Хөнөөлт Араатан

Background color
Font
Font size
Line height


Сургуулийн хонгилоор явахад зөрсөн хүүхэд бүр намайг харан хоорондоо шивэр авир хийн шивнэлдэнэ.

Тэдгээрийн нүднээс нь үйлдэлээс нь хүртэл би жигшсэн бас дөлсөн мэдрэмжийг авч байлаа.

Бүх хүүхдүүд миний эсрэг зүг явж байхад би ганцаарахнаа тэд нарыг сөрөн явж байсан юм. Мөрлөх нэг нь мөрлөж зарим нэг нь бүр элдэвээр минь хэлж намайг хараана.

"Өнчин хүүхэд.."

"Түүнийг аав нь тоолгүй хогон дээр хаячихсан юм гэнэ лээ"

"Тэр ч хулгайч юмдаа яаж бүхэл бүтэн хүний амьдралыг хулгайлдаг байнаа"

"Оливиа Розир гэнэ шүү. Увайгүй худалч амьтан"

Уйлмаар санагдах ч нулимс үл урсана. Харин ч эсрэгээрээ өөдөөс минь чичлэж буланруу шахах хүүхдүүдийн өөдөөс нүүр бардам харж байлаа.

Гэсэн ч би нэг өгүүлбэрийг тэдгээр олон хүүхдүүдийн яриан дундаас олж сонссон юм. 

"Араатан..ойрхон байсан хүн бүрийнхээ үхлийг үздэг тэр ялтачгүй хүн биш араатан"

Энийг сонсох мөчид л хөл минь суларч би газар уначихсан. 

Уйлахгүй гэж хичээж байсан ч нүднээс минь нулимс хувин хувингаар асгаж буй мэт урсгаж гарлаа.

Уйлсан ч сэтгэл минь дээрдсэнгүй.

Хэцүү юм.

Цээжин дэх энэ хөгийн мэдрэмж тодорхойлогдох аргагүй юм.

"Хайраа.."

"Сэрээрэй"

Драко намайг өндийлгөн цээжээ налуулан суусан байсан ба өөрөө миний өрөөнд ороод ирчихсэн орны минь түшлэгийг налан сууж байх нь тэр. 

Би зүүдэндээ уйлжээ.

Муухай зүүднээс авсан тэр мэдрэмжийг одоо ч тэр мэдэрч байсан болохоор түүний энгэрт би байдгаараа мэгшин уйлж байлаа.

Харин тэр чихэнд минь зөөлнөөр "Бүх зүйл сайхан болно", "Зүгээрээ, чамд би байгаа" гэж олон давтан аргадангуйгаар шивнэж байсан юм.

Удаан суусан.

Гаднаас хэн нэгэн багш аль эсвэл Профессор Снейпыг орлож буй 6-р дамжааны охиныг ч юмуу ороод ирэх байх гэсэн айдасгүйгээр бид хангалттай нэгнээ налан суусан. 

Азаар бидний энэ амьсгалаараа л холбогдох мөчийг хэн ч бусинуулаагүй. 

Одоо ч тэр Драко миний цагаан бөгөөд цэнхэр сортой мөнгөлөг үсийг илсээр байх аж.

Түүний хайрласан бас нандигнасан зөөлхөн хүрэлтэнд би бараг л мансуурч золтой эргээд унтчихсангүй.

"Одоо зүгээр үү?.."

Нилээн удаан хугацааны дараа тэр надаас ийн асуув. 

Би хариуд нь зүгээр л толгой дохисон юм.

Харин тэр энэ удаад уруулаа миний духанд хүргэн "Ярилцмаар байна уу" гэсэн. Харин би үхтлээ түүнтэй сэтгэлээ нээн ярилцахыг хүссэн ч тэр даруй толгой сэгсэрч орхисон. 

Драко санаа алдах шиг болсон ч эелдэгээр яг л ширтэн суудаг шигээ дулааханаар надруу харж байлаа. 

Түүний нүднээс би ертөнцийн хамаг сайхан бүхнийг харж байсан. 

Би өөрийн гадагшламаар байсан нулимсыг залгиж сууна. Бас хажуугаар нь сэтгэлдээ асар их гэмшил бас өршөөлыг мэдрэнэ. 

Энэ харц, энэ нүд рүү хараад үргэлж худлаа ярьж байсанаа бодох төдийд бас хэзээ нэгэн цагт яг зүүд шиг минь үйл явдал болно гэдгийг мэдэж байсан болохоор би золтой дахиад уйлчихсангүй.

Хөгийн юм.

Уйланхай байх.

Өөрийгөө энэ хүртэл хангалттай зоригтой, ухаалаг, хүлцэнгүй, тэвчээртэй нэгэн гэж бодож өөрийгөө хөөрөгдөж ирсэн юмсан. 

Гэтэл?

Би үнэндээ хэн ч биш байж. 

Зоригтой гэнээ?

Зориг зүрхийн тухай ярьвал аймхай хэдий ч Невилль л хамгийн зоригтой нэгэн байх.

Ухаалаг гэнэ шүү?

Маггличуудыг үзэн ядсаар ирсэн би Хермони шиг ухаалаг, цэлмэг оюунтай хүнийг харж байсан удаагүй.

Хүлцэнгүй?

Рон шиг хүн хаа байна. 

Энэ орчлонд байхгүй.

