Дара үдэш бүр суудаг цэцэрлэгийн асарт суун ном шагайх ч анхаарал нь төвлөрсөнгүй. Нэг үгүүлбэрээ хоёр, гурав дахиа уншсан ч тогтож өгсөнгүйд номоо хаан байгаль руу хараагаа бэлчээлээ. Намарын сэрүүн орж, жаал жиндэх хэдий ч тоосонгүй суусаар. Магнайгаасаа шарлаж эхлэх модод, уулыг харах цаанаа гунигтай. Урьд олон намрыг угтаж, олон зуныг үдсэн хэдий ч ингэж сэтгэл хөндүүрлэн, тарчлаах нь эхнийх билээ. Намрын шувуудын гангнах нь хагацалаа дуудах мэт цаанаа гунигтай. Хэрэв одоо Лянхуа хүрч ирвэл... хэмээн бодсоноо бодлоо таслан тэгээд ч ямар нэмэртэй билээ хэмээн бодон суусаар байлаа. Өрөөндөө ороход Лянхуа аль хэдийн хажуулдсан байв.
Өдөр хичээлийн дараа бүгд цэцэрлэгийн сааданд ярилцан суухад Лянхуа тэдэнтэй нийлэн инээлдэх аж. Хажууханд нь хүмүүс байхад тухгүйрэн хийх зүйлээ олж ядан барьсан номоо нэг дэлгэн хаахад үеийн нэг Ани ирэн
-Торгоны зам явах хүн байна уу? гэхэд бүгд гараа өргөн байна хэмээн шуугалдана. Лянхуа
-Торгоны зам гэж юм? гэж асуухад
-Багш сард нэг удаа биднийг доод худалдаанаас хоолны зүйлс цуглуулхаар явуулдагыг тэгж нэрлэж байгаа юм. Сард нэг удаа төв руу орж, залуус харах боломж гэсэн үг л дээ. Чи цуг явах уу? гэлээ. Лянхуа Дара руу харан
-Чи цуг явахгүй юм уу? Залуус харна гэж байна хэмээн жуумалзахад
-Орхи орхи. Дара бидэнтэй хэзээ ч цуг явдаггүй юм гэхэд Дара сонссон ч сонсоогүй мэт сууна.
-Удахгүй лам, хуврага нарын их цуваа манай хийдэд ирнэ гэсэн. Лхас руу явах цуваа юм гэсэн гэж ярьсаар бүгд цааш явахад Лянхуа Дара рүү нэг эргэснээ цааш явлаа.
Тэднийг явсаны дараа хийд эзгүй болчихдогт Дара өрөөндөө орон ном шагаасаар нэг мэдэхнээ үдэш болсон байлаа. Лянхуа өрөөндөө орж ирэн гэм хийсэн хүүхэд шиг Дара руу харах ч хариу үгүй.
-Өдөр би тоглоомоор хэлсэн шүү гэхэд мөн л хариу үгүй. Дара судраа уншиж дуусган нэг харахад Лянхуа суугаа чигтээ унтчихсан байв. Сэмээрхэн оронд нь оруулаад гарч алхана. Цэцэрлэг рүү алхан суудалдаа очтол суудал дээр нь мөн лянхуа цэцэг хүлээж байх нь тэр. Тэр цэцгийг хараад үл мэдэг баясал төрөв.
-Манай хийдэд лянхуа дэлгэрдэг болжээ хэмээх хоолойноор эргэн харвал багш нь зогсож байлаа. Багш нь энэ үгийг далд утгаар хэлснийг мэдсэнд ичингүйрсэндээ байх суухаа олж ядлаа.
-Удахгүй манайд олон зочин ирнэ. Тэд чамд баяртай мэдээ дуулгачихаж ч магад гэснээ Чи энэ цэцгээ яах гэж байна? хэмээн асууна.
-Энэ цэцгийг хайрлахыг би чадна, харин аварч чадахгүй байх гэж айна, энэ цэцгийг дэлбээлүүлэхийг хүсэвч дэлбээлүүлэх үр нь энд үгүй.
