Chapter I: Ep.11 "Jeon Jungkook! Not you!!!"

Background color
Font
Font size
Line height

🦋BUTTERFLY🦋

🦋

"Чи..."

"Яасан бэ? Хэлэх зүйл байгаа хэрэг үү?"

Наби гайхан хоцорч өнөөх догь залуу Минжиг дагуулаад тэндээс холдов.

"Хараал идэг. Сая..."

Наби амандаа үглээд эвгүй байдалд орохгүйн тулд үсээ янзлачихаад тэндээс гарлаа. Тэгээд шууд л хоосон анги олж ороод чимээгүй суух аж.

"Хараал идсэн Жон Жонгүг хүртэл хаанаасаа гараад ирдэг байна аа"

Өөрт нь хайртай гэж хэлчихээд удаан гэгч алга болчихоод нэг л өдөр тэс өөр залуу болон гарч ирээд өөр хүнийг өмгөөлж хамгаалаад явах нь Набид хүнд цохилт болов. Гэхдээ Наби ч бас Жонгүгт хэтэрхий муухай хандаж байсан шүү дээ.

"Хараал ид, түүний хэнийг өмөөрнө, хэнийг хамгаална хэнд хамаатай юм. Юу болсон гэж уурлаад байгаа юм И Наби чи тэнэг үү? Тэр хүн чамд огтхон ч хамаагүй"

Өөрийгөө зүхэх эсвэл өөртэйгөө ярилцах Наби хоосон ангид ганцаараа суусаар нэг л мэдэхэд орой болсон байлаа.

Утасныхаа цагийг харахад хэдийнээ 17 цагийг заана. Намрын улирал учир өглөө оройдоо жиндүүхэн байв. Тиймээс Набиг сургуулиас гарахад сэрүүхэн байх бөгөөд салхи исгэрч түүний банзалын хормой дэрвэнэ.

Хоёр гараараа өөрийгөө тэврэн цүнхээ нэг мөрөндөө үүрээд гэрийн зүг алхах бол түүний ард хөлийн чимээ дуулдаж Набиг гацааж орхив.

Наби битүүхэндээ айж, дотроо горьдлого тээн эргэж харах бол гадуурх цамцаа тайлан Набид нөмөргөх залуу хар амны хаалт болон хар малгай өмсчээ.

Цочсондоо болоод тэрүүгээр дүүрэн хашгирахад өнөөх залуу сандран Набиг чимээгүй болохыг анхааруулна.

"Битгий ай, би чамайг яах ч үгүй. Зүгээр л миний цамцыг ашигла"

"Чи хэн бэ?"

"Танихгүй байна гэж үү?"

"Би чамайг таних ёстой хэрэг үү?"

"Ү-Үгүй л дээ. Зүгээр л намайг таньж магадгүй гэж бодсон юм. Бас яг одоо чамд миний цамц хэрэгтэй байгаа байх"

"Яахав хэрэгтэй л дээ. Гэхдээ өөрийгөө хэн гэдгийг хэлэхгүй юм уу?"

"Нууц нэгэн. Үл мэдэгдэх хэн нэгэн"

"Аан зурвасын эзэн байх нь ээ. Тэгээд чамайг хэн гэдэг юм бэ дээ?"

"Намайг уу?... Ммм нэрээ хэлэхээс өмнө нэг зүйл асуух гэсэн юм. Би чамд таалагдаж байна уу?"

"Аль талаараа?"

"Бүхий л талаараа"

"Яахав... Өндөр, гоё хоолойтой, царай чинь сайн мэдэгдэхгүй байгаа ч дажгүй байх. Бас үс чинь"

"Тэгэхээр миний таамаглал буруу байжээ. Би чамайг Жимин шиг жижигхэн залуусыг л сонирхдог гэж бодож байлаа"

"Харин би чамайг ноомой амьтан гэж бодож байлаа"

"Хөөх, харин ч үгүй шүү! Би сургуульд их нэр хүндтэй шүү дээ. Гэхдээ сургуулийн хатанд анзаарагдахаар тийм ч их биш бололтой"

"Тэгээд нэр чинь хэн юм бэ? Эсвэл би чамайг хэн нэгэн гэж дуудах ёстой юу?"

"Намайг Тэхён... Ким... Тэхён... Тэтэ гэсэн ч болно. Миний найзууд ойр дотны хүмүүс Тэтэ гэж дууддаг л даа"

"Тэгээд би чамайг Тэтэ гэж дуудаж болох юм уу?"

"Мэдээж хэрэг чи хүсэж байвал шүү дээ"

"Үгүй дээ, би хэн нэгний ойр дотны хүн болмооргүй байна Ким Тэхён"

"Хүссэнээрээ л дууддаа"

Наби Тэхёны цамцыг нөмрөөд л чичирч байсан бие нь дулаацаж эхэлсэн юм. Харин Тэхён дан пудволктой даарсан ч шинжгүй алхана.

"Чи тэгээд ийм орой эмэгтэй хүүхдийн араас алхаж ирээд цочоох чинь зүгээр үү?"

