Цав цагаан тааз...тэгээд энэ тэндгүй хөл хөдөлгөөн сонсогдох ба би нүдээ арай ядан нээн эргэн тойрноо харвал эмнэлгийн анхны тусламжийн тасаг дотор байв.
Би яагаад энд? гэж бодоход л толгой аймшигтай өвдөнө. Сургууль руу ороход миний шалдан шахуу зураг сургуулиар дүүрэн тарсан байсан. Тэгээд хамгийн сүүлд Жонгүгийг харсан.
Тэгэхдээ би энд яаж ирсэн юм бол?
Гэнэт хажууд хэн нэгэн ирэн суухад тэр зүг рүү харвал Юнги ах наашаа санаа зовсон байдалтай харж байв.
Юнги:Хатгай авсан байна гэнэ. Хэд хоног гэртээ амрах хэрэгтэй бололтой гэхэд би инээмсэглэн:Тэгэхдээ удахгүй явц дундын шалгалт-
Юнги: ямар ч шалгалт бас ажил энэ тэр байхгүй. Би эмчийн бичиг авсан. Тийм болохоор дараа 7 хоног хүртэл гэртээ эмчилгээ хийлгэн амрана ойлгов уу?гэж анхааруулах аятай хэлэхэд би түүний ширүүн төрхөөс айн юу ч дуугарсангүй.
Ах нөгөө зургыг хараагүй бололтой. Магадгүй харсан бол одоо энд байхгүй байсан биз тэгэхдээ хэн намайг хүргэж ирсэн юм бол?
Би:Ахаа хэн намайг хүргэж ирсэн юм?
Юнги: Хулгиан
Би:Хулгиан гэж? Жонгүг үү?
Юнги:тэр наашаа залгаад чамайг энд байгааг хэлсэн. Тэгэхдээ ирэхэд тэр байгаагүй гэж хэлэн наашаа харахад би зүгээр л гар дах дусал руугаа харлаа.
Гэнэт хэн нэгэн миний гарнаас атгаад авав. Би гайхан харвал Жимин байв. Би түүн лүү хамаг байдгаараа бүлтийн:чи энд?
Жимин:Чи зүгээр үү? Чамайг ухаан алдаад унасан гэж сонсоод бас тэр сургууль даяар тарх-
Би:Жиминаа танилц манай ах Юнги гэж түүний яриаг таслан хэлвэл тэр одоо л нөхцөл байдлыг ойлгон Юнги ах руу харан бөхийн мэндлээд:Наригийн найз Пак Жимин гэдэг гэхэд Юнги их дээрээс доош харан:чиний хажууд дандаа эр хүйстэй найз гэх салбдайнууд байх юмаа. Тэгэхдээ энэ нөгөө хулгианаас л дээр юм байна гэж хэлэхэд би Юнги ах руу муухай харав.
Би дуслаа хийлгэж дуусан эмнэлгээс гарахаар босвол хамаг бие сульдсан байв. Юнги ах түшин босгох бол Жимин ард даган явна.
Би Жиминтэй ярилцах хэрэгтэй байсан учир Юнги ахыг хүлээж бай гэж хэлэн түүнээс холдон Жимин лүү харан түүнтэй ярилцахаар ам нээх гэсэн чинь Жимин байдаг чангаараа тэврээд авах нь тэр.
Би гайхан:яасан бэ?
Жимин:зүгээр л чамд яг одоо тэврэлт хэрэгтэй байгаа байх гэхэд би инээмсэглэн түүнийг түлхэн:зүгээрээ...тэр зургийг хэн авсаныг мэдэх үү?
Жимин толгой сэгсрэн:тэгэхдээ би заавал олж чиний хариуг авах болно. Тийм болохоор надад итгээд тайван амраад ирээрэй гэхэд би толгой дохих ч дотор айдас хуралдана.
Би:нөгөө Жо- Жон... зза юу ч бишдээ. Ямар ч байсан тэр зургыг хэн тараасан хүнийг заавал олоорой. Зза би ингээд явлаа. Баяртай гэж хэлэн Юнги ах руу явлаа.
Тэгэхдээ Жиминийг халхалсан байсан гэдэг чинь зөвхөн намайг чадах гэсэн хүн л энэ зургыг тараасан байна. Тэгэхдээ намайг хараадаг хүн сургууль дотор зөндөө юмсан. Хэн юм бол?
Гэртээ орж ирэхэд ахин халуурч эхэлсэнд халууны эм уун хөнжилдөө шигдэх бол Юнги ах хажууд хүйтэн жин духан дээр тавин сууна.
