Хадагтай Помфрей биднийг сувилалын өрөөнд олуулаа үлдэж болохгүй гэсэн болохоор Хермони бид хоёр Харригийн дэргэд үлдэхээр болов.
Азаар усан хулгана мэт байсан хөлс нь намдаж зовиуртайгаар яараглаж байсан нь ч арилжээ. Хадагтай Помфрейгийн өгсөн лууны шээс шиг шар зүйл сайн үйлчилсэн бололтой.
Харригийн хачин авирласан үйлдэлд ихэнх хүмүүс тийм ч ихээр гайхсангүй.
Аргагүй юм хойно.
Тэр хэдэн сарын өмнөөс л өөр бусад шидтэнүүд итгэхээргүй зүйл ярьж өөрөө тэрэндээ тавгүйтэж бүр нүднээс гарчихаад байсан шүүдээ. Харин хэд хоногийн өмнөөс Квиддич гээд тэр ихэд л жаргалтай байсансан.
Намайг ийн бодож байх зуур Хермони Харригийн соривтой духыг чийгтэй алчуураар арчиж байлаа. Би тэрийг нь дэргэдэх орон дээр нь ногоон ургамал хөвөх савтай ус барингаа хараад зогсож байна.
Тэгээд би үргэлжлүүлэн учрыг ухах гэж бодож эхлэв.
Профессор ноён Дамлбдор, Гриффиндорын эрхлэгч хадагтай МакГонаголль хүртэл Харригийн хачирхалтай авирт тайван байхын дээр яаралтай дуудагдаж ирсэн манай тэнхимийн эрхлэгч Снейп хүртэл ирсэн даруйдаа гайхшраагүй. Бүр болоогүй сургуулийн захиралтай хачирхалтай харц солилцож байгааг би дэргэдээс нь сэм харж амжсан юм.
Тэгэхээр.
Томчууд бүгд Харрид юу тохиолдоод байгааг мэдэж байгаа болж таарах нь.
Бас сонин нь ноён Дамблдор намайг Хермони Грейнжер авхайтай үлдэхгүй юу гэж өөрийн амаар хэлсэн. Агуу хүний амнаас өөртөө зориулсан хэдэн үг сонссондоо ихэд баярласан ч яагаад намайг үлдээх болсонд нь харин ихэд гайхав.
Магад сүүлийн үед нийлээд байгаа болохоор тэр юм болов уу.
Үгүй бол өөр бусад найзууд нь дан эрэгтэй хөвгүүд болохоор хоёр охин хамтдаа үлдэж шинжтэй тэмдэгийг нь сайтар ажигла гэсэн юм болов уу.
Заа, аль нь ч байлаа гэсэн Харриг сэрэхэд би дэргэд нь байж өнөөх шивнээд байсан зүйлийнх нь талаар асуух болно.
Одоо гол зүйл.
Харри ухаан алдахаасаа өмнө тасралтгүй хэлж байсан зүйл.
"Тэр нэг бяцхан охиныг хайж байна.." гэсэн.
Жирссс.
Айх мэгдэх гэхээс илүүтэйгээр сандрал, догдрол хуруунуудын минь үзүүрээр дамжин гүйлдэнэ.
Эцэст нь "Өвөө чинь чамайг ирсэнийг мэджээ" гэж сандралдан гүйлдэх миний эд эсүүд. Харин нөгөөтэйгүүр зүрх минь хийгээд тархи минь "Чи эндээс явах нь ээ.." гэж хөндрүүлэн хатгах шиг.
Харанхуйн эзэн намайг хэдийн энэ цагт эгнэшгүй хүчтэйгээр ирсэнийг мэдсэн бол би удаан нуугдаж чадахгүй л болов уу. Хүсвэл хангалттай цаг хожиж чадах ч гэлээ яагаад ч юм би баригдчихвий гэж санаа зовниод байгаагаа ядах юмгүй мэдлээ.
Хайж олж уулзахын түүс болж байсан атлаа одоо би түүний гарт очмооргүй ч юм шиг. Гэтэл хэрэв би тэр хүнтэй замаа нийлүүлэхгүй бол энд зовж зовж ирсэний хэрэг нь ч гарахгүй байж мэдэхээр байхад.
Ахх.
Эргэлзээ.
Эргэлзээ.
Бас дахин эргэлзээ.
"Ашгүй сэрчихэв үү?.."
"Сорив чинь өвдөж байна уу"
Хермонигийн гэнэт чив чимээгүй орчинд зовинунгүй чангаар хэлсэн өгүүлбэрүүдэд цочсондоо гартаа барьсан эмчилгээний хувинг алдангаа алдлаа.
Тэгсэн бол хадагтай Помфрей дэлбэртлээ уурлахгүй юу.
Харри сэржээ.
Нүдээ нээгээд тэр мэдээж юун түрүүнд шилээ хайн гараа ийш тийш савчина. Азаар гарт нь төд удалгүй орны дэргэдэх ширээн дээрээс хайсан зүйл болох шил нь олдох ба тэр шилээ бушуухан шиг зүүгээд бид хоёрыг ээлжилж харлаа.
Хермони.
Бас намайг.
"Мнх.."
Санаа нь амрах шиг авиа түүнээс гарахад би хувингаа шалан дээр тавиад түүнрүү дөхөн очив. Одоо түүний хэвтэх орны хоёр талд Хермони бид хоёр түүнрүү хараад зогсож байх ажээ.
