"Оливиа.."
"Чи зүгээр үү.."
Нүдний минь урдуур хоёр жижиг гар савчих шиг болоход би одоо л нэг юм ухаан хальт оров бололтой бодит байдалдаа эргэн ирэв.
Хогвартсд.
Гяндангийн хажуудах Слитерин тэнхимд.
Зүүн жигүүрийн охидын унтлаганы өрөөнд.
Цаад буланд ор нь байдаг охин болох Маяа хичээлийн эхний цаг юу юугүй эхлэх гэж байгааг сануулан орон дээрээ таг гөлрөн суух намайг ганцааранг нь өрөөнд үлдээхгүй гэсэндээ дуудсан нь энэ байж.
Тэгэж л гэмээн би өөрийн тарчлаант бодолнуудаасаа сая нэг юм салж чадав.
Бараг.
Тиймээ бараг л салж чадав.
Өчигдөр оройноос хойш би өөрийн толгойноос урсан гарах, зогсолтгүй ар араасаа хөвөрсөөр байх ёрын гэмээр бодолнууддаа ороогдон тарчилж тэр хэрээрээ бодит байдлаас холдож байсан.
Энэ байдлаараа магад шөнөжин суусан ч байж мэднэ.
Би бодсоор л.
Таамагласаар л.
Бас айсаар байлаа.
Тиймээ.
Би айдас гээч нь чухам юу болохыг мэдсэн.
Мэдэж авсан гэхэд ч болно.
Тийм болохоор би одоо өөрийгөө айж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэдэн сарын өмнөх би байсан бол хэрхэвч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан байж мэднэ. Гэхдээ одоо л бол ихэнх зүйл өөр болсон.
Тиймээ.
Өөр.
Их өөр.
Өөрөө ч мэдэлгүй санаа алдан гяндангын хоолойгоор явж байхад Драко ч бас орой сэрсэн бололтой зангиагаа зангидсаар хажууд минь ирж надтай зэрэгцэж ирэн хамтдаа алхав.
"Шүүлэгнээс тэгтлээ их айгаа юу.."
Хажууд нь баргар царайлан үг дуугүй явах намайг Профессор Снейпийн шүүлэгээс болж хямарч гэж ойлгожээ.
Тэр нь ч одоохондоо зөв мэт.
Миний гэх ганц ч үнэнг мэдэхгүй гэхдээ надад хайртай гэх энэ хүү аймшигтай бодит үнэнг мэдвэл гарцаагүй гарыг маань хөтлөхөө болино шүүдээ.
Хэлж чаддаг байсан ч болоосой.
Бүгдийг.
Цөм бүгдийг.
Яг одоо би үхтлээ айж байна гэдгээ.
Энэ айдсаас болоод миний гэдэс, зүрх, элэг, ходоод бүгд базалж дотроос минь намайг идэж байгааг ч тэр.
Дахин нэг гүн санаа алдалт.
Баруун гарыг минь зөөлнөөр атган явах түүнийг алхахаа болин зогсож гарнаас зөөлөн татан зогсоов.
Хэдийн хоцрох гээд яаран явж байсан ч гэлээ бас яг одоо бидний хүлээж байгаа айхтар том шалгалтанд сүүлийн хэдэн хоног ядарч унатлаа бэлдсэн ч гэлээ одоо тэр бүхэн надад тийм ч хамаатай байсангүй.
Гэнэт зогссонд гайхсан бололтой Драко надруу том харав.
Харцыг нь харж байхдаа би дотроо одоо хэлэх гэж байгаа зүйлээ яг хаанаас нь эхлэх вэ талаар бодон уруулаа хазлана.
Гэтэл яг аман дээр минь эхний өгүүлбэр гараад ирчихсэн байхад Драко намайг өөртөө ялимгүй татан духан дээр минь зөөлнөөр үнсчихэв.
Тэгээд тэр инээмсэглэсэн.
Зүүн гарынх нь алга хацраар минь гүйж, хуруунууд нь миний эрүүг аяар илбэнэ.
Түүний дулаахан халамжтай үйлдэлийг дэндүү тодоор мэдэрсэн би тэр дороо хэлэх гэсэн бүхнээ залгиж орхих аж.
Эргүүлээд би инээх аядахдаа дотроо мянга мянган удаа үхэж байсан юм.
Тэрний гэх үйлдэл бүхэн ийм үнэ цэнэтэй, нандигнасан байхад минийх гэж урам хугаралтын туйл байгаад би бачууран шаналж байлаа.
Үнэн зүрхнээсээ.
Үнэн голоосоо.
Уусмалын ангийн хаалгаар орохдоо би хэдийн ирчихсэн тэнхимийнхээ суудаг хэсэгт суугаа нөгөө хэдийг олж харав.
Өнөөдөр Роныг шалгалтандаа ганцаараа бэлд гэж байгаа аятай ганцааранг нь зайтай суулгачихсан харин Харри, Хермони хоёр хамтдаа зэрэгцээд суучихсан ном харангаа хоорондоо юм ярьж байх нь тэр.
Тэдний үйлдэлийг нэг бүрчлэн харж байхдаа би ахин нэг удаа ойлгосон юм.
