Би түүнийг умбагар дээврийн өрөөндөө авчиран сэрээх гэж үзэх бол тэр ярвайсаар сэрэв.
Тэгээд дараа нь наашаа харан: чи энд юу хийж..? Би хаана байнаа? гээд эргэн тойрноо харах бол би түүнийг шархыг харан: манайд би чамайг аварсан шүү. Тэр хүүхдүүд яагаад чамайг ингэтлээ гөвдөг байнаа?
Жимин ярвайн:энэ сургуульд ядуу л бол ингэж гөвүүлэхээс өөр аргагүй биз дээ. Өөдөөс нь сөрвөл улам зодуулаж ганц цохивол шоронд орж ч магадгүй шүүдээ
Би санал нийлэн толгой дохин:шудрага ёс бол энэ сургуулиас харш... тэгээл л хоёул ингэж зовж байгаа биз гэж хэлэн эмийн хайрцаг аван түүний ил шархыг цэвэрлэж байх хооронд Жимин инээн: чи бас өөрийгөө хардаа. Нил гурил бас чи урьдынхаасаа нэлээн зовж байгаа бололтой. Уг нь танай анги бусад ангиас илүү дээрэлхэлт бага байдаг биш билүү?
Би толгой сэгсрэн: уг нь өмнөх 2 жил энэн шиг ийм аймар байгаагүй юм? Сардаа 1 удаа юм уу гэхээс одоогийнх шиг өдөр болгон зодуулж нүдүүлж байгаагүй юм. Харин энэ жилээс Сану гэх гачин зэвүүн амьтан шилжиж ирсэнээр миний амьдрал утгаараа там болсон доо. Өдөр болгон түүний дарамт шахалт үзүүлж бас зодож нүднэ. Ахх хэцүү ч юмдаа амьдрал гэж хэлэн түүний шархыг цэвэрлэж эхэлвэл тэр хөмсөг зангидан: яахаараа бид ингэж зовох ёстой юм бол? Яагаад бид-
Би эргэлзэх зүйлгүйгээр:бид ядуу болохоор тэр.
Жимин: тэр чинь тэгээд тийм айхтар асуудал уу?
Би: тэдний хувьд тийм ээ...байж болшгүй том асуудал
Жимин: бид энгийн ахлах сургуульд орсон бол энэнээс дээр байсан байх
Би: ирээдүйгээ бодох хэрэгтэй...энэ сургуульд 3 жил тэвччихвэл тэтгэлгээр Сөүлийн их сургуульд орох боломжтой болно. Одоо билэнд 1хэн жил л байна
Жимин: чи ч өөдрөг юм аа гэж хэлэх бол би түүний хацарнаас барин өөр лүүгээ харуулан: жоохон л тэвччих за юу?
Жимин инээн: чи үнэхээр инээдтэй харагдаж байна гэж хэлэн хүн шоолоод эхлэв.
Яг үнэндээ Жимин энд сургуульд шилжиж ирээд хамгийн зовсон хүүхэд гэж хэлж болно. Өдөр болгон зодуулж нүдүүлж, бүр сүүл рүүгээ зарим шүлэнгэрсэн гаж донтой юмнууд түүнийг хүчиндэх гэж ч оролдож байсан.
Энэ сургуульд бүр тэсэхээ байгаад гарсан хүүхдүүд нэлээн их зарим нь энэ сургуульд дасан зохицсон хүүхдүүд ч нэлээн их...тэр дасан зохицсон хүүхдүүд яаж дасан зохицдог вэ гэхээр? Биеэ үнэлэлтээр...тиймээ энэ бол үнэхээр байж болшгүй асуудал ч яг үнэндээ бид 2оос бусад ангийн тэтгэлэгэтэй сурагчид дасан зохицсон байдаг юм. Тэд яг үнэндээ бид 2оос илүү зовдог байх...
Тэр ч удалгүй гэр лүүгээ доголсоор явах ба би харин хувцас хунараа угааж цэвэрлэх ажилтай үлдэв. Хувцасаа угаан өөрөө нэг усанд орчихоод цагийн ажил руугаа явав.
Энэ оройгоор ямар ажил хийдэг вэ? гэхээр би шөнийн клубд....бармен хийдэг. Тэгэхдээ яаж ийм итгэлтэйгээр хийж чаддаг вэ?гэхээр тэр клубт бүх хүмүүс масктай оролцдог болохоор тэр.
