Өөр хүн бол уйлахаар энэ мөчид би тэврэлдэн зогсох хоёрын наахан талд дөрөв тавхан алхамын зайд ёжтой инээмсэглэн зогсоно.
Гайхалтай жүжиг.
Гайхалтай заль.
Яг энэ мөчид удахгүй болох зүйл дээр би Пансигийн царайны хувирлыг харахыг дэндүү их хүснэ.
Гэтэл хоромхон агшины дараа нүд минь байдгаараа томорч орхив.
Драко тэврэлтэндээ түүнийг эргүүлэн өөрөө миний зүг харах аж.
Б-би.
Би сая юу ч хийгээгүй шүү дээ.
Пансиг Дракод хайрын уусмал өгсөнийг нь мэдсэн даруйдаа жоохон удааж байгаад Драког өнөөх уусмалынх нь нөлөөнөөс гаргах гэж байсан.
Гэтэл?
Намайг юу ч хийгээгүй байхад Драко хэвийн болчихлоо.
Түүний хурц нүд намайг цоо ширтэнэ. Тэд одоо ч тэврэлдсээр байх ба Драко түүнийг тэвэрсэн чигтээ "Чи их муухай үнэртэй юм" гэв.
Зэвүүн хэлсэн өгүүлбэрт нь Панси огцом тэрний тэврэлтээс салан өөр лүү нь харах аж. Яг энэ мөчид Драко харцаа надаас салгаж урдаа зогсох царай муутай охин руу харав.
"Чамайг би дэндүү тэвчишгүй үнэртэй юмаа л гэлээ.."
Мэдээж Панси гайхширсан.
Би ч бас түүний хэлсэн хорон үгэнд ихэд гайхсан.
Хэдий хэрэггүй амьтан ч гэлээ охин хүүхэд юмсан.
"Д-драко ч-чи"
Пансигийн эрээн хэлсэн үгэнд Драко асар их ёжтой инээн "Уусмалаар хүн хуурч сурах гэж байгаа бол эхлээд номоо сайн унш" гэх нь тэр.
Уг нь их муухай үйл явдал байсан ч гэлээ.
Панси нүүрэн даран уйлаад цааш явах мөчид Драко тээртэйхэн шиг үсээ хойш самнав.
Тэр нь догь харагдсан.
Гүйж очоод тэврээд авмаар байсан ч одоог хүртэл гомдол минь гараагүй байсан сая бүр нэмэгдчихсэн болохоор хошуугаа унжуулан түүн рүү муухай харан зогсоно.
Драко инээмсэглэн миний зүг аяар алхаж ирэх ажээ.
"Ийм үед уул нь найз охин хүн чинь их хөөрхөнөөр уйлдаг юм.."
- Иииии-иии
Миний худлаа уйлж байгаа дуу гаргах үед Драко чангаар инээж байлаа.
Цангинасан инээд нь хонгилоор нэг цуурайтна.
Тэр намайг энгэртээ наан зөөлхөнөөр тэврэнэ зогсоно. Гэсэн ч над руу харсан хэвээр.
"Хардсан уу.."
Түүний аяар асуусан асуултанд би толгой сэгсрэв.
- Чи яаж яваад түүний хортой уусмалыг уучихсан юм
Муухай харан тэврэлтнээс нь салан нэг алхам ухраад түүнээс ийн асуухад дорохноо тэр дахиад намайг тэврээд авах нь тэр.
"Нэгт нэг охин над дээр чамайг өгч байна гээд шоколадтай сүү авчирж өгсөн. Бас тэрэн дотор байсан юмыг хортой уусмал биш хайрын уусмал гэдэг юм"
Хамрыг минь чимхэн ийн хэлэхэд нь би харин нүдээ эргэлдүүлж байлаа.
- Би юу гэж чамд идэж уух юмнаасаа өгч байдаг юм!!
"Харин тиймээ..."
Тэр зүүн хөмсөгөө бага зэрэг үрэн нэмж "Энэ тал дээр би толгойгоо ажиллуулаагүй бололтой. Идэмхий бас харамч найз охинтойгоо мартчихаж" гэх нь тэр.
Би муухай харсаар л.
"За уучлаарай даа.."
Драко духан дээр минь үнсэв.
Би мөчөө өгөлгүй элгэндээ хоёр гараа тэврэн зогссоор л.
"Яавал уучлах юм ммм?.."
"Ингэвэл үү.."
Энэ удаад тэрээр хамар дээр минь хөнгөхөн үнсэв.
"Эсвэл ингэвэл үү"
Харин энэ удаад баруун хацар дээр минь зөөлөн үнсэх аж.
"Уур нь гарч байна уу"
Тэр ингэж асуунгаа зүүн хацар дээр минь үнссэн. Харин би түүний асуултанд толгой дохисон юм.
"Уур нь гарч дууссан уу"
Үнсэлгүйгээр толгойг минь илэн асуух асуултанд нь би тэр даруй толгой сэгсэрлээ.
