"Тэгэхээр одоо бүгдээрээ оролдоод үзье"
Профессор МакГонагалль ингэж хэлчихээд хоёр хоёроороо суух сурагч бүрт нэг нэг жижиг хэмжээтэй чулуу тарааж өгөв.
Хүүхэд тус бүрийн урдаа авах чулуу өөр өөр өнгөтэй байсан ба надад цэнхэр, харин Дракод нил ягаан чулуу таарсан байх аж.
Бид сая үзсэн хичээлийнхээ дагуу энэхүү чулууг ямар нэгэн өөр төрлийн байгалийн чулуу, аль эсвэл металль болгох ёстой юм.
"Хөөх.. Гайхалтай"
"Гренжер авхай өөрийн байгалийн эрдэст чулууг усан болор болгож хувиргасан байна"
"Гриффиндор +5 оноо"
Тэртээ урд суух түүний чулууг харах гэсэндээ суудал дээрээ өнгөлзөж байхад тэр яг мэдсэн мэт өөрийн жижиг чулууг дээш өргөн харуулав.
Үнэхээр гайхалтай.
Асар ховор ягаан болор.
Би ч бас түүн шиг үзэсгэлэнтэй өнгөтэй чулуугаар солихыг хүсэн шившлэгээ хийхэд ямар ч өөрчлөлт гарсангүй.
Юу вэ?
Магадгүй сая Драко гуяан дээр минь гараад тавиад намайг сатааруулчих шиг боллоо.
Дахиад оролдоод үзье.
Нэг.
Хоёр.
Гурав.
Дөрөв.
Би үнэхээр чадахгүй байна гэж үү?
Тавдахаа оролдоход бас дахиад л мөнөөх хөх цэнхэр өнгийн хачин чулуу өнгөө хувиргаж өөр ямар нэгэн чулуу болсонгүй.
Би гайхширч өөрийн чулуугаа ширтэн байхад Драко хажууд минь өөрийн авсан нил ягаан гартаамыг бүр алт болгочихсон байх нь тэр.
Профессор МакГонагалль ч үүнд гайхширч баярлан үүнийг маш ховор үзэгдэл болохыг хэлэн Слитерин тэнхимийг ч бас таван оноогоор шагнаж буйгаа илэрхийлэв.
Харри өөрийн цагаан чулууг очир эрдэнэ болгож, Рон бүр өөрийн авсан зүгээр л нэг голын чулууг хар нүүрс болгосон байлаа.
Невилль ч тэр цагаан шохоотой чулууг сувд болгосон байсанд Профессор амаа олохгүй биднийг шагшин магтана.
Өөрийнхийгөө ч хувиргаж чадахгүй байгаагаа умартан хүүхдүүдийн чулуунуудыг ээлжлэн харж байтал Драко бид хоёрын өмнө сууж байсан Слитерин тэнхимийн хоёр охин нааш эргэж хараад уулга алдах нь тэр.
Яг л аймар зүйл харсан мэт аль эсвэл маш ихээр гайхширмаар сайхан зүйл харчихсан аятай уулга алдаж орхисонд хувиргалын хичээлд сууж байсан бүх сурагчид наашаа харчихав.
Мерлиний сахал гэж.
Ширээн доороо ороод нуугдчих уу?
Драко хоёулаа хамтдаа?
Бүх хүүхдүүдийн харц над руу биш Драко рүү бүр биш өөр зүг чиглэсэн байсан нь миний өмнө байх чулуу байж.
Я-яагаад?
Энэ?
Миний өмнө байх улаан улбар өнгөтэй хачирхалтай талстан хэлбэртэй бүр болоогүй дотор нь ус гүйгээд байна уу даа гэлтэй гялалзах аль эсвэл хөдлөж байна гэж хэлж болохуйц чулуу яг л атгаа авах эзнээ хүлээж байгаа аятай хэвтэж байх нь тэр ээ.
