Би тэр зургыг харсан даруйдаа цочирдон:чи яаж? ийм л үг миний амнаас гарч байлаа.
Харин тэр уруулныхаа нэг буланг өргөж инээмсэглэн: Жонгүгт ч бас надаас өгч байгаа бэлгийг үзүүлэхгүй юм уу? гэхэд би ардаа нуун толгой сэгсэрвэл тэр инээн:тэгж их авахыг хүсвэл аваа. Харин энэ Жонгүгийнх гэж хэлэн адил дугтуйтай зүйл гаргаж ирэхэд би улам өмнөхөөсөө сандарч түгшиж эхлэхэд тэр эмэгтэйд харин ч эсрэгээрээ хөгжилтэй санагдсан бололтой улам чанга инээнэ.
Би юу ч хийж чадахгүй Жонгүг руу ч харж чадахгүй доош харна. Цаасны шажигнах чимээ удалгүй дугтуйнаас юм гаргаж ирэх чимээ....тэр харчихлаа.
Жонгүг:ч-чи ийм юманд намайг итгэнэ гэж бодоо юу? Сэра
Сэра:чиний итгэх итгэхгүй нь чиний л дур. Тэгэхдээ тэр чамайг хуурсан нь үнэн. Чи сонссон зүйлдээ биш харсан зүйлдээ итгэдэг хүн биздээ? Би чамд харуулж байна. Тэр чамайг хуурсаныг... ийн хэлэн түүн лүү ойртон чихэнд нь юу ч юм шивнэх бол Жонгүг түүнийг түлхэн:Далд ор. Бэлгийг чинь хүлээж авлаа гэж өндөр дуугаар хэлвэл Сэра гэх эмэгтэй наашаа харан:Дараа уулзая Нари гэж хэлэн цааш явав.
Тэр харанхуй гудамжинд бид 2оос өөр хүн байсангүй. Агаар хүртэл хүнд болж хүйтэн салхи бие хөргөөх шиг би тэр байрандаа түүн лүү харж ч чадахгүй доош харсан чигээр юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсох бол хажууханд түүний хүнд хүнд амьсгалах сонсогдож миний хариултыг хүлээж байгаа аятай зогсох ч би яг л хөлдсөн юм шиг хажууд нь зогсоно.
Яг үнэндээ тайлбарлаж чадах байтал яагаад ам минь үдэгдсэн аятай юу ч хэлж чадахгүй зогсоно.
Жонгүг: Өнөөдөртөө чи ингээд явсан нь дээр бололтой гэж хүйтэн хоолой дуулдахад бүр намайг хөлдөөчих шиг. Түүний ингэж хэлэхэд зүрх бутран унаж байгаа аятай санагдан доош харсан хэвээр нөгөө зургийг чанга атгасаар үлдэнэ.
Нүднээс нулимс дуслах үед л тэр зүүд биелэлээ олох гэж байх шиг санагдан ингээд л түүнийг явуулчихвал тэрнийг үүрд алдчих юм шиг санагдах мөчид тэрний араас хамаг хурдаараа гүйвэл түүний гэрийн үүдэнд ирэн түүнийг дотор байгааг байхгүйг мэдэхгүй ч хаалгыг нь галзуу юм шиг нүднэ.
Нүднээс нулимс тасралтгүй урсах ч би нүдэхээ зогсоосонгүй. Гэнэт хаалга хүчтэй савагдан онгойход би эрчээрээ хойш түлхэгдэв.
Жонгүгийг анх харахад байдаг байсан хүйтэн мөртлөө хий хоосон ширүүн харц угтан авах ба: Яасан? Яв гэж хэлээ биздээ?
Би: Ж-Жонгүгаа б-би тайлбарлъя
Жонгүг:яасан юу гэж тайлбарлахаа олчихов уу? гэж яг л одоо хэлэх бүх зүйлд минь итгэхгүй юм шиг харагдах түүний дооглох өнгө аяс...
Би:Жонгүгаа эхлээд намайг сонс лдоо
Жонгүг:Хүсэхгүй байна. Сонсохыг хүсэхгүй байна гэж хүйтнээр хэлэхэд би түүн лүү ойртох үед түүнээс дөнгөж уусан архины үнэр нь хамар цоргитол үнэртэх ба би одоо л тайлбарлахгүй бол үүрд ийм хэвээрээ үлдчих юм шиг санагдана.
Би:Гуйя гэж тэр наашаа нэг ширүүн харан дараагаар нь хаалгаа онгорхой орхин цааш явав.
Тэрнийг дагаж явах бол замд саяхан эвдэрсэн эд хогшил шалаар дүүрэн харагдах ба ширээн дээр хамгийн хатуу виски харагдах ба Жонгүг буйдан дээрээ суун: Тэр чамайг жинхэнээсээ үнссэн юм уу? Эсвэл энэ зураг хуурамч юм уу? гэж ширүүнээр асуухад би доош харан: Яг үнэндээ энэ зураг жинхэнэ. Жимин намайг үнссэн нь үнэн. Гэхдээ энэ бүгд гэнтийн явдал байсан. Санаандгүй зүйл болсон юм.
