Дэхи: "Ингэхэд усан гайхай үхэр зусаг 2 юугаар ялгаатай юм бэ?" гэж Дэхи асуулаа. Үжин модон чихрээ амнаасаа гаргаад Дэхи рүү залхсан байртай харан
Үжин: "Яагаад ийм юм асуугаад байгаан?" гэж асуухад Дэхи мөрөө хавчаад
Дэхи: "Мэдэхгүйэээ зүгээр л сонин санагдаад " гэж хариулахад Үжин нүдээ эргэлдүүлэн буцаад чихрээ идэж эхэллээ. Сонү Үжиний гарнаас зуураад
Сонү: "Надад нэгийг өгчих " гэж асуухад Үжин ёжтой инээгээд
Үжин: "Май идмээр байна уу?" гэж амнаасаа шүлс нь дусалсан модон чихрээ гарган өгөхөд Сонү ярвайн өөр тийшээ харлаа.
Хичээл тарсны дараа хөвгүүд бөөнөөрөө Жэхван ирж шалгантандаа бэлдэх гэж ирсэн боловч видеo тоглоом хараад тэр бодол нь ор мөргүй алга боллоо.
Үжин: "Хөөш миний ээлж болох болоогүй юу?" гэж Даниэлийн нурууг өшиглөн хэлэхэд
Даниэл: "Болоогүй байна. Цаашаа зайл." гэж уурлан хэлэхэд Жэхван яг тэр үед Даниэлийг буудаад унагачихав.
Жэхван: "Өөө чи ч суга юмдаа." гэж инээхэд Үжин Даниэлийг түлхээд
Үжин: "Чи үхчихлээ. Одоо миний ээлж" гэж удирдлага аван тоголж эхэллээ.
Сонү: "Би тоголмоор л байна." гэж Сонү Жисон руу харан хэлэхэд Жисон инээгээд толгойгоо сэгсрэн буцаад хичээлээ хийж эхэллээ. Жисон л ганцаарахнаа хичээлээ хийгээд сууж байлаа.
Дэхи: "Би өлсөөд байна." гэж эвшээнгээ хэлэхэд Жисон сандалнаасаа босоод
Жисон: "Би идэх юм бэлдээд ирье." гэж хэлэн галт тогоо өрөөрүү явахад араас нь Сонү дагаж явлаа.
Үжин: "Май чи муу! Ингээд үх!" гэж босон бүжиглэж эхэллээ.
Дэхи харчихаад толгойгоо сэгсрэн Даниэлийн хажууд буйдан дээр суулаа.
Дэхи: "Жисон амттай л хоол хийгээсэй." гэж гэдсээ иллээ.
Бүгд чив чимээгүй хоолоо идэцгээнэ.Жисон тэдэнд будаатай хуурга хийж өгчээ.
Даниэл: "Би нөгөө хэдийг санаж байна шүү." гэж юмаа идэхээ болин хэлэхэд Жэхван толгой дохиод
Жэхван: "Би ч гэсэн. Одоо тэд юу хийж байгаа бол.."
Үжин: "Тэдэнтэй тэгж байгаад нэг уулзья л даа." гэж санал болголоо. Дэхи толгойгоо дохихдоо бас нэг өөр зүйл бодож байлаа.
Дэхи: "Ингэхэд Эра хэр байгаа вэ?" гэж тэр асуухад инээгээд
Жисон: "Сайн! Бид 2 шинэ дуу бичиж байгаа."
Жэхван: Яасан гоё юм бэ! Гэхдээ яагаад Дэхи Эраг асуув?" гэж Жэхван гайхлаа.
Дэхи: "Мэдэхгүйээ.... Тэр уйлаад байсан.." гэж хэлэхэд бусад нь нүд нь томорлоо. Сонү бүх л хугацаанд юу ч дуугарахгүй хоолоо идэж байснаа гэв гэнэт савахаа тавиад
Сонү: "Хэзээ?" гэж нухацтайгаар асуулаа.
Дэхи: "Хэд хоногын өмнө... Би түүнээс асууж чадаагүй ээ."
Даниэл Эраг яагаад уйлсаныг сайн мэдэж байлаа. Гэхдээ Дэхи байсан болохоор тэр хэлэхээсээ айсан юм. Дэхиг ямар нэг аймшигтай зүйл хийчих вий гэхээс тэр айсан хэрэг.
Үжин: "Хэрвээ хэн нэгэн түүнийг минь шархлуулсан байх юм бол..." гэж амандаа үгэлэхэд
Жэхван: "Ерөөсөө хүч хэрэглэхгүй. Зодоон болохгүй." гэж хэллээ. Гэв гэнэт Дэхигийн утас нь дуугараад тэр ээжтэйгээ утсаар ярьчихаад юмнуудаа авч эхэллээ.
Дэхи: "Уучлаарай залуусаа ээж намайг дуудаад байна би явлаа." гэж хэлчихээд гараад явлаа.
Даниэл уртаас урт санаа алдаад буйдан налан суулаа.