Философийн чулуу?
Хүүхдүүд үүнийг ямар чулуу гэдгийг нь мэдэхгүй болохоор багшаас асууж буй бололтой хадагтай МакГонагалль Равенклавын хүүхдүүд сууж байсан салааг тойрон нааш зүглэв.
Би гараа тас атгаж байлаа.
Хөлс цувж бараг л амьсгалахаа умартаж байсан юм.
"Хүүе энэ чинь--"
Гарцаагүй ингээд өнгөрч.
"Чи яаж?.."
Би толгойгоо дээш өргөн Профессортой харц тулгарахад тэрээр маш их эмээсэн харагдана.
"Багшаа энэ юу гэдэг чулуу вэ?.."
"Гялалзаад биш ээ гэрэлтээд байна шүү дээ"
Хадагтай МакГонагалль яг л юу хэлэхээ мэдэхгүй байгаа аятай нарийн шилээ дээшлүүлэн сандарч байхад ангиар нэг хэн нэгэн нь "Энэ бол Философийн чулууны хуулбар" гээд орилчихов.
Энэ сая?
Түүний хоолой.
Харри?
Тэр яаж энэ чулууг мэддэг юм бэ?
Ангид байсан хүүхдүүд ч шуугилдаж эхлэхэд Харри нэмэрлэн өөрийн суудлаасаа босон нааш явсаар алхаж ирэн миний өмнө байх чулууг гартаа авав.
"Энэ шившлэгийг ганцхан цэвэр цустай шидтэн л хийдэг юм.. Хуулбар болохоор жинхэнэ шигээ биш. Бас ердөө энэ чулуу хагас цаг хүрэхгүй хугацаатай л энэ хэлбэрээ хадгална"
Харригийн мэдлэгийг хүүхдүүд гайхан шивнэлдэнэ.
Тэгэхээр?
Энэ чулууны талаар бүр хичээл ордог байх нь ээ.
Хий дэмий санаа зовчихсондоо айсан ч түрүүний тэр их сандрал айдас минь одоог хүртэл алга болоогүй хэвээр л.
"Би бараг жинхэнэ нь гэж бодсон..нээрээ шүү"
Рон өдрийн завсарлагаанаар номын сангаар нэг хашгирах нь холгүй ийн хэлэх аж.
Харин түүний гайхширсан бахархсан өнгөөр хэлсэн зүйлд ашгүй азаар бусад хэд маань нэг их ач холбогдол өгч тоосонгүй.
Гэхдээ.
Тэдний ярианаас нэг гайхалтай зүйлийг мэдэж авч олж сонсох нь тэр.
Харри.
Тэр Философийн чулууг барьж үзэж байж.
Бүр болоогүй устгасан гэнэ.
Намтар дээр нь энэ мэтийн юм байдаггүй болохоор өөр хүмүүс бол энэ зүйлд нь итгэхгүй ч харин би итгэхийн дээдээр итгэж байлаа.
Гайхалтай.
"Тэр гурван толгойтой нохой ч ёстой аймар байсан шүү"
"Харин надад тэр ороонго ургамал л хамгийн аймар байсан.."
"Невиллийг хөшөөх шившлэгийг хийх л хэцүү байсан юмдаг"
Рон, Харри, Хермони гурав өөрсдийн өнгөрсөн дэх дурсамжыг ярилцана.
Гарцаагүй тэдэнд гайхалтай дурсамж маш их юм.
"Хайраа.."
Драко?
Тэр миний хажууд хэдийн ирчихсэн байсан ба миний үсээр нэг гараа гүйлгэж байв.
- Одоо хичээлгүй тийм ээ?
Миний асуултанд Драко толгой дохин хариуллаа.
Бид үдээс хойш хичээлгүй байсанд өдөржин номын санд хөгжилдсөн. Чимээгүйгээр хөгжилтэй байх нь боломжгүй болохоор бид номын санд дуу нэвтрүүлэхгүй хаалтын шившлэг ашигладаг юм.
