Хадагтай Малфой

Background color
Font
Font size
Line height


Гадаа цас будрах ажээ. 

Сүйх тэрэг дулааны шившлэгийн ачаар гадаах хүйтнийг дотогш оруулахгүй байлаа. Тиймдээ ч сүйх тэргэнд амнаас уур гарах ч гэлээ даармаар хүйтэн бол байсангүй.

Өвлийн амралт эхлэж байгаа нь энэ. 

Хагас сар үргэлжлэх амралтаар гэртээ харих нэг нь харьж харин үлдэх нь нэг үлдэж байгаа билээ. Харин Хермони бид хоёр Альбус Дамблдорын нэрэмжит галт тэрэгний буудал руу явахаар хамтдаа сүйх тэргэнд яваа нь энэ юм. 

Бид гэртээ харихаар болсон. 

Харин Рон, Харри, Женни гээд миний мэдэхийн нилээн хэдэн хүүхэд гэртээ харихааргүй болж сургууль дээр Профессор Мкгонаголль хадагтайн халамжин дор үлдэж байгаа. 

"Ээж минь. Гадаа ийм хүйтэн байсан юм уу"

Хермони өөрийн хүзүүндээ зүүсэн байх Гриффиндорын сүлдтэй ороолтондоо улам бүр шигдэнгээ ийн хэлэв. Сүйх тэрэгнээс буухдаа бид хоёр өвлийн жинхэнэ хүйтнийг мэдрэх шиг болох нь тэр. 

Бид хамтдаа Лондонгийн Кинг-Кросс хүртэл явсан. Галт тэрэгнээс буухад түүний аав хэдийн ирсэн байх ажээ. 

Намайг аавтайгаа танилцаач гэж эелдэг гуйхад нь би "Ноён Гренжер"-тэй танилцсан юм. Сайхан дуу хоолойтой. Яг л Хермони шиг инээмсэглэлтэй ах байлаа. Тэр өөрийгөө шүдний эмч гэсэн бөгөөд дараа боломжтой бол охинд минь хань болж манайхаар зочлоорой гэсээр бид салцгаасан юм. 

Харин намайг?

Хадагтай Розирын туслах ирж авав. 

Үнэндээ гэр минь гэх газар ирээд сэтгэл минь баясалаар дүүрсэнгүй. Саарал хар байшингийн хаалгаар ороод л би гунигт авчихсан. 

Шууд л Хогвартсыг санаад эхлэсэн. 

Энд ирээд хэдийн 7 хоносон байлаа. 

Одоо цаана нь 15 хоног үлдэж. 

Хадагтай Розир ач охиноо ирсэнд туйлын баяртай байлаа. Бас миний дүнгийн хавтгайг хараад баярлаж уйлсан гээл бод. 

Хөөрхий хүүгээ Хогвартс бас л онц сайн сурдаг байсан гэж дурсамж болгон хөөрнө. Тэгэхэд тоолонд нь зүрх минь хэдэн мянган зүүгээр шивүүлж байгаа аятай хөндүүрлэдэг байв. 

Ричард Розир II.

Хүүхэдтэй болох нь битгий хэл найз бүсгүйтэй ч байгаагүй хүн. Шидтэний яамнаас өгсөн томилолтоор маггличуудын ертөнцөд явж байгаад үхчихсэн золгүй хувь тавилантай шидтэн. 

Гэтэл?

Ахх. Түүний охины нэрээр амьдарч байх ч гэж. 

Ядаж л энэ муу хөгшинд хань болж сэтгэлийг нь жоохон ч атугаа гэрэлтүүлж байгаа л гэж найдья. 

Цонхоор Лондонд орох цасыг харан сууж байтал өрөөний минь хаалгийг аяар тогшиж буй нь дуулдав. Би үүнийг хадагтай Розир байх гэж бодлоо. 

Учир нь хагас цагийн дараа оройн хоолны цаг болох гэж байсан юм. 

- Эмээ ор ор. Би унтаагүй байна

Урдаа өрж тавьсан номнуудаа цэгцэлж байх зуур өрөөнд минь орж ирсэн хүн хувцасаа гөвөөд байгаа аятай дуулдав. Хадагтай Розирыг надад хэлэлгүй гарлаа гэж гомдлохоор эргэж харахдаа би гартаа байх "Хар Шидийн" номоо унагааж орхисон юм.

