Chapter I: Ep.12 "Are you okey?"

Background color
Font
Font size
Line height

🦋BUTTERFLY🦋

🦋

Амьдрал үнэхээр туулж баршгүй уудам. Тэрнийхээ хэрээр хэцүү. Бас дэндүү шударга бус. Зарим нэг нь байгаа мөнгөө үрэх гэж зовж байхад зарим нэг нь аяга хоолны мөнгө олох гэж зовж байдаг.

🦋

Харанхуй шөнө хар усан бороо цутгаж, тэнгэр нажигнан дуугараад Бусан хотын хаа нэгтээ машины осолдох чимээ гарч, хоёр баяцхан охин яахаа мэдэхгүй уйлах нь сонсогдоно.

"Ааваа, ээжээ. Аав ээж... Үгүй ээ, битгий яв. Надтай энд үлдээч гуйя. Битгий яв. Битгий орхиоч дээ"

"Нари чи хүртэл намайг орхиод уу? Намайг яагаад ганцааранг нь үлдээж байгаа юм? Үгүй ээ, би энд үлдмээргүй байна"

Хүйтэн хөлс нь цувж хамаг бие нь чичирч байх Наби хар дарсан зүүднээсээ сэрэхдээ өрөөндөө байгаагаа мэдлээ.

"Новш гэж, гадаа бороо орохоор яагаад ингэж их чимээ гардаг юм бол?"

"Тайван ч унтуулахгүй"

Наби уурлан босоод гэрлээ асааж толинд хараад цувсан байх хөлсөө арчив. Түүнийхээ дараа гал тогоо орж ус уухдаа аав ээж дүүгийнхээ талаар бодно.

"Бүхэл бүтэн 4 жил өнгөрчихсөн байх шив. Нариг алдаад 2 жил. Би ер нь яагаад ийм зовлонт амьдралыг туулах ёстой гэж? Бусдын адил юунд ч санаа зоволгүй аав ээждээ эрхлээд сууж болохгүй байсан юм гэж үү? Надад яагаад ийм хатуу хандаж байгаа юм бэ? Яагаад ийм шударга бус юм? Би бусадтай л адил элэг бүтэн амьдармаар байна"

Наби аягатай усаа газарт шидэхэд өнөөх нь бут үсрэн хагарч орхив. Хагарсан шил шалаар нэг тарахад Наби түүний араас харуусал тээн харна.

"Саяхан авсан шинэ аяга юмсан. Чи ч бас бусад аяганы адил илэгдэж эмтэртлээ хэрэглэгдэж болох л байсан. Харин би чамайг хагалчихлаа. Одоо хаяхаас өөр арга үлдсэнгүй. Эсвэл чи өөрөө буцаад аяга болж хувираад бусадтайгаа адил дүр эсгэх юм уу?..... Зүгээр л миний хувь тавилан нэг муу шилэн аяганыхтай адил байх гэж"

Өөрийнхөө төлөө өдийг хүртэл ямар аймшигтай зүйлсийг хийсэн билээ дээ. Би өсвөр насны хүүхэд байж яагаад том хүн шиг байх ёстой юм бэ? Би зүгээр л бусад шиг амьдрахыг хүссэн байтал яагаад намайг хүн бүр үзэн ядаад байгаа юм? Энэ тийм хэцүү гэж үү? Би зүгээр л тэр муу новшийг зохих ёстой хэмжээгээр нь шийтгэж байна. Дүүг минь алчихаад ийм хэмжээнд явах чинь харин ч тансаглал"

Газар суугаад нүднээсээ нулимс унагах охиныг хорвоогийн хамгийн хатуу бүхнийг туулж явааг хэн ч мэдэхгүй. Хэн нэгэн түүнийг хараад баян айлын эрх танхил охин гэж харахаар. Тэр одоогийн өөрийгөө бүтээхдээ маш олон зүйлсийг золиослосон. Үүнийг нь ч бас хэн ч мэдэхгүй.

🦋

Өглөө болоход Наби сэрүүлгээ унтраагаад нам унтсан байв. Шөнө өөрийнхөө азгүй хувь тавиланд гомдож хэдэн цагийн турш уйлснаасаа болоод бараг л нойргүй хоносон билээ.

Мэдээж тэр нойргүй хоновол нүднийх нь доогуур хөх туяа татаж, Набигийн хамгийн дургүй дүр төрх гарч ирдэг. Тэр энэ төрхтэйгөө сургууль дээр очдоггүй гэдгийг хэн бүхэн мэдэх байх.