"Яахав чамайг иймхэн зүйлээс айдаггүй гэхээр чинь л"

"Мэдээж айна шүү дээ. Би айсандаа чамайг алж ч чадахаар байлаа"

"Хөөх балрах байжээ. Ийм орой болтол сургууль дээр юу хийсэн юм? Би их удаан хүлээсэн шүү!"

"Мэдэхгүй ээ, юу хийснээ ч мэдэхгүй байна. Зүгээр л суугаад байсан"

"Их нээлттэй ярих юм аа"

"Харин ч хаалттай"

Тэхён инээсээр зөрүүдлэн ярих Наби руу ширтэнэ. Харин Наби түүнийг нь мэдээд үг хаях аж.

"Битгий ширтээд бай. Эвгүй байна"

"Ойлголоо"

Наби Тэхён хоёр алхсаар Набигийн гэрийн үүдэнд ирэв. Тэгээд Наби Тэхёны цамцыг тайлж өгөөд орох гэтэл Тэхён түүний гараас татан зогсоолоо.

"Аан уучлаарай... Энийг нөмрөөд ороо. Маргааш надад өгөөрэй"

"Хэрэггүй ээ, өөрөө одоо өмсөөд яв"

"Халамж гэж ойлгож болох уу?"

"Үгүй шүү! Би маргааш сургууль дээр очоод цамцыг чинь өгмөөргүй байгаа учраас л ингэж байна..... Бас.... Явахаасаа өмнө надад царайгаа харуулахгүй юм уу? Эсвэл нүүрэн дээр чинь үй түмэн батга гарчихаа юу?"

"Чи хүсэж байвал болно оо"

Тэхён амны хаалт малгай хоёроо аваад толгойгоо бага зэрэг доош тонгойлгон үсээ сэгсрээд дээш харахад түүнээс бараг л гэрэл цацарч байлаа.

"Тэгээд... Ямар байна"

"Ккхм... Яахав стандартад нийцэхээр л царай байна"

Чиний стандартад нийцэж байвал л боллоо"

"Дахиж миний араас битгий ингэж дагаарай"

"Яагаад?"

"Зүгээр л... Хэлж байгаад хүргэж өгч бай! Би дахиж үнхэлцгээ хагартал аймааргүй байна"

"Ойлголоо... Одоо ор доо. Баяртай сайхан амраарай"

"Ммм"

Тэхён Набиг орсны дараа буцаад алхах бол Наби эргэж гарч ирээд Тэхёны араас харан зогсоно.

"Болгоомжтой яваарай"

Наби амандаа үглэж Тэхёны барааг тасартал харчихаад гэр рүүгээ орлоо.

Түүний нүүр улайсан байх аж. Нэг тийм сониучхан мэдрэмж авч догдолж байлаа. Өмнө нь ийм төгс царайг, ийм төгс халамжийг, ийм төгс залууг харж, ойртож, ярилцаж үзээгүй болохоор тэр үү?

'Гэхдээ Жимин Жонгүг хоёр ч бас Тэхёнтой адил төгс шүү дээ. Гэхдээ Наби Жиминийг зүгээр л ашиглахыг хүссэн. Зүгээр л Жиминтэй дотносоод ирээдүйд гэрлэчихвэл Набигийн байр суурь хэзээ ч өөрчлөгдөшгүй бат бөх болно. Захирлаас ч холбоогоо тасалж болохоор байсан'

Харин Жонгүг... Тэр зүгээр л нэг хангагч байсан шүү дээ. Уйдсан үедээ бичиж, уулздаг. Хаямаар санагдвал хаячихдаг, дуртайгаараа уурлаж болдог... Тэр зүгээр л нэг хангагч байсан. Хэзээ ч ийм догдлолыг төрүүлж байгаагүй. Сургуулийн нэг ноомой залуу байсан.

'Харин одоо тэр өөр болсон байна. Хэтэрхий догь, халуухан, царайлаг, хэн ч хараад дурлахаар, хүн бүхэн шунадаг бадмаараг шиг л болсон байсан'

Гэнэт л Жон Жонгүг гэх залуу толгойд нь орж ирэхэд саяны догдлол алга болж, бага зэргийн харуусал төрөх шиг...

"Хараал идсэн юм. Намайг гэсэн олон хүн байхад би яагаад заавал тэр ноомойд татагдах ёстой гэж"

'Гэхдээ тэр үнэхээр миний хүсэмжит залуу мөн шүү дээ. Би урьд нь түүнээс олон мэдрэмжийг авсан. Түүний ачаар л эмэгтэй хүн гэдгээ мэдэрсэн'

"Гэхдээ... Бусад залуус ч гэсэн надад тийм мэдрэмжийг өгч чадах л байсан. Тэр үед болсон зүйл анхны удаагийнх байсан учраас л тэгж бодоод байгаа юм. Одоо тэгж бодох оо боль И Наби!"

Бодол доторх хүнтэйгээ тэрсэлдэн Жон Жонгүгийг үзэн ядах Наби толгойгоо барин хана налан суулаа.

"Ким Тэхён, Ким Тэхён, Ким Тэхён"

"Жон Жонгүг биш Ким Тэхён"

🦋


You are reading the story above: TeenFic.Net