Гэр Бүл

Background color
Font
Font size
Line height


"Ааа.."

Хермони бид хоёрыг өөр өөрсдийн өрөөндөө юмнуудаа янзалчихаад оройн цагийг тааруулан хоолны тэнхимд орж ирэхэд цөөхөн хүүхэд сургуульд үлдсэн болохоор арав хүрэхгүй хэдэн хүүхэд Гриффиндор тэнхимийн голын ширээнд хооллож байсан юм.

Тэрэн дундаас Женни бид хоёрыг хамгийн түрүүнд олж харан орилж босч ирсэн нь энэ. 

Бид гурвыг тэврэлдэн салахад Харри, Рон хоёр хүртэл босоод ирчихсэн байлаа. Роныг Хермони дээр очиг гэсэндээ би Харри дээр түрүүлж очин хөнгөхөн тэврэв. 

"Яагаад ийм эрт ирцгээсэн юм бээ"

Харри хөнгөхөн тэврэлтээ салган Хермони бид хоёр луу ээлжлэн харж асуултаа асуух бол Хермони түүн дээр очиж тэврэнгээ "Бид гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм" гэв. 

Өөдгүй амьтан.

Дурлалдаа сохорчихсон мангуу. 

Рон намайг тэврэлгүйгээр зогсохгүй Хермонигоос харцаа салгаж чадалгүй ширээний ард суух нь тэр. Харин тэрийг нь хэдийн Женни бид хоёр олоод харчихсан зэрэг нэгэнрүүгээ харан нүдээ эргэлдүүлсэн юм. 

Маргааш хичээл орохгүй гэж бодон унтах сайхан байлаа.

Нийтийн өрөөндөө би ганцаар байсан ба лааны гэрэлд өрөөгөө нэг сайн тойруулж харахдаа ус мэлтэлзэх цонх, гүн ногоон хөшиг, саарал ор бүр өрөөнийхөө чийгний үнэрийг хүртэл саначихсан байснаа мэдэрсэн юм.

Сайхан зүүд байсан.

Олигтой тод харж чадаагүй ч надтай ногоон цэцэгт хөндийд миний гуяыг дэрлэн хэвтэж байгаа хүн Драко байлаа. Бид хамтдаа тийм гоё газар байх нь тэр.

Тайван тухтай мэдрэмж.

Хэзээ ч сэрмээргүй санагдмаар дулаан байдал. 

"Сэрээрэй гүнж минь.."

Хэн нэгэн хацрыг минь нэг хуруугаараа хатгах мэдрэмжээс таатай сайхан зүүднээсээ сэрж орхилоо. Хэдий өөрийгөө сэрсэн гэж бодсон ч үнэндээ би сэрээгүй мэт санагдах нь тэр. 

Драко?

Тэр миний орны нэг буланд надруу харан сууна. 

Тэр яг л дөнгөж сая гаднаас орж ирсэн аятай хүрэмтэй бас малгайтай байлаа.

- Хөөх

- Би одоо ч гэсэн зүүдлээд байгаа юм уу?

Драко миний нүүртэй нүүрээ тулган "Би зүүдэнд ч байсан хэрэг үү" гэж аяар шивнэв. Түүний дулаан амьсгал нүүрэнд мэдрэгдэхэд бас ганцхан энэ хүнээс л үнэртэх үнэр хамар цоргих мөчид би энэ байдлыг зүүд биш гэдгийг мэдсэн юм.

Тэр яаж?

Хэзээ?

Юу?

Би том харан орноосоо өндийв. 

Тэр хацар дээр минь үнсээд "Өглөөний хоолны цагаар босоогүй бололтой одоо тэгвэл өдрийн хоолондоо амжья гэж байвал хурдан босоорой бяцхан авхай" гэж хэлчихээд өрөөнөөс гараад явчихав.

Би харин ард нь яг л хий үзэгдэл харсан аятай хоцорч үлдсэн юм. 

Үнэн байсан.

Драко бас ирэх цагаасаа эрт хүрээд ирсэн байсан. 

Тэгээд өглөөний галт тэргээр ирсэн даруйдаа миний өрөөнд ноён Филчээс нууцаар орж ирж намайг сэрээсэн байсан юм. Яах гэж донго хүртэх юм хийж байгаа юм бээ гэтэл тэр юу гэж хариулсан гэж санана.

Хамрыг нь чихмсэнээ "Өдрийн хоолыг өнгөрөөчихвөл оройн хоол хүртэл дэндүү хол шүүдээ. Тэр хугацаанд чи өлссөндөө намайг алах байсан байх" гэсэн. 

Өөдгүй амьтан.

Хэзээ би түүнд ер нь тэгэж муухай аашилж байсан юм.

Гэнэт өөрийнхөө бодолд гомдон хажууд минь халуун шөлөө алгуурхан уух түүн рүү муухай харав. 

"Хараад байгаарай.."

"Чи миний нарийн боовыг идчихсэн байж одоо бас надаас юу авах гээд хошуугаа унжуулаад байгаа юм"

Би муухай харсаар л.

Үнэндээ би дотроо өөрөө өөрийгөө шоолж байлаа.

Энэ хүний дэргэд л би хүнээ байчих юм.

