"Ээ эцэг тэнгэр минь энэ өнөөх чинь мөн үү"
Роны уулга алдан чангаар хэлсэн өгүүлбэрт усны хоолой аль эсвэл усны хонгил ч гэж нэрлэж болохуйц газар бүхэлдээ цуурайнд өртөв.
Харри өөрийн найзаасаа жанчны хормойгоо татаж аваад толгой сэгсрэн биднээс түрүүлж урагш алхах аж.
Түүний алхам бүрээр усан дээр гишиглэх "Шал пал" хэмээх дуу гарна.
Хөөрхий базилиск.
Тэр хэдийн үхжчихсэн бас болоогүй бараг л чулуучиж байлаа. Тэдний ярьсан хэрэг одоогоос гурван жилийн өмнө болсон болохоор түүнийг сэрээх боломжгүй аж.
Бид олон олон усны хонгилоор явж ямар нэгэн шинэ хэвлээр явагчын мөр хайсан ч огтхон ч юм олсонгүй.
Рон л хулгана тэжээдэг байж хулганаас айж орилсоноос өөрөөр энэ дор ямар нэгэн онцын зүйл болсонгүй.
Тиймээс бид буцсан.
Хурдлахгүй бол хагас цаг тутамд тооллог болж байгаа болохоор гарцаагүй аль нэг Профессорт баригдах нь дамжиггүй.
Биднийг дээш гарч ирэхэд хүн хараад үлдсэн Невилль, Женни хоёр ном уншаад сууж байх нь тэр. Биднийг харсан даруйдаа тэр хоёр гүйж ирэх ба "Ямар нэгэн зүйл олсон уу" гэсэн харцаар харах ажээ.
Бүгдээрээ л ямар нэг зүйл олоогүйд сэтгэл дундуур байсан болохоор толгой сэгсрээд л өнгөрсөн юм.
"Лив.."
Оройн хоолны үеэр Драко миний үсийг илэнгээ шанаагаа тулан надруу харан суусан байлаа. Тэр ном уншиж байгаа намайг хоргоож гуравдахаа ингэж дуудсан нь энэ байв.
- Мммм?
"Бүх зүйл зүгээр биз?.."
Түүний ноцтой бас гүн өнгөөр хэлсэн өгүүлбэрт харцаа номны долоодугаар мөрнөөс авч түүн рүү харав.
Харцнаас нь би хайр бас халамжийг мөн санаа зовинолтыг харж байсан юм.
Хацар дээр нь гялс үнсчихээд "Би зүгээрээ" гэхэд Драко яг л ямар нэг зүйл мэдэж буй аятай "Чамд туслах олон хүн байгаа шүү. Тэд нарын нэгт хамгийн түрүүнд би байна" гэв.
Зүрх минь булигласан.
Бас хацар минь тэрүүхэн тэндээ ягаарсан.
Хайр асгаруулсан өгүүлбэрт нь уяарч дахиад түүнийг үнсэхээр ойртоход араар минь өнгөрч явсан Профессор Снейп "Та хоёрын хүүхдийн чинь нэрийг бодоод олчихсон шүү" гэх егөөдсөн өгүүлбэрээ хэлээд өнгөрлөө.
Түүний шүдээ сийгүүлэн хэлсэн өгүүлбэрт хоолны ширээний ард суух манай хэд бүгд жуумалзан хөхрөлдөнө.
Муухай царайлан Драко руу харахад тэрээр яваад өнгөрсөн тэртээ хол яваа Профессор Снейпын араас эрхий хуруугаа гозолзуулж байх нь тэр.
"Тэгэхээр.."
"Ганцхан л хэсэг үлдлээ"
Хермони бид хоёр бүүмслангийн талаар эрэх эрлээ эхлүүлээд хоёр хоносон ч түүний талаар бичээтэй тийм ч олон ном олж чадаагүй. Бүр хайсан хэсэгнийхээ үзүүрийг ч олсонгүй. Тиймээс тэр сүүлийн хэсэг буюу "Хориотой номын тасаг" руу харан санаа алдан ийн хэлэх аж.
"Бидэнд бас хоёрхон хоног үлджээ"
Харригийн бас л санаа алдаж хэлсэн өгүүлбэр.
Хүүхдүүдийн ирэх ёстой хугацаа болоход ердөө хоёр хоног үлдсэн байлаа. Хэрэв энэ хугацаанд өнөөх бяцхан жаалыг үгүй хийсэн амьтныг олохгүй бол Хогвартс энэ хичээлийн жилээ үүгээр дуусгаж хаахаар болсон шийдвэр нэгэнт гаргасан байгаа билээ.
Бид хурдлахгүй л бол горьгүй нь.
