Хэтэрхий их чимээ шуугиан бас нөгөөтэйгүүр яг одоогийн нөхцөл байдал хэтэрхий муу байна. Миний хувьд дээрээс ус асгаж бас гурил цацуулсан болохоор бүх зүйл зууралдаж бас цав цагаан болчихжээ.
Энэ байдалтайгаар хичээлд суух болсондоо итгэж өгөхгүй нь...үнэхээр новшийн санагдаж байна. Хувцас нүүрээ арчсан болоод суудалдаа суулаа. Энэ бол үнэхээр өрөвдөлтэй бас ичгүүртэй хэрэг ч би аль хэдийнээ иймэрхүү зүйлд дасчихаж дээ.
Ангийн багш орж ирсэн даруйдаа намайг харсан ч юу ч асуусангүй анхаарлаа хандуулсан болчихоод яг л энэ ингүүлж л байдгийн гэсэн шиг тоохгүй байгаа нь намайг улам ичгүүртэй байдалд оруулах шиг...
Харин би нүдэнд хуралдах нулимсаа нуун юбканыхаа хормойг үрчийтэл базна. Уйлахгүйн тулд бас нөгөөтэйгүүр уур хилэндээ бачуураад байсан болохоор надад ингэхээс өөр арга байсангүй.
Ангийн багш: өнөөдөр шинэ хүүхэд шилжиж ирж байгаа ороод ирээрэй. Их сайн хүүхэд болохоор тусалж дэмжээрэй гэж эелдэгхэн хэлэхийг бодвол нилээн баян ар талтай хүүхэд бололтой.
Би урагшаа харах ч хүсэл байсангүй баян хүмүүсийг дэндүү их үзэн яддаг болохоор тэр...мөн л их зантай амиа хичээсэн амьтан биз. Бас хог новшоос долоон дор л амьтан биз. Угийн энэ сургуульд ийм хүмүүсээр дүүрэн юм хойно.
Хаалга дугаран орж ирэхэд бүх хүүхдүүд уулга алдан охидууд орж ирсэн даруйд нь бие бие лүүгээ дохилцоно.
: Жон Жонгүг гээд л түүний танилцуулга дуусчихав. Мэдсэн юмаа. Их зантай гэдгийг ахиад нэг хог новш нэмэгдчих шив. Тэр мииний зэргэлдээ салаанд суух ба би одоо ч түүн лүү харахгүй доошоо харна.
Тэр харин шууд л суусан даруйдаа ширээ дэрлэн хэвтээд өгөв. Тийм дээ ээж аавынхаа мөнгөнд гахаж цацсан хүүхэд бол энэ сургуулийг бол нүдээ аниад л төгсөнө лдөө. Энэ сургууль чинь баячуудад нээлттэй юм чинь...
Чон Су ахлах сургууль. Энэ сургууль Солонгос улсдаа топ 3ын нэгт жагсдаг сургууль гэж нэрийддэг. Харин доторх байгаа байдал хүүхдүүдийн зан араншин тийм ч таатай биш юм. Чи хэр их баян, ар талтай тэр хэмжээгээрээ бусдад хүнлэгдэж энэ сургууль диваажин шиг санагдана. Харин чи над шиг ядуу айлаас тэтгэлгээр орж ирсэн бол...уучлаарай энэ бол там.
Энэ сургууль 10 бүлэгтэй. Бүлэг болгон нэг тэтгэлгээр орж ирсэн хүүхэдтэй. Харин тэр хүүхэд тэд нарын тоглоом болох зориулалтай гэж хэлж болно. Энэ сургуульд ганц л дүрэм үйлчлэнэ. Чи ядуу л бол гомдоллох эрхгүйгээр баян хүүхдүүдийн гутлыг долоох үүрэгтэй. Үнэхээр хараал идсэн новшнууд.
Завсарлагаа болоход ихэнх нь шинээр ирсэн сурагч дээр цугларан цөөн хэд нь яг л тоглоом дээрээ ирж байгаа юм шиг наашаа зэвүүнээр инээмсэглэн ирнэ.