Гэнэт ахын утас дугаран цааш утсаар ярихаар босов. Нозоорсноос болж нойр хүрэн нүд анилдаж байтал Юнги ах орж ирэн:уучлаарай Минари. Харин ажлаас дуудаад тэгэхдээ чамайг ийм байдалтай орхиж яв-
Би:ахаа явдаа. Би алзахгүй ээ гэж хэлэн инээмсэглэвэл тэр инээмсэглэн хацар дээр үнсээд духан дээр байгаа жинг солин тавьж байхдаа: Заавал юм идэж байж эмээ уугаарай. 3 цагийн дараа шүүгээн дээр байгаа эмийг 2 давхарлаж уугаарай. Тэгэхдээ зажилж болохгүй шүү. Бас тэр сиропин эмийг усаар даруулж ууж болохгүй шүү. Тэгээд аль болох битгий даараарай орноосоо босохоор болвол дулаан хувцаслаж босоорой. Бас хөлөрвөл энэ хувцасыг сольж өмсөөрөй. Тэгээд ямар нэг хэрэг болвол-
Би:залгах болноо. Одоо яваа гэхэд тэр сүүлийн удаа наашаа харан:ажилаа эрт дуусгаад ирнээ гэж хэлэн гарч явав.
Гарч явсаны дараа нойр хүрэн нүдээ анин хэвтэхдээ Жонгүгийн өглөөний харц бодогдон яагаад ч юм сэтгэл дотор айдас болон гомдол хуралдан нүдэнд нулимс хурна.
Удалгүй зүүдний ертөнцд айлчлалаа.
-----
Би:Жонгүгаа гуйя. Битгий намайг орхиоч. Гуйя
Жонгүг:зайлж үз. Чам шиг биеэ үнэлэгч надад хэрэггүй. Миний амьдралаас далд ороод өг. Битгий нүдэнд үзэгд
Би:би ч-чамд хайртай
Жонгүг:тоглоод байна уу? Уучлаарай би чамд хайртай байхаа больсон. Одоо алга бол.
Нүдээ нээн эргэн тойрноо харахдаа зүүдэлж байснаа мэдлээ. Үнэхээр бодиттой зүүд юм. Зүүдэн дотроо хүртэл тэр шаналгааг мэдэрсэн. Үнэхээр аймшигтай байсан.
Хаалга хүчтэй тогших сонсогдход гайхах ч орноосоо арай ядан босон ахын үлдээсэн зузаан цамцыг өмсөн хөлсөндөө норсон үсээ арагш илсээр хаалга руу зүглэв.
Би:хэн бэ?
"Чөтгөр"
Энэ үгийг сонсоод би хэн гэдгийг хэнээс ч сайн мэдэж байсан болохоор хамаг хурдаараа онгойлголоо. Тэр зүүдэн дэх Жонгүг биш. Харин миний мэдэх Жонгүг байв.
Би хэтэрхий их сэтгэл хөөрлөлдөө автан харсан даруйдаа тэврээд авав. Түүнээс хувцас зөөлрүүлэгчийн анхилуун үнэр үнэртэнэ. Түүнд тохирхооргүй үнэр байна. Хурц сүрчигний үнэр үнэртэх байх гэж харах ч яг үнэндээ нялх хүүхдийнх шиг анхилуун зөөлөн үнэр үнэртэнэ.
Би ухаан орон түүнээс холдвол тэр инээмсэглэн:үү 2 л хоногийн дотор надад дурлачихлаа гэжүү? гэхэд би хоолойгоо засан:чи энд яах гэж ирсэн юм?
Жонгүг гар дах ууттай зүйлээ харуулан:чамайг урхидах гэж ирлээ гэж хэлэн гэр лүү дайраад ороод ирэв.
Тэр эргэн тойрноо эргүүлж тойруулж харан:ариун цэврийн өрөөнөөс ч жижиг юм гэхэд би түүн лүү харан:тийм байгаа биз? Чамайг суулгах газар байхгүй учир одоо яваа гэж хэлэн түлхвэл тэр жижиг ширээний хажууд байсан олбог дээр суун:яахав. Сууя гэвэл суух газар байнаа гэж хэлэн эргэн тойрноо сонжин харснаа над руу харан:хурдан нэг аяга халбага авч ирээд энд суугаадах гэж хажууддах олбогоо зөөлөн товшлоо.
Би нүдээ эргэлдүүлэн гал тогоо орон аяга болон халбага аван бас нөгөө гартаа жүржийн шүүс хийн түүнд өглөө. Тэр инээмсэглэн шүүсээ ганц балган хажуудаа тавин наашаа харсан хэвээр хажуудаа суу хэмээн дохивол би хажууд нь суув.
