part 31

Background color
Font
Font size
Line height

Хормын дотор өрнөсөн үйл явцад би цочирдон хэсэг паникдсан ч бушуухан түүнийг түлхэн уруулаа арчин:Пак Жимин юу хийж байгаа чинь энэ вэ? гэж уурсан хэлвэл

Жимин уруулаа эмрэн:ганц удаа ч болов хийхийг хүссэн зүйл минь...ингээд салья даа. Нийлээгүй байж салья гэх арай утгагүй юм. Ахиад хэзээ нэгэн цагт уулзацгаая. Тэр хүртэл намайг битгий мартаарай гэж хэлэн миний үгийг ч сонсолгүй цааш зогсоол дээр байсан хар гялалзсан машинаа хөлөглөн алга болов.

Тэр сая юу хийчихэв? Жонгүгт л хэрэглэгдэх зүйлийг Жимин хэрэглэчихлээ. Магадгүй Жонгүг намайг ийм зүйл хийснийг мэдвэл үнэхээр намайг үзэн ядах байх.

Яагаад Жиминаа тийм зүйл хийж байгаа юм бэ? Муухай ч гэсэн зүгээр л мөрөөрөө явах хэрэгтэй байсан юм. Магадгүй чи надад жоохон ч гэсэн өвдөлт мэдрүүлэхийг хүссэн юм уу?

Гэнэт халаасанд утас хангинахад би цочин утсаа харвал Жонгүг залгаж байв. Харсан даруйдаа гар салганана.

Өнөөдөр ганц ч утсаар яриагүй учир авахгүй бол тэр гомдчих байхдаа... би гарын алаг хөлрөх ба би хэд хэд өмдөндөө арчин утсаа аван дараагаар нь чихэн дээрээ тавьлаа.

Би:б-байна уу?

Жонгүг: Чиний хоолой чинь яачаа вэ? Ямар нэг юм болсон юм уу?

Би:ү-үгүй ээ. Ийм орой яах гэж залгасан юм?

Жонгүг:орой болсоныг мэдэж байгаа ч манайд хүрээд ирэхгүй биз?...

Би:н-нөгөө ах гаргахгүй байхаа. Маргааш өдөр уулзацгаая...

Жонгүг:Тэгэхдээ ах чинь өчигдөр Бусан руу явсан гэсэн биздээ.

Би:айн? Аан тийм лдээ. Тэгэхдээ миний бие жоохон тавгүй байгаа болохоор өнөөдөр очиж чадахгүй юм шиг байна

Жонгүг:тэгвэл би очих уу?

Би:айн? Хэрэггүй ээ. Би очсон нь дээр юм шиг байна

Жонгүг:тэгвэл хүлээж байя гэж хэлэн утсаа тасаллаа. Утас нь тасарсан даруйдаа хойш сандар дээр суун уйлахын наагуур дээш тэнгэр лүү харан бодлоо цэгцэлэхийг хүснэ. 

Би одоо яаж Жонгүгийн царайг харах юм бэ? Ахх Жиминтэй уулзах хэрэггүй байж. Нэг л Жонгүгийг хуурсан мэдрэмж аван өөрийгөө хараан зүхэж буруутгана.

Тэгсээр Жонгүгийн гэрийн гадаа ирэх ч хаалгыг нь тогшсонгүй. Одоо ч эргэлдэх ёрын бодлууд намайг дотроос минь идэж дотроо 2 хуваагдан тэмцэлдэж байтал гэнэт хаалга өөдөөс онгойн гэрийн сул хувцас болон өчигдөрхөн богиносгож зассан хар үс.

Жонгүг:орохгүй юу хийгээд байгаа юм?

Би:я-яг хаалга тогших гэж байлаа гэж эв хавгүйхэн хэлэн яагаад ч юм нүд рүү нь эгцэлж харж чадалгүй доош харсаар тэднийх лүү орлоо.

Би орж ирсэн даруйдаа үүдэнд доош харж зогссоор байсанд Жонгүг гайхсан бололтой миний урд ирж зогсон: чи яагаад гэм хийсэн хүүхэд шиг доош хараад зогсоод байгаа юм?

Би:айн? Үгүй ээ гэж сонин хариулт хэлсээр цааш буйдан дээр очин суух бол тэр ч хажууд суун зурагтаа асаав. Би хамаг биеэ хумин одоо ч түүн лүү харж чадалгүй зурагт руу таг гөлрөх бол тэр миний мөрөн дээр толгойгоо тавин:чи яагаад өнөөдөр ийм сонин байгаа юм бэ?

