Нэг хулуу.
Хоёр хулуу.
Гурван хулуу.
Нилээдгүй хугацаа өнгөрөхөд би амандаа зуун тавь дах хулуугаа тоолж дуусгаж байв.
Харин тэр алга.
Ялимгүй санаа алдангаа зуун тавин нэг гэж яг амандаа бувтнаж дуусав уу үгүй юу Квиддичдын талбайн зүүн хойно байдаг хувцас сольдог майханаас манай тэнхимийн аваргын багийнхан хоорондоо ярилцсаар гарч ирж байгаа нь харагдлаа.
Арван дөрвөн тоглогч тэнхимийн сүлдний өнгө бүхий хар ногоон мөнгөлөг хосолсон өнгөтэй тэмцээнд л өмсдөг жанчийг хамгаалалттай нь хосуулан өмссөн байх бол тэр дундаас би цагаан шаргал үстэй хүнийг гурван бээрийн цаанаас торох юмгүй таниж байсан юм.
Тэр энэ хувцастайгаа бусад үеийнхээсээ ч илүү царайлаг байдаг.
Манай аваргууд бүгд нэг гартаа шүүрээ барьчихсан өөр хоорондоо юм ярилцан алхах нь ихээхэн сүрдэм юмсанж. Гагцхүү тэр дунд Драко илт дурамжхан байгаа бололтой харагдана. Ялагдаж болохгүй тоглолт учраас ахлагч нь тэд нарыг залхтал лекц уншиж дээ гэж таахад яг голыг нь олжээ.
Учир нь ахлагч Маркусаас бусад нь бүгд ядарсан бас залхсан янзтай байлаа.
Удалгүй бүгд шүүрэндээ мордож салхи исгэртэл дээш нисэлдэж эхлэхэд алтан снитчийг хайх үүрэгтэй Драко өнөөхөө нүдээрээ хайж байгаад намайг олоод харчихав. Би хариуд нь түүнийг үзэгчдийн цамхагаас далласан юм.
Гартаа байгаа жижиг тугаа түүн рүү савсагнуулахаа ч би мартсангүй.
Харин тэр ч бас инээмсэглэнгээ надруу зөөлөн даллах аж.
Би өнөөдөр дэндүү сайхан унтаж амраад сэрсэн болохоор найз хөвгүүнээ бэлтгэл дээр нь эргэхээр ирсэн минь энэ лдээ. Гэвч гурван цаг хүзүүгээ чилтэл Драког дагуулж харлаа. Түүнийг ширтэн байх зуур тэр 11 удаа алтан снитчийг барьж авсан.
Мундаг.
Аргагүй л Драко.
Багаасаа шүүр унасан болохоор шүүрэн дээр тэрээр шувуу мэт дүүлэн ниснэ. Гэвч Дракогийн дутагдалтай тал нь алтан снитчийг нэг газраа дэндүү удаан зогсож хайгаад байсан юм. Тэгэхэд нь эсрэг багийн бладжер бөмбөг ирж онох аюултай санагдана. Миний ч хөндлөнгийн таамаг зөв болж түүнийг 3 ч удаа өнөөх тэнэг бөмбөг ононгоо алдав.
Хөөрхий зүрх минь тэр үед яаж сандарсан гэж санана.
Бэлтгэлийг нь л үзээд ингэж гарын алгандаа хумсны ором тогттол зовиуртай үзэж байгаа юм чинь жинхэнэ тэмцээний үеэр бараг л зүрхээр өнхрөөд өгөх шинжтэй шүү.
Намайг тэгээд өнхөрч байхад нэг нь тогтоогоод аваасай билээ.
"Ядарсан уу.."
- Харин би чамаас л түрүүлж асуух байлаа?
Амьсгаагаа дөнгөж дараад дуусч байгаа бололтой гэмээр майхнаас хамгийн түрүүнд гарч ирээд хийх юмгүй зүв зүгээр сууж байсан надаас түүний асуусан асуулт энэ байлаа.
Энгийн.
Халамжтай.
Харин би түүний хариуд духан дээрх багахан хөлсийг нь алчуураар арчиж өгөнгөө өрсөж өөрийнх нь асуултыг өөрт нь тавьсан юм. Гэтэл тэр хариуд минь "Үзэгчдийн суудлаас маш хүчтэй дэмжлэг орж ирээд би бүр огтхон ч ядарсангүй шүү" гэв.
Цор ганцаар цэнгэлдэхийн суудал дээр сууж байсан хүн би болохоор түүний нялуун ярианд хоёр хацар минь үл ялиг ягаарах ажээ.
