Жонгүг: ...Яагаад юм бол?гэж хэлэхэд би юу яриад байгааг нь сайн ойлгохгүй:айн? гэвэл Жонгүг надаас холдон:явцгаая.
Би хэсэг зуурын шокноосоо гаран:хаашаа?
Жонгүг:манайх руу
Би:яах гэж?
Жонгүг:боол гэдгээ мартах хэрэггүй шүү. Гэр цэвэрлэж бас хоол хий гэж хэлэн урд гаран алхав. Хэсэгхэн зуурт миний зүрх галзуу юм шиг цохилон одоо ч тайвшрахгүй цохилсоор байв. Намайг ухаан орон харахад тэр аль хэдийнээ мотоциклоо унан гэр лүүгээ давихсан байв.
Би ч сая юу болсоныг бодон толгойгоо сэгсэрч аван араас нь мэтрогоор явав. Арай гэж гэрт нь ирэн хаалгыг нь тогшвол тэр онгойлгон:чамд юуны тулд түлхүүр байгаа билээдээ онгойлгоод орж ирж чадахгүй нь үү?
Би одоо л түлхүүр байгаа гэдгээ санана. Тэр хувцасаа соль гэж тушаан би ч хувцасаа сольж гарч ирэн өчигдөр цэвэрлэсэн гэр өнөөдөр бас л өмнөхтэйгээ адил болсон байв.
Би эхнээс нь бүх зүйлийг хийн давхар хажуугаар нь хоол хийх ба тэр харин буйдан дээр лаглааж суун утсаараа оролдоно. Хоол ч болон гэр ч бас аятайхан цэгцрэн түүнийг хоол идээрэй гэхэд тэр хоолны ширээнд суун хүний урманд ганц ч халбага хоол өгөлгүй өөрөө ганцаар иднэ
Тэр: намайг хоол идэж байх хооронд гэрийн даалгавар хийж бай гэж хэлэв. Би гайхан:би юу?
Жонгүг:тэгээд би хэрэг үү? гэж хэлэн хоолоо буцаан иднэ. Энэ хүнд талархах сэтгэл гэж алга...аахх энэ чинь хүн биш чөтгөр шдээ...хэсэгхэн зуур мартаж орхиж...
Би толгой сэгсрэн түүний цүнхнээс дэвтэрийг нь ууртай гэгч чинь гаргаж ирэн гэрийн даалгаварыг нь хийн давхар өөрийнхийгөө ч хийж байтал тэр идэж болсон бололтой.
Гал тогооноосоо гаран:гэрийн даалгавар хийж дуусчихаад аяга тавгаа угаагаад явж болноо гэж хэлэн унтлагын өрөө лүүгээ оров.
Би ард нь агаар дээр хий хэд хэд цохиж аван амандаа хараасаар даалгавар болон өөрийнхөө даалгаварыг хийж дуусгачихаад аяга тавгыг нь угаан ширээг нь цэвэрлэж байтал ширээнд 3 ширхэг гадил болон сүү үлдээсэн байх ба наалддаг шар цаасан дээр "тушаал:ид" гэж бичсэн байв.
Би инээмсэглэн түүнийг аван "яахав талархах сэтгэл жоохон ч гэсэн байдаг л юм байна" гэж амандаа хэлэн хувцасаа солин ширээн дээрх гадил болоэ сүүг аван гэрээс нь гарлаа.
Замдаа идэн гэрт орж ирэхэд Юнги ах их л чухал царайтай намайг угтав. Би гайхан:яасан?
Ах:та гуай хэдэх цагт ирж байгаа юм?
Би:номын санд суусан юмаа. Та харин хэзээ ирсэн юм?
Ах:Минари би байна шдээ. Ахиад өөр нэг ажилын ярилцлаганд орсон. Тэгэхдээ тэр худлаа болсон байхаа надаас гадаад хэлийн мэдлэг асуусан. Тэгээд л би дуусаж байгаа юм чинь гэхэд
би инээн:та үнэрээр хичээж байгаа бололтой. Дүү нь ахдаа зориулаад сайхан гараа гаргаад хоол хийгээд өгөх үү? гэхэд тэр толгой дохино.
Хөргөгч ах дүүргэж өгсөн болохоор хоолны материал хангалттай байлаа. Би аль болох амттай хоол хийж өгөхийг хичээн хоол хийн ахыг дуудан цуг хооллов. Бид хооллох явцдаа ярилцсаар бараг ажилд явах цаг болон би хувцасаа солин ажилдаа явахаар болов.
Юнги ах: хаачихнав?
Би: би таньд хэлсэн шдээ цагийн ажил хийж байгаа гэхэд
Юнги:ямар ажил ийм орой эхэлдэг юм? Хаана ажиллаж байгаа юм?
Би хэлэх эсэхтэй эргэлзсэний эцэст үнэнээ хэлэхээр болон: Би клубт ажилж байгаа гэхэд тэр огцом өөр лүүгээ эргүүлж харуулан хөмсөг зангидан: яасан гэнэ ээ?
