Одоо ч нэг бүхэл байх бидний уруул чихэрлэг бас нойтон. Анх удаа л дэлхий ертөнц дээр ирснээсээ хойш ингэтлээ юманд шунаж байгаа нь энэ.
Хэзээ ч саламгүй амтлах тусам улам ихээр хүсэх амтат чихэр шиг түүнд улам шунана. Салах ёстой гэж тархи минь сэтгэх ч бие болон зүрх минь түүнээс салж чадахгүй улам шунана.
Түүний гар миний бэлхүүсээр ороон улам өөртөө наан үнсэлт ч гүнзгийрэх үед л энэ бүхэн бурууг ахин өөртөө давхар сануулан түүнийг бага зэрэг түлхлээ.
Бид үнсэлтээ салгасан ч Жонгүг нүдээ анин дух духаа нийлүүлсэн байх ба түүний амьсгал миний нүүрийг ирвэгнүүлнэ. Хурдан хурдан цохилох зүрхээс болж амьсгал давчдана.
Жонгүг аажмаар нүдээ нээн миний нүд рүү ахиад л өнөөх гуниг агуулсан нүдээрээ ширтэн:намайг тайвшруулаад өг эсвэл ахиад үнсээч
Би энэ үгийг сонсоод зүрх улам улам түргэн цохилон ахин чийглэг чихэрлэг тэр зүйл рүү ахин шунахыг хүсэх ч тэр хэрээрээ айж байлаа. Миний хурдтай цохилох зүрхийг сонсож улаах хацрыг минь мэдчихвийдээ гэж айсан хэрэг.
Тэрний гар одоо ч бэлхүүсээр ороосон байх ба би удаанаар гараа явуулан чихийг нь илэв.
Тэрний наашаа ширтэх ширтэлт нь зөөлрөх ба бага зэрэг инээмсэглэн:Чи ийм болохоор л бусад охидоос илүү үзэсгэлэнтэй гэж хэлэн бэлхүүсээр ороосон гараа суллан миний гарыг атгаж аван:Намайг сонсож бас асарсанд баярлалаа. Одоо явдаа....чамд хэцүү байгаа байх гэж хэлэн удаанаар унтлагын өрөө лүүгээ явлаа.
Яагаад надад хэцүү санагдана гэж? Үгүй шүүдээ.
Жон Жонгүг чиний хажууд байхад хэзээнээс ч юм өөр мэдрэгддэг болсон. Хэцүү ч биш тэгэхдээ тухтай ч биш байдаг. Тэгэхдээ би чиний хажууд байх дуртай...чөтгөр минь...
Тамд унана гэж мэдсэн ч чиний дэргэд баймаар байна...
----
Би:Юу? Энэ ямар гээчийн хувцас..?
Мина эгч гар дах хувцасаа барин бас л бухимдалтай харан:Өнөөдөр хар өдөр гэхэд би одоо л ойлгон толгой дохин бас дотроо айдас мэдрэв.
6 сардаа 1 удаа клубт хар өдөр гэж байдаг. Нэг ёсондоо бүх зүйл ил задгай болдог. Биеэ үнэлэгчид, шонтой бүжигчид гээд жинхэнэ завхайрал энэ өдөр болдог.
Тийм болохоор би энэ өдөрт ёстой дургүй. Бүх эмэгтэй ажилчид задгай хувцаслан үйлчилдэг. Тэрнээс болж хэд хэдэн удаа эвгүй эвгүй явдал ч тохиож байсан учир яс хавталзана.
Энгийн юбканаас хэт богино юбка болон задгай энгэртэй мөргүй корсэт шиг зүйл өмсөн багаа зүүлээ. Толинд харвал биеэ үнэлэгч шиг л харагдана. Шижгийн юм...
Хувцасаа өмсөн гарахад хүмүүс нээх цаг болонгуут л пирхийн орж ирэв. Одоо хоёрдах там эхэлж байх шив.
Дундаа орж байхад 2 ч зөөгч маань хүчиндүүлэхээ шахсан байв. Зарим нэг хүмүүс тэкэн дээр унтах нь холгүй байх нь тэр. Энэ өдөр жинхэнэ утгаараа хар өдөр юм. Зарим нэгэнд нь жаргал ч зарим нэгэнд нь зовлон шаналал бүр заримд нь амьдралыг нь орвонгоор нь эргүүлдэг ч өдөр юм.
