Годрикын Хөндий

Background color
Font
Font size
Line height




Эргэн тойрон минь бүхэлдээ саарал.

Хараад байхад суунаглан харагдах энэ саарал зүйл бүхэлдээ манан байх ажээ.

Эдгээр манан надад нэг зүйлийг санагдуулам байлаа.

Хаана ийм ихээрээ байдгыг бас хаанаас энэ зураглал харагддаг билээ гэдгийг би тод санаж байсан юм.

Ой дурсамжиндаа тэр.

Годрикын хөндий?

Тиймээ.

Намайг дотроо ийн бодох төдийд саарал бараан манан дундаас байшингууд үзэгдэж эхэллээ.

Ихэвчлэн л хар, саарал байшингууд байх нь яг л нэг тийм аймшгийн зураглал шиг санагдах аж.

Алхах тусам.

Амьсгаа бачуурч одоо юу юугүй гарч ирэх байшинг би хүлээн байсан юм.

Өмнөхтэй адилаар яг энэ талаар бодох мөчид өнөөх ёрын хар дөрвөн давхар байшин өмнө минь зурайн гараад ирэх нь тэр.

Өнгөрсөн дэх дурсамж.

Байшинг би бараг л мартах шахаж байж.

Эргээд харахдаа би өнгөрсөнд аль эсвэл ирээдүйд үлдээсэн гэх өөрийнхөө дурсамжуудыг бага багаар санасан юм.

Энэ л газарт би хаягдаж.

Энэ л аймар байшинд би өсөж торниж.

Эцэст нь эндээс би нэг мөсөн зугтаж билээ.

Ул мөр нэгийг ч үлдээлгүй.

Өөрийнхөө ширхэг ч үсийг энд орхилгүйгээр жихүүдэс хүрэм энэ новшийн газрыг хаяаад явж байж билээ.

Зүүднээсээ сэрэхдээ би уйлсан байсан гэдгээ хэдийн мэдэрч байсан. Амьсгал минь хүндэрч, аньсага минь нойтон байлаа.

Азаар би өрөөний хамтрагч нараасаа хавь илүү түрүүлж сэржээ.

Баримжаагаар одоо л үүр цайж байгаа бололтой харагдана.

Босох ёстой цаг хүртлээ би зүгээр л таазаа гөлрөн хэвтэж байсан.

Яг л хуучны цаг шиг.

Уйтгартай.

Гунигтай.

Оргүй.

Хоосон.

Зүүд минь намайг яг л өнгөрсөнд минь эргүүлээд хүүхэд насанд минь аваачаад хаячихсан уу гэлтэй би хачирхалтай мэдрэмжинд дарагдчихсан байсан юм.

Гэвч.

Би одоо энд байна шүү дээ.

Хүссэн газраа.

Хүссэн цагтаа.

Энд хэн ч намайг "Хараал"-тай гэж ад үзэхгүй, бас зодохгүй зовоохгүй.

Нулимсаа арчин би орноосоо босохдоо хажуу орны минь Гринвүд охин ч бас яг орноосоо босч байхыг нь харав. Тэр нүдээ нухлангаа надруу харж "Өглөөний мэнд Оливиа.." гэж хэлээд инээмсэглэсэн.

Тийм шүү дээ.

Би энд байна.

Аюулгүй.

Тайван.

Тухтай.

"Тэгэхээр шидтэн сурагчдаа.."

"Би маргааш өөрийнхөө хичээлийн цаг дээр та бүгдээс шүүлэг авах болно"

"Өмнөх долоо хоногт өгсөн сэдвүүдийг гаргаахгүй сайн уншсан байвал зохилтой"

Ид шидийн түүхийн багш, Профессор Биннс самбарын өмнө ийн хэлж дуусах аж.

Түүний өнгөрсөн долоо хоногт өгсөн гэх сэдвүүд бараг л зуу хол давсан хуудас байсныг санасан хүүхдүүд ангиар дүүрэн хэнгэнтэл санаа алдацгааж байлаа. Бас энэ хичээл O.W.L-д чухал оролцоотой хичээл тул бүгд ганцхан өдөр, ганцхан шөнийн дотор бэлэн болно гэдэгтээ итгэлгүй самгардсан харагдацгааж байсан юм.

Манай 5-р дамжааныхан үүнээс хойш бүгд л үй зайгүй ном шагайх болсон.

Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгож байгаа л гэж найдья.

Одоо бол хаа ч явсан ном уншиж яваа хүүхэдтэй зөрвөл тэр гарцаагүй 5-р дамжаа байхаас зайлахгүй.

Хоолондоо орсон ч.

Хичээлээс хичээлийн хооронд явсан ч.

Бид өөр өөрсдийн номоо уншицгааж л байлаа.

Өөрийнхөө уншиж дуусгасан "Хаффлпаффын намтар"-ыг Хермонид өгөхөд тэр эргүүлээд надад өөрийн "Гриффиндор намтар"-ыг өгөх нь тэр.

Годрик Гриффиндор.

