Миён: "Тэр яасан гэнээ?!" гэж нүдээ томруулан үл итгэсэн байртай надруу харлаа.
Би: "Би түүнийг буруутгахгүй байна. Тэглээ ч угаасаа миний буруу юм чинь." гэж би мөрөө хавчин түүнд хариу хэллээ.
Миён: "Үгүй ээ! Мэдээж чи хүний юмыг авсан нь буруу л даа гэхдээ Жихүн тийм хөгийн ааш гаргах ёсгүй байсан юм!" гэж ууртайгаар хэлэхэд би хана налаад санаа алдлаа.
Би: "Тэгсэн ч гэсэн миний л буруу шдээ."
Миён: "Тэр тийм зан гаргах ёсгүй байсан юм!" гэж хөлөө дэвслэн ориллоо. Сургуулийн корридоороор явж байсан бүх хүмүүс Миён рүү харахад тэр тоосонгүй.
Миён: "Би чиний оронд байсан бол өөр хүн хайх байсан юм."
Би: "Юу?" гэж би худлаа инээлээ.
Энэ зүйлийг Миён ойлгож чадахгүй. Ер нь надаас өөр хэн ч ойлгож чадахгүй. Тэр хүн зүгээр нэг гудамжинд таарсан хүн биш, эсвэл сургуулийн од залуу ч биш. Тэр залуу миний байнга суудаг автобусанд суудаг залуу. Миний унаж үхтлээ дурласан тэр залуу.Би өмнө нь хэзээ ч ийм хүчтэйгээр хүнд сайн болж үзээгүй. Тэр залуу бусдаас шал өөр, бусдаас онцгой.
Би гараа өргөн нэг сайн суниалаа. Хичээл дууссаныг мэдээд би өөрийн эрхгүй баярлана.
Миён: "Чи тэрнээс илүүг олж чадна шдээ." гэж хэлэхэд гэв гэнэт араас Даниэл гарч ирээд Миёнийг тэвэрээд.
Даниэл: "Юу илүү олно гэж?" гэж тэр асуулаа.
Би: "Нялуун юм.." гэж би хамраа үрчийлгэлээ.
Миён: "Жихүний талаар ярьж байсан юмаа." гэж Миён Даниэлд хэллээ.
Миён: "Жихүн бол новш!" гэж хэлэхэд би хөмсгөө зангидан
Би: "Тийм бишээ!.... Тэр ... зүгээр...л... ахххх... мэдэхгүйээ.." гэж би хэллээ. Даниэл инээгээд
Даниэл: "Тэр үнэхээр будлиантай хүн байгаа биз?" гэж надад хэлэхэд би толгой дохилоо.
Даниэл: "Би Жихүнтэй нэг сургуульд сурдаг байсан. Тэр их хачин хүүхэд байж билээ. Эхлээд хөгжилтэй байж байснаа хэдэн минутын дараа нухацтай болчихно. Гэхдээ чи түүнийг илүү сайн мэдээд ирэхээрээ үнэхээр сайн залуу гэдгийг нь мэдэх болноо." гэж Даниэл хуучныхаа дурсамжуудыг санан инээлээ.
Би толгойгоо маажин худлаа инээмсгэлэн зогслоо. Би одоо түүнийг илүү мэдэж чадахаа больчихсон... Бид 2 ахиад уулзах эсэхийг ч би мэдэхгүй байна. Магадгүй тэр надтай уулзахгүй биз.
Би: "Даниэл.. түүнийг би илүү их мэдэж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ баярлалаа." гэж намайг хэлэхэд Даниэлийн харц нь гунигтай болчихов.
Даниэл: "Тэр чамайг уурлуулахаар юу хийчихсэн юм бэ?" гэж надаас асуухад нь би толгойгоо сэгсрээд
Би: "Тэр намайг уурлуулаагүй ээ.. Би тэрнийг уурлуулчихсан юм."
Миён: "ҮГҮЙЭЭ!" гэж Миён уурлахад би нүдээ эргэлдүүлээд Миёнийг тоосонгүй яриагаа үргэлжлүүллээ.