Би:ямар байгаа гэж?

Жонгүг:орж ирсэнээсээ хойш л хүн рүү ч харахгүй. Дөлөөд байх шиг...Жинхэнээсээ буруу зүйл хийчхээ юу?

Би:үгүй ээ гэж ичих ч үгүй хэлэхэд Жонгүг бүр хүзүүнд наалдан: тэгвэл үнсэлт өгөхгүй юм уу? гэж хэлэн уруулаа цорвойлговол дотор сонин мэдрэмж хуралдсан ч би хөөж явуулахаар толгойгоо сэгсэрлээ.

Жонгүг:хөөе ямар гээчийн хариу үйлдэл вэ? гэж хэлэн өндийн суухад би түүн лүү одоо л харахад тэр хөмсөг зангидан хошуугаа цорвойлгосон байв.

Миний инээд эгдүү зэрэг хүрэн саяхан хуримтлагдсан мэдрэмж Жонгүгийн өхөөрдөм үйлдэлд дарагдан түүний унжсан уруул дээх шобхийн үнсэхэд тэр инээх аядан:дутуу л байна даа гэж хэлвэл би ахин хүргэх төдийд үнсвэл тэр:ахиад ийн хэлэхэд нь би ахин үнсэхээр ойртвол энэ удаад тэр миний хацарнаас барин өөртөө улам наан шуналтай гэгч чинь үнсэнэ.

Бид үнсэлтээ арай ядан салган бие биенийхээ нүд рүү удаанаар ширтэнэ. 

Гэнэт Жонгүг :өнөөдөр хоноод явах уу?

Би:айн? Тийм зүйл х-хийх а-арай л эрт байна шдээ

Жонгүг инээн: Битгий буруугаар ойлгоод бай зүгээр л тэврэлдээд унтацгаая. Угийн би чамайг хүчлэхгүй гэж хэлэхэд саяны буруу ойлгож ярьсан зүйлдээ ичин доош харав.

Жонгүг улам чанга инээн: Бяцхан охин маань ойрын үед гаж бодлууд дотроо өвөртлөн яваад байна уудаа?

Би:Битгий сонин зүйл яриад бай гэж хэдэрлэн буцан зурагт руу анхаарлаа төвлөрүүлвэл тэр инээн:ёстой өхөөрдөм гэдэг нь гэж хэлэн намайг тэврээд авав.

Ахх зүрх минь жоохон тайвшир дэлбэрэх нь шүүдээ. Ингэж хурдан цохилоод байвал....гэсэн бодлыг минь таслан гэнэт түүний утас дуугарав.

Тэр тэврэлтээ салган утас руугаа нэг харсан болоод дууг нь хаан цааш тавив. Би гайхах ба:Авахгүй юм уу?

Жонгүг:авахгүй байсан нь дээр учир авахгүй ээ гэхэд би гайхсан ч ахин цааш ярьсангүй.

Кино үзэж дуусан орондоо орохоор болоход би яагаад ч юм сандраад байв. Угийн сандрах нь ойлгомжтой шүүдээ. Би дээтлэх зузаан цамцаа ч тайлахгүй дээш яг л булшиндаа хэвтэж байгаа хүн шиг хэвтэх бол тэр харин намайг шоолж инээн өөрийнхөө хувцасыг тайлаад эхлэв. 

Би нүдээ анин унтсан дүр эсгэх бол тэрний инээд улам чангаран:Чи хувцасаа тайлахгүй юм уу? Бас битгий авсандаа хэвтэж байгаа хүн шиг хэвтээд бай гэхэд нүдээ нээн босож суун түүн лүү харахад тэр дээдлэх цамцаа тайлсан шалдан зогсож байв. 

Би сандарсаар харцаа дальдчуулан:х-хувцасаа өмсөөч гэхэд тэр инээж хөхрөн урд ирж зогсон:шалдан байчихаар яачаад байгаа юм? Хармаар л байгаа биздээ?

Би: үгүй хөөе явж хувцасаа өмс гэж доош харсан чигтээ хэлэхэд чанга чанга хөхөрсөөр Жонгүг:хэний бяцхан охин гаж юм бодоод хацар нь улаагаад байна вэ? гэж хэлэн өдөж байгаа аятай албаар доош тонгойн харц тулгаран: өө миний бяцхан охин байсан байна шдээ гэж хэлэн духан дээр үнсэн цааш намайг шоолсоор явчихав. 

