8. Аялал

Background color
Font
Font size
Line height

Жимин энэ сургуульд шилжиж ирээд 7 хоног өнгөрчээ. Пүрэв гарагт шилжиж ирсэн хэдий ч баасан гараг бүр авдаг шалгалтанд нэгт жагссан ба энэ удаагийн шалгалтанд ч хамгийн дээгүүр жагссан аж. Тиймдээ ч ангидаа төдийгүй сургуульдаа нэлээн алдартай болоод байв.

Итгэмээргүй санагдаж болох ч Лореныг ч ардаа орхих болчихсон аж.

Түүнээс гадна хоёр долоо хоногийн дараа улирлын амралт эхэлж ахлах ангиуд аялалд явна. Чэёон ганц ч удаа явж үзээгүй бөгөөд энэ удаад явахыг хүсч байгаа юм. Дүү нь байхад түүнд айх зүйл гарахгүй байх. Бас энэ удаад л явахгүй бол дахиад боломжгүй зүйл шүү дээ.

Урьдын л адил зөөлөн салхитай орой. Жимин эгчийгээ хөтлөн гэрийн зүг алхана.

"Анх удаа явах гэж байгаа гэсэн биз дээ? Ямар санагдаж байна?"

"Сайхан байна"

Чэёон нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан тэнгэр ширтэх бөгөөд Жимин түүнийг инээмсэглэж байгаад баяртай байв.

"Ааваа би сургуулийн аялалд явах гэж байгаа. Гоё байгаа биз?"

Ажлын өрөөндөө сонин уншин сууж байсан аавдаа очин наалдах Чэёон чихэн дээр нь орилох шахам ийн хэлэхэд аав нь сонингоо тавиад "Явахгүй л гэдэг байсан энэ жил гэнэт юу болоо вэ?"

"Жимин байгаа шүү дээ. Тэгээд л дуртай байна"

Аав нь тэрний үсийг хойш илэн духан дээр нь үнсээд "Тэгвэл яв даа. Аав нь Жиминд сайн хэлчихье"

"За"

Аялалын өдөр

"Пак Чэёон... болгоомжтой бай л даа"

Жимин амандаа үглэсээр аялалд гараа ч үгүй байж унаад өвдгөө шалбалчихсан эгчийгээ үүрэн автобусанд нь суулгаж өгөв.

"Бэртчихгүйхэн шиг очоорой доо Пак Чэёон"

"За даа за. Ямар албаар унасан биш"

Жимин жуумалзсаар хаалга руу алхаж байснаа эргэж хараад "Пак Чэёоныг дээрэлхэсэн байгаад үзээрэй. Эмэгтэй байх чинь хамаагүй шүү" гэх нь тэр.

Үнэндээ тэр энэ олон өдрүүдэд яг л эгчийнхээ найз залуу мэт байсаар ирсэн. Тиймдээ ч охид түүнд ойртохоо больчихсон.

"Атаархмаар гэдэг нь. Яаж яваад ийм залууг өөрийн болгочихдог байна аа"

"Харин тийм. Юунд нь татагдаж ийм хачин амьтныг тоочихдог байна"

"Лорен гуйгаад байхад тэрнээс татгалзсан шалтгаан нь Пак Жимин гэсэн. Аргагүй л дээ. Жимин хавь илүү байсан биз"

"Сайхан байдаг байх даа. Кинон дээр гардаг шиг хоёр залуугийн дунд хавчулагдаад л"

Автобус дүүргэн суусан охид Жиминий буухыг харахдаа ийн шаагилдах бол Чэёон утсаа чихэвчнийхээ хамт гаргаж ирэн дуу сонсохоор зэхнэ.

"Чэёонаа цаашаа суучих. Хамт сууя"

Яг чихэвчээ зүүх гэж байхад нь Наёон хажууд нь ирчихээд ийн хэлэх аж. Чэёон ч цонх руугаа шахаж суугаад чихэвчээ зүүв.

"Ямар дуу сонсож байгаа юм бэ?"

Наёон нэг чихэвчийг нь татаж аван сонсож үзээд "Миний дуртай дуунд дуртай бололтой"

Замын туршид Чэёон Наёонтой чихэвчээ хуваалцсаар амралтын газартаа ирэв.

"Наёонаа сэрээрэй. Бид ирчихлээ"

"Аан... ирчихжээ?"

Чэёон мөрийг нь дэрлээд унтаад өгсөн Наёоныг сэрээгээд автобуснаас буун ачаагаа аваад буудаллах газар луугаа алхав.

