Дамблдорын Арми

Background color
Font
Font size
Line height


"Хэрэв чамайг дахиж тэр азгүй амьтантай хамт байхыг харах л юм бол Лив"

Драко энэ өгүүлбэрээ хэлэнгээ миний өөдөөс алгуурхан алхаж байлаа. Харин би түүний ёжлох мэт жигтэй байдалд жийрхэн арагш алхаж байв.

Гэтэл зугтаалт минь амжилт олсонгүй нуруу минь хүйтэн хананд төд удалгүй наалдчих нь тэр. 

Харин тэр хэдийн надтай тулаад ойртоод ирсэн юм .

Драко. 

Жанч нь яг л байдаг шигээ цэмцгэр.

Үс нь ердийнх шигээ гялгар. 

Үнэр нь яг л өчигдөрийнх нь шигээ сайхан.

Нүд нь яг л цаг үргэлж байдаг шигээ хурц харагдана. 

Тэр нэг гараараа хана налан надад дэндүү ойр зогсож байлаа. Хана налаагүй сул байсан нөгөө гарынх нь нарийн цагаан хуруунууд миний цэнхэр сортой саарал үсээр хөнгөн гүйнэ. 

"Харритай битгий ойр бай"

Нүд рүү ширтэж дараа нь юу хэлэх бол гэж дотроо таамаглаж байтал гэнэт зүрх минь зогсчих шиг болов. 

Тэр үнсчихсэн.

Биш ээ, тэр намайг үнсчихлээ. 

Уруул нь миний уруултай нийлчихэж. 

Гэнэтийн үйлдэлд нь нүдээ аниж ч чадсангүй.

Би гацчихсан. 

Би хөлдөж орхисон. 

Бие минь хөшиж таг гацсан ч гэлээ. Биеэнээс минь ганц л зүйл хурдан ажиллагаатай байлаа.

Энэ бол миний зүрх.

Хөөрхий зүрх минь урьд хожид байгаагүйгээрээ хүчтэй цохилно.

Эвий зүрх минь. 

Цин. Цин.

Орноосоо огцом өндийхөд яг л таагүй хар дарсан зүүд зүүдлэсэн мэт бие тэр чигтээ хөлөрчихсөн байх нь тэр. 

Дөнгөж сая өглөө бүр дуугардаг хонхны дуунаар зүүднээсээ цочин сэрсэн нь энэ байсан юм.

Бурхан минь.

Хацраа дарж үзтэл одоо ч тэр халуу шатаж байв.

Ямар зүүд гэхээрээ ийм?

Мэрлиний сахал гэж. 

Зүйрлэж ч хэлж боломгүй юм.

Өдөржин би зүүдээ бодож байлаа. 

Яг л буруу хөл дээрээ дэгэн догон гээд босоод ирсэн мэт.

Унтахаасаа өмнө түүнийг бодсон болохоор тийм тэнэг балай, утгагүй зүүд зүүдлэлээ гэж бодон мартахыг хичээсэн ч. 

Өнөөх зүүд чинь яг л зурагдсан пянз шиг амар заяаг минь үзүүлсэнгүй.

Чөтгөр.

Алгад. 

Ургамал судлалын хичээлийг дуусган хүлэмжнээс гарч явтал өөдөөс минь хэн нэгэн гэнэт гарч ирэн яг над руу хараад зогсчихов. 

Тэр хооронд зүрх амаар гарчихаа шахсан ч азаар намайг зогсоосон хүн нь Харри байсан юм.

Зол гэж.

Гүнзгий амьсгаа авлаа.

Анзаараагүй байсан ч тэд анх уулзсанаасаа үнэхээр өндөр болгож байгааг би мэдэрсэн юм. 

Драког дээрээс нь дарж алах шахах үедээ, сая Харригийн цээжийг хараад таг гацах үедээ ч тэр. 

Тэд бага багаар том залуус болжээ. 

- Юу хэлэх гэсэн юм?

Харри намайг хүн багатай Хагридын гэрийн ойролцоо авчираад ямар нэг зүйл хэлэх гээд хэлж чадахгүй байгаа бололтой нааш цааш холхино. 

Түүний үйлдэл яг л цагийн зүү шиг санагдан нойр хүрээд ч эхлэх шиг. 

Тэгээд би тэсэлгүй асуусан нь энэ байлаа.

"Үнэндээ Оливиа"

"Надад.."

"Биш ээ, бидэнд чиний тусламж хэрэгтэй байна"

Юу.

Хэнд миний тусламж хэрэг болно гэж?

Тэвдэх мэт түүний нүдрүү харахад нүднээс нь би эр зориг харж байлаа. 