Биднийг хамтдаа өдрийн хоол идэхээр Их танхимд ороход ихэр Уизли маргаашийн тэмцээний бооцоог хүүхдүүдээс аваад эхлэчихсэн байлаа. Учир нь тэр хоёрын зэрэг орилох орилоон хэдэн зуун хүүхдүүдийг давж сонсогдож байсан юм.
"Слитерин гэж бодож байвал 2 галлеойн"
"Хаффлпафф гэж бодож байвал бас л 2 галлеойн"
"Мөнгөө үржүүлээрэй"
"Тэнхимдээ бооцоо тавиарай"
"Өөр бусад тэнхимийхэн харин азаа үзээрэй.."
Урьд хожид хэзээ ч манай тэнхимийн эгнээгээр эргэлддэггүй байсан ихэр Уизлигийнхэн наашаа ирээд зогсохгүй манайхнаас бооцооны мөнгө авч байгаа харагдав. Би түүнийг нь тахианы шинэ шөл оочлонгоо харж байлаа.
Гайхалтай.
Грэбб, Гойль хоёр өөрсдийн тэнхимдээ тус тус бооцоо тавих бол Панси ёстой ямар хөл дээрээ босчихсон юм гэмээр Хаффлпаффд бооцоо тавьж байгаа нь зурс сонсогдох аж.
Бүр гайхалтай.
Түүнийг тэнхимээсээ урвана гэж төсөөлж мөрөөдөөчгүй явлаа.
"Ноён Малфой ирээдүйн хадагтай Малфой хоёр бооцоо тавих уу айн?.."
Зүв зүгээр мөрөөрөө хооллож байсан бид хоёр дээр ирээд асуусан Жоржын асуултанд би хэтэрхий цочирдоод золтой халуун шөлөө нүүр лүү нь цацчихсангүй.
Далайн хар замаг гэж.
"Энэ удаад өөрийнхөө тэнхимийг хожно гэж хоёр галлеойн тавилаа"
Драко ингэж хэлээд ихрүүдийн барьж явсан модон хайрцаг луу халааснаасаа хоёр алтан зоос гаргаж ирэн хийв. Тэгсэнээ "Харин дараагийн Равенклав танайхын эсрэг дээр танайхыг хожно гэж өөрийн шүүрээрээ бооцоо тавья" гэлээ.
"АЯНГААР УУ.."
Энэ удаад Фред орилсон бөгөөд Дракогийн бооцоонд ихэд цочирдсон бас үл итгэсэн байрын харагдана. Харин хэргийн гол эзэн Драко юу ч болоогүй юм шиг нүдээ ирмээд зүгээр л урдах шөлөө ууж эхлэх нь тэр.
Би бодохдоо түүнийг бооцоонд шүүрээ тавьсанд л цочирдоо юм болов уу гэтэл ихрүүдийг Грэбб, Рон хоёр нэг нэгээр нь түшээд Гриффиндорын салаа руу явахад Драког өөрсдийг нь дэмжих болсонд цочирдлоо гэхийг нь хальтхан сонсчихов.
Гхх гхх.
Инээдтэй юм.
Маргааш нь тэмцээн болох өдөр ихэд нартай үүлгүй багахан салхитай ер нь л бол тэмцээнийг байнга үздэг түүнчлэн Болгарыг дэмждэг гэгдэх Роны хэлсэнээр квиддичд тоглоход маш сайхан өдөр байлаа.
Тийм ээ, үл ялиг салхи нь тоглож байгаа хүмүүсийг ядрааж цуцаахааргүй тааламжтай л юм. Энэ удаад би өөрсдийн хэдтэйгээ байр эзлэж суусан. Угтаа бол ганцаараа Гриффиндорын хэд дээр ирчихлээ дээ гэж бодсон чинь намайг дагаад Грэбб, Гойль хоёр өөрсдийн хэдээ дагуулаад хүрээд ирчихсэн байх нь тэр.
Тийм юм чинь бид хэд холоос яг л Бэрти Боттсын үрэл шиг улаан ногоон холилдон харагдаж байгаагаас зайлахгүй.
Тоглолт эхлэхийг хүлээнгээ ороолт, тугаа янзалж байх зуур урд хөвгүүдийн хэрвээ Слитерин, Гриффиндор хоёр хожоод өөр хоорондоо үзэхээр бол нөхөрсөг тоглоно шүү, өгөө аваатай байна шүү гэх зэрэг нь дуулдах аж.
Ингээд тэмцээн нислэгийн хичээлийн багш, Профессор Хүүчийн шүглийн чимээнээр эхлэв. Тэмцээнийг багш нарын суусан асрын тэндээс Гриффиндорын шидтэн сурагч Ли Жордан тайлбарлана.
