Сэтгэл минь тогтворгүй гэсэн ч өчигдөр шөнийх шиг айдас дүүрэн байсангүй.
Дахиж зугтахыг бас айдас дунд дахин нэг шөнийг тарчилж өнгөрүүлэхгүй гэсэндээ би өөрийгөө аль байдгаараа сатааруулж бас тайтгаруулж байлаа.
Нэгэнт л.
Хэзээ нэгэн цагт бүх үнэн ил гарч ирнэ шүү дээ.
Хүлээн зөвшөөрөхөд бэрх ч гэлээ энэ гарцаагүй үнэн.
Тийм ээ.
Тиймд би зоригтой байх ёстойгоо бас юунд бэлтгэлтэй байх хэрэгтэйгээ мэдэж байсан юм.
Профессор Снейпийн шалгалтыг маш гайгүй давчихсан болохоор ядаж л ганц ч гэсэн зүйлээр сэтгэл минь амирлаж байгааг мэдрэх нь тэр.
Маргааш харин хамгийн сүүлийн бөгөөд 5-р дамжааны шидтэн сурагчдын хамгийн их эмээж байгаа шүүлэг болно.
Хувиргалын хичээл.
Профессор МакГонагаллын шалгалт.
Өмнөх Филосифийн чулууны хэргээс хойш хадагтай Профессор МакГонагалльтай нүүр тулна гэдэг нь надад ихэд бэрх санагдана. Жинхэнэ үнэн шалтгаан нь ил гараагүй ч гэлээ ядаж л тэр намайг өмнөх нүдээрээ харахаа болиод удсан байлаа.
Хадагтайн харцнаас би санаа зовинолт бас манан мэт дүүрэн эргэлзээг олж хардаг болоод удаж байсан юм. Намайг ийн зэргийн юм бодон сууж байхад номын сангийн үүдээр дуу шуу болоод явчих нь тэр.
Номын санч хадагтай Пинц түрүүхэн гарч явсан нь аз юм даа.
Дуу шуугиан гаргаад буй хэдэн нөхдүүдийн чимээг бараг алхаагаар нь торох юмгүй би таньж байлаа.
Нөгөө л нэг манай хэд.
Харри.
Рон.
Грэбб.
Гойлль.
Невилль.
Хермони.
Женни.
Ихэр Уизли.
Бас хамгийн сүүлд нь харах бүрт айдас минь үгүй болж тайтгарч, хүрэх бүрт сэтгэл минь бүлээцдэг миний хайрладаг хөвгүүн номын санд орж ирж байгаа нь харагдав.
Драко.
Миний Драко.
Тэр ихэр Уизлигийн ах дүүстэй нэг уусмалын талаар мэтгэлзэх ба тэр нь ч бүр даймжирч өнөөхөө шүүлэг дууссаны дараагаар хүнгүй газар туршиж үзэцгээе хэмээн тохирсоор миний сууж байсан хэсэгт тэд нар хүрч ирэх аж.
Драко намайг харсан даруйдаа дэргэд минь ирж суух ба нөгөө талд минь Хэрмони маргаашийн шүүлгийг Харритай ярьсаар ирэн суув.
Тэд ч үнэхээр номын санд байгаагаа мартаж орхижээ.
Эргэн тойронд байсан дээд дамжааныхан болон бас л маргааш шүүлэгтэй бусад 5-р дамжааны хүүхдүүд бидний зүг таагүй харц шидэлж хоорондоо шивнэлдээд байсан болохоор нь би бусдаас урьдаж халхлах шившлэгийг өөрсдийн хэдээ тойруулан хийв.
"Бид ч яахав эрхлэгчийнхээ шалгалтыг төвөггүй давчихсан улс.."
"Харин одоо та хэд минь яана даа"
Грэбб, Гойлль хоёр мянгад нэг тохиох азаар Профессор Снейпийн шалгалтаас бүтэн оноогоо авч чадсан юм.
Үүнийгээ л Гриффиндорын хэдэд сайрхаж байгаа нь энэ.
Хэлсэн өгүүлбэрээ хэлэнгээ худлаа уйлж буй царай гарган Роныг дэрлэж унана. Унах нэрийдлээр нэгнээ ноолоод ч байгаа юм шиг.
Тэд ч энэ мэтийн дотно доогтой яриатай болоод багагүй хугацааг өнгөрүүлждээ. Хоёр тусдаа тэнхим нь ч мэдэгдэхээ байж.
Яалтачгүй зүүсэн зангианых нь өнгөөр л Гриффиндор, Слитерин гэж хэлэхээр.
Тэднийг ширтэн шүүлгэндээ бэлдэхээ мартагнан байх зуур хуудас эргүүлэхээр бэлдсэн байсан гарыг минь Драко зөөлнөөр атгаад авах нь тэр.
Яг л кремтэй аяган бялуунд хүрч буй мэт.