Би: "Би тэрний зөвшөөрөлгүй нэг зураг авчихсан юм. Үнэнийг хэлэхэд би үнэхээр тэнэг байсан! Яагаад авчихсанаа ч ойлгоогүй."
Даниэл: "Зураг гэнээ?" гэж гайхсан янзаар хөмсгөө өргөн надаас асуулаа.
Би: "Тиймээ... үнэхээр хөөрхөн охины зураг байсан."
Даниэл, Миён 2 бие биелүүгээ хачин харлаа.
Би: "Би яагаад тэрнийг тэгэж их уурласныг ойлгохгүй байна. Гэхдээ тэр зураг магадгүй түүнд үнэхээр чухал зүйл нь байсан бололтой." гэж би доошоо харангаа амандаа хэллээ.
Би: "Тэрний дүү нь ч юмуу эгч нь байсан байж болно шдээ битгий санаа зовдоо." гэж Миён худлаа хэллээ.
Би: "Заза тэгээд дараа нь болох л байлгүй дээ. Би явлаа өнөө орой найзууд ирнэ ээж намайг дуудаад байна Баяртай." гэж хэлчихээд би сургуулиас гаран явлаа.
Сонүн: "Popcorn аваад өг!!!" гэж Сонүн Жинёнийг даван Минхёноос гуйлаа.
Минхён: "Май. Харин битгий үймүүлээд хэрэг тарьчихаарай." гэж хэлээд түүнд popcorn авч өглөө.
Жинён: "КЁНМИН!!! КИНО ЭХЭЛЖ БАЙНА!" гэж ориллоо.
Кёнмин: "Очиж байнаа!" гэж хэлсээр хувцасаа солин өрөөнөөсөө гарч ирлээ.
Хичээл тарсны дараа бүгд Минхён, Кёнмин 2ын гэрт ирэн кино үзэж байгаа нь энэ. Харин Сэвон, Сожин 2 хичээлээ хийнэ гээд үлдчихсэн тэднээс бусад нь байлаа. Сонүн, Жинён 2 буйдан булаацалдан орилолдож байхад Минхён уурлан тэр 2ыг буйдангаас түлхээд өөрөө суулаа.
Кёнмин: "Кино эхэлчихсэн үү?" гэж тэдний хажууд ирэхэд Жинён, Сонүн 2 зэрэг "КЁНМИН!" гэж ориллоо. Кёнмин гайхан Минхён рүү харахад тэр инээгээд хажуудаа байгаа хоосон зайн дээр түүнийг суулгалаа.
Кёнмин: "Гуанлин хаашаа явсан юм ?" гэж асуухад Минхён үсийг нь илэнгээ түүний тэврээд
Минхён: "Уух юм авчирхаар гарсан" гэж хэллээ.
Кино эхлээд дундаа орж байхад Кёнмин нэг хүн байхгүй байгааг ажиглалаа.
Кёнмин: Жихүн хаана байнаа? босоод галт тогоо өрөөнд ороход Жихүн ус уугаад зогсож байлаа.
Кёнмин: "Жихүн." гэж түүнийг аяархан дуудахад Жихүн түүнлүү хараад
Жихүн: "Яасан?"
Кёнмин: "Чи энд юу хийж байгаам бэ? Кино үзэхгүй юмуу?" гэхэд тэр толгойгоо сэгсрээд
Жихүн: "Дараа болье " гэж хариуллаа.
Жихүн зүгээр л ганцаараа байхыг хүсэж байсан ч бас хүмүүстэй хамт байхыг хүсэж байлаа. Тэр ганцаарахнаа энэ хэцүү бодлууддаа автахыг хүсэхгүй байсан ч бас тэр бодлуудаа цэгцэлэхийг хүсэж байлаа. Тэр ийм зүйл бодоогүй нилээн удсан... Хамгийн сүүлд ... Эратай уулзснаас хойш.. бодоод байгаа юм байна...