Жонгүг хүчтэй гэгч чинь ширээн дээр аягатай архиа тавихад би цочин гар өөрийн эрхгүй салгална. Тэр халааснаасаа тамхи гаргаж ирэн:Санаандгүй ээ? Намайг энэ үгэндээ тэгээд итгэ гэх гээд байна уу?
Би доош харан:Энэ бол үнэн. Би үнэхээр мэдээгүй...түүнийг гэнэт намайг үнсчихнэ гэж төсөөлөөчгүй...гуйя Жонгүгаа чи надад итгээчдээ...Чи итгэнэ гэж амласан биздээ?
Жонгүг: Би амласан. Чиний хэлсэн бүгдэд итгэнэ гэж амласан тэгэхдээ тэгэхдээ... би чадахгүй нь. Итгье гэж бодсон ч итгэж чадахгүй нь...
Түүний цөхөрсөн хоолойг сонсоод өөрийгөө хараан зүхэж бас харамсана.
Жонгүг: Минари...чи надад жинхэнээсээ хайртай юу?
Зөөлнөөр асуусан түүний эргэлзсэн хоолой одоо л түүн лүү харах бол тэр наашаа нүдээ цавчилгүй ширтэх түүний нүдэнд нулимс мэтэлзэн харагдах ба гардах тамхины үнс нь шалан дээр унана.
Би: би чамд хайртай гэж хоолой зангирсаар хэлэн нүдэнд хуралдсан нулимс хацар даган урсахад Жонгүг тамхиа сорон: Тэгвэл батла лдаа. Намайг наа хайртай гэдэг үгэндээ итгүүл. Надад хайраа харуул. Надад хайраа сонсго. Надад хайртай гэдгээ мэдрүүл. Минари Надад бүх зүйлээ өг. Тэгж байж би чамд итгэх юм шиг байна гэж сүүлийн өгүүлбэрээ зөөлөн өгүүлэх бол нүднээс нулимс урсан зүрх хүчтэйгээр базлана.
Тэнгэр дээрээс нурж ирж байсан ч би чамайг хайрласаар байх болно. Тамын тогоонд шатаж байсан ч чамд л хайртай байх болно. Энэ бүх хайраа би яаж харуулах ёстой юм бэ? Би яаж сонсгох юм бэ? Би яаж мэдрүүлэх юм бэ?
Би: Би мэднээ чамаас авч байгаа хэрээрээ өгч чададгүйг мэднэ. Тиймээс чамд хайртай гэдгээ батлахын тулд би юу ч хийхэд бэлэн байна.
Жонгүг:тэгвэл анхны шөнөө надад өгч чадах уу? Яг одоо! Яг энд!
Түүнийг ингэж хэлнэ гэж таамаглаж байсан ч цагаа тулаад ирэхэд сандран бага зэрэг түгшүүрлэнэ.
Тэгэхдээ нэгэнт юу ч байсан хийж өгнө гэж хэлсэн учир гаднах куртикээ алгуурхнаар тайлан дараагаар нь дүрэмтийн пиджакаа тайлах ба зангиагаа тайлан газарт унагаан түүн лүү харвал тэр наашаа нүдээ салгалгүй миний үйлдэл бүрийг ширтэнэ.
Сорочкон цагаан цамцныхаа товчийг тайлахдаа гар минь ихээр чичирч байгааг мэдэрч байсан ч үргэлжлүүлэн ганц ганцаар арай гэж тайлан удалгүй цамц минь шалан дээр унан мактайгаа үлдэв.
Түүн лүү ганц хоёроор зөөлхөн алхсаар урд нь ирэх бол тэр одоо ч наашаа харах ба дараагийн үйлдлийг минь тааж ядах шиг харагдана.
Би түүний дээр гарч суух бол тэр одоо ч хариу үйлдэл үзүүлэхгүй надад ч хүрэхгүй зөвхөн ширтэхээс өөр зүйл хийсэнгүй.
Би түүний хацарт гараа хүргэн зөөлөн илнэ. Дулаахан байна. Удаанаар ойртон архи болон тамхи хоршилсон уруул дээр нь өөрийнхөө нулимс дусалсан нойтон уруулыг наавал энэ үнсэлт хэн хэнийхэн хувьд хүчилсэн тийм л гашуун үнсэлт байсан юм.
Би уруулаа салгалгүй түүний уруулыг зөөлхөн хазлах бол тэр одоо л хариу өгөн миний нуруугаар гараа оруулан өөртөө наан үнсэлтийг минь хүлээн авч хариу барих ч энэ бүгд буруу юм шиг санагдана.
Тэр үнсэж байгаад гэнэт л үнсэлтээ салган мөрнөөс базан авч өөр лүүгээ харуулахад түүний нүднээс доголон нулимс урсана.
Жонгүг: Чадахгүй нь... Ингэж хүчинлсэнд уучлаарай... ухаанаа алдчихаж... Минари...
Жонгүг: Хэн хэнд нь түр зуурдаа тус тусын орон зай хэрэгтэй бололтой
Сайхан зан гаргаж байхад гомдоовоо намайг хха💛💙
You are reading the story above: TeenFic.Net