Хориотой ой.
Өчигдөрхөн л дүүрэн цастай байсан ой одоо яг л зуны нэг орой шиг ширхэг ч цасгүй үзэгдэнэ.
Хүйтэн зэврүүн салхинд моднуудын навчис хийсч ямар нэгэн исгэрээн үүсгэж тэр нь чихнээ тод дуулдана.
Би хаа хүрэхээ мэдэхгүй ч алхсаар урагшилсаар байх ба алхаа минь нэмэгдэх тусам өөрийгөө даарч байгааг л сайн мэдэрч байлаа.
Шөнө болохоор ч тэр юм уу би тэсгэл алдатлаа даарч байх нь тэр.
Алхсаар л байсан.
Алхаад л байсан.
Азаар ойн нөгөө хязгаарт тулсан мэт цааш тал нутаг үзэгдэх зугуйхан ойн цоорхойгоор би гарч ирлээ. Урд минь нэгэн том мод сүндэрлэн байна.
Хажуугаар нь өнгөрч явсан моднуудаас энэ мод их тэс өөр юм.
Илүү сүрлэг.
Илүү том.
Илүү хар.
Жихүүдэс төрүүлэм яг л хэн нэгний оршуулгийн булшин дээр ирсэн мэт мэдрэмжээр би өнөөх модны яг урд нь ирж зогссон байх нь тэр ээ.
Нүд ирмэхийн зуур холоос харж байсан модныхоо өмнө тулаад ирчихсэн тул балмагдаж би хойш нэг алхам ухрав. Тэгэхдээ би нэгэн нас дээр гарсан хүний бөглүү ханиадыг дуулсан юм.
Өөрийн сонссон хоолойгоо би аюулгүй гэж мэдрэхдээ дуу гарсан зүг рүү модыг тойрч алхлаа.
Би харсан зүйлдээ цочирдон яг л хөшөө шиг хөшиж орхих нь тэр.
Тэрхэн зуур би өөрийгөө амьсгалдаг гэдгийг ч мартсан юм.
Ялзарсан биетэй хөгшин өвгөн өнөөх том сүрлэг модыг налан суусан харагдана. Өвгөний нүүр нь үрчлээгээр дүүрэн байх ба царай төрх нь нилэнхүйдээ яршчихсан байсан нь зэрвэс харвал яг л араатан амьтан лугаа харагдуулахаар байсан юм.
Ажаад удаан харвал урт саарал саралтай хөгшин хөл гэхээр юмгүй аж.
Ямар нэгэн хучлагаар хөл хэсгээ хуччихсан байсан тул би тийм юм олж харсангүй. Харин тэрхүү хучлаганы цаанаас нь цухалцах том бүдүүн хар могойг олж харсан юм.
Даарч ядсан бие минь улам бүр л хүйтэнд ороогдон чичигчинэ.
Хөдөлчихөж ч чадахгүй зогсох миний сандралын хажуугаар өнөөх хөгшин улам бүр л хэцүүдэж байгаа мэт ханиалгана. Гэтэл яг тэгэхээс тэгэж байгаа мэт ханиалга улам бүр л дордож ядруухан бас үзэмж муутай эгээгүй харагдах тэр хүний амнаас цус гэмээр өтгөн шингэн садраад ирэх нь тэр.
Хэлэх үггүй хөдлөх чадамжгүй би өөрийн сандралтайгаа айдсыг хольж хутган мэдрэнэ.
Амьсгаа минь хүндэрч хөдөлмөөр санагдахдаа би бачуурч эхэллээ.
"Оливиа зүгээр үү.."
"Бурхан минь гар чинь"
"Аймшигтай хүйтэн байна"
Хермонигийн зөөлөн дуунаар би нүдээ нээв. Тэрээр миний дээрээс тонгойсон байх ба өтгөн буржгар үс нь миний нүүрэн дээр бага саг унасан байгаа харагдлаа.
Хар дарсан зүүд байж.
Аймар зүүд байгаагүй ч ихээхэн жигтэй зүүд байсанд би бодлогоширч эргээд унтаж чадсангүй.
Хажууд минь Хермони унтах ба түүний цаана Женни унтаж байсан юм. Харин миний нөгөө талд нэрийг нь мэдэхгүй ч зүс таних Хаффлпафын бага дамжааны охин тухтай гэгч нь унтана.
Теодорь Шиил.