-Санаа зовох хэрэг биш шиг байна. Цэцэгээ миний үүдэнд суулгачих. Тэгээд ургах үгүйг нь харахад л болно. Сэтгэл бий бол ургаж л таарна гэхэд инээмсэглэн цэцгээ багшдаа өгөхөд талархан авч одно.
Маргааш өглөө нь үнэхээр зочдод бэлдэн их цэвэрлэгээ үйлдэнэ. Бүгд өрөө тасалгаа цэвэрдлэн өдрийн өнгөрөөлөө. Үдэж болоход хир буртгаа цэвэрлэхээр нэг, нэгээрээ усанд орцгоов.
Угаалгийн өрөөнд Дараг усанд орохоор ороход саяхан дүүргэсэн халуун усанд Лянхуа нүцгэн сууж байлаа. Халуун уур савссан өрөөнд түүнийг хараад улам л халуун оргино.
-Миний угаалга хийх цаг шүү дээ. Энд юу хийж байгаа юм? хэмээн сандран хэлэв.
-Чшш. Наашаа ороод ир
-Үгүй ээ. Чи гарсан нь дээр
-Охид ч бас хамтдаа ордог юм. Ядаж л нурууг нь угааж өгөх гэж гэхэд Дара хэсэг зогссоноо ичингүйрэн хувцаа тайлан Лянхуагийн хажуугаар орлоо. Лянхуагийн жижигхэн цагаан хөх, урт хүзүү, товойх эгэмний ясыг нь ажин өөрийн бодолдоо ичингүйрэн өөр тийш харна. Лянхуа усаар өөрийнхөө биеийг шавшихад сүмбэн хурууг нь ажин, ууранд хөлөрсөн байдал нь улам үзэсгэлэнтэй харагдана.
-Арагшаа харчих, нурууг чинь угаагаад өгье гэхэд Лянхуа эргэж харна. Түүний нуруун дээрх шивээсийг анх удаа харан шивээсийн ормоор нь хуруунийхаа өндөөр зөөлөн тэмтэрлээ.
-Энэ юу юм?
-Бирга
-Тэрийг мэднэ. Яагаад шивсэн юм?
-Чи түүхийг нь сонсмоор байна уу? гээд инээхэд Дара хариулсангүй өндгөөрөө тэмтрэх нь мэдрэгдэнэ.
-Би урьд нэг охинд хайртай байсан юм... гэхэд өндгөөрөө эмрэж байснаа үл мэдэг зогсох нь мэдрэгдлээ. Лянхуа цааш үргэлжлүүлж
-Тэр бид хоёр нэг нэгэндээ шивээс хийж, тэмдэг тавьснаар нэгнийгээ онгоныг авсан юм гэж хэлэхдээ Дарагийн үгийг хүлээсэн ч мөн л хариу үгүй үргэлжлүүлэн шивээг нь эмрэх аж. Лянхуаг эргэж харахад Дара инээмсэглэн
-Сайхан түүх байна гэлээ.
-Би чамд хүрч чадахгүй. Учир нь чи дэндүү ариун гээд Дарагийн өвдгөнд уруулаа хүргэхэд ямар нэгэн гүйдэл биеийг нь эрвэгнүүлэх шиг болов.
Шөнө унтахаар хэвтэхэд Лянхуа мөн л Дараг ширтэнэ. Дара нүдээ аньсан чигтээ
-Чи яагаад үргэлж намайг ширтдэг юм бэ? хэмээн асуухад
-Хэрэв Дарь Эх чиний хажууд хэвтэж байвал унтаж чадна гэж үү? гээд хоёул инээлдэнэ. Дара Лянхуаг тэвэрч энгэрт нь улам шигдлээ. Хэсэг аниргүй айлчлахад Лянхуагийн чээжинд бүлээн зүйл нойт оргих нь мэдрэгдэнэ.
You are reading the story above: TeenFic.Net