Юнги:юу гэнээ? Новш минь?
Жонгүг түүнийг хэлсэнийг ч тоохгүй гар дах хавтастай материал руу нь харан:аан та SIG-д ажилладаг юм уу? өөр зүйл яриад явсанд Юнги ахын уурыг улам хүргэн:яасан аавын чинь компани юм уу? Айн?
Жонгүг гэмгүй царай гарган: үгүй ээ зүгээр л мэддэг компани байхаар. Нөгөө урлангийн компани мөн биздээ?гэж хэлэн тохуурхсан аятай инээмсэглэлэл тодруулахад Юнги гараа чангалан:зүгээр ч нэг урлангийн компани биш шүү гэж шүдээ сийгүүлэн хэлэхэд Жонгүг:та ч ажилдаа дуртай хүн бололтой гэж хэлэх ба Юнги бачуурч үхэх нь холгүй байх ба хажуунаас харж байгаа би хүртэл энэ 2оос жийрхэж байлаа.
2уулаа хүйтэн хөндий хүчтэй ауратай хүмүүс болохоор...сүрдэж байсан юм. Арслан бар 2ын тулаан дунд муур ороод ирсэн юм шиг л мэдрэгдэж байлаа.
Бие бие лүүгээ үхлийн харц шидлэнэ. Би тэр 2ын голоор нь орж зогсон:ахаа энэ бол Жон Жонгүг манай ангийн н-найз гэж хэлвүү? Гүү юу?
Хоёулаа зэрэг:Найз? гэхэд би Жонгүг руу муухай харахад тэр өөдөөс бас нэг хөмсөгөө харна.
Харин би түүн лүү харан:харин энэ миний төрсөн ах Мин Юн- гэж хэлээгүй байхад Юнги ах таслан:Юнги гэж хэлнэ.
Жонгүг инээмсэглэн:Жонгүг гэж хэлнэ. Ахиад л нөгөө уур амьсгал би тэр уур амьсгалыг таслахын тулд:ахаа та ажил чинь дууссан юм уу? гэж сэвдийг өөр зүг рүү хазайлгавал Юнги ард байх Жонгүг руу харсан чигтээ:дуусаагүй ээ гэж над руу инээмсэглэн харан хэлнэ.
Жонгүг:та ажилтай бол ажил руугаа явдаа. Харин би чамайг гэр лүү чинь хүргээд өгье гэж хэлээ гарнаас атгахад Юнги ахын нөгөө инээмсэглэл сарнин нөгөө гарнаас угзран татан:би дүүгээ хүргээл өгчихье
Жонгүгын гар чангаран:та ажилтай биз дээ? Би хүргээд өгчихье гэхэд Юнги ахын гар бас чангаран: Би.дүүгээ.хүргэж.өгнө гэж үг болгоноо таслан хэлвэл Жонгүг мөчөөгөө өгөхгүй шинжтэй нөгөө гараас татан:та яагаад сая ажилаа хийж явж байсан шигээ явчихаж болохгүй гэж. Би харин хайрт дүүгийн чинь хүргээд өгчихье гэхэд
Юнги ах хөмсөг зангидан:чам шиг хулгианд юу гэж дүүгээ даатгаад явуулж байдаг юм гэж хүйтнээр хэлвэл Жонгүг инээх аядан:хулгиан? Ммм та ч бас надаас ялгаагүй л харагдаж байна гэж өдөх маягтай хэлэн Юнги рүү дээрээс доош гүйлгэж харав.
Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг чинь л энэ байхдаа....би тэсгэл алдан хоёулангаас нь гараа татаж аван: ахаа та ажилаа дуусгачгаад гэртээ ир харин чи Жон Жонгүг гэр лүүгээ яв гэсээр тэр 2ыг тэр байранд нь үлдээсээр өөрөө гэр лүүгээ ганцаар алхав.
----
Ахх яагаад ийм хүйтэн болчихвоо? Даарснаасаа болж сэрсэн би цонхоо хаахаасаа залхууран хэвтэж байгаа нь энэ билээ?
Арай гэж босон цонхоо хаахаасаа өмнө гадаахыг хальт харвал хүчтэй цасан шуурга болж байлаа. Ахх... маргааш ч бүх зүйл цагаанаар хучигдах нь дээ...
Өглөө болоход шөнө бодсон шиг бүх зүйл цагаанаар хучигдсан байлаа. Би ч инээмсэглэсээр ороолтондоо шигдэн сургуулийн зүг явах ба сургуудь дотор орж ирээд л бүх зүйл хар бараанаар хучигдах шиг санагдана.
