Chapter I: Ep.10 "A Familiar feeling"

Background color
Font
Font size
Line height

🦋BUTTERFLY🦋

🦋

Наби тэр бүх асуудлын дараа сургууль дээрээ ирж байгаа учир түүнд бага зэрэг эвгүй мэдрэмжүүд төрж байлаа. Гэсэн хэдий ч тэр юу ч болоогүй мэт байх ёстой шүү дээ.

Түүнийг сургууль руу ороход л бүхний нүд түүн дээр тусч өөр хоорондоо шивнээ яриа өрнүүлнэ. Тэднийг тоолгүй эгц урагш харан алхах Наби өөртөө итгэлтэй байгаа нь илт байх аж. Түүнийг ангидаа ороход найз гэх нэртэй хэдэн охид сууж байсан юм.

"Хүүеээ манай Наби хүрээд ирчихэв үү дээ? Ямар сайн хэрэг вэ? Үнэхээр их санаа зовж байлаа"

"Би тийм өрөвдөлтэй харагдаад байна уу? Юунд нь санаа зовоод байгаа юм? Намайг хэл чимээгүй л гадагшаа явчихдаг гэдгийг мэдсээр байж"

"Мэдэж байсан ч цуурхал гарсан болохоор нь л..."

"Аан нөгөө хөгийн цуурхал уу? Өчигдөр л Солонгост ирээд харсан. Худлаа зүйлийг их дэрвээсэн байна лээ"

"Тийм байгаа биз"

"Тэгээд сургуулиар өөр шинэ сонин зүйл юу байна даа?"

"Ммм... Манай сургуульд нэг хөвгүүн ирсэн. Үнэхээр догь! Ирээд 7 л хонож байгаа. Гэхдээ ирсэнийхээ маргааш нь л найз охинтой болчихсон"

"Хөөх бас ямар гайхал нь вэ?"

"Бүх л охид түүний араас унаж тусдаг. Харсан даруйдаа л сээтэн хаяж нүдэнд нь өртөх гэж оролддог болсон. Тэр Жиминийг хол хаяж чадахаар царайлаг"

"Тэгээд тэр залуу чинь найз охиноо хэнээр сонгосон юм бэ дээ?"

"Нөгөө ангид сурдаг Жү Минжи"

"Хөөх гайхалтай сонголт. Сургуулийн шигшмэлийг сонгосон байна шүү"

"Бид чамайг байгаагүйд л түүнийг сонгосон гэж бодож байгаа"

"Тэнэг юм. Хэрэв би байсан бол охид түүнд биш тэр надад сээтэн хаяж байх байсан юм"

"Мэдээж шүү дээ. Чамд бүгд л татагддаг юм чинь"

Наби өөрийгөө хэтэрхий тайван байлгах гэж хичээж байлаа. Учир нь тэр бусад хүүхдүүдэд өөрийгөө сандарч эсвэл айж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй юм.

Хичээл орох хонх дугарч ангид багш орж ирэв. Хүүхдүүд ч суудал суудалдаа сууцгаалаа. Набиг дэвтэр номоо гаргаж тавиад багшийн үгийг сонсож эхлэхэд Набигийн утсанд зурвас ирж, ширээг доргиох аж.

"Өнөөдөр сайхан харагдаж байна лээ"

"Намайг харсан хэрэг үү?"

"Мэдээж хэрэг. Би өдөр бүр чамайг сургуулийн үүдэнд зогсоод орж иртэл чинь хүлээдэг"

"Аймар юм. Яг мөрдөгч шиг"

"Айлгасан бол уучлаарай. Гэхдээ надаас айх гэсний хэрэггүй дээ"

"Чи миний сонирхолыг ихэд татаж байгаа учраас чамтай биечлэн уулзмаар байна. Огт танихгүй нэгэнтэй ингэж харилцах аймшигтай биш гэж үү?"

"Магадгүй би чамтай уулзвал би чамд гологдох байх. Тиймээс өөрийгөө харуулалгүй ингээд харьцмаар байна"

"Тэгвэл уучлаарай, би чам шиг ийм хулчгаруудад дургүй! Хэрвээ өөрийгөө надад гологдоно гэж бодож байгаа бол цаашдаа зурвас бичээд ч хэрэггүй. Тиймээс надад чамд үрэх зав алга даа!"