:Хөөе Сайн уу? Бүсгүй минь
Гэж хаанаас ч юм хэн нэгэн орилоход би түүн лүү харан зүгээр л инээмсэглэн:юу авах вэ?
Тэр наашаа жуумалзан:чамайг гэхэд би эвгүйхэн байдалд орон түүнээс холдохоор өөр тийшээ явбал тэр дагах ба би өөр хүний захиалгыг аван эргэж харвал хэн нэгэн мөрөөр тэврээд авав.
Би цочин эргэж харвал саяхан сонин сонин зүйл ярьсан хүн мөрөөр тэвэрсэн байв. Тэр тэкэн дотор ороод ирсэн байх ба айх гайхах хоёр зэрэгцэн зогсож байвал тэр тэвэрсэн гараа чангалан:энүүхэн энд миний ажилуулдаг буудал байдаг юм. Явцгаах уу? гэж шивнэн хэлвэл би түүнийг түлхэн:үгүй явахгүй. Би тийс хүн биш гэхэд тэр улам өөртөө наан:би чамд хангалттай өгнөө. Битгий ингэж онгон охин шиг аашла лдаа гэж хэлэн намайг чирэх ба би айн түүнээс зүүгдэн:үгүй ээ намайг тавиачээ гэж хамаг хүчээрээ хашгиран уйлах нь холгүй байх ба зөндөө хүмүүс биднийг харах ч бүгд туслалцаа үзүүлэхгүй байх нь аймшигтай.
Тэр халамцуу дээрээс нь хөгшин байрын ах байсан нь бүр л намайг айлгана. Надаас хавь илүү хүчтэй тул тэр тэкэний ардаас ганц татаад л гаргаж ирэх ба ядаж байхад өсгийтэй гуталтай болохоор амархан чирэгдэнэ.
Цаг өнгөрөх тусам тэр ахын татаж чангаах нь хүчирхэгжих ба би мөдгүй түүний дагаад гарах нь холгүй байв. Энэ нь намайг бүр түгшүүлэн уйлах нь холгүй байх ба таарсан нэгнээсээ туслалцаа хүсэх ч хэн ч тоохгүй байв. Яг л ингэх ёстой юм гэсэн шиг.
Тэр хүний гарыг хазаж хөлийг нь өшиглөсөн ч бүр их уурлуулахаас өөр зүйл байсангүй тэрнээс болж нүүрэндээ хэд хэд ч алгадуулаад амжив.
Хамгийн сүүлийн хүчээ шавхан түүний гэдэс рүү нь жийн цааш гүйх ч өсгийтэй гутал саад болон тун удалгүй тэр намайг угзран татан:муу өлөгчин гэсээр өмнөхөөсөө хэд дахин хүчтэйгээр алгадахад тэр эрчээрээ би газар унан маск ч салан унав.
Би царайгаа доош харан нуух бол тэр доош суун намайг дээрээс доош гүйлгэж харах нь бүх биений айдас хурна. Зүрх хүчтэй дэлсүүлнэ.
Тэр гарнаас татах бол би аль болох газартай наалдан босохгүйг хичээнэ. Хамгаалагч нар ч намайг тоохгүй байв. Тиймдээ би ганцаараа ийм байдалд орж байгаа биш хар өдөр зоолттой 5 6 охид ийм байдалд ордог. Энэ өдөр хамгаалагчид юу ч хийж чададгүй. Хэрвээ зогсоовол тэднийг ажлаас нь халуулчихдаг учир. Харахаас өөр яаж ч чададгүй юм.
Ийм болохоор л хар өдөр новшийн өдөр юм. Хар өдрөөс болж гэм зэмгүй зөөгч охид 2 3 удаа яг ийм байдалд орон хүчиндүүлсэн тохиолдол ч бий. Аймшигтай....
Гэнэт гар сулран унаж би нөгөөтэх рүү харвал Жимин намайг хамгаалан тэр ахыг зодож байлаа. Би хэтэрхий их айснаасаа болж босож чадахгүй байх ба босох хэрэгтэй гэж хөлөө хүчлэх ч санаснаар үл бүтнэ.