Жэхван: Яасан бэ?" гэж асуулаа.
Даниэл: "Жихүн"
Жисон: "Жихүн? Жихүн яасан гэж?" гэж асуухад
Даниэл: "Урт түүх болноо. Гэхдээ ямар ч байсан Эрагийн уйлсан шалтгаан нь Жихүн" гэж Даниэл шивнэх шахам хэлэхэд Сонү шүлсээ залгилаа.
Үжин: "Юүжитэй холбоотой ямар нэг юм болжээ дээ?" гэж нүдээ эргэлдүүлэн хэлэхэд Даниэл толгой дохилоо.
Жисон: "Би гэхдээ Жихүнийг буруутгахгүй байна-..."
Жэхван: "Яг юу болсон юм бэ?" гэж Жэхван Жисоний яриаг таслан Даниэлаас асуулаа.
Даниэл юу болсон талаар ярьж байхад Сонү хөмсгөө зангидан гараа атган юу ч дуугарахгүй суугаад л байлаа.
Сонү: "Би явах хэрэгтэй байна." гэж Даниэлийн яриаг Сонү таслан хэллээ.
Жисон: "Хаашаа яв-..." түүнийг яриагаа гүйцээгээгүй байхад Сонү аль хэдийн хаалга саван гарч одлоо.
Үжин Сонүг гарсны дараа инээхэд бүгд түүнлүү харлаа.
Жэхван: "Яасан?"
Үжин: "Муу тэнэг хамаг юмнуудаа орхиод гарчихаж" гэж хэлээд Сонүгийн цүнх куртикруу толгой дохилоо.
Би хичээлээ хийж байхад доор хүмүүсийн инээлдэж юм ярилцах нь сонсогдлоо. Би ээж аав 2ыг дуртай инээдмийн юмаа үзээд сууж байгаа байх гэж бодоод юу ч тоосонгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа миний өрөөний хаалга тогших нь сонсогдлоо.
Би: "Ор ор." гэж би дэвтэрээсээ нүдээ салгалгүй орилон хэллээ.
Сонү: "Эра!!!"
Би хаалгаруу харахад Сонү баярлан зогсож байлаа. Би түүнийг хараад гайхан орноосоо босоод
Би: "Чи энд юугаа хийж байгаа юм?" гэж асуухад тэр ярвайгаад
Сонү: "Чамайг ч гэсэн харахад таатай байна Эрa. Хөөх жигнэмэг байна!" гэж тэр миний орлуу үсэрлээ.
Тэр орж ирээд 1мин болоогүй байж аль хэдийн юм бусниулчихлаа.
Сонү: "Гэрийн даалгавараа хийж байгаа юм биздээ?" гэж тэр амаараа дүүрэн жигнэмэг чихчихсэн хэлэхэд би нүдээ эргэлдүүлэн түүнийг холдуулаад орон дээрээ суулаа.
Би: "Тэнэг. Чи энд юу хийж байгаамбэ?" гэхэд тэр инээгээд
Сонү: "Чамайг санаад л" гэж хэлээд намайг тэвэрлээ. Би түүнийг тэврэхэд нь инээгээд үсийг нь сэгсийлгээд
Би: "Чи шалгалтандаа бэлдэхгүй юмуу?" гэж намайг асуухад тэр нүдээ анин намайг чанга тэврээд
Сонү: "Би бэлдчихсээн. Чи хичээлээ хий би хараад байж байя." гэж хэлээд миний гуян дээр толгойгоо тавин хэвтлээ. Тэр орон дээрээ удирдлага аваад зурагт асаан сагсан бөмбөг үзэж эхлэв.
Би: "Би миний гуян дээр ийм том толгой байгаад байхаар хичээлээ хийж чадахгүй байна." гэж намайг хэлэхэд тэр надад улам бүр шигдээд
Сонү: "Тэгвэл чиний хохь."
Би: "Чи хааяаа үнэхээр ядаргаатай болчих юмаа."
Сонү: "Чи харин өөрөө залхмаар." гэж хэлэхэд би түүний нүүрлүү цаас шидлээ. Тэр надруу нүдээрээ инээхэд би түүний инээмсгэлэлийг хараад улам бүр инээлээ. Намайг хичээлээ хийж байхад Сонү байнга намайг ноолоод л байлаа. Тэр манайд ирээд 2цаг болж байхад зогсоо зайгүй нооллоо.
Сонү: "Чи хэр байв даа?" гэж босож суугаад надаас асуухад би орондээрээ гаран хэвтлээ.
Би: "Юу гэсэн үг юм? Чи намайг өдөр болгон сургууль дээр хардаг шдээ."
Сонү уруулаа хазлаа. Тэр Даниэлийн хэлсэн үгнүүдийг бодож байлаа.
Сонү: "Тийм л дээ гэхдээ..нөгөө чи мэдэж байгаашдээ."
Би: "Үгүйэээ би мэдэхгүй байна." гэж би инээгээд нүдээ анилаа.