Бас тэвчээртэй?

Больж үз. 

Харригийн дэргэд би хэн ч биш шүүдээ. 

Драког надаас хөндийрөн орноос босох гэх тэр мөчид би түүний талаар тархиндаа бодлоо. Хэлсэн ярьсан минь худал байж болох ч түүнд сэтгэлтэй минь худал биш болохоор ядаж би түүнд ганцхан энэ хүнд л зөв нэгэн байж дурсагдахыг хүснэ.

Би энэ хүслээ тод томруун гэгч нь зүрхэндээ мэдэрч байлаа. 

Гуйж байна.

Энэ хүн л намайг сайнаар хардаг байхад би алзахгүй.

Бас юунаас ч айхгүй.

Яг энэ мөчдөө би зориг орж түүний жанчны ханцуйнаас татсан. Тэр надруу харах тэр мөчид бүрэн ч хувцаслаагүй би түүний уруул дээр үнсчихсэн. 

Энэ үнсэлт. 

Өмнөх өмнөх бидний үнсэлтээс хавь илүү байх нь тэр. 

Илүү дулаан.

Илүү чийглэг. 

Илүү сэтгэл хөдөлгөм. 

Харамсалтай нь. 

Энэ төгс үнсэлтийн хажуугаар би уйлж орхисон. Үнсэлтээс нь хүртэл би хайрыг мэдрэхдээ дахиад л гэмших сэтгэлдээ ороогдон уйлчихсан минь энэ. 

Тэр үүнийг минь мэдсэн ч үнсэлтээ тасалдуулаагүй. 

Драко миний хүзүүгээр гараа оруулж, үнсэлтээ илүү гүн бас амттай болгож байсан.

Бидний үнсэлт дуусахад тэр нүдэн дээр минь үнссэн. Тэгээд "Ярих эсвэл хэлэх хүртэл чинь хүлээх болоохор битгий их зовоорой", "Надад ганцхан чи л чухал" гэсэн. 

Ээжээ. 

Таны хэлсэн үнэн байж.

Хүнээр хайрлуулна гэдэг өөрөө хайрлахаас ч илүү сайхан юм. 

"Хоёроо..хоёроо"

Рон, Хермони хоёр дээш шатаар гарч ирэх мөчид л Драког бид хоёрыг бусад хүүхдүүд дундаас олж харан нааш гүйгээд ирэх нь тэр. 

Энэхэн хооронд Рон амьсгаадаж орхижээ. Хермони яг л баяртай зүйл тохиолдсон аятай бид хоёр луу ээлжлэн харж мишээн байна. 

"Өнөөх гайг чинь олчихсон гэнэ.."

"Бүр өнөөх хөнөөлт араатанг чинь устгачихсан байна"

"Ямар гай?.."

"Бас ямар араатан гэнээ?."

Дракогийн эргэлзсэн асуултанд Рон биш харин Хермони хариулав. 

"Бүүмслангыг олчихсон бас устгачихсан"

"Айн?.."

"Хэн? Хэзээ.."

"Бас яаж?.."

Хажуунаас минь хэн нэгэн асуусан байх нь Харри байж таарлаа. Тэр яг л Гриффиндорын өрөөнд хоноогүй мэт бас Рон, Хермони хоёртой уулзаагүй мэт харагдана.

"Кхмм.."

"Түүнийг Профессор Мүүди болон Профессор Люпин нар хориотой ойн зүүн захаас хар нуурын наахан талаас олсон гэсэн"

"Их хөгшин бас тэнхээ муутай байсан болохоор ядах юмгүй хоёр Профессорын гарт үхчихсэн хэрэг"

Рон яг л өөрөө очоод алчихсан мэт бадрангуй яриад дуусав. Харригийн царайны хувирлыг харахад азаар тэр итгэжээ. 

Хермони харин Роны ярьсан зүйл дээр нэмэрлэж "Профессор Дамблдор өөрийн шийдвэрээ цуцалсан. Маргааш гэхэд хүүхдүүд ирнэ" гэв. 

Баяртай мэдээ.

Сургууль хаагдахааргүй болж. 

Ашгүй дээ. 

Бид хоорондоо тойрог үүсгэн тэврэлдээд хамтдаа төв тэнхим рүү өглөөний цайгаа уухаар явсан. Би тэд нарын цааш алхахыг араас нь харан зугуйхан удаан явж байлаа.

Нэгнээ цохиж үе үе инээлдэх тэд нарыг харахад цээжинд минь жаргал бас тайван мэдрэмж төрнө.

Яг л энэ хормыг олж харахдаа би хийсэн зүйлдээ огтхон ч эргэлзсэнгүй. 

Би жаргалтай байлаа.

Тэд намайг жаргалтай болгож байна.

Тиймээ. 

Би харамсахгүй байна. 

Винфреед гэх хэзээний үхэж далд орчихсон байх ёстой байсан Салазар Слитериний аав өөрөөр өөрийн өндөр эцэг, тэртээ холын өвөөгийн өвөөдөө тусалсандаа би харамсахгүй байна.

Түүний төлөө биш. 

Надруу харан намайг инээсээр дуудах энэ хүмүүсийн төлөө л би түүнийг өөр бие рүү шилжүүлж өгсөн юм. 

Тиймээ, би үл харамсана.




You are reading the story above: TeenFic.Net