Ахх Жон Жонгүг яагаад ингэж их хүн ичээж царайлаг төрхөөрөө байдалд оруулаад байгаа юм. Би чам шиг хүн бишрүүлэхээр гоо үзэсгэлэнтэй биш болохоор хариугаа авч чадахгүй лдээ. Муу зэвүүн чөтгөр. Бас битгий ингэж хурдан цохилоод зүрх минь! Ингэж цохилсоор байх юм бол удахгүй тэнгэрийн орон луу залрах нь байна.

Бөхчим байна. Бас эвгүй байна. Яагаад гэвэл Жонгүг өнөөх алаг нүдээрээ хажуу талаас цоолохнуу гэлтэй ширтээд байгаа болохоор нүдээ нээж ч чадахгүй ядаж байхад энэ анир чимээгүйд миний зүрх дэндүү хурдан бас чанга цохилно. 

Гэнэт түүний гар миний гарнаас атган зөөлөн илэх нь мэдрэгдэн удалгүй нойтон зөөлөн зүйлд хүрэх ба энэ миний таамаглаж байгаагаар Жонгүгийн уруул байх. 

Дараагаар нь зөөлөн ойртон сэрээхгүй гэсэн шиг зөөлөн тэврэн чихэнд хүртэл амьсгал нь сонсогдох тийм л ойрхон зайнд ирсэн байлаа.

Миний зүрх ч жолоодлоггүй хурдан цохилох ч би ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. 

Гэнэт энэ аниргүйг эвдэнЖонгүг: Би чамд хайртай Минари ийн шивнэнэ. 

Энэ үгийг сонссоны дараа нүд өөрийн эрхгүй нээгдэх ба түүн лүү харвал тэр гайхсан харагдах ба би түүн лүү харж хэвтэн бэлхүүсээр нь зөөлөн тэврэн:Би ч бас чамд хайртай гэж хэлвэл тэр инээмсэглэн өмнөхөөсөө чанга энгэртээ наан тэврэн гүнзгий амьсгаа аван унтахаар нүдээ анив. 

Тэр шөнө дулаан бас тайван амар амгалан шөнө байсан. Яг л диваажин шиг...

-----

Би: гэрт чинь зөвхөн хичээлээ л хийнэ шдээ. Ямар нэгэн илүү дутуу үйл хөдлөлгүйгээр гэж анхааруулах аятай хэлэхэд тэр муухай царайлан: ойлгосон доо битгий үглээд бай гэж хэлсэнийхээ дараа томоор инээмсэглэнэ. Би ч урдаас нь томоор инээмсэглэн алхана. 

Гэнэт энэ дулаан уур амьсгалыг эвдэн араас нэгэн эмэгтэйн хүйтэн хоолой: Жонгүгаа гэх бол бид 2 гайхан эргэж харвал эрлийзэрхүү царайтай үзэсгэлэнтэй бүсгүй байх ба би Жонгүг руу харвал тэр нүдээ эргэлдүүлэн: Чамтай ярих зүйл дууссан гэж бодсон юмсан гэхэд тэр эмэгтэй инээмсэглэх аядан бид 2ын өмнө тулж ирэн: Ярих зүйл дууссан гэж бодсон ч гараад ирчихлээ 

Жонгүг: тэгвэл гэнэт гарч ирсэн ярих зүйлийг чинь сонсмооргүй байна гэж хэлэн намайг дагуулан хурдан хурдан алхах бол тэр эмэгтэй үг бид 2ыг хоёуланг нь гацааж орхив. 

"Чиний хажууд чинь явж байгаа хайртын чинь талаар байсан ч уу?"

Жонгүг бид 2 эргэж харах бол тэр гартаа дугтуйтай зүйл барьсан байх ба наашаа өнөөх хүйтэн мөртлөө эрхэмсэг харцаараа харан: Мин Нари байхаа. Чиний тухай юм чинь чамд эхлээд өгсөн нь дээр байх гэж хэлэн өнөөх дугтуйтай зүйлээ наашаа сунгах ба би гайхсаар аван нээж үзвэл тэр өдрийн Жимин бид 2ын зураг...

Яг үнсэж байх үед нь авсан зураг...байв.

"Сонирхолтой зүйл байгаа биз? Нари-яа"




Оройтож хүргэж байгаад уучлаарай. Бүх эмэгтэй уншигчдаа мартын 8-ний мэнд хүргье💛💙💜. Бас энэ завшаанаар хэдэн минутын дараа болох гэж байгаа муур ахынхаа төрсөн өдөрт ч мэнд хүргэчихье хха. Lil meow meow😸😽

You are reading the story above: TeenFic.Net