Нар жаргаж, оройн хоолны цаг болтол бид Харри, Рон хоёрын ноён Жеймсийн нөмрөгийг ашиглаж авчирсан номнуудыг нүдээ ширгэтэл уншиж байсан юм.
Ганцхан ч хэрэгтэй зүйлээ олсонгүй.
Бараг л итгэл найдвар алдагдадын даваан дээр Невилль нэг зүйл олсон байх нь тэр.
Бидний хайж байсан хэсэг.
Невиллийн гартаа атгасан байсан том номны нэрийг харахад маш томоор хуудас дүүрэн "Салазар Слитерины намтар" гэсэн байх нь тэр.
"Бүүмсланг хаан могой нь ердөө ганцхан зүйлээс л айж мэгдэж түүнээс л хол явдаг аж. Энэ л түүнийг айлгаж чадах холдуулж дөнгөх зүйл юм. Энэ бол хайр.. Хайрын долгион"
Невиллийн итгэлтэйгээр уншиж эхэлсэн зүйл гайхширсан бас урам хугарсан дуугаар дуусав. Бид яг л нэгэнрүүгээ хэрэггүй утга зохиолын уянгын ном уншчихсан аятай харцгаана.
Байж боломгүй юм.
Ийм л утгагүй өгүүлбэр олох гэж бүтэн дөрөв хоногийг барсан байжээ.
Хэрэггүй.
Хэрэгцээгүй.
Бид урамгүйгээр тус тусын нийтийн өрөөрүүгээ салцгаав. Замд Драко миний зүүн гарыг хөтлөн өөрийн жанчны халаасандаа хийх бол би харин түүний том алхааг гүйцэх гэж байдаг чадлаараа том алхан хажууд нь цойцогнон явна.
Түүнтэй ингээд гэртээ харьж байгаа мэт явах түшигтэй юм.
Слитеринээс ганцаараа нөгөө хэдтэй нийлдэг байсан бол магад би өдийд уйтгар гунигийн далай мэт урвуй царайлан явж байх байсан биз.
Гарцаагүй.
Тэр яг л миний азын од мэт юм.
"Энэ охин чинь юу вэ гэнэт хүн тэвэрч алчих гээд айн.."
Миний тэврэлтийг дуртайяа хүлээж авсан Драко миний үсэн дээр үнсэнгээ ийн хэлэх ажээ.
Маргааш өглөө уулзахаар болж бид Слитерийн нийтийн өрөөнд нэгнээ үнсэн салцгаав. Би охидын өрөөрүү явж байх замдаа түүнрүү эргэж харахад тэрээр явалгүй яг байрандаа миний явахыг хараад зогсож байлаа.
Бид зэрэг нэгэнрүүгээ далласан.
Бас яг зэрэг шахуу нэгэнрүүгээ инээсэн.
Би өрөөндөө орж ирэхдээ итгэл төгс байсан юм.
Хийх гэж буй зүйлдээ.
Хувцасаа ч тайлалгүй харанхуй өрөөнд ганц ширхэг лаа асаав.
Би хоёр гараа урдаа яг л гурвалжин дүрс хийх гэж байгаа мэт байрлуулсан. Бас харц минь цонхруу тусч далайг ширтэн байсан юм.
- Асахх..ахрамсссшшххх
Могойн хэлээр хэлэх зүйлээ хэлж дуусаад нүдээ нээхэд би салхи салхилахыг мэдэрсэн юм.
Үүр цайх ажээ.
Хав хар харагдаж байсан далай одоо л нэг гэгээ орж цэнхэр туяатай харагдана.
Гүн цэнхэр далай нэн үзэсгэлэнтэй юмсанж.
Би зүүдэндээ дахиад л өнөөх хоолойтой ярилцсан.
Энэ удаад би зүүдэн дотроо өнөөдөр л орж үзсэн нууцат өрөөний устай шалан дээр сууж байх аж.
Зүүд л юм хойно.
Би нойтон бас чийгийг мэдэрсэнгүй.
Гагцхүү би даарч л байлаа.
"Хэцүү байсан уу цаг хугацаагаар аялах?.."
- Тиймээ
"Айсан уу ганцаарахнаа?.."
- Тиймээ
"Бодвол олон л бүтэлгүйтсэн байхдаа.."
- Тиймээ, олон
"Тодруулвал хэд гэж охин минь?.."
- Арван хоёр
Тиймээ.
Би энэ цаг хугацаанд ирэх гэж арван хоёр удаа оролдож, арван хоёр удаа өөр цаг хугацаанд очиж үзсэн.
Миний бүтэлгүйтэл.
Арван хоёр.
You are reading the story above: TeenFic.Net