Жимин намайг түшин босгоод үүд рүү зүглэн удалгүй гадаа гарч ирэхэд хэтэрхий айж бас цочирдсоноосоо болж хөл алдан доош унахад Жимин намайг түшнэ. Саяны үйл явдал толгойд эргэлдэн гэв гэнэт л нүднээс ихээр нулимс олгойдон урсав.
Айж цочирдож шокноосоо гарсан болохоор гэнэт нулимс ихээр урссан нь энэ байлаа. Жимин тэвэрч аван:одоо битгий уйл. Бүх зүйл зүгээр би хажууд чинь байна гэж хэлэн шивнэн хэлэх энэ үг бага ч болов тайвшруулах ч одоо ч айснаасаа болж дэлсэх зүрх минь тайвширсангүй.
Нүднээс нулимс зогсоо зайгүй урсах ба сүүлдээ ээрэх үед Жимин дээгүүрх хүрмээ надад нөмөргөн улам чангаар тэврээд авав. Яг л хорогдох газар минь хажууд чинь байна гэж тархи минь хэлэх ч зүрх минь хаашаа ч юм нэг зүйл рүү тэмүүлнэ.
Би тэрний тэврэлтээс салахад бие жингүйднэ. Миний гаднах байдал тайвширсан юм шиг харагдах ч сэтгэл санаа минь үнэхээр хэцүү байсан юм.
Гэнэт хэн нэгэн тэврээд авахад гайхан эргэн харвал Мина эгч байв. Ахиад л уйлах гээд байсанд дээш харав.
Мина:зүгээр үү? Уучлаарай дэргэд чинь байж чадаагүйд гэхэд би арай гэж инээмсэглэн:з-зүгээрээ гэж хоолой минь өөрийн эрхгүй зангирч байлаа.
Мина эгч тэврэлтээ салган санаа зовсон харцаар харан:чи одоо ингээд явдаа. Тэгэхдээ энэ хэн юм?
Би:манай найз гэж хэлэн Жимин рүү одоо л нэг юм тогтож харвал тэр сургууль дээр байдгаас шал өөр харагдана.
Малгай өмсөж өөрийнх нь царайгаа нуух ба нэг л өөр мэдрэмж өгнө.
Би хувцасаа сольж гарж ирэхэд Жимин намайг хүлээн зогсож байв. Тэр наашаа харан:би чамайг хүргээд өгье гэж хэлэн өмнөх машинаасаа өөр машины хаалгыг нээж өглөө.
Би гайхсан ч түүнээс асуусангүй бас татгалзсангүй. Зүгээр л ямар ч ярих тэнхэл бас хүсэл байсангүй. Тэрний машинд суусан даруйдаа цонх налан нүдээ аньлаа. Дотор минь хар бараан үүлээр бүрхэж яг л энэ хорвоо дээр хамгийн хэрэггүй хүн шиг санагдана.
Гэрийн гадаа ирэн түүний хүрмийг өгөн:өнөөдөр баярлалаа. Би ингээд орлоо гэж хэлэн түүний юм хэлэхийг ч хүлээхгүйгээр гэр лүүгээ явлаа.
Гэртээ орж ирсэн даруйдаа орон дээр унан биеэ хумин ахиад л уйлаад эхэллээ. Ахиад л нулимс урсана. Тэгээд аав ээжийн хамгийн сүүлд өгсөн бэлгийг гартаа барин удалгүй түүнийг тэврэн уйлав.
Би:Ааваа ээжээ яагаад намайг ийм эрт орхиод явчихсан юм бэ? Та нараас болж ахиад л би ийм байдал орж байна. Ингэж хэлж болохгүй ч гэсэн. Та нар гомдох ч гэсэн. Яагаад намайг төрүүлсэн юм бэ? Би яагаад бусад хүүхдүүд шиг инээмсэглээд амар тайван амьдарч болохгүй байгаа юм бол?
Гэнэт хажууд утас дуугаран харвал Жонгүг байв. Би гар дах бамбруушаа цааш тавин нулимсаа арчсаар утсаа авав.