Санаа амар олон төрлийн тоглоом тоглож бүр бидэн дээр ихэр Уизли нэмэгдсэний улмаас бүр ч их ядарсан санагдана.
Тэнхим рүүгээ явж байхад Драко намайг хөтлөх бөгөөд жанчин дотроо хөтлөсөн гар нь миний гарыг зөөлнөөр илж байх нь тэр.
"Өглөө яагаад тэгэж их айсан юм.."
Намайг өөрлүүгээ харуулж зогсоож байгаад асуусан Дракогын асуулт.
Чухал царай.
Нухацтай хоолой.
Харц нь намайг төөнөж, цээжин дэх дулаан нь хүйтэн гянданд намайг дулаацуулна. Би түүний харцнаас зугтаж доош тонгойход тэрээр хоёр гараараа хоёр хацарнаас минь барин намайг дээш харуулав. Тэгсэнээ "Үнэнээ хэл лдээ.. битгий уруулаа хазлаад бай" гэсэн юм.
- Үнэндээ..
- Би ойрд их сонин байгаа
Драко сониучирхан надруу харна.
Энэ нүд рүү хараад худлаа ярьж зүрхлэхгүй нь.
- Би хүчээ, бас шившлэгээ ер нь л өөрийгөө хянаж чадахгүй байгаа
- Тэгээд тэрэндээ алдаа гаргаад Философийн чулууг бий болгочихлоо гээд айсан юм
Нүд нь миний нүүрийг ээлжлэн нэг нэгээр нь ширтэнэ.
Драко миний ярих зүйлийг сонсож дуусаад үг дуугүйхэн миний духан дээр хоёр удаа зөөлхөн үнсэх аж.
Гүнзгий амьсгаа авч гаргамаар тайвширмаар мэдрэмж.
Ахх.
"Чи мэдэх үү.."
"Тэр чулууг энгийн нэг хувиргах шившлэгээр гаргаж ирэх нь хэдэн саяд нэг боломжтой гэдгийг.."
"Бас чулуу.. ердөө маш богино хугацаанд бодитоороо байх ч гэлээ яг тэр үедээ жинхэнэ чулуу шигээ агуу хүчтэй байна гэдгийг??.."
Миний нүд томров.
Юу?
Байж боломгүй юм.
Тэгээд л хувиргалын хичээл дуусмагч Профессор МакГонагалль миний чулууг хамгийн түрүүнд ирж авсан юм байна.
Харригийн тайлбар хүүхдүүдийг аргалсан ч багшийг бол торгоож дийлээгүй нь ойлгомжтой.
Үнэхээр.
Би том асуудалд орсон бололтойдог оо.
Гүн санаа алдахад Драко хацрыг минь илэн "Миний ярих зүйл дуусаагүй байнаа" гэв.
"Бас Лив.. Энэ саяд нэг боломжыг ганцхан хүн л бий болгож чаддаг юм. Тэр нь Альбус Дамблдор.. "
Зүрх минь хүчтэй цохилж байлаа.
Яг л цээжин дотроо байраа олохгүй байгаа аятай.
Драко маш олон ном уншсан тэр энэ зүйлийн талаар буруу мэдэж байх ёсгүй.
Бас би?
Альбус Дамблдор шиг түүнтэй дүүцэхүйц хүчтэй нэгэн байх боломжгүй.
Боломжтой байлаа ч одоо бол байх ёсгүй.
Ер нь ч боломжгүй.
Ээж минь.
Би ч гарцаагүй өнгөрчээ.
Дуусаж.
"Зүгээрдээ.. юунаас ч битгий ай"
"Би чамд хайртай.."
Драко санаа алдах намайг энгэртээ тэврэн ийн хэлсэн байлаа.
Юунаас ч битгий ай гэж.
Бас хайртай гэж.
You are reading the story above: TeenFic.Net