Би инээн: би бармен хийдэг юмаа. Цалин ч дажгүй бас хүмүүс нь гайгүй. Би тэнд ажиллаад 1 жил болж байна санаа зоволтгүй гэхэд Юнги ах намайг тэврэн:чамайг ингэхээр үнэхээр их санаа зовох юм гэхэд би зөрүүлж тэврэн:зүгээр дээ гэж хэлэн түүнийг орхин ажлын зүг явлаа.
Өнөөдөр ажил дээр нэлээн их хүнтэй байх ба би хөл хөдөлгөөнд дарагдаж байлаа.
Хаах дөхөхөд Жонгүг орж ирэв. Би түүнд хийж өгдөгөө хийж өгөхөд тэр хөнтөрч орхин:ажил чинь дуусах дөхөж байгаа биз дээ?
Би:дуусах дөхөж байгаа ч энд байгаа хүмүүсийг ар гэр лүү нь залгах ажилтай- үг таслан тэр: хурдан гарч ирээрэй гэж хэлэн мөнгө маск хоёроо тавин гарч одов. Чиний санаснаар бүтэхгүй ноён чөтгөр минь...
Түүний суусан ширээг цэвэрлэж байтал гэнэт ажилын эгч миний өмнөөс тэд нарын ар гэр лүү ярьчихая гээд намайг хөөх нь холгүй гаргав. Гадаа гарч ирэхэд Жонгүг буланд тамхи татан зогсох ба түүнийг хараад би жийрхэв.
Тэр нэлээн ширүүн бас өнөөх хүйтэн жихүүцэм аура мэдрэгдсэн юм. Би аль болох түүнд мэдэгдэхгүй явах гэтэл тэрний хөндий хоолой ард сонсогдон:хаачихнав? Дагаад яв. Чамаар хийлгэх юм байна гэж хэлэн мотоциклийнхоо малгайг шидэв.
Би гайхан ам нээх гэсэн ч яг үнэндээ түүнээс айсан болохоор дуугүй малгайг нь өмсөн ард нь сундлагадан мөрнөөс нь барив. Яг үнэндээ Юнги ахтай цуг мотоциклтой явж байхад айдаггүй байсан ч Жонгүгтэй явах гэхээр үнэхээр айж байлаа. Тэр сая архи уусан бас дээрээс нь тэр одоо үнэхээр ууртай байгаа.... алчихгүй байгаа...
Тэр ширүүн явах ба мөрнөөс нь чанга зуурсаар арай гэж нэг юм гэрт нь ирэв. Тэр хурдан хурдан алхах ба цахилгаан шатанд 2уулхнаа суун улам эвгүй байдалд оров.
Би угийн одоо олон долоон юм ярьвал улам уурыг нь хүргэж магадгүй гэж бодон чимээгүй л явав. Тэр гэртээ орж ирсэн даруйдаа мотоциклныхоо малгайг газар луу чулуудан буйдан дээр лагхийн суув. Би гутлаа тайлан түүний дэргэд очин: нөгөө гэхэд тэр наашаа харан:миний хажууд суу гэхэд би гайхан:айн? гэхэд тэр ширүүн харахад би үг дуугүй хажууд нь суух ч зайтай сууна.
Жонгүг:надтай ойрхон суу гэхэд би бага зэрэг айсан ч хэлсэнээр түүнтэй ойртлоо. Яагаад гэхээр одоогийн нөхцөл байдал намайг амаа татаад түүний хэлсэнийг хийхгүй бол Жонгүг намайг алчихаж ч мэдэх юм шиг санагдсан хэрэг...
Жонгүг:ахиад гэхэд би ахин ойртон түүний бие надтай шүргэлцэх хэмжээний ойрхон суулаа.
Жонгүг:мөрөө тэгшил гэхэд гайхсан ч мөрөө тэгшлэн эгц суулаа.
Тэр:хүзүүгээ баруун тийш бага зэрэг далийлга гэхэд нь Жонгүг надаар тоглоод байгаа юм байхдаа гэж бодол төрсөн ч хэлсэнээр нь хийв.
Гэнэт зүүн талын мөр хүнд оргив. Жонгүг миний мөрийг дэрлэсэн байх ба хүзүүнд түүний үс мэдрэгдэнэ. Би үнэхээр сандарч бас гайхаж шоконд орсон байлаа.
Зурагтны тусгалд тэр харагдах ба тэр нүдээ анин тайвширахыш хичээж байгаа бололтой байв. Би харин яг хөлдсөн юм шиг ямар ч хөдөлгөөнгүй сууна.
Удалгүй Жонгүг ам нээх ба саяны захиргаадсан өнгө аяс арилан гуйсан өнгө аястайгаар:эртээд ахыгаа тайвшруулсан шиг намайг тайвшруул гэж хэлэх ба би шоконд орон бас үгийг нь гүйцэд ойлгохгүй:юу?
Жонгүг: миний чихийг илээд өг...яг ах дээрээ хийсэн шигээ...намайг тайвшруул...
Хэзээ харчихсан юм бол?
You are reading the story above: TeenFic.Net