Сартай Үдэш

Background color
Font
Font size
Line height


"Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна"

Хермони миний уруулыг өнгөлж дуусаад ийн хэлэх аж. Тэр ч бас надаас илүү гарна уу гэхээс биш дутахааргүй хөөрхөн харагдаж байлаа. 

Рон ямар азаар түүнийг түрүүлж хосоо болгож урьсан юм байгаа юм. 

Анх удаа тэрнийг аз дайрсан гэлтэй.

Өнөөдөр зул сарын баярын цэнгүүнтэй. Өчигдөр бүх дүн урьдчилаад гараад дуусчихсан байгаа. Маргаашнаас харин шалгалтууд эхлэх ёстой. 

Тиймдээ ч өнөөдөр л ганцхан хичээл бодохгүйгээр хөгжилдөж болох боломж гэсэн үг. Бусад хүүхдүүд ганц өдөр бүхэлдээ хичээлээс салсан гэсэн шиг хөөрцөглөж баяртай харагдаж байсан бол би тийм байсангүй.

Сэтгэлийн минь хаа нэгтэй гуниг хурна.

"Явцгаах уу?.."

Хермони надаас ингэж асуухад нь түүний ядаж урмыг хугалахгүйг хичээх ёстойгоо саналаа. Тэр намайг будах гэж үсийг минь аятайхан янзлах гэж зөндөө цаг зарцуулсан шүү дээ.

"Чи түүнгүйгээр хүчтэй гэдгээ харуулах ёстой Оливиа"

Тийм ээ. 

Түүний зөв.

Хермони бид хоёр чамлахааргүй дотно болсны учир бараг л нэгнээсээ юм нуухаа байсан.

Бараг л. 

Тийм болохоор түүнд Дракотой хамт хос болохооргүй болсоноо хамгийн түрүүнд хэлсэн юм. 

Ахх. 

Энэ их гунигтай зүйл. 

Тиймээ, би гуниглаж байна. 

Дракогийн аав ноён Лициус түүнийг Панситай энэ орой хос бол гэж түүнээс гуйсан байлаа. Би үнэндээ үүнийг нь гуйлт гэж бодохгүй байгаа энэ нь гарцаагүй тулгалт, тушаал байснаас зайлахгүй.

Тиймдээ ч тэр аавынхаа үгнээс гарч чадалгүй түүнтэй хос болсон.

Тэр хоёрыг хамт байхыг харахыг хүсээгүй болохоор үдэшлэгт орохгүй гэж зөрүүдэлсэн авч Хермони намайг дийлсэн юм.

Тэр их ухаалаг охин.

Намайг ятгаж бас сэнхрүүлж чадсан.

Тиймдээ ч яг одоо Харриг сугадсан шигээ Great Hall-руу орохоор хаалганы өмнө зогсож байна. Анх удаа өсгийтэй туфль өмсөж үзэж байгаа болохоор уначихгүй л хичээхээ дотроо өөрөө өөртөө амлаж байсан юм.

Харин Харри хажууд өнгөрсөн жилийн Yule Ball цэнгүүний талаар ярина. Өнгөрсөн жил ирсэн бол "Гурван Шидтэний Тэмцээн"-ийг үзэх боломжтой байж гэж би бодно. Бас түүний яриад байгаа Седрик гэх хүүг ч харах боломжтой байжээ.

Даанч харамсалтай нь би нэг жилээр хожуу энд ирсэн.

Буцаах аргагүй.

Бас боломжгүй зүйл. 

"Энэ үдэш хүссэнээрээ хөгжилдөн наадахыг хүсье"

Ноён Дамблдорын хэлсэн хундаганы үгийг дуусахад хүүхдүүд бүгд хос хосоороо нээлтийн бүжгийг хийхээр байраа авна. Би бүжгэнд тийм ч их ач холбогдол өгсөнгүй. Харин энэ бүх хугацааны дараа агуу шидтэн Альбус Дамблдорын гэгээн төрхийг харж чадсандаа л битүүхэн баярлаж байх аж. 

Мөнгөн бүжиг. 

Европоор вальс ч гэдэг. 

Харри бид хоёрыг эргэлдэн байхад бид хоёроос ялимгүй хол Драко, Панси хоёр бүжиглэж байлаа. 

Харахыг хүсээгүй ч эргэлдэх бүрт нүдэнд зурвас тэр хоёр үзэгдэнэ.

Панси өнөөдөр хар урт даашинз өмсжээ. 

Үргэлжид тэр миний нүдэнд царай муутай мэлхий шиг харагддаг байсан ч өнөөдрийн энэ хөндлөнгийн атаархалын нүдээр тэр үзэсгэлэнтэй охин мэт харагдаж байлаа. 

Янз янзын ая явсан.

Миний мэддэг бүжиг байхад мэддэггүй ч бүжиг явж бид хангалттай хөгжилтэй байв. Харри энэ бүх хугацаанд миний дэргэдээс холдсонгүй Рон, Харри, Хермони гурав энэ үдэш надад үнэхээр хань болж байсан юм.

Би гунигтай байснаа ч мартаж орхисон.

Найзуудтай байх ийм байдаг байх нь ээ гэх жаргалтай бодол хэдийн миний сөрөг бодлуудыг хийсгэчихсэн байлаа. 

Сүүлийн бүжиг царц гэхэд миний мэдэхгүй бүжиг байсан болохоор би Харриг Роны дүү Женнитэй үлдээгээд өөрөө эндээс гарахаар яаравчлав. Дарааллаад дэндүү олон бүжиг хийчихсэн болохоор цэвэр агаар уушгиараа дүүрэн амьсгалах гэсэндээ би яарч байсан юм.