Би аль болох хурдан ангиас гарах гэсэн ч амжсангүй. Хамгийн зэвүү хүрэм хоолой ард сонсогдоно.
Сану: хаачих нь вэ? Гуйлгачин минь гэж хэлвэл тоохгүй гарах гэсэн ч ахиад өөр нэг нь хаалга хааж зогсон: хаачих гэж байгааг асуугаад байгаа юм биш үү?
Би: ариун цэврийн өрөө гэж хэлвэл тэд инээн:ингээд явах гээд үзээч дээ гэж хэлэн Сану гэх новш шууд миний гэдэс рүү жийчихэв. Би ч шууд л газар эвхэрч унавал тэр доош тонгойн: чи яагаад бусад шиг инээмсэглээд бид нарын хэлсэнийг хийж болохгүй гэж? Бага зовохгүй гэжүү?
Би түүн лүү муухай харан: хэзээ ч үгүй муу хараал идсэн новш минь гэж хэлвэл тэр уурлан: чи муу өлөгчин гэж хараан шууд миний дээр гаран хэд хэд алгадаж аван хоолой боомилов.
Сану: чамайг алсан байхад хэн ч тоохгүй. Чи тийм үнэ цэнэгүй байж яаж намайг дорд үзэж чадаж байнаа? Алаад өгөх үү айн?
Би байдаг чадлаараа тэмцэн гарнаас нь тэмцэнэ. Тэгэхдээ хамгийн аймар нь бүгд чив чимээгүй намайг боомилохыг хараад сууж байв. Хэн ч туслах гэж ирэхгүйгээр зүгээр л ширтэнэ.
Яг ухаан алддагийн даваан дээр багш орж ирэн Сануг болиулав. Би арай гэж амьсгалаа авах ба хэд хэд ханиалган бараг үхэхийн даваан дээр босож ирэв.
Багш харин юу ч болоогүй юм шиг: суудал суудалдаа суугаад хичээлээ гарга гэж хэлэв. Энэ чинь л Чон Су ахлах сургууль шүүдээ. Ядуу нэгэн энэ сургуульд үхсэн ч хамаагүй нүдээ тас аниад өнгөрөөж чадах хүмүүс...аймшигтай хүмүүс.
Би арай гэж босон суудалдаа суув. Дэвтэр номоо гаргаж байхдаа санаандгүй үзгээ газар унагаачихав. Яг зэргэлдээ ширээний хажууд унасан болохоор надаас дэндүү хол байв.
Хэн ч надад туслахгүйг мэдэж байсан болохоор босон үзгээ аван дээш харвал ширээ дэрлэн хэвтэнгээ намайг тас гөлрөх тэр нэгэн ширүүн төрхтэй хүнтэй анх удаа харц мөргөлдөв.
Би харсан даруйдаа харцаа бууруулан буцан суудалдаа суув. Саяных шинээр ирсэн сурагч байсан байхнээ. Тэгэхдээ миний бодол санаанд ганц л зүйл бууна... тэрнээс бас болгоомжлох хэрэгтэй бололтой.
Хичээл таран би хамаг юмаа хурдхан шиг далд хийн хамаг хурдаараа яг л нохойнд хөөгдөж байгаа аятай гарлаа. Энэ бол миний амьд үлдэх ганц арга юм болохоор...сургуулиас гарсан даруйдаа амьсгаа аван эргэн тойрноо харвал нөгөө ангийн бас тэтгэлгээр сурдаг миний энэ сургуулиас ганц үзэн ядадгүй найз маань болох Пак Жимин нэлээн хэдэн баньд түүнийг чирэн сургуулий хойшоо авч явахыг харчихав.
Би зүгээр тоохгүй явахыг хүсэвч таньдаг бас найз юм болохоор дагаж явлаа. Тэдний байгаа газрын цаадах буланд очин нуугдах ба байдал бишдвэл яах талаараа ч бодоод амжив.
Жиминыг мэдээж зодоод эхлэв. Жимин аль болох толгойгоо хамгаалах ба хайр найргүй түүнийг өшиглөнө. Би аргаа ядан цүнхэнд байх цаасны хутгаа гартаа барин зоригоо чангалсаар яг очих гэж байхад миний байгаа булангийн эсрэг талаас хэн нэгний хоолой гарахад би буцан очин нуугдав.
