Миний Хайр

Background color
Font
Font size
Line height


"Чи яг л нойргүй хоносон юм шиг харагдаж байна.."

Хермони миний урд байсан үзэмтэй талхнаас авангаа надад хандан ийн хэлэв. 

Үнэн гэвэл.

Тиймээ, би урьд шөнө нойргүй хоносон. 

Бүр цурам ч хийгээгүй гэхэд болно. 

"Үнэхээр зүгээр биз"

Аяархан асуусан асуулт Рон, Хермони хоёрын наана суух Харригаас гарсан байлаа. Санаа зовинол дүүрэн харагдах нүднээс нь би халамжийг давхар олж харж байсан юм.

- Зүгээрээ, би зүгээр

Дахиад л нэг худал.

Инээмсэглэж хэлсэн бас нэг худал зүйл. 

Цаг хугацаа урссаар би алхам тутамдаа бүр амнаас минь гарах авиа минь хүртэл худал хуурмаг болж тэр нь зузаарсаар л. 

Нэг л мэдэхэд би өөдөөс минь харан суух эдгээр хүмүүсийн урмыг нэг сайн хугална гэдгээ мэдэж байсан болохоор бүр тэгнэ гэдэгтээ ч бат итгэлтэй байгаа болохоор одоо байгаа өөртөө дэндүү урам хугарах аж. 

Хэцүү юм.

Санаа алдан урдах ногоон хулууны зутангаа халбагаараа хутган тоглож байтал бидний суух ширээг цоглог нэгэн хоолой цуурайтуулав. 

"Өглөөний мэнд манайхаан"

Тэр Драко байлаа.

Өнөөдөр бас л унтаж орхисон бололтой замбараагүй үстэйгээ хоолны ширээний ард тодруулбал миний хажууд ирж суусан юм. 

Түүнийг ирж суухад бүгдээрээ түүнтэй мэндлэх ажээ. 

Драко хацрыг минь илэн өөрт нь таваглуулж авсан зутанг иднэ. 

Тайван бас тухтай мэдрэмж. 

Саяхан л би самгардсан бас бодлоор дүүрэн байсан байтал түүнийг харах мөчдөө л надад хөнгөхөнөөр хүрэх төдийд нь л би тайван болчихсон байх нь хачирхалтай. 

Үнэхээр хэцүү юм.

Олон олон хүнийг гомдоож, олон олон хүнээс би нүүрээ буруулж чадах ч ганцхан энэ харцыг л үзэн ядалтаар сольмооргүй байх юм.

Ер нь би энэ ширээний ард суух хэний ч урмыг хугалж, өөрийгөө үзэн ядуулмааргүй байна. 

Би хүсэхгүй байна.

Муу болно гэж бодох төдийд л дотор муухай оргиж, цээжнээс зүрх сугаран гарч ирэх гэж байгаа аятай хүчтэй хөндүүрлэнэ. 

Би тийм явдлыг зөвшөөрөхгүй. 

Бид нараас тэртээ алсад суух өөрийн тавган дах шөлөө алгуурханаар бага багаар уух хадагтай Профессор МакГонагалль. 

Яасан ч энэ хүний өөдөөс хараал хийж би зүрхлэхгүй. 

Невилль Лонгботтом. 

Ухаантай хэдий ч бас хажуугаар нь уймраа. Драко бид хоёрыг үе үе ширтэх энэ хөөрхөн тунгалаг нүдийг хэзээ ч битгий булингартаасай гэж хүснэ. 

Өөрийнхөө идэж чаддаггүй гэхдээ миний дуртай царцаамагийг тавган дээр минь тавьж өгөх Хермони Гренжер. 

Яасан ч би энэ цэвэр ариун сэтгэлийг урам хугаралтаар сольж чадахгүй. 

Цор ганц эмэгтэй найзад минь дурлачихсан хүү Рон Уизли. 

Улбар үстнүүдэд би анхандаа дургүй байсан ч одоо бол эдний гэр бүлээс хэнд нь ч муу юм тохиолдохыг би зөвшөөрөхгүй. 

Чадах ч үгүй.

Одоо ч надад санаа зовсон харцаар харах зууны агуу шидтэн Харри Поттер. 

Би. 

Би түүнийг үхүүлмээргүй байна. 

Огтхон ч.

Хүсэхгүй байна.

Бодолд дарагдан суух миний гарыг дулаан гараараа зөөлөн атгах Драко Малфой. 

Энэ хүүг. 

Юу гэхээ мэдэхгүй юм.

Би түүний төлөө бүхнийг хийж чадна гэдгээ л мэдэж байна.

Ганцхан. 

Ганцхан би түүнээс муу муухайг холдуулж, түүнийг л хамгаалж бүхнийг хийнэ гэдгээ тэгэж ч чадна гэдгээ мэдэрч байна.

Хэцүү юм аа. 

Ээжээ. 

Таны хэлсэн үнэн юм.

Хүнийг хайрлана гэдэг их хэцүү юм. 

"Тэгэхээр юу юугүй хичээл орох нь ээ.."

Роны санаа алдаж хэлсэн өгүүлбэр. 

Тэрээр яг л байж суух газраа олж ядаж байгаа аятай гартаа байх "Өдрийн Зөнч" сонинг хэд дэхээ ч юм бүү мэд дахин нээнгээ залхсан янзтайгаар дээрхийг хэлсэн. 

Харри, Драко хоёрыг шидтэний шатар тоглож дуусахыг тэвчээртэйхэн хүлээж суугаа нь энэ. 

Хөвгүүдийг шидтэн шатраар учраа олж байх зуур Женни, Хермони бид гурав ургамал судлалын номноос олсон нэгэн сонирхолтой туршилтыг тэд нараас холгүйхэн ширээн дээр хийж байсан юм. 