Слитерин тэнхимийн нэгдүгээр дамжааны хүү ямар нэгэн гадна халдлагийн улмаас өөд болчихсон. Тийм болохоор өнөө шөнө тэр хэргийн учрыг олтол сургууль дээр байгаа бүх шидтэн сурагчдыг төв тэнхимд ор засан унтуулсан нь энэ.
Унтаагүй хэвтэж байхад Профессор Снейп дэнлүүтэй орж ирж байгаа харагдав.
Тэр яг л аюулгүй байдлыг шалгах гэж ирсэн бололтой булан тохой бүрийг нэг бүрчлэн харна.
Багш нар хүртэл сургууль дээр хайж байгааг бодоход үнэхээр тэр ёрын амьтан сургууль дотор байгаа бололтой юм.
Өглөөний цайн дээр бид олигтой ч юм хоорондоо ярьж чадсангүй.
Багш нар байн байн нэг нэгээрээ бидний суугаа ширээг эргэж тойрон явж байсан болохоор өнөөх нууж байгаа сэдвээрээ огтхон ярилцаж чадахгүй байх аж.
Харри Рон хоёр "Хэрэв бүх хүүхдүүдийг эргэж ирэх өдрөөс өмнө энэ хэргийн учрыг олохгүй бол сургуулиас хүүхдүүдийг ирүүлэхгүй байх тушаал гаргана" гэсэнд дурамжхан байгаа талаараа хоорондоо ярилцана.
Түүн дээр нэмэрлэж Женни, Хермони хоёр "Энэ хэрэг яг хоёрдугаар дамжааг сануулж байна" гэж ярилцах аж.
Өөрийн тавган дээрх тахианы махыг хатгаад яг амруугаа хийхийн даваан дээр Харригийн уулга алдалтаас болж өнөөх сэрээгээрээ зоосон махаа алдаж орхих нь тэр.
"Бид нууцат өрөө рүү орж үзэх хэрэгтэй"
Харри хүзүүгээ бөхийлгөн яг л нууц зүйл хэлж байгаа мэт маш аяар ийн шивнэлээ.
Түүний юу яриад байгаа тухай бодох зуур хажуунаас Рон бага саг зүйл ярьж өгсөн юм.
"Тэр үед Слитерины залгамжлагч гэж их яригдах болсон"
"Хүмүүс намайг гэж шуурч байхад би Драког тэр хүн гэж бодон амиараа мөрийцөхөд ч бэлэн байсан"
Харригийн инээнгүй хэлсэн өгүүлбэр дуусахын алдад Драко өөрийн хоолтой цараа барьсаар бидэнтэй нэгдэв.
Тэгсэнээ "Харин би Грэбб, Гойлль хоёртой чамайг гэж мөрийцөж өөрийнхөө алтан цагийг алдаж билээ" гэв.
Тэр хоёрыг ийм эвтэй байхыг харах хачирхалтай юм.
Өглөөний мэнд гээд гараа барилцахыг нь харах сайхан ч юм шиг бүр эсвэл эвгүй ч юм шиг санагдана.
Надад ч тийм санагдаагүй бололтой маазран суух тэр хоёрыг харсан Хермони нүдээ эргэлдүүлж байх нь зурс харагдав.
Бид энэ шөнө өнөөх Харригийн ярьсан нууцат өрөөгөөр зочилхоор болсон ч багш нар дэндүү сайн эргүүлж хийж байсан болохоор бүр нийтийн өрөөнөөсөө ч цухуйж чадсангүй.
Тиймээс орой цагаар биш харин маргааш өдрийн цагаар тэр газар луу нь явахаар болсон юм.
Бас л хачирхалтай зүүд.
Харанхуй бөгөөд манан дунд би ганцаар зогсоно.
Эргэн тойронд минь ой мод аль эсвэл эзгүй хээр тал байгаа мэт санагдана.
Би салхи мэдэрч бас усны чимээ сонсож байлаа.
"Охин минь.."
Настай эрэгтэй хүний дуу гэмээр хоолой өнөөх өтгөн манан дундаас дуулдана. Энэ хоолой нэг л танил байх агаад маш их ядарсан бас цуцсан сонсогдож байсан юм.
"Би л чамд туслана.."
"Надад итгэ"
Азаар би энэ удаад хөдөлж болж байлаа. Эргэж тойрон өтгөн манан дундаас би хүн хайсан ч хэнийг ч олсонгүй.
- Та хэн бэ?
"Зөв асуулт.."
"Ухаантай охин"
"Би бол Винфреед Слитерин"
Винфреед.
Бүр болоогүй Слитерин гэнээ?
Б- байж.
Боломгүй юм.
You are reading the story above: TeenFic.Net