсвэл эсрэг шившлэгийг нь хэрэглэж дөнгөхгүй.
Ингээд л өнгөрч.
Би буруу талаа сонгож.
Миний зогсож байгаа тал ялагдах нь.
Хажууд зогсож байсан Хермониг золтой нэг гуйлгачин нь хөнөөчихсөнгүй. Түүнээс урьдаж би түүнийг хамгаалж шившлэг хийлээ.
Ил гаргаагүй ч чухамдаа би Хермони руу дайрсан нөхөрт хараал хийчихсэн.
Тэр дахиж босч ирэхгүй.
Энэ мэтээр би хамгаалж дийлэхгүй, Харри ч торгоож дийлэхээргүй хүнд нөхцөлд бид гацаж байтал азаар нэмэлт хүч гэж хэлж болохуйц хүмүүс ирсэн болохыг Харри хэлэв.
Санаа минь амраад ирсэн.
Тэр ирсэн хүмүүс дунд миний сонингийн хайчилбараас л харж байсан олон хүн байх аж.
Профессор Люпин.
Профессор Мүди.
Эцэст нь нүдээ гүйлгэн би Сириус Блэкийг олж харах нь тэр. Харригийн хажууд тэрээр түүнийг хамгаалан тулалдаж байлаа.
Эргэн тойрон бүхэлдээ нүд гялбам их гэрэлтэй бас хэрэглэх шившлэгүүдээс үүдэлтэй "Час, Час" хийх дуу ихтэй байв.
Бидэнд туслахаар ирсэн хүмүүс хүүхдүүдийг нэг нэгээр нь авч явж байв. Бага багаар бид аюулгүй болж үхэл идэштэн нар зугтацгааж байх нь тэр.
Гэтэл?
Харри, Сириус хоёрын нэгэнрүүгээ хараад инээмсэглэх тэр л агшинд би зог тусч орхив.
"Avada Kedavra"
- Хручо!!..
Нам гүм.
Тэрхэн хооронд яг хэдхээн секунт бүх зүйл чив чимээгүй болсон.
Би өөр өөрийнхөө хийсэн зүйлд цочирдож байв.
Юу юугүй хөл минь хүндэрч газар шууд унахад хэн нэгэн намайг түшин авсан нь нэгэн ягаан сортой эмэгтэй байсан юм.
Нүднээс минь нулимс урсахад бүрэлзэх нүдээрээ би Харри, Сириус хоёрыг тэврэлдэж байгааг харах нь тэр.
Аварч чадлаа.
Сириус Блэкийг чиглэх үхлийн хараалыг би сарниулж чадлаа.
Өөрөөрөө бахархав.
Хүнгүй модон хонгилд хэдэн зуун удаа давтсан шившлэг минь бүтчихлээ.
Энэнээс хойшхи бүх үйл явдал яг л зүүд зэрэглээ мэт байсан. Бидний шилжилт хийж орж ирсэн ил зуухнууд өрөөстэй мэт өрөөнд Дамблдор, Волдеморт хоёрыг тулалдаж байгаа гэв.
Харамсалтай нь хүүхдүүд бид нарыг оруулсангүй.
Бие минь зорьж ирсэн хүнээ харахын хүслэн болж тэсгэл алдаж байсан ч бие минь дийлсэнгүй.
Би ухаан алдаж орхисон.
Хийсэх цаас шиг унах биеийг минь харин Харригийн загалмайлсан эцэг ноён Блэк барьж авсан байсан юм.
"Ашгүй чи сэрчихлээ"
Нүдээ нээх мөчид хэн нэгэн бушуухан шиг намайг дараад авах нь тэр. Би мэдэж байлаа түүний өтгөн шаргал үснээс нь бас түүнээс үнэртэх зөгийн балны үнэрээр нь намайг тэврээд салахгүй байгаа хүнийг Хермони гэж мэдэж байсан юм.
"Тэрнийг бүтээж аллаа шдээ чи.."
Харин надаас түүнийг салгасан хүн Рон байлаа.
Би сургуулийн сувилалын өрөөнд байх ажээ. Ямар ч хүнгүй өрөөстэй байх орнууд л байх өрөөнд би ганцаар хэвтэж байсан юм.
Бас орыг минь тойроод Рон, Харри, Хермони гурав зогсож байв.
"Баярлалаа Оливиа"
Тэр дахиад л хэддэхээ ч юм бүү мэд "Баярлалаа" гэж хэлчихээд цааш өрөөнөөс гарч явав. Тэд нарыг явахыг сануулсан хадагтай Помфрей-д талархаад баршгүй нь.
Үгүй бол тэд.
Ялангуяа Харри "Баярлалаа" гэсээр намайг шөнөжин залхаан цээрлүүлэх шинжтэй.
Хүнгүй, чимээ аниргүй орчинд би тайвширч нүдээ анин хойш хэвтлээ. Тэгэхэд аньсгийг минь даган нулимс урсан байх аж.
Би?
Би эмээдээ хараал хийчихсэн.
Харригийн цор ганц үлдсэн гэр бүлийг нь аврах гэсэндээ өөрийнхөө цусан төрөлд өршөөлгүй хараалын нэгийг ашиглачихсан.
"Bellatrix Strainge"
Эмээ минь.
Түүнийг анх өдрийн зөнч сонингийн хоёрдугаар нүүрнээс олж харж байсансан. Тэрнийг тус сонинд алдарт үхэл идэштэн, мөнхийн муу нэрт, харанхуйн эзний үнэнч туслах зэргээр цоллосон байж билээ.
Тухайн үед надад агуу хүн шиг мэдрэмж өгч байсан.
Үнэхээр би уулзахыг мөрөөддөг байлаа.
Харамсалтай нь.
Арван нэгэн настайдаа бахдан харж байсан хүнээ хэдхэн цагийн өмнө би өөрөө хараачихаж.
Bellatrix Strainge удахгүй үхнэ.
Магадгүй өнөөдөр?
Аз нь байвал маргааш?
Бүр их ивээлтэй бол тэр хэдэн сар амьдарна.
Гэвч тэр үхнэ.
Нэг өдөр л тэр үхэж орхино.
Нулимс минь миний өөрийн бодолд өөрөө аяандаа урссаар байх аж.
Сүүлдээ би уйлангаа галзуу юм шиг инээж байлаа.
Тэнгэр минь.
Би юу хийчихсэн юм бээ?
You are reading the story above: TeenFic.Net