Тэр уутнаас савласан зүйл гаргаж ирэн тагыг нь онгойлговол уур савсаж байлаа. Тэр аяганд хийн хутган хөргөөх аятай байснаа халбагадан аманд тулган:аа гээрэй
Би:арай ч иймдээ тулаагүй байна
Жонгүг:энэ бол далим.
Би гайхан:айн?
Жонгүг:чиний өвчтэй байгааг далимдуулан өөртөө дурлуулах миний тактик байгаа юм. Одоо ойлгосон бол амаа ангай гэхэд миний инээд хүрэн амаа ангайвал тэр үлээн хөргөж өгөн болгоомжтойгоор аманд хийх нь тэр.
Үнэхээр өхөөрдөм юм. Сэтгэл дулаацаж байна. Саяны их айдас гомдол бүгд алга болчих шиг санагдаж түүнийг харан бүх зүйл дулаан санагдаж гадаа өвөл болж байгаа ч гэрт дотор хаврын дулаан өдөр шиг санагдана.
Би:Жонгүг...нөгөө тэр зургын тухайд-
Жонгүг:тэр зураг дээр байгаа нөгөө хүн нь Жимин мөн үү?
Би гайхсан ч худлаа ярихыг хүссэнгүй. Толгой дохин:тэгэхдээ тэр бол чиний ойлгож байгаа шиг тийм зураг бишээ
Жонгүг гар дах жүржийн жүүсээсээ харцаа салган наашаа харан:надад тайлбарла. Би чиний хэлсэн үгэнд итгэж...чиний сонс гэснийг сонсох учир. Надад хэл. Би чамд л ганцхан бүрэн итгэж чадна. Яагаад гэвэл би чамд хайртай учраас гэх хав хар гялалзсан нүдээрээ харан хэлвэл би нэг гүнзгий амьсгаа аван хурдан цохилох зүрхээ арай гэж тэвчин түүн лүү харсан харцаа салгалгүйгээр өчигдөр юу болсон бүх процэссийг тайлбарлан хэлэв.
Жонгүг: Би чамд итгэж байна. Миний тамын охиныг зовоосон тэр нэгнийг амьдаар нь шатаана даа гэхэд би гайхан:тамын охин?
Жонгүг инээмсэглэн:чи бол тамд гацсан тамын охин. Харин би бол чөтгөр. Тамын чөтгөр
Би инээн:том хүн шиг мөртлөө хүүхэд шиг юм ярьж явах юмаа гэхэд тэр гэнэт миний хацарнаас барин:би чамайг үнсмээр байна гэж хэлэн ойртож эхэлвэл би уруул дээр нь хуруугаа тавин:битгий давар. Тэгсэн ч би хатгай авчихсан чи тусвал баларна шүү
Тэр:зүгээрээ хамт танай гэрт халуураад хэвтсэн ч яахав. Эсвэл манайд ч байсан яахав дээ гэж хэлэн ахин ойртож эхэлхэд би түүний уруулыг цохин холдуулаад: сонин юм яриад байлгүй одоо ингээд яваа. Ахын ирэх цаг болчихож
Жонгүг:өө муур ах уу? Уулзчихаад явья гэж хээв нэг хэлэхэд би толгой сэгсрэн:чиний сая хэлсэн наа үгийг чинь ах сонссон бол магадгүй чи хохирогчоор би гэрчээр ах гэмт хэрэгтэнгээр шүүхийн хаалга татахаар байлаа. Би тэгэхийг хүсэхгүй байгаа болохоор чи ингээд яв гэж хэлэн түүнийг босгон үүд рүү түлхвэл тэр гутлаа өмсөн:маргааш ирнээ. Тамын охион гэж хэлэн хацар дээр үнсэн гараад явчихав.
Би ард нь хацраа барин нөгөө гараа зүрхэн дээрээ дарав.
"Би чамд л ганцхан бүрэн итгэж чадна. Яагаад гэвэл би чамд хайртай учраас"
"Хайртай учраас"
"Хайртай учраас"
Ахх Жон Жонгүг би чамаар өвчилчих шиг боллоо. Одоо ямар эмээр эмчлэх вэ? Өөрийгөө...?
Нөгөө талаас~~
Одоо л учрыг нь оллоо. Чи ч дууссаан. Чөтгөрийн охиноор оролддог нохойг яаж тарчилахыг харахаас тэсэж ядаж байна шүү.
Жонгүг:Байна уу? Ахаа...та нэг нохойг амьдаар нь шатаах хэрэгтэй байна...хамгийн хэрцгийгээр...
Та нар их хөөрхөн байсан болохоор хөөрхөн хэсэг орууллаа шүү ххэ💛
Би ч бас ойрд хөөрхөн зантай байгаа биздээ? Ххи🙈
You are reading the story above: TeenFic.Net