Ангид орж ирэн суудал дээрээ суун Жонгүгийг ирэхийг хүлээсэн ч тэр ирсэнгүй. Шалгалт дөхөөд байхад улам л хичээл таслаад байх юмаа энэ хүн...
Хичээл таран номын санд дахин суухаар ангиас гарах гэтэл утсанд дуудлага ирэн харвал Жонгүг байх ба би аван:яасан?
Жонгүг:манайд хүрээд ир гэж сул хоолойгоор хэлэн утсаа тасалчихав. Би гайхширсаар чиглэлээ өөрчлөн гарах хаалга руу чиглэн хурдан хурдан алхав.
Түүний гэрт орон шууд л унтлагийн өрөө рүү шагайвал тэрээр хөнжлөндөө шигдсэн хэвтэж байв.
Би түүний дэргэд ирэн духыг нь илвэл халуунтай байв. Би эмийн хайрцагнаас нь халууны эм аван уулган хүйтэн жин духан дээр нь тавихад тэр хэсэг нозоорлын байдалдаа байсны эцэсттхалуун нь бага багаар буув.
Тэр нүдээ нээн наашаа ширтэснээ инээмсэглэн:Минари халуун буулгах өөр арга байдаг шдээ. Кинон дээр ингээд халуурсан байхад тэврэлтээд хэвтдэг биздээ гэж хэлэн наашаа хөнжилнийхөө цаанаас гараа сунгавал би түүн лүү муухай харан: Аль хэдийнээ халуун чинь буурж байна. Бас тэр чинь кино гэхэд тэр наашаа муухай харан:ёстой нэг...тэгвэл ахиад халуурчихья гэж хэлэн хөнжилөө тийрээд хаячихав.
Би буцан нөмрүүлэх гэхээр буцан тийрч хаяад байсанд би түүн лүү муухай харахад тэр босон:чамд үзүүлэх зүйл байна гэхэд би гайхан:хөөе одоо ч халуунтай байхад юу яриад байгаа юм? гэхэд тэр миний гарнаас чирсээр өрөөнөөсөө гаран зэрэгцээ байдаг өнөөх цоожтой өрөөнийхөө гадна ирэх нь тэр.
Халааснаасаа ямар ч оосоргүй түлхүүр гаргаж ирэн онгойлгон орохдоо наашаа харан инээмсэглэх ба надад энэ өрөөнд юу байгаа болоод ингэж инээмсэглээд байгаа нь сонирхол татна.
Орж ирээд л юу болохыг мэдэв. Миний ам өөрийн эрхгүй ангайж хэлэх үггүй болов.
Зургийн үзэсгэлэн байсан юм. Маш олон зураг өрөөстэй байсан ба тэдний голд 2 зураг бусдаасаа онцгойрч харагдана. Зарим зураг нь хар зарим зураг нь янз бүрийн өнгөтэй.
Би орж ирэн:чи зураг зурдаг юм уу? гэж түүн лүү харан хэлэхэд тэр инээмсэглэн миний гарнаас атган инээмсэглэв.
Жонгүг намайг дагуулан голд байх хоёр зургын өмнө ирэв.
Нэг нь өнгөний шийдэл нь эрс тэс бас авцалдаагүй өнгөтэй ч энэ нь энэ зургыг илүү ээдрээтэй харагдуулж сэтгэл татам үзэсгэлэнтэй харагдуулах бол нөгөөтэх нь хар зураг байлаа.
Хар зураг илүү гунигт автуулж сэтгэлд юм хийхээр зураг байлаа. Тэгэхдээ энэ 2 зураг хоёулаа нэг хүнээс гарсан гэхэд эрс тэс өөр харагдана.
Жонгүгийн толгой нь эргэснээс болоод хөл алдах үед амжин бүсэлхийгээр нь тэврэн авбал наашаа харав. Би түүн лүү харан:ёстой нэг ахиад халуураад эхэлчих шиг боллоо гэхэд тэр инээмсэглэн урагш харна.
Жонгүг удалгүй ам нээн:Миний ээж зураач хүн байсан юм
Би гайхан бас бишрэн:тэгвэл ээж чинь энэ зургуудыг зурсан юм уу? гэхэд Жонгүг наашаа харан:энэ л ганцхан ээжийн зурсан зураг бусад нь минийх
Би инээмсэглэн:чи болон ээж чинь сайн зурдаг юм байна
Тэр тэгэхдээ тийм ч их баярлаагүй бололтой. Доош харан толгой сэгсрэн:үгүй ээ би ээжийгээ гүйцэхгүй. Миний хувьд энэ дэлхийн хамгийн сайн зураач бас хамгийн сайн ээж байсан. Би түүний зураг зурахыг харах их дуртай. Тэр зураг зурах үедээ л хамгийн аз жаргалтай харагддаг байсан болохоор... Тэгэхдээ тэгж хичээж зурсан зургаа ямар ч авцалдаагүй өнгөөр будахаар нь би гайхдаг байсан ч ээж минь их л жаргалтай буддаг байсансан. Тэгэхдээ ээж яагаад тийм авцалдаагүй өнгөөр буддаг байсан нь өнгө харж чададгүй байсан юм байналээ гэж хэлэн доош харан гунигтайхан инээмсэглэв.