Түүнийг арай гэж харах ба өнөөдрийн шинээр ирсэн сурагч байв. Тамхи татаж байсан бололтой. Тэр ашгүй манай Жиминийг авраасай гэж бодтол харин ч эсрэгээрэа болов.
Жонгүг:ядаргаатай юм. Нэг мөсөн алчихаач дээ гэж юу ч болоогүй юм шиг хэлэх ба тайвнаар гарт байх тамхиа сорно. Олхиогүй амьтан гэж мэдсэн юмаа.
Зодож байсан хүмүүс түр азнан Жонгүгт анхаарлаа хандуулах үед би сэмээрхэн ойртоно.
Тэд: алчих юм бол чи хариуцлагыг нь хүлээж чадах юмуу?
Жонгүг тамхиа сорсон хэвээр: би яахаараа та нарын баасыг цэвэрлэх ёстой гэж айн? Битгий том дугараад бай
Тэд: чи ер нь хэн болоод бид....
Би харин тэр хооронд Жиминий хажууд ирэхэд тэр аль хэдийн ухаан балартсан байв. Би түүний хацар луу алгадан сэрээх гэж оролдон: хөөе Пак Жимин сэрээрэй гэж шивнэх төдий чихэнд нь шивнэнэ.
Би ахин хэд хэд хүчтэй алгадан: сэрээч дээ Пак Жимин гэж хэлж байхдаа түүний гарыг мөрөөрөө давуулан түшээд арай гэж босгож байтал
Жонгүг: та нарын олз чинь явлаа гээд хэлчихэв. Зэвүүнээс зэвүүн чөтгөр байхнээ. Тэд эргэж харахад би балмагдан цүнхнээсээ цаасны хутгаа гаргаж ирэн:бид 2ыг зүгээр явуул гэж хэлэн цаасны хутгаа саван:ойртвол хохино шүү
Тэд инээн:бас ямар азгүй амьтан нь майлаад байна гэж хэлэн орйтоход би улам арга мухардан Жиминийг хойшлох зуураа үүрэн зугтах бэлэн байдалд бэлдэн хамгийн сүүлийн аргаа хэрэгжүүлэхээр бэлдэн: өө Кан багшаа гэж орилоход бүгд хойш харах зуур би хамаг хурдаараа түүнийг үүрсэн хэвээр тэд нараас зугтах бол тэд угийн араас хөөнө.
Нэг юм нь тэд яг л хөгжилтэй зүйл харж байгаа аятай инээн наашаа хурдан тэмптэйгээр алхах бол би өөрөөсөө их жинтэй хүнийг арай гэж өргөн зөөлөн шогшино. Яг баригддагийн даваан дээр такси зогсон би хамаг хурдаараа сууна.
Ахх..бид аврагдлаа.
Нөгөө талд:
:Жонгүгаа чи энд юу хийж байгаа юм бэ?
Жонгүг тамхиа татаж дуусан газар хаян:хөгжилтэй зүйл үзэхээр ирсэн юм гэж хэлэн ёозгүй инээмсэглэх аядахад өнөөх эмэгтэй юу ч ойлгоогүй царайтай зогсон:яасан гэнээ?
Жонгүг түүн лүү харан: манай ангид байсан гурил болсон охиныг хэн гэдэг юм?
Нөгөө охин гайхаж байсан ч: Мин Нари гэдэг байхаа түүнийг дандаа хараадаг болохоор нэрийг нь мартчихаж...яасан чамд таалагдаа юу айн?
Жонгүг тэр охины бэлхүүсээр тэврэн:юу гэждээ...зүгээр л хөгжилтэй санагдсан юм......Мин Нари байхнээ
Нэг өгүүллэг маань дуусах дөхсөн учир энэ өгүүллэгийг бичсэн юмаа. Энэ өгүүллэгийг маань хайрлаж өгөөрэй.
You are reading the story above: TeenFic.Net