- Ч-чи зүгээр үү Харри?
Яагаад ч юм би ээрчихсэн.
"Зүгээрдээ.."
"Хермони чи яваад Профессор Дамлбдорыг дуудаад ирж болох уу?.."
"Би мөнөөх хөшөөний дээш гарах нууц үгийг мэдэхгүй шүүдээ.. Аа, гэхдээ хадагтай МакГонаголль дээр очвол хэлж өгөх байх. Би багш нарын өрөө рүү явлаа. Одоохон.."
Хермони эргэж ч харалгүй буржгар үсээ нааш цааш болтол сандран гүйсээр гарч одов. Хүнгүй сувилалын өрөөнд Харри бид хоёр л үлджээ.
Гэтэл Харри гарнаас минь атгаад авах нь тэр.
Цочих гэж.
"Би зүүдэндээ чамайг.."
Дуусгалгүй орхисонн өгүүлбэр нь зүрх минь хачирхалтай хурдан цохилов. Гэхдээ цээжин доторх мэдрэмж минь сонин биш байлаа. Тиймд хоёр хөмсөг нь хангалттай нумарсанг би мэдэж байна.
- Ямар зүүд вэ Харри?
"Юу гэмээр ч юм бэдээ.."
Харри эргэлзэнгүйгээр ийн хэлээд хэвтэж байснаа болин дээш өндийн суулаа.
Тэр надад улам ойртчихлоо.
Бас одоог хүртэл баруун гарыг минь чанга атгасан хэвээр л.
"Волдеморт бид хоёр үл мэдэгдэх ямар нэгэн байдлаар холбоотой гэж би хэлж байсандаа.."
Тийм ээ.
Чи шидтэний яаман дээрх үйл хэргийг зүүдлэсэн.
"Бас би заримдаа түүний сэтгэл хөдлөлийг мэдэрч үгүй бол түүний нүдээр харангаа болж буй тухайн бодит үйл явдлыг зүүдэлдэг"
"Тэр үхэл идэштэнүүдэд нэг охиныг ол гэж тушааж байсан"
"Бяцхан охиныг ол гэж чангаар орилж байсан"
Амьсгаа минь өндөрсөж байна.
Харин түүний гар хөлөрч байна.
Бид хоёр хоёул сандарчээ.
"Надад харагдах юу ч байгаагүй ч тэр охиныг би чамайг гэж тэрхэн хооронд шууд бодсон"
Тийм ээ Харри.
Би мөн.
Тэр би.
- Харри чи уйлаад байгаа юм уу?
Яриагаа дуусгалгүй тэр уйлжээ.
"Яагаад чамайг гэж бодсоноос ч ойлгохгүй нь. Бас тэр тэр.. Волдеморт намайг өөрийнх сэтгэл хөдлөлийг мэддэг шиг намайг бас тэр мэддэг бол гарцаагүй"
"Гарцаагүй чи аюулд орох болно Оливиа.."
Шилнийх нь цаанаас зам гарган олонтаа урсах нулимсыг би хараад хачин сонин мэдрэмж авах нь тэр.
Харри Поттер харанхуйн эзэнтэй нүүр тулгарахаасаа айгаагүй атлаа намайг түүнд баригдчихвий, намайг аюулд орчихвий гэхээс уйлтлаа айж байна.
Агуу Харри Поттер шүүдээ.
Зуун зуун дамжигдан яригдаж ном, зохиол дээр үргэлж дурьдагдаж бүр хөшөө нь хүртэл сүндэрлэсэн байдаг зууны агуу шидтэн Харри Поттер?
Түүний хөшөө байдаг усан оргилуурт халаасандаа байсан ганц сиклийг шидээд хүслээ бодож байсанаа гэнэт санахдаа тэрхэн зуур өмнө нь уйлах агуу шидтэнийг аргадангуйгаар тэвэрчихсэн байгаагаа мэдсэнгүй.
Өнгөрсөн өөрөөр ирээдүйд зоос шидээд миний хүссэн хүсэл.
- Харри Поттер чи энэ бүх гавьяаг хүртэх эрхгүй.. эрт л түүний гарт өлгийтэй байхдаа үхэх байсан юм
Харин одоо яг энэ цаг дор.
- Харри чшш!
- Бүх зүйл зүгээр, би энд аюулгүй
- Одоо энэ өрөөнд орж ирэх хүнийг байгаа цагт бид бүгд бүгдээрээ аюулгүй байх болно
Намайг хэлж дуусахтай зэрэгцэн өрөөнд Профессор Дамблдор, Профессор МакГонаголль, Хермонигийн хамтаар тэр гурав орж ирцгээлээ.
Мэдээж Харри намайг ноён Дамблдорыг цохож хэлсэнийг ойлгосон байх.
Тэднийг ойртож ирэхээс урьтаж бид тэврэлтээс салгахад тэрхэн хоромын агшинд Харри нэг зүйлийг аяар шивнэсэн юм.
"Үхэл идэштэнүүд дунд Дракогийн аав байсан.."
Люциус Малфой.
Аяаяа.
Бүх зүйл ярвигтай болж эхлэх нь дээ.
[Тайлбар]: Шидтэний яаман дээр болсон тулалдаан дээр Дракогийн аав Люциус Малфой байгаагүй болно. Кинон дээрхээсээ өөрөөр явж байгаа шүү.
You are reading the story above: TeenFic.Net