Сая л нэг юм энэ царайлаг хүү дэргэд нь суух хөөрхөн найз охиноо санагалзав уу даа?
Зүүн гарыг минь аяар атган тэр зуураа илэх ба зүүн чихэнд минь "Шөнө дунд нууцаар болзоцгооё" гэж шивнэх аядан хэлэх аж.
Тийм том шүүлэгний өмнөх орой болзох санаа гаргаж л байдаг.
Цхх цхх.
Гэсэн ч түүнд татгалзаж чадахгүй нэгэн юм болохоороо би аажуу толгой дохисон юм. Тэр ч миний үг дуугараагүй ч гэлээ хариу үйлдэлд инээвхийлэн мишээж байлаа.
Үхэл ба амьдрал.
Үнэн ба худал.
Цагаан ба хар.
Өнгөрсөн ба ирээдүй.
Санаа тавьж, санаа чилээх зүйл олонтаа байгаа ч гэлээ Профессорын Снейпийн санаандгүйгээр асуусан асуултын хариултын ачаар би арай дээрдсэн гэдгээ мэдсэн юм.
Яаж мэдсэн бэ гэхээр.
Яг одоо би зүгээр л маргаашийн шалгалтандаа төвөггүй анхаарч сайтар бэлдэж байсан юм. Надад яг одоо энэ л хамгийн чухал аминд тулсан зүйл мэт.
Шамдангуй.
Хичээнгүй.
Хувиргалын хичээлийн таван боть номыг дуусгачихаад охидын өрөөний цагаа харахад хэдийн шөнө дунд болжээ.
Шидэт ханын цаг шөнө дундыг зааж байлаа.
Яаж ч ядарч байсан би Дракод амалсан амлалтаа мартаагүйн дээр номоо уншингаа бэлдэж байсан болохоор цаг нь болов уу үгүй юу зузаан цамцаа давхарлаж өмссөөр тохирсон газраа ирэв.
Хоёр давхарын зүүн жигүүр.
Хориотой цагаар болзож байгаа нь багадсан мэт уулзах газар нь хүртэл хориотой хэсэг байх нь хачирхалтай.
Гэсэн ч нэг их юм бодолгүй би зүүн баруун жигүүрийг тусгаарлах хаалгаар орсон юм. Хаалгыг нээх мөчид сэрүүхэн салхи сэвэлзэх ба би юу ч гадарлаагүй байсан.
Гэтэл.
Цнн цнн.
Тас тас.
Энэ тэндээс намайг хүмүүс бүчээд авах нь тэр.
Орилж байсныг ч дурьдах юм биш.
Би үнэхээр цочсон.
Гэнэтийн зүйлд бэлтгэлгүй байсан хөөрхий зүрх минь тэрхэн хооронд хаагдах шахсан байлаа.
Тал талаас минь үсэрч гарч ирсэн хүмүүс миний найзууд байсан ба бүгдээрээ толгойдоо хачирхалтай шовгор малгай өмсчихсөн унтлагынхаа хувцастай зогсож байв.
"Төрсөн өдрийн мэнд хүргэе Оливиа.."
"Үү-үү-үүү"
Бүгдэнгийнх нь царай жаргалтай байх агаад чин сэтгэлээсээ тэд инээмсэглэж байх аж. Тэгэж л би нэг зүйлийг санасан юм.
Өнөөдөр чинь нээрээ миний төрсөн өдөр шүү дээ гэдгийг.
Миний төрсөн өдөр.
Цочирдсон царайгаа нүүрнээсээ авч хаяж амжаагүй байтал Харри миний өмнө зургаан ширхэг лаа асаасан бялуу барин зогсож байв. Сэвэлзүүр салхинд лаанууд дальдчих ба лаануудын гэрлийг бөхөөхгүй гэсэндээ Драко түүний дэргэд хоёр гараараа халхавч хийнэ.
Тэгээд л би инээмсэглэсэн.
Үзэн ядсаар ирсэн төрсөн өдөр минь байсан ч гэлээ эдгээр хүмүүс миний дэргэд бүр болоочгүй миний өмнө жаргалтайгаар зогсоо болохоор би инээж байлаа.
Би инээмсэглээд л байсан.
Жаргалтай байсан болохоороо тэр шүү дээ.
- Төрсөн өдрийн мэнд хүргэе ....
Өөртөө би ингэж шивнээд өнөөх зургаан лааг болгоомжлонгуй үлээж унтраалаа. Лааны гэрэл үгүй болох мөчид өнөөх хэд маань алга ташин зэрэг орилолдож гарав.
Миний хамгийн сайхан төрсөн өдөр.
Хэдхэн хормын өмнө шивнэсэн хүсэл минь биелээсэй гэж би чин сэтгэлээсээ залбиран хүснэм.
You are reading the story above: TeenFic.Net