Нөгөө сүрхий могой байхгүй ээ байхгүй. Зүгээр эргээд өндгөн дотроо орчих нь гэж мэд. 

Драко бид хоёрын урд суун номоо уншингаа шөлөө уух Хермониг байна гэж ч тоолгүйгээр миний өмөлзүүлж байсан уруул дээр үнсчих нь тэр. 

Би найзаасаа санаа зовон түүний гар луу зөөлхөн цохиход тэр хөнгөхөн инээд алдав. 

Бидэнд хийх юм үнэндээ олдоогүй. 

Олдсон ч үгүй. 

Харри, Рон хоёр өдрийн хоолыг өнгөрөөж сэрсэн байлаа. 

Өрвийсөн хоёр юм номын сангийн үүдэнд бид нарын голд сууна. Тойрог хэлбэртэй буйданг тойроод бид долуулаа сууж байгааг анзаарав. 

Рон. Харри. Би. Драко. Невилль. Женни, Хермони.

Роны ахын Руминаас явуулсан гэх маггличуудын тоглоомыг тоглоод хэсэг хөгжилдөж байгаад би хүмүүсийн инээд дундаас нэгэн гайхалтай зураглалыг олж харах нь тэр. 

Тэр үед зүрх минь хайлах шиг л болсон. 

Бид бүгд инээлдэж байсан ч Харри, Драко хоёр гар барин хөхрөлдсөн. Тэд өөрсдийн эсрэг баг байсан Рон, Хермони хоёрыг хожсондоо баярлаж байсан нь тэр. 

Хөөрхөн.

Зүрх булаам дүр зураглал.

Эхэндээ Драко бидэн дунд байгаадаа эвгүй байгаа бололтой байсан ч тэр тав тухгүй байдал хагас цаг орчим л үргэлжилсэн гэхэд болно. 

Цаг минут өнгөрөх тусам Драко бидэнтэй хэзээний хамт байдаг байсан мэт чөлөөтэй болж байсан. Харри хүртэл тэр байдлыг нь мэдэрсэн мэт тэд хамтдаа хөгжилдөж байлаа. 

Тоглоом Невилль бид хоёрын ялалтаар дуусч бид дахиад л хийх юмгүй болсон. Гэтэл хэний ч тоглоод орж ирэхгүй санаа хэзээ ч энэ хүнээс гарахгүй байх гэсэн хүнээс гарах нь тэр. 

Невилль хамтдаа хориотой ой руу орох уу гэсэн.

Эхэндээ хэн ч хариулаагүй ч хамгийн гайхалтай нь тэр санааг Харри, Драко хоёр нэгэн зэрэг зөвшөөрч орхисон. 

Тэгээд бид зузаан хувцаслаад хориотой ой руу орсон юм. Юуг харах гэж юуг олох гэж явж байгаагаа мэдэхгүй ч бид юуны магад гээд саваатайгаа явцгааж байлаа. 

Драко бид хоёрыг хөтлөлцөн явахад тэртээ ард Роны "Хоёрдугаар дамжааны дурсамж санаанд орж байна. Хэрэв өнөөх махчин аалз гэнэт гараад ирэх юм бол Харри би чамайг ална шүү" гэж байх нь зурс сонсогдов. 

Инээдтэй хүүхэд шүү. 

Ой дундуур удаан явсан ч бид хэнийг ч юуг ч олоогүй. 

Мэдээж лдээ.

Гэтэл гэнэт хаанаас ч юм бүү мэд ноён Филчийн муур хадагтай Норрис гараад ирсэнд бид ум хумгүй зугтаж эхлэх нь тэр. 

Бурхан минь.

Баригдвал тэгээд л дуус. 

Ноён Филчийн уур одоог хүртэл гараагүй байгаа. Долорес Амбриджыг явсанд тэр дургүй хэвээр буй юм.

Гүйж байхдаа би нэг зог тусмаар зүйл чихэндээ сонсох нь тэр. 

Би шууд Харри руу харсан. 

Яагаад ч юм.

Харин Харри газар ширтэн юм бодож байгаа бололтой харагдана. 

Арай ядан тэнхээгээ барагдтал гүйсээр Хогвартсын баруун аркаар орон хана налан нуугдлаа. Бид хэдийн хөлийн чимээнээр хаа нэгтэйгээс хүн ирж байгаа бололтой байхаар нь бас л айж мэгдэн ойролцоох шүүрний пинд орж нуугдав. 

Жижиг нүх шиг хонгилд бид долоо арай ядан багтана. 

Бусад маань тухгүй харагдах ч би Драког налж байсан болохоор харин ч нэг тухтай байлаа. 

Хермони хэзээний л инээд муутай нэгэн байсан. 

Юу юугүй хошуу ам нь нийлэх нь холгүй байгаа Невилль, Рон хоёрыг хараад тэр пис хийтэл инээж орхив. Түүний инээхийг хараад бид ч бас инээсэн. 

Бүгд инээдээ тэвчин инээх аядаж байх энэ агшин надад ер бусын жаргалтай мэдрэмж өгч байлаа.

Тэрхэн агшинд би энэ газар энэ л хүмүүс миний "Гэр бүл" юм байнаа гэдгийг мэдэж чадсан юм. 

Тиймээ, хайсан зүйл минь. 




You are reading the story above: TeenFic.Net