Профессор Спраутыг гүйцэхгүй ч ургамал илбэдэж үзэхийг хүссэн юм лдаа. Гэсэн ч гуравдахаа оролдон бүтэлгүйтэж дөрөв дэх туршилтаа эхлүүлж байтал гэнэт тархиар минь хатгах шиг болсон. 

Танил. 

Гэхдээ асар их өвдөлттэй мэдрэмжийг бие минь мэдэрсэн даруйдаа чихэндээ бас л танил хэдий ч зэвүүцэм өнгөтэй шивнээг сонссон юм. 

"Хэнээс нь эхлэх үү"

"Шаргал үстэй хүүг эхлээд идэх үү"

"Аль эсвэл булцгар хацартай хүүг эхлээд зооглочих уу"

"Хах..хаха"

Зүрх минь булиглана. 

Хэрхэхээ мэдэхгүй байх тэр мэдрэмжийг мэдрээгүй удсан надад энэ удаад энэ чөтгөрийн шивнээ үнэхээр нөлөөлжээ. 

Би сандарч мэгдэж байлаа.

Харри ч бас надтай адил байдалд амьсгаагаа дарж ядан сууна. 

Хермони миний гарнаас зулгаасан байх бол Женни надад ус аягалж байлаа. Яг энэ зураглал хэдхэн алхмын цаана Харри дээр ч адил. 

Рон түүнийг сэгсчиж, Драко түүнд аягатай ус сарвайна. 

Тэгэхэд л би. 

Яг энэ мөчид л би. 

Магад энэ.

Боломжтой эсэх талаар бодно. 

Толины тусгал мэт.

Хачирхалтай. 

"Та хоёр зүгээр үү?.."

Роны ээрсэн бас айсан асуултанд би Харри руу дахин харлаа. Одоо хэн хэн маань арай илүү дээрджээ. 

Би толгой дохилоо. 

Тэдэнд хэлэх хэрэгтэй. 

"Бид нэг зүйл сонссон"

"Юу.."

Роны тэвчээргүй байдалд Хермони амыг нь дараад авах нь тэр. 

Харриг товч бөгөөд тодорхой ярьж дуусахад Невилль өөрийн мэддэг могойнуудын төрөл зүйлийг хэлж байлаа. Харин тэрэн дээр нь Хермони нэмэрлэж ямар нь яг ямар хор хөнөөлтэй болох талаар бидэнд цухас ярьж өгсөн юм.

Юу гэдгийг нь л мэдэж байгаагаас.

Хаана бас хэний мэдлийн хэвлээр явагч болохыг нь мэдэхгүй болохоор бид сонор сэрэмжтэй байж саваагаа биенээсээ салгалгүйгээр ямар нэг зүйл болвол нэгнээ шившлэгээр дуудахаа амлаж салцгаасан юм. 

Бас одоохондоо Профессор МакГонагалльд энэ талаар хэлэхггүй байхаар бөөндөө шийдсэн. 

Энэ нь ч магад зөв байх. 

Тэд юм л бол сургуулийг хаана гэдэг гэсэн. 

Тэгэхээр одоохондоо нууж болж өгвөл өөрсдөө л энэ зүйлийн учрыг олсон нь дээр. 

Унтах гээд хэвтэхдээ өчигдөрийн дүрс дахиж цонхны цаана үзэгдэхвий гэдгээс би үхтлээ айна. 

Тиймдээ ч би унтаж чадаагүй. 

Би тайван биш байсан.

Өөрийнхөө өдөн дэрийг бариад ичгүүр сонжуургүй ч гэлээ хөвгүүдийн жигүүр лүү би явж байсан юм.

Замдаа Слитерин тэнхимээс цагаасаа өмнө ирсэн хоёр ч бага ангийн сурагчидтай таарсан ба хувиргах шившлэгээр торох юмгүй жижигхэн хоёр хүүхдийг хуурчихсан. 

Яг л охидын өрөөтэй адил юм.

Байрлал нь л өөр болохоос төстэй ажээ. 

- Хамт унтаж болох уу..?

Драко өрөөндөө ганцаараа дэнлүүний гэрэлд ном аль эсвэл тэмдэглэл шиг зүйл уншиж байсан. Намайг харсан даруйдаа тэр цочих байх гэж бодсон ч тэгсэнгүй. 

"Энийг дуусгаад өөрөө очих гэж байсан ч түрүүлээд ирчихжээ" гэсэн. 

Нарийн орон дээр бид үнэхээр эв хавгүй хэвтэцгээнэ. Би бодохдоо түүнийг ууртай байгаа байх гэж бодож байсан. 

Хий юм сонссоноо бас могойн хэлтэн гэдгээ Харрид түрүүлж хэлсэн болохоор түүнийг гарцаагүй надад уурлах байх гэж бодсон ч тэр "Дэмий юм ярилгүй унт" гээд өөрийнхөө хөнжилөөр намайг хучиж өгсөн. 

Дракогын хөнжилнөөс яг л тэр үнэртэх ажээ.

Ганцхан түүний л гэх дотно бас гоё үнэр. 

- Чи яагаад надад уурлахгүй байгаа юм?

"Яагаад чамд уурлах ёстой гэж.."

- Би чамаас юм нуусан шдээ

"Би чамд итгэж байна. Надад дараа нь хэлэх л байсан шүү дээ"

- Яагаад надад итгэдэг юм

"Миний хайр болохоор.."


"Миний хайр болохоор.. миний хайрласан хүн болохоор би чамд өөрт итгэдэг шигээ итгэдэг юм Лив.."



You are reading the story above: TeenFic.Net