Үнэнийг хэлэхэд би өмнөхөөсөө хамаагүй дээрдэж байлаа. Би Жихүний талаар аль болох бодохгүйг хичээж байгаа ч ярих нь хийхээс хамаагүй амархан шүү дээ. Заримдаа тэр бүр миний зүүдэнд хүртэл орж ирдэг. Би сүүлдээ түүнийг мартана гэдэгтээ бууж өглөө. Зүгээр л түүнийг мартана гэдэг бүтэшгүй зүйл юм. Гэхдээ би түүнийг өөрийнхөө хэвийн амьдралд оролцуулахгүйг хичээж байлаа. Мэдээж би түүнд хайртай л даа гэхдээ би эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй биздээ. Өдөр өдрөөр би гайгүй болж байгаа ч шаналал өвдөлт хэвээрээ л байлаа.
Сонү: "Яахавдээ. Чамайг ямар нэгэн юм зовоогоод байвал надад хэлж болно шүү. Би дандаа тоглоом тохуу хийж явдаг ч би чамд үнэхээр их санаа тавьдаг шүү Эра. Хэрвээ чамайг ямар нэг зүйл зовоогоод байвал надад хэлээрэй. Яахав би өөрийнхөө зовоож байгаа нэг зүйлийг хэлье харин чи надад өөрийнхийгөө хэлээрэй за юу?" гэж хэлэхэд нь би юм дуугарсангүй гэсэн ч Сонү яриагаа үргэлжлүүллээ.
Сонү: "Би уул нь Үжинтэй цуг Латте авч уух ёстой байсан Үжин надтай биш Жисонтой цуг явчихсан. Би тэр өдөр түүнийг уурлуулчихсан байсан л даа гэждээ л амлалт бол амлалт биздээ. Харин одоо чиний ярих ээлж." гэж хэлээд Эраг нударлаа. Эра хариулахгүй байхад Сонү гайхан харахад Эра аль хэдийн унтчихсан байв. Тэр удирдлагаа аваад зурагтаа унтраагаад зөөлөн орон дээрээс босоод Эраг хөнжлөөр хучлаа. Сонү гэрлээ унтраачихаад буцаж Эра дээр ирэн орон дээр байсан түүний хичээлүүдийг аваад толгойгоо сэгсэрлээ.
Сонү: "Чи эд нарыг магадгүй хэзээ ч дуусгахгүй байхаа.. Гэхдээ яахавээ миний буруу юм чинь чиний оронд хийгээд өгье." гэж хэллээ. Гадаа харанхуй болж эхэлэхэд тэр Эрагийн унтаж буй царайруу харан шаналж эхэллээ.
Магадгүй харанхуй байгаа болохоор тэр ганцаардсандаа шаналсан байж болох юм. Эсвэл Эра Сонү 2ын хооронд байгаа ханыг тэр нураахаасаа хэтэрхий их айсандаа шаналсан байж болох юм. Тэр зөвхөн Эраг унтаж байхад л тэр ханалуу авирч түүний ертөнцөд орж болно. Нууцхан ширтэлт, нууцхан хүрэлт. Эраг тоглоомоор инээн хонгор минь гэж дуудан сээтэгнэдэг ч сэтгэлийнхээ гүнд Сонү жинхнээсээ Эраг тэгж дуудахыг хүсдэг... Зарим шөнө тэр энэ хүслээ бодон инээдэг ч Бүх инээмсгэлэл аз жаргалын инээмсгэлэл биш байдаг шүү дээ.
Сонү: "Намайг уучлаарай Эра." гэж Сонү Эрагийн нүүрний урдуур унжсан үсийг нь хойшлуулаад удаанаар ойртлоо. Тэр Эрагийн хацар дээр зөөлөн үнсэв. 1 удаа... 2удаа... 3удаа.. тэр Эраг үнсэх болгонд зүрх нь амаар гарах шахам догдлоно. Тэр Эраг сэрчихвий гэхээс айж байсан ч тэр эрсдэлийг давахад бэлэн байлаа.
Сонү: "Маргааш уулзья." гэж хэлээд тэр өрөөнөөс чимээгүйхэн гарч явлаа. Сонү дотроо Эраг сэрүүн байсан байгаасай гэж хүснэ...
3дахь өдөр.
Би сургууль дээр шүүгээндээ дэвтэр номоо хийж байхад Сонү миний хажууд инээмсгэлэн ирж зогслоо.
"Чи өнөөдөр жаргалтай харагдаж байх чинь." гэж намайг хэлэхэд тэр толгой дохиод
Сонү: "Үжин бид 2 өнөөдөр латте авч уухаар болсон Үжин даана гэсэн."
Би: "Зааз. Ингэхэд чи шалгалтаа хэр өгсөн бэ?"
Сонү: "Уначихсаан." гэж тэр инээмсгэллээ.
Би: "Дараагын удаад чи сайн хийх болноо." гэж би түүний гарыг иллээ.
Сонү над руу харан инээмсгэллээ.
---MN4EVER---
You are reading the story above: TeenFic.Net