"Хөгжим сонсох, дуу дуулах хориотой"
"Ах дүү Уизлигийнханаас худалдан авалт хийх хориотой"
"Өдөрт хоёроос дээш удаа хөдөлдөг шат ашиглах хориотой"
"Саваагаа хичээлээс гадуур ашиглах хориотой"
"Охид богино банзал өмсөх хориотой"
"Номын санд гурван цагаас дээш суух хориотой"
"Зөвшөөрөгдөөгүй захиаг илгээх, хүлээн авах хориотой"
"Зааварлагчийн нөхөрлөл бүлэгт элсэн орж нэмэлт оноо авахыг хүсэгч шидтэн сурагчид ерөнхий зааварлагчийн өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой"
- Та бүхнийг хүндэтгэсэн Хогвартсын түр захирал Долорес Амбридж.
Зааварлагчийн нөхөрлөл гэнэ шүү.
Утгагүй юм.
Хов зөөж, хэн нэгнийг матсаныхаа төлөө одон медаль шиг төмөр авахаасаа ичээсэй билээ.
Хоолны ширээний ард Драко өөрийн дагалдагч Панси, Грэбб, Гойлль нартай өөрсдийн авсан энгэр дээрх тэмдэгээ харан додьгор гэгч нь сууна.
Бурхан минь.
Бараг Мэрлины нэгдүгээр зэргийн одонг зүүгээд өгчихөөсэй билээ.
Тэдний хэрэггүй хийрхэлийг харахад дэндүү давчидмаар байсан болохоор урдаа байх хоолыг дуусгалгүй номын сан руу яаравчлав.
Надад хэдий хичээл хийх хүсэл огтхон ч байгаагүй ч олон хүүхдүүдийн анхааралд байх тусам би хичээх, тэр хэрээрээ мэрийх шаардлагатай болсон юм.
Үнэндээ надад энэний оронд найзуудтай болох нууцхан хүсэл байсан.
Зүрх аль эсвэл сэтгэлийн минь хөндийн аль нэг мухарт яг л бусад шиг юм ярин инээлдэж суух аль эсвэл гунигтай зүйлсээ ярилцан чангаас чанга тэврэлдэх тийм нэгэн холбоог хүсэмжлэх сэтгэл байсан.
Гэвч.
Энэ бүтээгүй.
Одон орон судлалын хичээлийн харьяа бүлгэмд яг орох гэж байсан ч нэг сонин ягаан эмэгтэйн тэнэг тушаалаар сургуулийн бүх бүлэг, нийгэмлэгийг хаачихсан.
Хэрмонигийн гэрийн буг нарыг хамгаалах нийгэмлэг, Ихэр Уизлигийн сонин сонин нэртэй хөгжилдөхөд зориулсан бүлгүүдийг гээд л бүгдэнг нь болиулчихсан.
Тэгээд л би дахиад зүүн цамхагт ганцаараа зураг зурж байна.
Уйтгартай юм.
Бушуухан шиг дайн нь эхлээсэй.
Тэгвэл ядаж л би хэрэггүй зүйл хүсэхээ болих байх.
"Дахиад л энд байна уу?.."
Гурван удаа.
Оройн цагаар Харритай энд дахин таарлаа.
Тэр гартаа Квиддичийн бээлийгээ барьсан байх ба бараг бэлтгэлээсээ ирсэн гэлтэй харагдаж байсан юм.
Ууг нь Квиддичийн аваргийг цуцалчихсан гэж бодсон ч бэлтгэлийг нь харин хаачихаагүй бололтой.
- Оройн хоол руу явахгүй байсан юм уу
"Бодох юм байсан юмаа"
Тэр миний дэргэд ирж суунгаа ийн хэлэх аж.
- Ганцаараа баймаар байна уу
Намайг юмнуудаа хураах гэтэл тэр сандрах маягтай гараа сэгсчиж байлаа.
"Зүгээрдээ"
"Хэрвээ Оливиа?"
"Чамд шийдвэр гарах хэцүү байвал яах байсан бэ"
"Урагшлах ухрах алийг нь сонгох уу"
Би бага зэрэг бодлоо.
Юуны талаар асуугаад байгааг нь аль эсвэл юунд ингэж их эргэлзээд байгааг нь мэдэхгүй ч надад ч бас ийм үе байсан болохоор хамгийн эхний бодолд орсон өгүүлбэрээ хэлж орхисон юм.
- Юу гээч Харри?
- Хүний хамгийн анхны сонголт, анхны бодол хамгийн зөв байдаг санагддаг
- Ганцхан надад ч биш бүгдэд тийм байдаг байх гэж бодож байна
Тиймээ.