Өдөржин өрөөндөө унтсаны эцэст нойр нь ханан сэрээд цаг харвал аль хэдийн 12 болсон байлаа. Утсаа аваад дууг нь нээж мэдэгдэлүүдээ шалгахад Тэхёнаас маш олон дуудлага зурвас ирсэн байх аж.

"Өнөөдөр яагаад ирээгүй юм?"

"Дахиад л гадаад руу явчихсан уу?"

"Завтай болоод зурвас бичээрэй. Эсвэл дуудлага хийгээрэй"

....

Гэх мэтээр маш олон зурвас ирсэн байлаа. Наби түүнийг бодохдоо ямар дулаахан энергитэй, ямар түшигтэй хүн болохыг нь санана.

Наби Тэхёнтой ганц л удаа уулзсан байж түүнийг багаас нь мэддэг мэт санагдаж байсан юм.

"Болдог бол чамд бүх үнэнийг хэлээд сэтгэлээ уудлах юмсан. Даанч энэ бүх нууцыг ганцаараа үүрч явах нь миний тавилан бололтой"

Наби утсаа тавиад шүршүүрт орохоор угаалгын өрөөндөө оров. Толинд харахад мэдээж өнөөх хөх туяанууд нүднийх нь доор татсан байлаа.

"Хараал идмэр чинь яагаад дандаа ингэдэг юм бэ? Цаашид иймхэн зүйлээс болоод хичээлээ таслаад байж болохгүй юмсан. Одоо надад байр сууриа бат бөх авч үлдэх ганц л арга байна. Сөүлд алдартай нэр хүндтэй SuperStar болох. Тэгж байж л би хэзээ ч унахгүй оргилд гарч чадна"

Наби өөртөө хэлж өөрийгөө зоригжуулаад өөрт нь туслах хүн байхгүй шүү гэдгийг ч мөн сануулаад амжив.

Усанд орж дуусаад гал тогоо руугаа орж хөргөгчөө онгойлгов. Түүний гэрт идчихмээр зүйл нэг ч байсангүй. Тиймээс тэр дэлгүүр гарч хүнс авахаар хувцаслаж эхэллээ.

Бэлэн болоод гэрээсээ гарч цахилгаан шатны товчийг дартал цахилгаан шат зогссон байв.

"Хараал ид өдөр зогсдог нь юу вэ дээ?"

Наби уурлан шатаар буухдаа амандаа үглэсээр л байлаа. Түүнийг доош буух явцад доороос хүн өгсөх нь сонсогдох аж.

Наби алхсаар 4-н давхрын шатан дээр ирэхэд тэр хөл нь хальтран шатнаас уначихав. Яг энэ үед доод давхраас өгсөж байсан залуу гүйж ирэн Набиг босгох аж.

"Зүгээр үү?"

Наби нүдээ анин ёолсоор босч ирэхэдээ хэн байгааг нь анзаарсангүй. Гэхдээ хоолойг нь сонсоод түүний хэн гэдгийг таньсан юм.

Хэд хоног сонсоогүй хоолой. Өчигдөр л гэхэд өөр нэгнийг Набигаас хамгаалж Наби руу муухай харц шидэлж байсан нэгний хоолой...

"И-И Наби зүгээр үү?"

Жонгүг Набигийн дэргэд суун босгохдоо санаандгүйгээр чихэн дээр нь зөөлнөөр асуухад Набигийн биеийн бүх хэсгийн үс нь босч биеэр нь тог гүйх шиг л болов. Үүнтэй зэрэгцэн Жонгүгтай өнгөрүүлсэн хором бүр түүний толгойд кино шиг л тоглогдож байлаа.

"Маш сайн байна... Гарыг минь тавьчихгүй юу! Би ажилтай явна"

"Үнэхээр зүгээр бол ашгүй дээ. Цаашаа болгоомжтой яваарай"

"Өөртөө л хэл"

Наби Жонгүгийн нүднээс далд ороод л нуруугаа барин ёолох нь түүний ямар их өвдөж байгааг илтгэнэ.

"Эндээс нүүгээгүй байсан юм уу? Хараал идсэн тэнэг амьтан дахиж хармааргүй байхад"

🦋


You are reading the story above: TeenFic.Net