"Хөөх шийдэмгий юм гээч"

"Тэгвэл чамд өөрийгөө харуулахад л болно биздээ. Огт харилцаагүй болж байснаас нэг удаа зориглох хэрэгтэй байх"

"Хариу бичихгүй юм уу"

"Hello?"

Наби цаг дэмий үрэх дургүй учир шууд л утасныхаа дууг хаагаад цүнхэндээ хийж орхив. Хөгшин багшийн уйтгартай нот ярих хичээл дуусч завсарлах хонх дуугарахад зарим хүүхдийн нүд нь сэргэж, зарим нэг нь зүүднээсээ сэрлээ.

Наби ангиасаа гарч алхсаар цайны газарт ирэв. Хөргөгчнөөс савтай ус аваад ширээнд суух аж. Түүнийг суух явцад эргэн тойронд нь байх хүүхдүүд ширтээд байсан нь Набид үнэхээр тухгүй байсан юм.

"Хараал ид наад өлөн харцнуудаа надаас авцгаа! Намайг тэгтлээ их санаа юу? Яагаад ингэж ширтээд байгаа юм? Тэр хөгийн бичлэгнээсээ болоод байгаа бол бүгд худлаа! Хэрэв үнэн байсан бол би энд ингээд юу ч болоогүй мэт зогсож байх уу?"

Наби чангаар орилсоор суудлаасаа босоход тэнд байсан бүх хүүхдүүд чимээгүй болж анхаарлаа Набид хандууллаа.

"Тэгвэл тэгээд бүхэл бүтэн 7 хоногийн турш хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог чинь ямар учиртай юм?"

Хүүхдүүдийн голоор орж ирээд Набигийн өмнө зогсох охин өөртөө дэндүү итгэлтэй харагдана.

"Хөөх миний өмнөөс ингэж том дуугардаг хүн гараад ирчихсэн байх шив. Би хаана юу хийснээ нэгт нэгэнгүй тайлбарлах ёстой юу?"

"Мэдээж хэрэг, үнэхээр л тэр бичлэгийг худлаа гээд байгаа юм бол үнэнээ хэл л дээ. Биднээс айж гэртээ нуугдаагүй юм бол"

Өнөөх охин үгээ хэлж дуусгаад Набигийн толгой дээрээс ус асгачихав. Энэ нь сургуулийн хүүхдүүдийн өмнө маш том цочирдом үйлдэл болсон юм. Учир нь энэ сургуульд Набид ингэж хандах бөх зүрхтэй амьтан нэг ч байхгүй.

"Хараал ид чи хэн болчихоод ийм үйлдэл гаргаж байгаа юм? Үнэхээр мэдмээр байвал би хэлээд өгье. Би Парист 7 хоногийн турш тэр хогийг чинь үзэх завгүй явлаа. Тиймдээ ч ямар нэгэн хариу хэлсэнгүй. Тэгээд юу гэмээр байна. Би та нарын бодож байгаа шиг гэртээ 7 хоногжин уйлж хэвтсэн болж таарч байна уу? Жү Минжи буруу хүнээрээ оролдож байгаагаа мэдэж байна уу?"

Наби Минжид ойртох тусам Минжи арагш ухарна. Тэгээд нуруундаа хүйтэн хананаас өөр зүйл мэдэрсэнгүй.

"Хөөе? Жү Минжи чиний ард хэн байгаа юм? Чамайг хэн хамгаалж чадах юм? Иймхэн зүйлээс болоод чиний уланд оччих юм шиг санагдаа юу?"

"Түүний ард би байгаа учраас тэр ийм үйлдэл гаргасан юм!"

Хэн нэгний баргил хоолойнд бүгдийн анхаарал сарниж Набигаас Минжиг хамгаалж урдуур нь хөндөлсөх залуу дээр ирэв.

"Цаашид Жү Минжид гар хүрэх, доромжлох, дарамт шахалт үзүүлэх юм бол... Үхсэнд тооцоорой!"

"Ч-Чи.... Чи?"

Танил үнэр...  Танил мэдрэмж...

🦋




A/N: Yeoo bi gej neg teneg amitan zugeer baisan 10-r heseg ee ustgaad haychihdag ym daa. Iii iiii iiii sanaj baigaagaa bichsen ch gesen dutuu l ym bolloo. Gehdee gol utga sanaa ni garsan baihaa. Eniig nuhuj bichihiin orond neg shine heseg bichij baisan bol te?🥺❤️


You are reading the story above: TeenFic.Net