Драко өөрийн өмссөн зузаан хар хүрэм дээрх тоосыг гөвж байх нь тэр. 

Намайг харсан даруйдаа дулаанаар инээмсэглэх аж. 

Харин би хариуд нь сүнс, хий үзэгдэл харсан аятай хөдөлгөөнгүй таг гацан зогсоно. 

"Наад хөөрхөн амаа хаа"

"Бас дулаан хувцсаа гялс өмсчих"

"Бид яаравчлах хэрэгтэй байна.."

Түүний гэнэтийн манайхаар зочилсон явдалд би сандарч мэгдэн энэ тэрүүгээр гүйж байлаа. Харин тэр миний орон дээр суун унших гэж гаргаж тавьсан номнуудыг минь нэг бүрчлэн харах бол би өөрийн ороолтыг хайж шүүгээгээ оронгоор нь эргүүлж байсан юм. 

"Лив.."

Намайг дуудах зөөлөн дуунаар нь түүн рүү харахад тэрээр "Accio" гэв. Түүний шоолонгуй сануулан хэлсэн шившлэгийг би санахдаа нүдээ эргэдүүлж орхилоо. 

Шидтэн байхын хажуугаар олохгүй зүйлээ хайх нь ер нь бол давгүй зүйл лдээ. 

Түүнийг намайг дагуулж манай гэрийн дээвэр дээр гарч ирэн иртэл би хаашаа явах вэ гэж арав дахаа асуув. Даанч тэр нэгэнд ч хариулт өгсөнгүй. 

Гарт нь байх жижиг ууттай зүйлийг хараад тэр энэ хүртэл нисдэг дарь ашиглажээ гэж бодлоо. Миний зөв байсан. Тэр өнөөх жижиг даавуун уутнаасаа саарал өнгийн нунтаг гаргаж ирж гарт минь бариулсан. 

"Малфойн эдлэн"

Түүний хэлсэн өгүүлбэрт хэт цочирдсондоо би нүдээ аниж амжсангүй. Шилжилт болж ирэх ёстой газраа ирэхэд хоёр нүд минь айхтар их хорсох ажээ. 

"Нүдээ сайн аниагүй юм уу?.."

Драко миний бэлхүүсээр гараа оруулан аяар хоёр нүд рүү минь үлээнгээ ийн хэллээ. "Юун аних огт аниагүй юм чинь" харин миний түүнд эрхэлж хэлсэн өгүүлбэр энэ байлаа.

"Кхмм"

Хэн нэгний хоолой засах дуунаар эргэж харахдаа би танил бус газар ирсэнээ сая л нэг анзаарсан юм. Малфойн шилтгээн дэндүү хар юмсанж. 

Тэгэхээр Драко энэ сүнстэй байшин шиг аль эсвэл эртний сүм шиг газар амьдардаг байх нь ээ гэсэн бодолдоо би тэрхэн зуур жаргалтай байлаа. Тэврэлдэн зогсох бид хоёрыг хараад хоолойгоо зассан хүн түүний ээж "Нарцисса" байсан юм.

Тэр үнэхээрийн үзэсгэлэнтэй эмэгтэй ажээ. 

"Алив хулууханууд минь дотогшоо орцгооё. Зутан юу юугүй хөрөх нь"

Хөөх.

Хадагтай Малфой харагдаж байгаа шигээ нэгэн биш юм байна.

Үнэхээр эелдэгээр хэлсэн өгүүлбэрт нь бие халуу дүүгэх шиг болох нь тэр.  

Ер нь эд нарт огтоос итгэж болохгүй юм байна гэдгийг мэдэж авлаа. Малфойгийн үр удмууд үргэлж харагдаж байгаа шигээ биш байдаг болохоор тэр.

 Хүрмээ тайлж байхад Драко чихэнд минь "Гэртээ тавтай морил" гэв. 


"Гэртээ тавтай морил"





[Accio Charm] - Ямар нэг объектийг өөртөө татах шившлэг. Harry Potter and the Goblet of Fire-ын үеэр цомыг Харри өөртөө татдаг. Мөн та бүгдийн санаж байгаачлан Хермони авхай цүнхнээсээ юм хайхдаа ашигладаг билээ. 


You are reading the story above: TeenFic.Net