Угтаа миний дотор байсан айдас жинхэнэ биш байж.
Бүх үнэнийг Мэй Розир хадагтай мэдчихсэн хэдийн захирал руу ууль шувуугаар мэдээ илгээчихсэн байх гэсэн айдас биш байж. Шөнө дунд захирал Профессор Дамблдор хэрэгтэй багш нарыг дуудуулаад миний талаар хуралдах байгаа байх гэсэн айдас ч биш.
Бүр болоогүй Шидтэний яамнаас намайг барихаар аурорчууд хэдийн нисдэг дарь ашиглаад ирж байгаа байх гэсэн айдас ч тэр биш байж.
Зүгээр л миний хамгийн том айдас эдгээр хүүхдүүд л жинхэнэ намайг, жинхэнэ үнэнг маань мэдчихсэн байхвий гэх энэ байдас байжээ.
Тиймээ.
Энэнээс л би үхтлээ айсан байсан юм байна.
Яахав.
Хермони намайг мэдэж байгаа лдаа гэсэн ч тэр хамгийн чухал том үнэнийг мэдэхгүй нь харамсалтай.
Ихэд харамсалтай.
Драко бид хоёр өөрсдийн ширээн дээрээ ирж суухтай зэрэгцэн Профессор Снейп урьд өмнөх шигээ хар нимгэн жанчаа намируулсаар ангид чимээгүйхэн орж ирэв. Түүнийг орж ирэн самбарын урд зогссон даруйд бидний ширээн дээр байсан ном бүгд шившлэгийн тусламжтай агаарт хөөрч бидний зэргэлдээ агаарт хөөрнө.
Бас болоогүй ангийн цонхнууд бүгд түгжигдэж, лааны гэрэл улам бүр бүгдэрч эхлэх нь тэр.
Таагүй орчин.
Жийрхдэг багш.
Бэлдээгүй шалгалт.
Биш ээ.
Мартсан шалгалт.
Яг одоо илүү дээр, илүү том зүйлд санаа зовж тэрнийхээ талаар бодож байх ёстой авч хамгийн тэнэг нь би хэд хоногийн турш уншиж байсан зүйлсээ санахыг хичээн дотроо бодож эхлэв.
Профессорын царайг харсан даруйдаа шүүдээ.
Бага багаар номны хэсгүүд нэг бүрчлэн надад санагдаж эхлэхэд биеийг минь бүрхээд байсан таагүй хийгээд аймар мэдрэмж бага багаар замхран алга болж байсан юм.
Бихенгомын уусмал.
Нарссын шингэн.
Мерхимсын хор.
"Розир авхай.."
"Үнэний уусмалын үйлчлэх хугацааг хамгийн ихдээ хэдэн минут байлгаж болох вэ?.."
Үгээ зөөж ядан бас шүдээ сийгүүлэн хэлэх Профессор Снейпийн асуулт надад багахан сандралыг авчрав.
Гэсэн ч.
Энэ миний айх айдас биш тул би торох юмгүй түүнд хариултыг нь барьсан юм.
- Тус уусмалыг анх хийсэн шидтэний өөрийн чадвар чадамжаас уусмалын хүчинтэй байх хугацаа хамаарна. Дээд хугацааг нь ноён Профессор та тогтоож байсан ба тэр нь 46 минут байсаан гэж би уусмалын хорын түүх боть номны 3-р бүлгээс уншиж мэдэж авсан
Мэдээж.
Харцнаас нь би Профессорын Снейпийн санааг багахан гадарлаж байсан.
Тэр надаас хэний ч тоож уншихааргүй амархан зүйл асуусан.
Хэт том зүйл уншиж судалсаар байгаад жижигхэн амархан зүйлд бүдрэх магадлалтай гэж тэр тооцоолсон байснаас дамжиггүй.
Багахан нэг хөмсөгөө өргөж, хамраа сарталзуулсан шигээ тэр "Оноо бүрэн" гэж дургүй ч юм шиг үгүй ч юм шиг өнгөөр хэлэн намайг гарч болно гэлээ.
Уусмалын ангийн үүдээр гарахад Гриффиндорчууд хэдийн дуусчихсан байсан болохоор өнөөх дөрөв намайг хүлээж байлаа.
Харри.
Рон.
Хермони.
Бас Невилль.
"Хөөх.."
"Багш чамаас ямар сонин юм асуусан юм бээ"
Хермонигийн гайхах нь аргагүй.
Хэн ч ийм зүйл асууна гэж санахгүй шүүдээ.
Тэр дөрвийг хоорондоо мэтгэлзэн өнөөх надаас асуусан уусмалын талаар ярилцаж байх зуур би дахин нэг юмыг ойлгох шиг болох нь тэр.
Зурсс.
Миний жинхэнэ айдас.
Миний үнэнгээсээ айх ёстой тэр зүйл.
Саяны багшийн асуусан асуултын хариулт мэт.
Надад яг ингэж санагдав.
Хэт том айдсыг өөртөө ургуулан бодсон байсан ч угтаа жинхэнэ айдас минь дэндүү жижиг байсандаа тэр.
You are reading the story above: TeenFic.Net