Кёнмин: "Ямартай ч хурдан киногоо үзээрэй за юу?" гэж хэлэхэд Жихүн бодолд автсаар л байлаа.
Кёнмин: "Чи юу бодоод байгаам бэ?"
Жихүн: "Юу ч бишээ... Удахгүй очлоо." гэж түүнд хэлэхэд Кёнмин хөмсгөө зангидаад
"Жихүн юу-.. Ээжээ! Хэн бэ!" гэж Кёнмин хаалга чанга нүдэхэд цочсондоо ориллоо.
Минхён хаалгаа онгойлгоход Гуанлин тортой юм барьсаар орж ирлээ.
Гуанлин: "ЖИХҮН ХААНА БАЙНА!!!" гэж орж ирсэн даруйдаа гэрэээр нэг ориллоо. Уул нь жирийн үед Гуанлин бусдаасаа хамгийн тайван нь байдаг ч энэ удаад тэр маш ууртай байлаа.
Жихүн: "Би энд байна.... Ямар нэг юм болоо юу?" гэж өрөөнөөс гарч ирэхэд Гуанлин тортой зүйлээ газар тавиад Гуанлин лүү ойртлоо. Тэр түүнийг анх удаа ийм ууртай байхыг харж байгаа болохоор үнэхээр гайхаж байлаа.
Гуанлин: "Чи чинь ямар новшоо хийгээд байгаа юм бэ?!" гэж түүнлүү улам бүр ойртоход Жинён айсандаа босон
Жинён: "Гуанлин!" гэж түүнийг зогсоохыг хичээлээ. Жихүн шүлсээ залгиад хойш ухарлаа.
"Юу болоод байгаам бэ Гуанлин?"
Өрөө чив чимээгүй боллоо. Минхён тэдэн дээр очоод
Минхён: "Бүх зүйл зүгээр биз дээ? Жихүн?" гэж асуухад тэр толгойгоо сэгсрэн Гуанлин рүү харлаа.
Жихүн: "Мэдэхгүйээ." гэж Жихүнийг хариулахад Гуанлин гараа тосон ууртайгаар
Гуанлин: "Гаргаад ир." гэж хэллээ. Жихүн гайхан
Жихүн "Юуг?" гэж асуухад Гуанлин юм дуугарсангүй түүний цамцны халаасыг ухаж эхэллээ.
Жихүн: "Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ?!" гэж Жихүн түүнийг болиулах гэж оролдлоо.
Гуанлин: "Муу амиа бодсон новш!" гэж Гуанлин Жихүний түрүүвчийг гаргаж ирэн ухаж эхэллээ.
Гуанлин: "Новш гэж хаана байнаа?!" Жихүн Гуанлинийг юу хайгаад байгааг сайн мэдэж байлаа. Гуанлин зургыг олчихоод түүний түрүүвчийг шидлээ.
Жихүн: "Наад зургандаа ямар нэг юм хийгээд үзээрэй л дээ!" гэж уурлахад Жинён Жихүний гараас барилаа.
Гуанлин зургыг хараад санаа алдлаа. Тэр Юүжиг санаагүй гэвэл худал хэлсэн болно. Ер нь бүгд л Юүжиг санаж байгаа.
Жихүн: "Тэр бидний амьдралын чухал хэсэг байсан." гэж инээн хэлэхэд Гуанлин уурлан
Гуанлин: "Зарим зүйлүүд алга болдог юм Пак Жихүн! бүхэл бүтэн 1жил болоход ч-.."
Жихүн: "ЧИ ХЭДЭН ЖИЛ ХАМТ БАЙСАН ХҮНЭЭ НЭГ ЖИЛИЙН ДОТОР МАРТАХ ГЭЭД ҮЗЭЛ ДЭЭ! ЧИНИЙ БИЕИЙН ТАЛ ХЭСЭГ АМЬ АМЬДРАЛ ЧИНЬ БОЛЧИХСОН ХҮНЭЭ ТАВЬЖ ЯВУУЛНА ГЭЭД БОДООД ҮЗЭЭЧ!!!" гэж тэсэлгүй орилон хэллээ.
