part 9

Background color
Font
Font size
Line height

Жонгүг:...Хувцасаа солиод ир гэхэд би гайхан гараа энгэртээ зөрүүлэн:яах гэж байгаа юм? гэвэл Жонгүг наашаа сонин харан босож ирэн нэг нэг алхамаар ойртон:чи одоо болтол юу хийхээ мэдээгүй хэрэг үү?

Би:ю....у хи.йх ю.м?

Жонгүг:цэ-вэр-лэ-гээ ойлгосон бол буйдан дээр бэлдээд тавьсан хувцасыг өмсөөд гэр цэвэрлээдэх...сонин юм бодоод байлгүй гэж хэлэхэд би одоо л тайвшран:би х-хэзээ сонин юм бодсон.  Би бас цэвэрлэгээ хийнэ бодсон юм гэж хэлэн хажуугаар нь зөрөн буйдан дээр байх хувцасыг нь аван: ариун цэврийн өрөө хаана байгаа юм?гэхэд тэр: чигээрээ яв гэж хэлэн хуруугаараа заавал заасан зүгт нэг цагаан хаалга байв.

Би одоо үнэхээр ичиж байлаа. Юу юугүй буруу ойлгосон өөрөөсөө ичиж байв. Би угаалгын өрөөнд орж ирсэн даруйдаа гүнзгий амьсгаа аван өөрийгөө хараав.

Дараа нь эргэн тойрноо хараад мэл гайхаж орхив. Амьдралдаа угаалгын өрөө гэж нэрлэсэн зочны өрөө харж байсан удаагүй билээ. Вань нь ямар ч том юм бэдээ? Усан сан юм уу? Хаашайн.. хажууд нь бас зүгээр шүршүүрт ороход зориулалтай дүүш байна. Ёохх бурхан минь гэж...ийм гэрт амьдруулдаггүймаа гэхэд талтай нь дүйцэхүйц гэрт амьдруулж хайрла...

Зза балааралгүй түүний өгсөн хувцасыг өмсөв. Зүгээр л энгийн гэрийн сул цагаан цамц хар өмд байв. Яах гэж ч ийм юм хүнд өмсүүлсэн юм болдоо? Бараг миний өмсөж ирсэн хувцастай адил байхад...аягүй бол надаас шижиглэсэн юм байлгүй...

Угаалгын өрөөнөөс гарахад тэрээр гарах гэж байгаа бололтой гадуурх богино үстэй куртикээ өмсөж байв.
Тэр намайг харан:намайг иртэл явахгүй. Би ирж хэр сайн цэвэрлэснийг чинь шалгах болно. Бас гэрээс юу ч дутуу байх ёсгүй шүү гэх ба би дургүй байгаагаа нүүрэн дээрээ ил гарахгүйг хичээн:болж өгвөл эрт ирээрэй гэвэл тэр наашаа хяламхийн:бодож үзье гэхээс өөр зүйл байсангүй.

Тэр гарсаны дараа одоо л нэг санаа амран буулгасан зүйлийг нь эхнээс нь цэвэрлэж эхэллээ. Өдөр нуруу луугаа жийлгүүлсэн болохоор дээшээ доошоо тонгойх үед нуруу аймшигтай өвдөнө.

Би ч арай гэж нэг юм цэвэрлэн дуусахад 12 цаг болж байв. Би хувцасаа солин түүний ирэхийг хүлээн үнэтэй буйдангийн заавартуулчихгүйн тулд газар хивсэн дээр суун нөгөө хувцасыг нь буйдан дээр эвхэн тавив.

Зурагт үзээд цагийг аргацаая гэсэн ч яг үнэндээ зурагтыг нь яаж асаахыг нь мэдэхгүй болохоор зүгээр л хий дэмий эргэн тойронг харан цаг нөгцөөнө.

1 цаг өнгөрлөө байдаггүй. Миний бүр нойр хүрэн бараг унтах нь холгүй байх ба жоохон унтахад яахав дээ гэсэн шийдэлд хүрэн хивсэн дээр нь унтахаар хэвтэв. Хивс нь ямар ч зөөлхөн юм дээ...үнэтэй л байхдаа..

Хэн нэгний нүд тасралтгүй ширтэх нь мэдрэгдэж би өөрийн эрхгүй нүдээ нээвэл Жонгүгийн харцтай нүүр тулж орхив.

Би бушуухан босон шүлсээ арчин түүн лүү харан:чи хэзээ ирсэн юм? гэхэд Жонгүг:удаагүй....чи гэр сайн цэвэрлэдэг юм байна. Бас сайн унтдаг ч юм байна. Одоо яв даа гэж хэлэхэд би бушуухан урдуур нь зөрөн үүдэнд гутлаа өмсөж байтал Жонгүг:байз...гэж хэлэн зогсоон нэг сонин карт шиг юм өгөн:манай гэрийн түлхүүр... өглөө 5 гэхэд ирээд өглөөний хоол хийгээд байж байгаарай гэхэд би:би юу?