Сургуулийн булан тохой бүр эзэнтэй болжээ. 

Хаа сайгүй л хосууд энэ тэндэхийн булан бүрт байцгааж байх нь тэр. 

Ашгүй нэг юм бодсон газраа дэндүү хол явж ирэхэд хүнгүй байлаа. 

Азны юм. 

Одон орны цамхаг. 

Жиндүү байсан ч гэлээ Харригийн хүрмийг нөмрөөд гараад ирсэн болохоор тийм ч их даарсангүй. Үнэндээ би даарахыг мэддэггүй юм.

Багаасаа л даарч өссөн болохоор хүйтэнд би дасчихсан юм шиг байгаа юм. 

Нэгэн бодлын өрөвдөлтэй өөрөөр бодоход азтай ч юм шиг. 

Сар тэнгэрт тод үзэгдэх ажээ. 

Өнөөдөр хавирган сар үүлгүй тэнгэрт мандсан байлаа. Одод хажуугаар нь асгачихсан мэт үзэгдэх нь дэндүү үзэмж төгс юм. 

"Чамайг хаа сайгүй хайлаа"

Амьсгаатаж сааралтсан түүнийг хоолойг ардхан талдаа дуулаад би биеэ хумих нь тэр. 

Энэ шөнө түүнээс л зугтахыг хүссэн юмсан. 

"Зүгээр ээ" гээд зөвшөөрөөд явуулсан ч харсан даруйдаа түүнд гомдсон гэдгээ мэдэгдүүлээд уйлчих гээд байсан болохоор аль чадлаараа түүний олохгүй байх гэсэн газар ирсэн юмсан. 

Эргэж харахыг хүссэнгүй. Нүдэнд минь одоо ч үзэсгэлэнтэй харагдах сарыг харангаа би түүнээс асуулаа. "Намайг яаж олсон юм бэ" гэж.

Харин тэр хариуд минь надаас ялимгүй зайтай ирж зогсоод надтай адил дээш тэнгэрлүү харангаа хариулсан юм. 

"Чи анх надад тэврүүлж байсан газраа зогсож байна шүүдээ"

Тэр ч бас тэр үйл явдалыг тэврэлт гэж боддог байх нь ээ.

Би саналаа.

Хальтарч унадагийн даваан дээр түүний энгэрт наалдан аюулаас холдож байснаа. Бас дараа нь түүний надад хандаж айхтар өгүүлбэрт гомдоод өрөөндөө очиж цурхиртал уйлсанаа ч тэр. 

Хэдэн сарын өмнөхөн л болсон үйл явдалыг санахдаа би инээвхийлж байсан юм.

"Над дээр ирээд тэврүүлээч дээ"

"Чи даарч байна"

Нүдний булангаараа харахад тэр надруу хараад зогсчихсон хоёр гараа дэлгээтэй байлгаж байх нь тэр. 

Тэврээд авмаар байсан ч бие минь гөжүүдлээд огтоос хөдөлсөнгүй. 

Бие минь өөрийн мэдэлгүй хөдөлж түүний энгэрт наалдахад би түүнийг "Хөдөлгөх" шившлэг хэрэглэсэнг мэдсэн юм.

Зальтай амьтан. 

Тэрэнд тэврүүлсэн ч гэсэн дээш өнгийж нүд рүү нь харах зориг надад байсангүй. 

"Би тэвчээгүй"

Удаан тэврэлдэж байсныхаа дараагаар түүний хэлсэн өгүүлбэрт харин би түүнрүү харав. Тэр өнөөдөр ёслолын хослолтой урьд өмнөхөөсөө илүү царайлаг харагдаж байлаа.

Тэрхэн хооронд зүрх минь цээжин дотроо бүжиглэж байсан юм. 

"Харри руу харж инээхэд чинь"

"Түүнтэй хамт бүжиглэхэд чинь"

"Агаарт чиний үс намирч байхад тэр янзлан илж байхад"

"Чиний уух юманд тэр явж байгаад"

"Би тэвчээгүй Лив.."

"Тэвчсэнгүй"

Бараг л шивнэж хэлсэн өгүүлбэрт нь бие арзас хийж орхилоо. 

Гэсэн ч зүрх минь булиглахаа больсонгүй. 

- Тэгээд?

Түүнийг үргэлжлүүлж яриасай гэж хүснэ. 

"Тэгээд би"

"Хаяаад гараад ирсэн.."

"Чиний төлөө"

Тэр ингэж хэлээд шууд намайг үнсээд авсан.

Ганцхан өдөр л хол байсан атлаа энэ хүнийг би ихэд санажээ. Дотроо би түүнд үнсүүлж зогсохдоо тэрний юу гэж хэлэх гэснийг ойлгож байлаа. 

Үнсэлт нь энэ удаад өмнөх шигээ байсангүй. 

Энэ үнсэлт нь ер бусын байсан.

Үнсэлтээс нь л би түүнийг намайг харамласныг бас надад хайртайг мэдэж байсан юм. 

"Лив..Биеэ битгий бариад бай"

"Одооноос би чиний сандрах шалтгаан биш"

"Биеэ суль тавь"

"Энэ шөнөөс би чиний жаргалтай байх шалтгаан" тэр ингэж хэлээд дөнгөж сая дууссан гэж бодсон үнсэлтээ үргэлжлүүлсэн. Намдах аядсан зүрхний цохилт дахиад л түргэсээд эхлэсэн. 

Гарцаагүй тэр надад ихэд нөлөөлдөг болж.

Бяцхан ноён Малфой.



You are reading the story above: TeenFic.Net