"Бөмбөг Хаффлпаффын шүүрэгч Арианнагийн гарт байна.. Тэр ч чадварлаг тоглогчдоо мөн миний болзоонд урьсан саналыг гурван удаа үл ойшоосон хүчирхэг охин байгаа юм"
"ЖОРДАН.."
Сүүлийн орилооны эзэн Профессор МакГонаголль ажээ. Тэмцээнээс өөр тэс хөндлөн зүйл ярьсанд уурсаж түүнийг нэрийг цэнгэлдэх дүүрэн хашгирсан нь энэ байлаа.
Энэ тэнд л бүгд жиг жуг инээлдэнэ.
"Тэнхимийн эрхлэгч маань намайг загинаж дууслаа.. Одоо тайлбартаа эргэн орцгооё"
"Слитерин арав тэгийн харьцаатай одоогоор тэргүүлж байна.. Хоёр багийн хайгч нар дээгүүр алтан снитчийг хайж байх шиг байна. Одоогоор хэн нь ч олж хараагүй бололтой. ХҮЛЭЭГЭЭРЭЙ.."
"Могойнуудын хайгч Драко Малфой ухас хийх чинь юу вэ? Байз байз.. тэр алтан снитчийг олж харсан шинжтэй хурдалж байна. Эднийхэн Нимбус 2001 шүүрээ аянгаар сольсоноос хойш салхи мэт хурдлах болсон билээ.."
"Дашрамд дурьдахад аянга шүүр нь 20000 морины хүчин чадалтай.. Маш ховор лууны сүүл хэсгийн үсээр хийгдсэн"
"ЖОРДАН.. ЧАМАЙГ РЕКЛАМ ХИЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАГЧ БОЛГОСОН УУ"
Энэ мэтээр тайлбарлагч, эрхлэгч хоёрыг хоёронтоо муудаж сайндаж байх зуур хэдийн Драко гартаа далавчтай бяцхан алтан бөмбөгийг бариад авчихсан байлаа. Манай тэнхимийг ялахад энэ хавиар бөөн баяр байх бол Хаффлпаффынхан цухас Седрик Диггори гэх хүүг санан үгүйлж байгаагаа өөр хоорондоо шивнэлдэж байх нь тэр.
Харамсалтай л юм.
Хүмүүсийн амнаас сонсох нь ээ их л сайн хүү байсан бололтой.
Харри хүртэл ярьж байсандаа.
Харамсалтай.
Гэхдээ тэмцээнд нэг нь ялж нэг нь ялагддагаас хойш.
Тэмцээн маш хурдан болоод дуусахад зарим нэг нь дурамжхан байсан бол харин би ихэд дуртай байлаа. Учир нь хайртай хүн маань тоглож байгаа учраас өмнөөс нь айж сандарсандаа бараг л дотроо эргэтэл бөөлжмөөр санагдаж тун тухгүй байсан юм.
Биднийг цэнгэлдэхээс гарахаар явж байтал ард Рон ирэх Гриффиндорын шинэ хаалгачийн шалгаруултанд зориглож орох болно. Үзэгч байж ханалаа гэх бол, хажууд минь явсан Хэрмони Драког энэ удаа хараа нь хурц байлаа гэх зэргээр магтаж байсан юм.
Гэтэл гэнэт нэг хашгираан дуулдсан.
Яг бидний ард.
"ААА..."
Эрэгтэй хүний зовиуртай хашгираанаар эргэн хартал Харри биднээс ялимгүй ард хоцорчихсон духан дээрх сорвио дараад газар шороон дээр сууж байв.
Тэр орилсоор л.
Бид бүгд ухас хийгээд түүн дээр очсон.
Гэтэл тэр болсон болоогүй зүйл амандаа бувтнаж өвдөлт гэмээр зүйлдээ зовиурлан шороон дээр өнхрөнө.
"Тэр ууртай байна.."
"Тэр сүүлтийг могойндоо өгчихсөн"
"Түүний могой тэрнийг бариад идчихсэн"
"Волдеморт ууртай байна.. түүний туслах бүтэлгүйтэж"
"Бас бас"
"Бас тэр нэг жаахан охиныг хайж байна"
Учиргүй баахан юм бувтнасаар өнхөрсөөр байсан түүн дээр золоор багш нар ирж биднийг холдохыг шаардав.
"Зай тавьцгаа.."
"Агаар чөлөөлнө үү.."
Бид яарагдан Харригаас холдоход би харин таг хөшиж орхисон байсан юм. Хэрмони жанчны минь ханцуйнаас угзарч чирэхэд л амьсгаа авахтайгаа болов.
Би хэдэн хором царцаж орхисон байсан нь энэ.
- Тэр мэдчихэж...
You are reading the story above: TeenFic.Net