Жонгүг:тэгээд хэн гэж? Бас намайг 6 гэж сэрээгээрэй

Би:би ямар чиний гэрийн үйлчлэгч биш дээ

Жонгүг: чи миний үнэнч боол шүүдээ гэж хэлэн ёжилсон инээмсэглэл нүүрэндээ тодруулна.

Би түүн лүү нэг муухай харсан болоод гэрээс нь гарлаа. Муу зэвүүн чөтгөр боол гэнэ шүү. Ашш уур хүрч үхэхнээ. Одоо хэд болж байна 2 цаг өнгөрч байна. Автобус хаасан метро 3 цагаас хаадаг хурдлахгүй бол хаах нь байна.

Би яарсаар метроны буудал дээр ирэхэд сүүлийн метро явж байлаа. Метрон дотор хүмүүс бараг байхгүй. Ганц хоёр л хүн харагдана.

Гэртээ орж ирэн ядарсанаа мэдрэн орж ирээд л орон дээрээ тэрийн хэвтэв. Ах одоо хүртэл байхгүй байх ба би ах руу залгавал утас нь холбогдохгүй байна.

Би угийн ахын ийм байдалд дасаж дээ. Би усанд орон үсээ ч хатаахгүй тэр чигээрээ унтав.

Өглөө 4:30д сэрүүлэг дугаран би хамаг байдгаараа хурдан дүрэмтээ өмсөн үсээ хатааж унтаагүйгээс болж үс зүгээр хэлэх үг биш. Одоо нэгэнт өнгөрсөн гэж бодон юдэнтэй цамц өмсөн малгайг нь толгой дээгүүрээ угалж хаян гэрээс гаран метроны буудал руу гүйв. Ашгүй метро хөдлөөгүй байх ба би амжиж суусныхаа дараа арай гэж нэг юм амьсгаа авав.

Чөтгөрийн бүх шинжийг агуулсан хүн бол Жонгүг. Би хаалгыг нь гадаа ирээд өчигдөр өгөөд байсан карт шиг юмыг нь хаана хийж яаж онгойлдогийг мэдэхгүй мунгинаж байтал хөрш айл нь гарч ирэн надад тусалж өгөн би гэр лүү нь орлоо.

Гэр лүү нь орж ирэх бүрт л би ангайх юм. Би хамгийн хурдан болох хоол хийв.
Арай гэж дуусахад яг 6 цаг болж байв. Би унтлагын өрөөнд нь орон орных нь хажууд ирвэл тэр нам унтаж байлаа. Өөрөө ч мэдэлгүй түүний царайны инч бүрийг ширтээд зогсож байгаагаа ухааран өөрийгөө нэг алгадаж аваад түүний мөрөн дээр хальт хүрэн:сэрээрэй гэж хэлвэл тэр муухай царайлах ба би жоохон айдастай өмнөхөөсөө жоохон чанга цохин: Жон Жонгүг сэрээрэй гэж чанга чихэн дээр нь хэлвэл Жонгүг ярвайсаар босож ирэв.

Тэр намайг гайхаж харсанаа нүдээ цавчин:чи энд юу хийж байгаа юм? Бас наа үс чинь яачаав? гэх нь тэр энэ муу чинь хүнээр тоглоод байгаа юм байхдаа..

Би инээмсэглэн: чи өглөө 5д ирээд өглөөний цай болон намайг сэрээгээрэй гэсэн биз дээ? Тэгсэн ч миний үс чамд хамаагүй билээ гэж хэлвэл Жонгүг одоо л санаж байгаа бололтой. Орноосоо өндийн:зза болсон бол явдаа гэж хэлэв.

Хаа би иймхэн зүйлийн төлөө энэ хүртэл ирсэн болж таарав уу? Хүн яаж ийм хараал идмээр зэвүүн байдаг байнаа. Алаад хаячих юмсан. Гарч явах гээд эргэж хартал араас бас Жонгүгийн хоолой дуулдах:маргааш өглөө ч бас 5д ирээрэй гэж хэлэв. Би галт уул дэлбэрэхнүү гэлтэй түүний өрөөнөөс гаран ширээн дээр байх картыг нь шүүрч аван хаалгыг нь хүчтэй савах ч хаах үед нь угийн автоматаар зөөлөн хаагдана.

Хайран нойр,хайран хүч хөдөлмөр,хайран мөнгө,хайран цаг зав гэж амандаа үглэсээр 24 цагийн дэлгүүр орон өглөөний цайгаа идлээ. Үсээ дээш овоолж боон гоймон сорж байхдаа би түүнийг түм бумаар харааж байлаа.

Ашш хүний урманд ганц талх ч өгсөнгүй шүү муу новш. Ашш алаад нуучих юмсан. Царайнаас цаашгүй гачин амьтан юм байж. Хүн яахаараа биеэ тэгтлээ тоочихдог байнаа.