Надад ч бас эргэлзэх үе байсан.
Өөрийн амьдралаа хаяаад, өөрт байгаа бүхнээрээ дэнчин тавьж энэ хүртэл ирэхэд надад олон сонголт тулгарч байлаа.
Өнгөрсөнг ялимгүй ухраагаад ээжийгээ аврах.
Дөнгөж өөрийнхөө төрсөн үе рүү очин аавтайгаа уулзах.
Аль эсвэл хувь тавиланг өөрчилж өөрийгөө төрүүлэхгүй байхаар арга хэмжээ авах.
Олон олон сонголт.
Олон олон бүтэлгүйтэл надад байсан.
Эцэстээ би анхны шийдвэр, анхны сонголтоороо энд байна.
"Нулимс?"
"Чи уйлаад байгаа юм уу"
Үнэндээ тийм ээ.
Би уйлж байна.
Арван зургаахан настай атлаа ийм их зовлонг туулсанаа эргээд нэг харсан өөрийгөө өрөвдөөд би уйлж байлаа.
- Үгүй ээ
- Эндэх зүгээр л хүйтэн юм, аргагүй л өвөл дөхсөн бололтой
Өөрийн зургийн хэрэгсэлээ хурдтай цуглуулан явахаар өндийхөд тэрээр явахаас минь урьтаж ийн хэлэх аж.
"Хэрэв"
"Хэрэв чамаас тусламж гуйвал чи зөвшөөрөх үү Оливиа"
Мэдээж үгүй.
- Боломжтой зүйл байвал тэгнээ
Нулимстай нүдээ харуулахгүй гэсэндээ эргэж ч харахгүйгээр түүнд ингэж хэлэн цамхагаар доош уруудан буулаа.
Нэг шат.
Хоёр шат.
Арав дах шат.
Зуун долоо дох шат.
Гэнэт өчигдөрийн орсон борооноос үүдэлтэй мөсөн дээр хальтарчих нь тэр.
Золгүй юм.
Хойшоо ч биш бүр урагшаа унадагийн алдад хэн нэгэн намайг энгэртээ тэврээд бариад авчихав.
Тэр өөрөө ч уналгүй намайг торох юмгүй бариад авчихсанд дээд дамжааны эрэгтэй сурагч бололтой гэж тэрхэн зуур бодсон ч би андуурсан байсан юм.
Намайг тэвэрч авсан эрэгтэй хүү Драко байсан.
Драко Малфой.
"Нислэгийн хичээлээ шатнаас давтаагүй л байлтай хадагтай Розир"
Хадагтай Розир гэнэ шүү.
Овоо гайгүй байсан ч би тэрний, тэр миний дургүйг хүргээд бид хоёр нэгнээ үзэхээ байчихсан юм.
Муудалцсан шалтгаан минь ердөө нэг муу жигнэмэг байсан ч гэлээ.
Бид нэгэндээ бууж өгөөгүй.
Өгөх ч үгүй биз.
Тэврэлтнээс хөндийрөн газар унасан юмнуудаа цуглуулахад тэрэнд туслах бодол байхгүй бололтой гараа халааслан шат түшин зогсоно.
Гадаа дэндүү удаан байсанд хамаг гар минь хөшиж, хамар минь байдгаараа бээрч байлаа.
Өнгийн харандаануудаа цуглуулж дуусаад сүүлийн улааныг нь барьж авдагийн даваан дээр тэр миний гаран дээр гараа тавьчихав. Гарыг нь дагаж дээш харахад тэр надтай дэндүү ойр байх аж.
Сормуус нь хэрхэн дэрвэлзэж байгаа нь.
Амнаас нь хэрхэн хүйтны уур савсаж байгаа нь гээд л.
Бүхэлдээ ойр.
Тийм ойр.
"Уйлчихаа юу"
Нээрээ тийм лдээ.
Дээрээс бууж ирэхэд уйлсан царай минь дээрдэх хугацаа хангалттай биш шүү дээ.
- Үгүй
Гарт нь байх улаан харандаагаа шүүрэн хажуугаар нь зөрөхөд тэр жанчны минь ханцуйнаас хойш татан намайг буцаагаад урдаа авчирчихав.
"Чи манай бүлэгт орох уу?.. Мм?"
Ёжтой инээмсэглэн хэлэхэд нь биеэр цахилгаан гүйх шиг болох нь тэр.
- Үгүй
Хажуугаар нь холуур зөрөн явахад тэр араас минь ийн хашгирсаар үлдэх ажээ.
"Тэр азгүй амьтантай нийлвэл Лив. Чи тэрнээс дор азгүй амьтан болно шүү. Би чамд анхааруулж байна"
You are reading the story above: TeenFic.Net