Хий Хоосон

Background color
Font
Font size
Line height


"Чи мэдсэн үү"

Харри төлгө мэргийн хичээл дээр миний өөдөөс харж суусан юм. Тэр өөрийнхөө урд байх цайны шаартай аягаа эргүүлж тойруулж харангаа надаас ийн асуух аж. 

- Юуг?

Би ч бас өөрийн хүнхгэр шаазан аягаруу харангаа түүнд хариу өгөв. 

"Энэ бүх хугацаанд Драко бид нарт туслаж байсан гэдгийг"

Тэрний бараг л шивнэж хэлсэн өгүүлбэрт шаарнаасаа олж харсан хар нохойгоо дэвтэр дээрээ бичих гэж байгаад өдөн үзгээ гарнаасаа алдчих нь тэр. 

Би тэрэнрүү байж болох томоороо харлаа.

Гэтэл тэр зүгээр инээвхийлээд надад бүгдийг тайлбарлаж өгсөн юм.

"Драко.."

"Тэр миний Сириустэй харилцаж байсан захиануудыг хадагтай Амбриджаас нууж өгч байсан"

"Түүнийг байх үед ууль шувуунуудыг шалгадаг байсан шдээ. Гэтэл тэр нууж өгч байсан юм билээ. Чиний надад авчирч өгдөг захиа тийм учраас л чам дээр андуурагдаад оччихсон хэрэг"

"Бас.."

"Шидтэний яаман дээр бидэн дээр ирсэн тусламжыг Драко явуулсан байсан. Миний нэрээр Сириуст захиа бичсэн байсан гэсэн"

"Түүнийг аав шигээ гэж бодож явтал үгүй байжээ Оливиа.."

"Тэр сайн хүүхэд юм"

Харриг ингэж хэлсэнээс хойш би хичээлээ огт хийгээгүй.

Зүгээр л бодолд дарагдчихсан.

Доод дамжааны нэг охин намайг мөрлөөд унагах шахахад ч би тоосонгүй.

Өвдөлт ч мэдэрсэнгүй.

Зүрх минь жижиг жижиг гижигдсэн догдлолоор дүүрэх ч гэлээ. 

Надад ямар ч баяр баясал төрсөнгүй.

Би өөрийгөө гайхав. 

Оливиа чамд юу тохиолдоо вэ гэж. 

Хоолны ард үргэлж маазардаг хэсэг бүлэг нөхдүүд байхгүй болохоор оройн хоолны цаг дэндүү уйтгартай байх ажээ. 

Слитерин тэнхим хэзээ ч урьд хожид ийм чимээ аниргүй байж үзсэнгүй. 

Ганцхан тэр л байхгүй байхад ийм өөр ялгаатай байх гэж.

Сонин юм.

Драког гэрийнхэн нь дуудаад түр аваад явчихсан гэсэн. 

Түүнийг Профессор Снейпийн чөлөөтэй байгаа гэж хичээл болгон дээр бүртгүүлээд яг 10 хоносон байлаа.

Би айж байв.

Айдас минь намайг идэж байсан юм.

Магад.

Түүнийг бид нарт тусласаныг мэдээд аав ээж нь аваад явчихсан бол яаанаа гэж.

Бүр хэрэг дордож түүнийг дахиж Хогвартсд сургахгүй гээд наашаа явуулахгүй бол яаанаа гэж би айж байсан юм. 

Тэр үргэлж хэлдэг байсан шдээ. 

Аав нь Драког дандаа Дурмстрангт сургана гэж зөрүүдэлдэг гэдгийг. 

Хоол идэх хүсэл байсангүй. 

Хоолны цаг дуусахаас өмнө би дүүрэн амттай хоолтой ширээний араас өндийж гундуй царайлсаар өөрийнхөө тэнхимийн нийтийн өрөөрүү замдаа гарлаа. 

Замд ашгүй саад болж намайг зогсоох хүнтэй таарсангүй. 

Ихэр Уизлигийнхэн намайг харах тоолондоо хоргоодог болсоноос хойш тэдэнтэй л таарахгүй амьдрахыг хичээх болсон юм. 

Аз байж өнөөдөр тэд хоолны тэнхимд үлдэж. 

"Хөөе чи.."

Яг гарч ирсэн хаалгаар орохын алдад хэн нэгэн араас минь ийн чангаар дуудав. Жийрхмээр дуунд нь эргэж харахад Панси Паркинсон өөрийн байнга хамт явдаг нэг хүрэн үстэй охинтой хана налаад зогсож байсан юм. 

Намайг хүлээж байсан гэлтэй.

Бидний анхны үнсэлт байсан тэр газар өнөөх хоёр охин элгээ тэврэн зогсоно.

"Чи.."