---

Сургуулиар орж ирээд л ахиад нөгөө танил муухай мэдрэмж. Ангид орж ирэхэд л хамаг эрч хүч бүх зүйлийг сороод авчихав.

Тэгэхдээ энэ өдөр Сану байхгүй байв. Би ч дотроо баярлан хичээл ч сайн ойлгогдон бүх зүйл хэвийн байсан ч завсарлагааны үеэр Сану ирсэн юм. Би ч түүнийг ирэхийг хараад л дотроо үхэж байв.

Хичээл тарахад Сану ямар ч сануулгагүйгээр миний үснээс зулгаан газар унаган:өнөөдөр үнэхээр ууртай байгаа болохоор...битгий нэмж уур хүргээрэй..алчих ч магадгүй шүү гэж хэлэн намайг алгадаж унагаан өшиглөх нь тэр....үнэхээр новшийн их өвдөж байна.

Би босож чадахгүй газар хэвтэх бол тэр чанга хоолойгоор:БОС гэхэд би арай гэж босох бол тэр ахин гараа далайн:удаан байна- гэж хэлэн яг алгадах гэж байтал нь нэг гар түүнийг зогсоов.

Би нүдээ аажмаар нээн харвал Жонгүг байх ба тэр миний урд зогсон:одоо болно гэх бол Сану гараа татаж аван:том дуутай гөлөг минь холуур зайлж үз гэж хэлэн Жонгүг руу мөчөөгөө өгөхгүй муухай харах бол Жонгүг нөгөө л нэг өөрийн нэрийн хуудас болсон зэвүүн инээмсэглэлээ нүүрэндээ зүүн:чадахгүй нь дээ гэх бол Сану түүнд ойртон:яасан энэ гуйлгачинд дурлачихаа юу ммм?

Жонгүг:хмм...өөрийнхөө наа ялзарсан тархиараа юу гэж бодохоо өөрөө мэд дээ

Сану уурлан түүн лүү гар далайн:ярихаас өөр юу ч хийж чадахгүй амьтан юм байж хэний өөдөөс том дугараад байгаа юм гэж хэлэн Жонгүгийг хормын дотор шанаадаж авбал Жонгүг буцан байрандаа зогсон уруулаа имрэн:Хэрэв надад тэгж ярих хэмжээний ам байгаа бол чам шиг нохойноос дор амьтаныг үгүй хийх чадал байгаа гэж чамд бодогдохгүй байна уу? гэж хүйтэн мөртлөө цаанаасаа жихүүцэм хүрмээр хоолойгоор аяархан өгүүлвэл Сану инээн:ахиад хэлдээ гэж хэлэн цохих гэхэд Жонгүн бултан Сану руу улам нүүрээ ойртуулан:чам шиг амьтаныг үгүй хийж чадна гэж байна новш минь гэж хэлэхэд Сану түүнийг заамдан авахад Жонгүг хормын дотор Сануг хэд хэд цохин өөрийн өмнө сөгдүүлчихэв. Сану харин босож чадахгүйгээр эвхрэн унав.

Үнэхээр хүчтэй юм....тэр ангид байсан бүх хүн Жонгүгаас сүрдэж байлаа. Би ч ялгаагүй...түүний тэр хүйтэн аура анги даяар тархан анги хүйтэн оргих шиг...

Жонгүг доош Санугын хэмжээнд суун:чам шиг өөрөөсөө сул дорой нэгэнтэй тулахаараа өөрийгөө хүчтэй мэтээр хөөргөдөг хог шааруудыг харахаар ой гутах юм. Сайн сонс...ахиад ийм ой гутмаар зүйл хийх юм бол тэр үед яахыг би ч мэдэхгүй байна шүү...ойлгосон гэж найдья хулчгар амьтан минь гэж хэлэн босож зогсон наашаа эргэж харан:харин чи? Дагаад яв гэж хэлэн ангиас гарав.

Яг үнэндээ саяны үйл явдал үнэхээр аймар байлаа. Сану бол хэр баргийн хүнийг өөрийнхөө дээр гишгүүлдэггүй хүн байхад Жонгүг юу ч болоогүй юм шиг түүнийг бяцалчихлаа. Харин манай ах бол угийн бяцалж дөнгөх хүн гэдгийг мэдэж байсан болохоор цочирдоогүй ч.... Жонгүг манай ахаас аймар юм....

Би чимээгүй дагасаар сургуулийн арын талбайд ирэв. Тэгээд тэр юу ч хэлэхгүйгээр намайг өнөөх хүйтэн ширүүн харцаараа төөнөнө.

Тэгэхдээ энэ байдалд би түрүүлж ам нээх хэрэгтэй учир бас түүнээс асуух зүйл байсан учир ам нээн:нөгөө...чи сая яагаад намайг хамгаалсан юм?

Жонгүг наашаа ойртон зогсон:чамайг түүнд зодуулж байхыг хараад...уур хүрээд...галзуурах гээд байсан юм...яагаад юм бол?

~~~~~

You are reading the story above: TeenFic.Net