2. Тохиролцоё

Background color
Font
Font size
Line height

Тэр өдрөөс хойш Чэёон бусдад бүр ч ихээр адлуулж заримдаа зодуулдаг болов.

"Гар чинь яачихсан юм?"

"Санаандгүй бөмбгөнд оногдчихсон юм аа. Битгий анхаар"

"Болгоомжтой бай л даа. Бие султай юм байж"

"За"

Чанёол дүүгийнхээ дэргэд байж гарыг нь хөхрүүлж орхисон бөмбөгнөөс дүүгээ хамгаалж чадаагүйдээ сэтгэл дундуур байлаа.

Чэёон хоолоо хагас дутуу идчихээд түрүүлээд босоод явахад Чанёол шилбэнд нь үлдсэн хөхрөлтийг ч бас хараад амжив.

Тэгээд уртаар санаа алдан Чэёоныг дуудаад "Үнэнээ хэл Чэёон! Хэн чамайг ингэж бэртээгээд байгаа юм?"

Чэёон хөл рүү ширтэх ахыгаа харан санаа алдаад "Ширээнээсээ босох гэж байгаад сандланд цохьчихсон. Битгий анхаар"

Туранхай хөлөө зөөж ядан өрөөндөө ороод зургийн хавтан дээрээ эхлүүлсэн зургаа үргэлжлүүлэн зурж эхлэв. Дурлалт бүсгүйгээ.

Түүний өрөөг тойруулж ажиглавал өөрийнх нь гараар зурагдсан жаазтай хар зургууд болон бийр будагнаас бүтсэн зургууд олон өлгөөстэй байх бөгөөд бүгд л тэр охин байх аж.

Тэр бол ер дөө л бусад хөвгүүд шиг сургуулийн алдартай сурагчид дурласан охин.

"Сайн уу?"

Чэёоныг дээвэр дээр сууж байтал өнөөх Лорен гэгч дэргэд нь ирэн суув.

"Яагаад надтай ойр байгаад байгаа юм? Жисүү уурлана"

Чэёон түүнд анх удаа хоолойгоо сонсгож байгаа нь энэ бөгөөд тэрний бодсоноос ч нарийхан бас эгдүүтэй байсанд бага зэрэг инээмсэглэв.

"Нэрээ хэлэхгүй юм уу?"

Чэёон дахиад л хэлэх эсэхдээ эргэлзэв. Тэр өөрийнх нь нэрийг мэдэж яах гэсэн юм бол?

"Чэёон... Пак Чэёон" тэрээр хэтэрхий сул дуугаар хэлсэн ч гэлээ Лорен сайн сонссон байв.

"Сайхан нэр байна"

-

"Жисүү! Дээвэр дээр Лорен!"

Тэрний найзуудын нэг Лореныг Чэёонтой хамт харснаа хэлэхэд Жисүү нэлээн уурласан бололтой дэлгэж тавьсан нүүрний будгаа ч хураалгүй барьж байсан толио шидэж орхиод гараад явчихав.

"Зүгээр л өнгөрөөчихгүй дээ. Ингэсээр байгаад салчихвал яах юм?"

"Сонс Сана! Лорен Жисүүгээс салвал гарцаагүй надтай үерхэх болно"

"Чиний ингэж ярьж байгааг Жисүү эсвэл Жихён сонсвол... балрах байх даа?"

"Хэн Хан Жихёнаас айна гэж? Чи л айх байлгүй"

Тэрний ард хэн нэгний хоолойгоо засах сонсогдож тэрээр бодсон хүн нь биш байгаасай гэж залбирсаар эргэн харвал үнэхээр Хан Жихён гараа элгэндээ эвхчихээд зэхэлзэн харж байх нь тэр.

~•~○~•~

"И Сынжү!!"

Жисүүгийн хашгирах шахам хэлсэн үг Чэёоныг сандаргаж орхив.

Тэр дахиад түүнд гар хүрвэл... гэж бодохоос л айна.

"Жисүү хүлээ. Би тайлбарлая"

Лорен түрүүлж босон Жисүүгийн өмнөөс явахад Чэёон яахаа мэдэхгүй байрандаа суусаар л байлаа.

"Яах гэж энэ хачин амьтантай ингэж ойрхон байгаад байгаа юм?!"

"Би зүгээр л тэрнийг найзаа болгох гэсэн юм Жисүү! Битгий илүү юм бодож хардаад бай л даа"

Лорен Жисүүг түлхсээр дээврээс буухад Чэёон сая л нэг санаа амрав уу гэлтэй урт амьсгаа авав.

Намайг ингэж харамлах өдөр ирэх болов уу?

Чэёон урамгүйхэн ингэж бодоод тэнгэр лүү харан бага зэрэг инээмсэглэл тодруулав.

"Пак Чэёон, ярих юм байна"

Дахиад амьсгалахгүй гэсэн шиг уртаар амьсгал авч байсан Чэёон өөр нэгэн охины хоолойг сонсоод эргэж харахад Жисүүгийн найзуудын нэг Им Наёон зогсож байхыг харав.

Чэёон хариу хэлэхийн оронд толгой дохиход Наёон ойртсоор ард нь зогсоод "Чамтай хамтармаар байна"

"Хамтрах...?"

"Лоренд сайн биз дээ? Лорен ч чамд зүгээргүй бололтой байна лээ. Тэгэхээр тохиролцоё!"

"Би тэрэнд..."

"Намайг танина биз дээ? Жисүүгийн ангийн Им Наёон"

"Т-Тийм ээ..."

"Энийг хийгээд өгвөл би чамайг дээрлэхүүлэхгүй хамгаалах болно"

Чэёон дахиж дээрлэхүүлэхгүй гэж бодохоор нэг л сайхан санагдаж байв. Харин тэрний санал юу байх юм бол?

Хөөрхөн өндөр Ружэг түр мартах нь байна шүү😉♡ Ерөнхийдөө жижигхэн туранхай учраас дээрэлхүүлээд байдаг гэж ойлгож болно. Тэрнээс бол үнэхээр эрэмдэг зэрэмдэг бол биш байгаа шүү.

You are reading the story above: TeenFic.Net