Панси хурдтай ирэн зангианаас минь шахан намайг хана руу түлхчих нь тэр. 

Түүний өрөвдөлтэй үйлдэлд инээчихгүйг хичээн юу хийхийг нь хүлээн зогсоно. 

Энэ чинь харин сонирхолтой зүйл болох гээд байх чинь. 

"Драког тавьж явуул"

Түүний бараг л орилон хэлсэнд өгүүлбэрт би ёжтой инээхээс өөр аргагүйд хүрэв. Бурхан минь. Би Драког нохой шиг уяаад дэргэдээ дагуулаад явдаггүй биз дээ? 

Юу ярина вэ энэ царай муутай охин?

Хараад байгаарай.

Нүд хорсчихлоо.

- Ийм байж яаж түүний хэмжээнд хүрнэ гэж боддог юм Паркинсон авхай?

Миний асар ёжтой үл тоож хэлсэн өгүүлбэрт тэр гайхан миний энгэрээс гараа салган надаас нэг алхам хойш ухрав. 

Тэр өс хонзонтой хэдий ч нулимстай нүдээрээ надруу харан амандаа "Өнчин зулбасга" гэв. 

Түүнийг алгадахаар гараа явуулахад тэрээр яг л алгадуулж сурсан хэрэггүй амьтан шиг миний гарыг урьдаад бариад авчих нь тэр. 

"Гарыг нь тавь"

Ганц үсэг ч хэлсэн бай хамаагүй хаана ч сонссон таних хоолой хүнгүй гэмээр ус дусагнах хонгилд цуурайтав. 

Гэтэл биднээс холгүйхэн байх харанхуй булангаас Драко гараа халааслачихсан гарч ирлээ. 

Тэр өөрийн дүрэмтээ өмсчихөж. 

Олон хоног хараагүй болоод ч юм уу тэр нэг их өндөр болчихсон мэт харагдана. 

Драко аажуухан алхсаар түүнийг хараад хөшиж орхисон Пансигийн гарыг миний гарнаас салгах аж. 

Тэгсэнээ түүний үйлдэлд энд байгаа бүх охидуудын нүд орой дээрээ гарах шиг. Тэр Пансигийн гарыг яг л бүжгэнд урьж байгаа мэт бариад авчих нь тэр. 

Гарынх нь арыг бага зэрэг илэхэд нь Пансигийн хацар нь уусмал буцлагачихмаар улайгаад ирэв. 

"Яаж энэ дорд гар.."

"Миний нандигнаад хүрч чаддаггүй, өөрөөсөө харамлан байж хүрдэг зүйлд яаж дураараа хүрч чадав аа"

Драко гарыг нь агаарт шидчихсэн.

Түүний хүчтэй үйлдэлд Панси золтой уначихсангүй. 

Уйлан дуугарч өөрийнхөө найзаар түшүүлсээр бид хоёроос түрүүлээд нийтийн өрөөрүү яваад орчихлоо. 

Тэр хоёрыг хэрхэн, ямар царай гарган орохыг харж байсан намайг нэвт шувт нэг харц төөнөөд байгааг би мэдрээд эхлэх нь тэр ээ. 

Мэдээж Драко л ингэж ширтэнэ. 

Ойлгомжтой.

- Би цоорлоо

Гуравхан алхмын цаана зогсож байсан тэр ганц алхаад л намайг хоёр гараараа ороогоод авсан. 

"Уг нь энэ бяцхан хадагтайн намайг хардах нь таалагддаг байсан юмсан"

Би түүнрүү муухай харав. 

Гэсэн ч би түүнийг тэвэрсэн. 

Гэдсээр нь гараа оруулж хоёр гараа нуруунд нь байрлуулж нүүрээ түүний энгэрт наасан. Харин тэр миний үсийг илэн толгой дээр минь зөөлөн зөөлөн үнсэх аж. 

"Миний охин намайг саначихжээ.."

"Би ч бас санасан"

Тэр буйдан дээр миний хөлийг дэрлэн хэвтэнэ. Тэрнийг ирсэнд санаа амарсан болохоор түүнийг жоохон ч гэсэн тухтай унтуулах гэсэндээ би түүнийг үсийг яг минийхийг илдэг шиг зөөлөн илнэ. 

Хүрч үзэхийг хүсдэг байсан энэ цагаан шаргал үс. 

Үнэндээ их ширүүн бас өтгөн юм. 

Нүдээ анин өвөр дээр минь тухтай хэвтэх түүнийг тухтайхан ингэж ширтэх шиг жаргал надаа байсангүй.

Энэ л төрхийг нь харахын тулд "Хий хоосон" болж замхарсан ч би яахав. 

Би зүгээр.


You are reading the story above: TeenFic.Net