Тэнхимийн түүх нь үүсгэн байгуулагчынх нь намтар түүхээс эхлэх аж.

Годрикын хөндий?

Номон дээр өнөөх миний сонсох болгондоо цэрвэдэг холбоо үгс байн байн гарч ирж надад төвөг удаж байлаа.

Мерлиний сахал гэж.

Ойрд яасан болоод?

Энэ нэр надаас салахгүй зууралдаа юм болоо?

Зүүдэнд минь хүртэл орж ирснийг би санаж сэтгэл санаа минь багагүй хямарч орхив. Тиймдээ ч би өөрийн мэдэлгүй санаа алдаж байгаа гэдгээ мэдээгүй байсан юм.

"Оливиа.."

"Бүх зүйл зүгээр үү.."

Хермони тэр хажууд минь сууж байсан ба өөрийн уншиж байсан номоо хаангаа надаас ингэж асуусан байлаа.

Хэдийн дасал болсоноороо түүнд "Би зүгээрээ" гэж худал хэлэх гэсэн авч тэрхэн зуур би зог туссан.

Дахиад л бодол минь жингүйдэж эхлэсэн.

"Зүгээрээ" л гээд худлаа яриад байвал энэ бүх зүйл үнэхээр зүгээр болчихно гэж үү гэж би бодсон.

Хэрэв?

Ингэж өөрийн хайртай хүмүүсийнхээ амыг хоёрхон худал үгээр хаагаад байвал эцэст нь надаас ингэж ч асуух хүнгүй болчихвий гэж энэхэн хооронд би айдаст автсан.

Би эргэлзэж.

Бас айж байлаа.

Тэгээд?

Тэгээд би хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн эр зоригоор Хермониг сууж байсан номын сангынхаа хамгийн буланд бараг л хүнгүй газар дагуулж ирсэн.

Хермони над руу миний ярихыг хүлээн харан зогсоно.

Харин би түүний үзэсгэлэн гоо царайг ширтэнгээ хаанаас нь эхлэж ярих ёстойгоо дотроо бодон тунгааж байлаа.

- Аан гээч? Хермони..

- Үнэндээ намайг Оливиа Розир гэдэггүй юм

Өгүүлбэрээ хэлж дуусах мөчид би Хермонигийн царай руу тэр тусмаа тунгалаг нүд рүү нь харж зүрхлээгүй юм.

Гэвч.

Эцэст нь энэ хүртэлх цээжиндээ тээж явсан бүхнээ ярьж дуусахад бид хоёр тэврэлдэж байсныг л тод санаж байна.

Үүнийг би хүлээгээгүй байлаа.

Итгэхгүй гэж бодсон.

Урам нь хугарах байхдаа гэж айсан.

Бүр уурлах ч байх гэж бэлтгэлтэй хүлээж байсан.

Хамгийн муухайгаар бас үг дуугүй энэ буланд намайг хаяаад- тиймээ, хаяаад явчих байх л гэж хүлээж зогссон.

Гэтэл?

Хермони намайг тэврэнгээ үсийг минь илж байсан юм.

Надтай адилаар тэр ч бас уйлж байлаа.

Миний төлөө.

Хермони уйлж байсан.

"Тэгэхээр?.."

"Чи энэ бүхнийг хамаагүй хүнд мэдэгдэж болно гэж үү.."

"Ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй юу?.."

Би толгой сэгсэрлээ.

Юу болохыг би ч өөрөө ч сайн мэдэхгүй шүү дээ.

"Чиний зүүд?.."

"Годрикын хөндий яагаад тэр газраас ингэтлээ их айгаад байгаа юм"

Энэ хүртэлх бүх зүйлээ түүнд ярьж өгсөн хэдий ч.

Би түүнд яриагүй үлдээсэн нэг зүйл байсан юм.

Миний хүүхэд нас.

Ярихыг хүсэхгүй, эргэж ч бараг санамааргүй тэр цаг хугацаа.

Түүний асуултанд юм бодож суухдаа.

Тэртээ нэг шөнө Винфреедтэй энэ талаар ярьснаа би санах нь тэр.

Зүүдэндээ.

Винфреед Слитеринтэй би энэ тухай ярьж байж.


"Годрикын хөндий юу?.."

- Тийм ээ

"Одоо ч тэр үеээс айж байна уу?.."

- Тийм ээ

"Яагаад тэр байшингаас тэгтлээ их айдаг юм охин минь.."

- Тэнд

- Тэнд үхэж байсан болохоор л тэр..


Тиймээ.

Би Годрикын Хөндийд амьсгал хураасан юм.

Эцэст нь тэр газраас ингэж л нэг юм зугтаж чадсан болохоор одоо ч тэр би энэ газрын нэрийг сонсох мөчдөө үхэж байсан тэр өдрөө санагалзаж айж байна.

Хүн нэг үхээд үзчихвэл?

Дахиж л лав тэр мэдрэмжийг хэзээ ч мэдрэхийг хүсэхгүй байх.

Тийм л болохоор хүн гээч нь ганцхан амьтай байдаг юм болов уу?



You are reading the story above: TeenFic.Net