- Чи өдөр миний араас ирээгүй биз дээ
Драко миний гомдолыг сонсон инээвхийлсээр уруул дээр минь үнссэн юм. Багахан удаан үргэлжилсэн үнсэлт маань дуусахад манай тэнхимийн хэдэн охидууд биднийг харан шивнэлдсээр өнгөрөхыг харав.
Нүдний булай.
"Чиний араас гарах гэсэн ч ихэр Уизлигийн ятгалагт өртөөд ноён Филчийн сахлыг шатаах гэж байгаад баригдаад цом хадгалаатай өрөөг өдөржин цэвэрлэж байгаад ирлээ"
Өө хөөрхий.
Гэтэл би тэрхэн хооронд өөрийгөө хаягдаад түүнийг Панситай үерхдэг болчихож гэж бодсон юмсан.
Намайг толгой дохиход тэр намайг бүхэлд нь тэврэлтэндээ багтаан тэврээд авав. Энгэрт нь шигдэхдээ би түрүүхэн яг ингэж тэврүүлж байсан Пансигийн үнэрийг үнэртэх шиг болов.
- Тийм ч муухай үнэртэй биш л байсан байна шдээ
- Цэцэг шиг үнэртэж байна
"Надад чиний л үнэр хамгийн гоё. Хайрын уусмалын учир ердөө л энэ" гэсээр дахин миний уруул дээр үнсэх аж. Ойр хавьд хөлийн чимээ дуулдаагүй болохоор удаан үнсэлтээ үргэлжлүүлж байхад хэн нэгэн бидний ойролцоо хоолойгоо засах шиг болох нь тэр.
Хэн нэгэн ч гэж.
Профессор Снейп.
Тэр бид хоёр луу хараад зогсож байсан ба түүнийг олж харсан даруйдаа би Дракогийн тэврэлтнээс гарч бушуухан шиг хажууд нь зүгээр зогсов.
"Та хоёрын хүүхэд хүү гарвал Эрипентийн эвэр, харин охин гарвал Оккагамын өд шүү"
Профессор Снейп яг ингэж гартаа барьсан цаасаараа бид хоёрыг чичилж хэлсэнээ урьдных шигээ хар нөмрөгөө намируулсаар цааш явсан.
Ард нь би мэл гайхан хоцорсон юм.
Гэтэл Драко яг л аль дээрийнх шиг араас нь эрхий хуруугаа гозойлгож байлаа.
Тэнэг.
Ер нь тэнэгүүд.
"Хайраа хоёулаа хэдэн хүүхэдтэй болох уу??.."
"Багшийн хэлсэн шиг нэг хүү, нэг охин байвал ямар вэ?.."
"Тэгээд өрөөнүүдийг нь миний өрөөний эсрэг талд байсан хүнгүй өрөөг болгоё"
Драко нийтийн өрөөрүү явах замд хонгилд энэ мэтийн хэрэггүй юмаа ярьсаар хажууд явна.
- Хэн чамтай гэрлэнэ гэсэн юм
Түүнд ингэж хэлчихээд түрүүлээд нийтийн өрөөрүү орох хаалгаар яван ороход тэрээр асар хурдтайгаар миний урд гарч ирээд хөндөлсөөд зогсчихов.
"Юу гэнээ.."
"Надтай гэрлэхгүй юм уу"
Чанга асуусан өгүүлбэрт нь нийтийн өрөөнд байсан том жижиг бүх хүүхдүүд наашаа бид хоёрын зүг харж байлаа.
- Ммхн
Драко бэлхүүсээр минь гараа оруулж өөртөө наахад нь би хүүхдүүдээс санаа зовж түүнийг түлхэх аядана.
Харамсалтай нь.
Би түлхээд түлхээд юу шалих вээдээ.
"Чамайг гэрлэхгүй гэх юм бол би чамд хайрын уусмал өгсөөр байгаад аваад суучихна шүү.."
Заналтай хэдий ч хөөрхөн байдлаар хэлсэн өгүүлбэр нь бүх хүүхдүүдийн сонорт хүрчихсэн. Бүгдээрээ жүжиг үзэж байгаа аятай уулга алдан орилолдох аж.
Тэгсэнээ өнөөх Грэбб, Гойлль тэргүүтэй тэнэгүүдээс болж тэнд байсан бүх хүүхдүүд "Үнсэлцээрэй, Үнсэлцээрэй" гэж байх нь тэр ээ.
Бурхан минь.
Ичиж үхэх нь.
Драког миний уруул дээр үнсэх мөчид өнөөх чимээ шуугиан бүр ихсээд эхлэлээ. Мэдээж хөнгөхөн үнсэлт байсан ба Драко чихэнд минь "Одоо ингээд бараг бид гэрлэчихсэн шүү" гэх шиг болов.
Дураараа хүн шүү.
You are reading the story above: TeenFic.Net