Тийм болохоор л энэ ажлыг сонгосон бас нэлээн мөнгө олох боломжтой учир. Нэлээн дажгүй шүү.
Яарсаар орон хувцасаа солин цагаан цамцан дээрээ хормогч гэх үү? Юу юм бүү мэд. Тэрийг өмсөн маскаа зүүсээр тэкний араар орж зогсов.
Энэ клубт нэлээн чансаатай айлын хүүхдүүд ирж үйлчлүүлдэг болохоор орлого ч сайн олж бас сайн үйлчлэгтэй байдаг. Нөгөө талаараа баян айлын хүүхдүүд хөгийн новш болохоороо зөрчилдөөн ч нэлээдгүй үүсдэг.
Би энэ ажлыг өмнөх жилээс эхэлж хийж байгаа бөгөөд одоо бол мэргэшсэн гэж хэлж болохоор болсон. Эхэндээ эвгүй л байлаа... хүн амьтан таньчихвий дээ гэсэн айдастайгаар ажилладаг байсан бол одоо 1 жил ажиллахад хэн ч таниагүй юм чинь одоо хүн амьтан таниад байх нь ч хаашайн юм даа гэсэн бодолтойгоор ажилладаг болсон.
Ажлын цаг дөнгөж эхлэхэд л бас л баян ядуугийн хэрүүл гаран баян эрх залуу манай зөөгч бүсгүйг оролдож байгаад баригдсандаа бантан тэр зөөгч бүсгүйг болох болохгүй үгээр хэлэн гар далааж байх үед амжиж хамгаалагч гарыг нь барьж аван түүнийг холдуулав. Нөгөө зөөгч бүсгүй энгэрээ барьсаар уйлсаар арагш өрөө рүү оров.
Ийм болохоор л би баян хүмүүст дургүй. Мөнгөтэй л бол яаж ч хүнтэй дорд харьцаж болно гээд бодсон өөрсдийгөө хүн гэж харан харин ядуу хүмүүсийг хог шаар шиг үзнэ.Хараал идсэн баян новшнууд...
Амьдралдаа баян хүнтэй суухгүй гэж амласан. Яахав өөрийнхөө гараар мөнгө олдог сэтгэл үнэртсэн залуутай л амьдрал зохионо гэж боддог болсон... тэр сургуульд орсоноос хойш миний толгойд ийм л зүйл бодогддог болсон доо.
Ажлын цаг дуусах дөхөхөд хүмүүс татран ганц хэд халамцуу гарууд үлдэнэ. Би хүмүүс татрахаар бармен биш цэвэрлэгч болчихдог юм. Нэмэлт цалин авахын тулд.
Би ч хүмүүс одоо ирэхгүй байх гэж бодон шалаа арчин зогсож байтал хаахаас яг 10 минутын өмнө нэг хүн орж ирэв. Би энэ тасарсан хүмүүсийн нэгийг авах гэж ирж байгаа бололтой гэж бодсон ч тэгэхдээ тэр тэкэн дээр очоод суучихав.
Би шалаа арчихаа болин түүн дээр очин: юу захиалах вэ?
Тэр наашаа харан урдуур орсон урт үсээ боон: хамгийн хатуугаас нь гэж хэлэх бол энэ хоолой нэлээн танил сонсогдоно. За хэн мэдхэв дээ.
Би түүнд хийж өгөн урд нь тавихад тэр шууд хөнтөрч орхив. Яаж ийм хатуу юмыг юу ч болоогүй юм шиг ууж чаддаг байнаа. Тэр уусныхаа дараа мөнгөө тавин маскаа тайлан бас хажууд нь тавихад нөгөө шинээр шилжиж ирсэн зэвүүн амьтан байв. Энэ ийм урт үстэй байлуу? Ахлах ангийн сурагч юм байж бас архи уухтайгаа... бүр ийм хатууг..
Би ч харсан даруйдаа эргэж харан нуруугаа харуулав. Гарсан хойно нь эргэж харан мөнгийг нь аван маскийг нь хурааж тавив. Ёохх намайг таниагүй байлгүй дээ. Угийн хичээл дээр таарахад нүүр гурил болсон болохоор таних магадлал 10% таниагүй л биз.
Цэвэрлэгээгээ хийж дуусан тэр согтуу хүмүүсийн ар гэрийнхнийг дуудаж явуулсаар 4 цагт тарах ёстой би одоо 6 цагт эндээс гарна.