"Алив би туслая"

Сүүлийн үед огт үзэгдээгүй Лорен түүнийг гүйцэж ирэн ачааг нь авахад Чэёон гайхан ийш тийш харж сандарч байгаа дүр эсгэн "Жимин харчихвал яах болж байна аа?! Би зүгээр болохоор буцаагаад өг"

"Дүү чинь гээ биз дээ? Намайг хуурч өөрөөсөө холдуулах гэж ингэж бүгдийг хуурсан юм уу?"

"Жимин чамд тэгж хэлээ юу? Тэр мууг дээ!"

"Тайван тайван. Ямартай ч би үерхэдэггүйг чинь мэдчихсэн. Тэгээд яах гэж байна даа?"

"Юу тэр вэ?!"

"Миний талаар бодолцож үзэхгүй юм уу?"

"Хэзээ ч үгүй. Би чамд хэлсэн биз дээ. Би Жисүүд хайртай"

"Тэгвэл... Би ядаж сайн найз чинь байя л даа тэгэх үү?"

"Тэр болох байх аа"

Чэён бага зэрэг инээмсэглэн байрлах өрөөндөө орж ирэх аж.

"Уг нь би бараг л ирчихсэн байсан юм"

"Тийм байсан байна..."

Лорен цүнхийг нь буулгаж тавьчихаад гараад явахад Чэён ч араас нь даган гарав.

Тэрэнд энэ өрөөнд хийх зүйл байхгүй шүү дээ.

Орой нь түүдэг гал асаачихсан 2 ангийн нэлээд хэдэн сурагч тойрон сууж байлаа.

Чэёны хоёр талд Лорен Жимин хоёр суусан байх ба Жисүү яг эгц урд нь тэднийг ажиглан суух аж.

"Ууртай харагдаж байх чинь?"

Жихён гэх охин Жисүүг анзааран ингэж хэлэхэд Жисүү "Тэрнийг хар даа. Сынжүг дэргэдээ суулгачихаад найз залуудаа эрхэлж байна. Улаан цагаандаа гарчихсан амьтан юмаа?"

"Нэгэнт өнгөрсөн шдээ. Сургуулиар дүүрэн чамайг гэх хөвгүүд байхад..."

"Тэрнийг минийх байгаасай гэж хүсч байна. Пак Жиминийг!"

"Юу?"

"Тэр давжаа миний найз залууг булаасан шиг би тэрнийхийг булаана"

Бүгд өөр өөрийн өрөөнд орж унтахаар зэхэх ба Жисүү угаалгын өрөө орох гэж гарч ирэхдээ Жиминий гадаа суухыг олоод харчихав.

"Юу хийж байгаа юм?"

Жисүү гэмгүй хөөрхөн инээмсэглэсээр Жиминий дэргэд ирэн зогсоод ингэж асуух ба Жимин ч инээмсэглэж харагдана.

"Ингэж тэнгэр лүү ширтээгүй хэчнээн удсаныг ч мэдэхгүй байна. Аав маань намайг бага байхад эгчтэй минь хамт өвөр дээрээ суулгачихаад од эрхэс дуранддаг байсан юм. Харин сүүлийн хэдэн жил тэнгэр лүү ч хараагүй юм байна"

"Наадах чинь юу гэсэн үг юм?"

"Ээж маань эгч бид хоёрыг төрүүлэх боломжгүй байсан гэдэг юм. Гэхдээ ээж биднийг байдаг чадлаа шавхаж хорвоог үзүүлсэн хэрнээ өөрөө явчихсан"

"Харамсалтай юмаа... Тэгэхээр чи ихэр байх нь ээ? Чи надад өөрийнхөө тухай ярьж болох уу? Би ойрд их ганцаардаад байгаа. Ганц орой ч гэсэн хүнтэй ярилцмаар байна"

"Миний нойр хүрэхгүй байсан юм. Харин ч сайн юм боллоо"

Жимин инээмсэглэсээр уртхан амьсгаа аваад яриагаа эхлүүлэв.

"Ээж бид хоёрыг арай гэж төрүүлсэн болохоор би ч тэр эгч маань ч тэр угийн бие султай амархан өвдчихдөг хүмүүс байгаа юм. Бараг л хоёр жилийн өмнө байх. Хэн нэгэн намайг шат руу түлхчисэн. Тэгээд эмнэлэгт нэлээн удаан хэвтсэн. Дархлаа гээд байх юм ч муу болохоор бие маань олигтой эдгэж өгөхгүй. Тэгээд эмнэлэгт удна гэдгээ мэдчихээд тэндээ хичээлээ хийж эхэлсэн. Бие муутай жижигхэн биетэй ч гэсэн ядаж хичээлдээ сайн байх хэрэгтэй гэж боддог юм"

"Эгчийг чинь хэн гэдэг юм? Зургийг нь харж болох уу?"

Нуршуу болчихов уу яав...?😅

You are reading the story above: TeenFic.Net