Би гайхсаар:өнгө ялгаж чададгүй байсан хэрэг үү? гэхэд
Жонгүг толгой сэгсрэн:Төрхөөсөө л өнгөний харалган гэх өвчинтэй байсан юм. Нэг ёсондоо бүх амьдралынхаа турш дэлхий ертөнцийг хар цагаанаар хардаг байсан гэсэн үг. Тийм болохоор зургаа ямар ч өнгөөр будсан түүний нүдэнд хар цагаанаар харагддаг байсан. Тэгээд надаас үргэлж "энэ ямар өнгөтэй байна?" гэж асуудаг байсан. Би хариуд нь бүх өнгийг нь хэлдэг байсансан. Тэр "өнгөлөг болжээ" гэж хэлээд инээмсэглэдэг байсан. Гэхдээ бүх зураг нь энгийн хүний нүдээр харвал өнгөлөг сэтгэл санаа сэргээхээр зураг харин хар цагаанаар харж байна гэж сэтгэх үед гунигтай зураг болж хувирдаг. Энэ ээжийн шаналал зовлонгоо зургаар дамжуулдаг нэг арга байсан юм. Тэгэхдээ одоо тэр тэнгэр дээр жаргалтай байгаа байх. Харин энэ зураг түүнээс үлдсэн ганц зураг нь энэ. Бусад зургууд нь бүгд шатаад алга болсон.
Жонгүгийн нүдэнд нулимс хурахад би түүний мөрөн дээр зөөлөн цохив.
Би:ээж чинь өвчнөөр нас барсан юм уу?
Жонгүг толгой сэгсрэн:2 жилийн өмнө аадар бороотой өдөр яг миний нүдний өмнө метроны урдуур орсон юм гэж хэлэхдээ хоолой нь зангирч байсан. Би сонссон даруйдаа үнэхээр цочирдов. Нэг ёсондоо ээж нь түүний өмнө амиа хорлочихож...
Жонгүг:тийм болохоор...ямар нэгэн аадар бороо цасан шуурга аянга цахилгаанаас үхтлээ айдаг болсон. Тэгээд айснаасаа болж үргэлж маргааш нь халуурдаг. Өөрийгөө тайвшруулахын тулд энд орж ирэн энэ зургыг хэдэн цагаар ч хамаагүй ширтээд суучихаар бүх зүйл тайван болчихдог юм. Энэ зургыг харахаар авцалдаагүй өнгөнүүд нь яг л ээдрээт тоглоом шиг санагддаг юм гэж буцан зураг руугаа харан хэлэв.
Тэр ч бас зовжээ. Тэр ч бас шаналж...тэр ч бас хэн нэгнийг өөрөөсөө алдаж...
Зүгээр л үнэхээр их уйлмаар санагдаж байсан. Ганцаар хичээж байгаа тэрийг хараад чангаар тэврээд авчихмаар байсан. Мөрийг нь түшээд хамт уйлмаар байсан ч би чадаагүй. Яг тэр байрандаа нулимстай нүдээрээ түүн лүү ширтэхээс өөр зүйл хийж чадаагүй....
Тэгэж ширтэх үедээ анх удаагаа л түүний нүднээс жинхэнэ Жонгүгийг олж харсан юм...уй гашуу шаналал зовлон бас тарчлаант Жонгүг...
Тэр дэндүү их өвдөж...түүний нүд рүү ширтэх тусам тэр өвдөлтийг нь давхар мэдрэх шиг болно.
Өвдөж байгаа мөртлөө...түүний нүднээс харцаа салгаж чадаагүй. Бид харцаараа бие биедээ хэр их өвдөж байгаагаа хэлж байлаа...
Удалгүй түүний гар миний хацар дээр буун удаанаар наашаа ойртох тэр...хэдэн сантиметр үлдсэн бидний уруул... уулзалдах үед...би ахин нэг өвдөлт мэдэрсэн...бас ухаарсан...
Би аль хэлийнээ хайрын тамд уначихаж....
Урт сэтгэгдэл уншмаар л байна....
You are reading the story above: TeenFic.Net