Гэртээ ирэн 30 минут нуруугаа амраан хэвтсэний эцэст дүрэмт хувцасаа өмссөөр хараал идсэн там руугаа хөлөө зөөж ядан явна. Сургууль руу явах замдаа минут тутам өөрийн мэдэлгүй санаа алдана.
Сургууль руу орж ирээд л хамаг эрч хүч сорогдон сэтгэл санаа цаанаасаа түгшинэ. Өнөөдөр яаж юу хийх болоо гэж бодоход л яс хавталзана. Энэ сургууль намайг ийм л сул дорой болгож дээ.
Ангид орвол дээрээс юу унахыг мэдэхгүй болохоор гадаа нь зогсон орох эсэхтэй эргэлзэж байтал хэн нэгний залхсан хоолой ард:орохгүй бол гай бололгүй зайлж үз гэж хэлвэл би цочин түүнд зай тавьж өгөв.
Ямар яхир ааштай хулгайч вэ? Жонгүг яг шөнө клубт байсан шигээ тэр үсээ боосон байх ба улам ширүүн төрхтэй болсон байв.
Сая эргэж харахдаа золтой л шээс алдчихсангүй. Яагаад түүнээс ингэтлээ айгаад байнаа.
Би ч зориг шулуудан дотогш ороход юу ч болсонгүй. Би хүртэл өөрөө гайхав. Суудалдаа суухаасаа өмнө сандал ширээгээ сайтар шалгавал бас л юу ч байсангүй. Би суун эргэн тойрноо шалгахад Сану болон түүний дагуулууд байхгүй байв.
Би ч өөрийн эрхгүй баярлан нүүрэнд инээмсэглэл тодров. Энэ өдрийн хичээл санаснаар сайхан үргэлжлэнэ. Ямар ч дээрэлхэлт бас зодоон нүдээн байхгүйгээр үргэлжлээ. Тэгэхдээ яг тарах болоход би Сану байхгүй учир гайгүй байх гэж бодон тайвнаар юмаа далд хийж байтал үүдэнд өчигдөрийн Жиминийг дээрэлхээд байсан хүүхдүүд ирсэн байх ба нүдээрээ.... магадгүй намайг хайгаад байх шиг..
Би аль болох царайгаа харуулахгүйн тулд цааш харж зогсох бол тэд намайг таниагүй бололтой. Яг явдагийн даваан дээр ард нөгөө зэвүүн чөтгөр дуу хадаад явчихав.
Одоо ангид тэд болон Жонгүг бид 2 л үлдчихэв. Жонгүгийн зэвүүн хоолой яг намайг чиглэж ярина.
Жонгүг: та нар энд юу хийж явж байгаа билээ?
Тэдний нэг нь: чи бас энэ анги байхнээ... өчигдөрийн охиныг мэдэх үү? Танай анги гэж байна шдээ
Жонгүг яг л наашаа харж хэлж байгааг ардаас мэдрэгдэж байлаа.
Жонгүг: аан өчигдөрийн охин уу?... за байз юу билээ дээ... би бодохдоо энэ анги биш гэж бодож байна. Манай ангид тийм галзуу охин байхгүй гэж хэлвэл
Тэд наашаа харан: тэр охин хэн бэ? Саяхнаас яриа чагнаад байх юм? Чи хэн болоод-
Жонгүг: Нари-яа явцгаая гэж хэлэн гарнаас барин тэндээс гаргав. Гарах явцдаа тэдэн лүү харж зүрхэлсэнгүй. Тэгээд бас нэг зүйл гайхшралд оруулав. Тэр яасан миний нэрээр дуудсан уу? Яаж мэдэв.
Тэр намайг дагуулан сургуулийн ард ирэв. Тэр үнэхээр сая намайг аварлаа гэж үү? Дажгүй чөтгөр байхнээ.
Би гараа татаж аван: Баярлалаа Жон Жонгүг-ши гэж хэлэн явах гэтэл тэр гарнаас татан хананд шахан зогсчихов.
Тэр зэвүүн инээмсэглэн: чи баярласнаа ердөө ингэж л илэрхийлдэг хэрэг үү? Би чамаас өөр юм хүсэж байна Мин
Нари-ши
Чөтгөр бол чөтгөр л байдаг юм байна...
За дараагийнх +20
You are reading the story above: TeenFic.Net