Гриффиндорчуудын эр зориг.

Бас Харригийн нүд.

Гоё юм.

Өнөөдрийн сүүлийн хичээл минь нислэгийн хичээл байсан тул хадагтай Хүүчийг мөргөж унагангаа алдан өөрийн шүүрээ пинд хийчихээд өрөөрүүгээ явахаар яаравчлав.

Хурдлахгүй бол тэр гараад ирнэ.

Бидний зам нийлэх магадлал тун өндөр учраас хурдлахгүй л бол горьгүй нь.

Гэсэн ч хоолны тэнхимийг өнгөрөөд толгойгүй Никийг бараг нэвтлэнгээ алдаад хана эргэтэл үнэхээр би азгүйгээр мэдрээд ирэх нь тэр.

Драко ганцаархнаа хана налан хөлөөрөө шалан дээр зураг зураад байгаа мэт хөдөлгөөн хийсээр зогсох аж.

Бас болоогүй ээ байнга л түүний хэв маяг мэт байдаг гараа ч тэр халаасандаа хийчихсэн байлаа.

Тэр надруу харчихав. 

Үнэхээр би азгүй юм.

Ингэж яараагүйсэн бол хүнгүй коридорт түүнтэй таарахгүй байлаа шүү дээ. 

"Чамайг хүлээж байлаа"

Өнөөдөр чинь хүн бүр л намайг энэ тэнд аваачиж дуугүй зогсоогоод байх юм.

Би биш эд нар л буруу хөл дээрээ боссон бололтой.

Гяндан хүрэх замын хажуухан коридорт тэр юу ч хэлэлгүй цааш харан зогссоор л.

Хөөх.

Юу хийхийг нь биш ээ, юу хэлэхийг нь хүлээн доош шал ширтэн зогсож байхад тэр жанчныхаа хаанаас ч юм бүү мэд хайрцаг гаргаж ирэн сарвайх аж.

Нүдний минь өмнө гэнэт дүүрэн гүзээлгэнэтэй жигнэмэг байх хайрцаг гараад ирэв.

"Чамд дээр хатуу үг хэлчихсэн санагдаад"

"Маргааш нь чам дээр ирмээр байсан ч"

"Ээж энэ жигнэмэгээ өгч явуулахгүй удаад байсан юм.."

Гацаж түгдрэлгүй, байдаг шигээ цэгцтэй хурдан ярих нь намайг арай тайвшруулж байлаа.

Зүүднээс л болж байгаа юм.

Энд ганц сандарч байгаа хүн нь би байгаад зүүд л буруутай.

Тиймээ, тэнэг зүүд. 

Ямар шидээр юм бүү мэд. 

Энэ жигнэмэг яг л саяхан зуухнаасаа гарч ирсэн мэт халуунаараа байх юм.

Үргэлж.

Хэзээ ч манай сургуулийн амттан дунд байхгүй энэ жигнэмэгийг Дракогийн ээж хадагтай Малфой хүү рүүгээ дандаа явуулдаг юм билээ. 

Ганцхан хүүдээ гэж явуулж байгаа тансаг амттанг нь нэг жижигхэн хөөрхөн чөтгөр хороож байгааг тэр мэдвэл ч.

Ээ дээ, сайн л юм лав болохгүй байх.

Гурван ширхэгийг нэг дор идчихсэн чинь тэр дороо гэдэс минь цадаад, сэтгэл минь дүүрээд ирлээ. 

Сайхан байна.

Хэдий амттай зүйл идээд сэтгэл сайхан байсан ч тархинд минь эргэлдэх эргэлзээ алга болсонгүй.

Удаан бодлоо.

Удаан ч эргэлзлээ.

Цаг хэдийн болжээ.

Жанчаа өмсөлгүй тайлаагүй байсан дүрэмтээ янзалсаар өөрийнхөө зорьсон газар ирэв. 

7-р давхар.

Юу ч болсонгүй.

Хана ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.

Өөрөө өөртэйгээ ярилцаж байтал хананд дээр гэнэт хээ угалз гараад ирэх нь тэр.

Би балмагдан Харриг үнэн хэлж гэж бодохтой зэрэгцээд хананд хаалга гараад ирсэнг анзаарсан юм.

"Хэрэв зорьж ирвэл хаалга чамд үүдээ нээнэ"

"Харин эргэлзсэн аль эсвэл буруугаар битгий ойлгоорой Оливиа. Арай өөр муу санаа агуулж ирсэн бол хаалга чамайг хүлээж авахгүй"

- Тэгээд?

- Та нар яг юу хийх гээд байгаа юм Харри?

"Бид Дамблдорын Армийг байгуулна"




You are reading the story above: TeenFic.Net