Гуанлин: "Даниэл надад чамайг энэ зурагнаас болоод Эраг гэрээсээ хөөсөн гэж хэлсэн." гэж хэлэхэд бүгдийх нь нүд нь томорлоо.
Жихүн: "Тэр миний зүйлийг зөвшөөрөлгүй авах ёсгүй байсан юм!"
Гуанлин: "Юу гэнээ?! Чи өөрийгөө юу хэлж байгааг мэдэж байнуу Жихүн? Тэр албаар аваагүй. Чи Эраг хулгайч гэж бодоо юу? Тэр чиний хувьд тийм муу хүн үү?"
гэж уурлангүй хэлэхэд Жихүн уруулаа хазлаа. Үгүй ээ тэр муу хүн биш...харин ч эсэргээрээ..
Гуанлин: "Жихүн... чи бүхнийг шинээр эхлүүлэхийг хүсэхгүй байна гэж үү? Энэ бүгдээс залхахгүй байна гэж битгий худлаа хэлээрэй. Тэр чам дээр буцаж ирэхгүй. Зарим зүйл болох ёстой байдаг зарим зүйл үгүй. Энэ амьдрал чинь угаасаа ингэдэг юм. Бүх зүйл сайхан болж байхад бүгд нураад унадаг... болох ёсгүй юмнууд цаанаасаа бүтэдгүй юм. Гэхдээ дараа нь чамд шинэ боломж гарч ирдэг. Битгий ийм тэнэг бай л даа Жихүн...бид бүгд чамайг Эрад сайн гэдгийг мэднэ шдээ."
Жихүн: "Тэр над дээр буцаж ирнэ.... Юүжи над дээр буцаж ирэх болно харж байгаарай!" гэж уурлан хэлэхэд Гуанлин уурлаад
Гуанлин: "Тэнэг новш." гэж хэлээд Юүжигийн зургыг хэдэн хэсэг болгон урж хаялаа.
Жихүн: "МУУ НОВШ!!!" гэж орилон Гуанлин рүү ойртох гэсэн боловч Жинён гарыг нь бариад явуулсангүй.
Гуанлин: "Эра чамд чадах бүхнээрээ туслана гэж найдаж байна. Гэхдээ зөвхөн тэр чам дээр буцаж ирж юм яривал шүү дээ." гэж Гуанлин хэлчихээд хаалга саван гарч явлаа. Түүнийг гарч явсаны дараа Жихүн газар хөсрөн унаад Юүжигийн урагдсан зурагын хэсгүүдийг цуглуулж эхэллээ.
Жихүн: "Новш гэж Минхён надад скоч аваад ирээч."
Минхён: "Чадахгүй."
Жихүн: "Минхён!"
Минхён: "Пак Жихүн жоохон ухаантай байж үзээч! Чи бид 2 2уулаа Гуанлиний зөв гэдгийг сайн мэдэж байгаа..."
Жихүн Минхёнийн яриаг үргэлжлүүлж сонсохыг хүссэнгүй. Тэр одоо уурлаж, бухимдаж, гуниглаж байлаа. Тэр удаанаар босоод тэдэнлүү харан зөөлнөөр инээлээ.
Жихүн: "Сонсооч... Би ойлголоо. Миний буруу байсныг би мэдэж байна. Би бол тэнэг. Гэхдээ надад бага ч болов хугацаа өгөөч..." гэж хэллээ. Одоо түүнд хэрэгтэй байгаа зүйл бол дулаан хөнжил бас хоол. Тэр яг л хурдтай явж байсан галт тэрэгний урдуур орчихсон юм шиг л мэдрэмж төрж байлаа.
Жихүн: "Би гэрлүүгээ явлаа залуусаа дараа уулзацгаая." гэж хэлээд Жихүн гарч явлаа.
---MN4EVER---
You are reading the story above: TeenFic.Net