Жонгүг:байна уу?
Би:б-байна
Жонгүг:Чиний хоолой яагаад ингэтлээ чичрээд байгаа юм?
Би:зүгээр л...
Жонгүг: чи ажил дээрээ байхгүй байгаа юм уу?
Би:эрт тарсан юм
Жонгүг:тэгвэл тийшээ очих шалтгаан алга шив
Би инээмсэглэн:чи очих гэж байсан байхнээ
Жонгүг:одоо очихоо больлоо
Би:бие чинь зүгээр болсон уу?
Жонгүг:зүгээрээ. Маргааш уулзацгаая
Би:баяртай гэж хэлэн утсаа тасалхад саяхан л дотор минь бүрхээд байсан хар үүл нар цэлмэх шиг болох энэ мэдрэмж.
Жонгүг чи тамд унагааж ч чадна. Бас диваажинд аваачиж ч чадах юм.
----
Өглөө босоход л бие тавгүйхэн босож ирэв. Өчигдөр шалдан шахуу гарч явсан болохоор ханиад хүрсэн байх шиг байв. Би арай ядан дүрэмт хувцасаа өмссөөр гэрээс гарахад өнөөдөр бас л хүйтэн өдөр байв.
Юнги ах өчигдөр орой ирээгүй ажил дээрээ хоносон болохоор өчигдрийн тухай юу ч мэдээгүй мэдсэн бол аль хэдийнээ тэр шоронгийн хаалга татах байсан биз. Тийм болохоор түүнд хэлэхгүйгээр шийдсэн юм.
Нэг л бие ч муу бас сэтгэл санаа ч тавгүй байгаа болохоор сургууль руу явах хүсэлгүй байсан ч арай гэж хөлөө зөөж ядан явав.
Сургуулийн хашаагаар орж ирсэн цагаас хойш өмнөх өмнөхөөсөө илүү аймраар хүмүүс наашаа харах нь сонин бас аймар санагдсан ч тоохгүй явсаар сургуулийн үүдээр ороход шалаар дүүрэн зураг байв.
Би гайхан шалаар тарсан зургийн нэгийг аван харвал гарцаагүй би байв. Яг л биеэ үнэлэгч шиг харагдах ба би Жиминий царайг хаасан байв. Зурагны ард талд "Биеэ үнэлэгч Мин Нари" гэх томоор бичсэн байх ба хүүхдүүдийн шуугилдаан ихсэн наашаа дайрч давшилж эхлэв. Зарим нэг охидууд үзэг бас ном дэвтэр юу байдаг бүх зүйлээ наашаа шиднэ.
:муу хогийн янхан
:ядуу байлаа гээд ийм байх гэж?
:энэ сургуульд ч бас биеэрээ төлбөрөө төлөөд орж ирсэн үү?
Энэ бүх үйл явдалаас илүү тэр олон хүний нүдний дундаас эгц урд минь жигшсэн нүдээр харах тэр.
Дотроо тэрнийг наашаа хэзээ ч ингэж харахгүй байх гэж дотроо нууцхан бодсон тэр нэгэн.
Намайг ганцхан энэ тамд унагааж бас татаж авч чадах тэр нэгэн...
1000 хүн миний эсрэг зогссон ч тэр нэгэн л надад итгээд намайг хамгаална гэж бодсон тэр нэгэн...
Цааш нуруугаа харуулан...эргэж харалгүйгээр тамд орхиод явчихлаа....миний нууцхан хайрласан тэр нэгэн минь..
За ёстой уучлаарай ойрд толгой дотор юу ч орж ирэхгүй бас нэлээн завгүй байлаа. Гэхдээ та нарын сэтгэлийг бодоод урт хэсэг өгөхийг хичээлээ. Тэгээд дараагийнн та нарын хандалтаас шалтгаална. Бас та нартаа баярлалаа. Нэг мэдэхэд 300 дагагчиай болсон байна шдээ. Би бүр хараад нүдэндээ итгэсэнгүй. Намайг дагаж дэмждэг бүх хайрууддаа дахин дахин баярлалаа. Цаашдаа улам илүү хичээнээ💜💛💚 Purple youuu~~
You are reading the story above: TeenFic.Net