Марк: \толгойгоо сэгсрэх\ Би чинь юу бодоод байна аа? Би одоо яаж тэсэх вэ? Хажууд дэндүү сайхан цусны үнэр байгаад байхад би хяналтаа хэзээ ч алдаж магадгүй.
Юүгёом өрөөндөө
Юүгёом: Тэр урд сууж байгаа охин бас тэр эгч..................................шив шинэхэн амттай цус \уруулаа долоох\ Би ийм юм бодож болохгүй ээ. Аягүй бол дараа нь хяналтаа алдана. \дуу сонсон хичээлээ хийх\
Маркийн өрөөнд ээж нь орж ирлээ
Ээж: Миний хүү юу хийж байна?
Марк: Юм бодоод л
Ээж: Хичээл байхгүй юм уу?
Марк: Байгаа. Одоо хийлээ
Ээж: Заза..Шинэ анги ямар байна? Найзтай болов уу?
Марк: Дөнгөж эхний өдрөө юу гэж найзтай болохов дээ хэхэ. Маргаашнаас болно доо
Ээж: Ямар хүүхэдтэй хамт суусан бэ?
Марк: Нэг охинтой суусан. Даанч ээжээ
Ээж: Мм?
Марк: Тэр охины цус их хурц үнэртээд байгаа. Дэндүү сайхан амттай үнэр
Ээж: Тийм үү? Миний хүү тэсдэг юм шүү. Хяналтаа л алдаж болохгүй шүү
Марк: Тэгнээ ээжээ. Би өнөөдөржингөө хамраа дарж суусан. Тэр охиныг асуухаар нь гадаа байгаа ургамлаас харшилтай гээд хэлчихсэн
Ээж: Заза, миний хүү сайн байна.
Марк: \инээмсэглэх\ Би ч хичээлээ хийедээ
Ээж: Тэг2 миний хүү
Маркийн өрөөнөөс гараад Юүгёомын өрөөнд орлоо
Юүгёом чихэвч зүүгээд хичээлээ хийж байна. Нэг чихэвчийг нь аваад
Ээж: Миний хүүгийн анги ямар байна?
Юүгёом: Дажгүй ээ. Харин урд сууж байгаа нэг охиноос шив шинэхэн амттай цусны үнэр ханхлаад жоохон хэцүү байсан.
Ээж: Танай ангид бас тийм хүн байна уу?
Юүгёом: Тиймээ. Маркийн ангийн нэг эгчээс бас тийм үнэр үнэртээд байсан. Тэгээд тэр үнэрийг мартаж ухаан бодлоо захируулахгүйн тулд хичээлээ хийж өөрийгөө саатуулж байна.
Ээж: Миний 2 хүүд их хэцүү байх нь дээ
Юүгёом: Зүгээр дээ, ээжээ. Бид 2 тэсч чадна\гарыг барих\
Ээж: Хэрвээ хүн байсан бол ч............
Юүгёом: Ээжээ
Ээж: ?
Юүгёом: Бидний хувь заяа. Бид ийм байх ёстой байсан болоод л вампир болж төрсөн байх. Тэгээд ч бид зөвхөн зовдог юм биш шүү дээ. Жирийн хүмүүсд ч бас тэсэх ёстой зовлон гэж байгаа.
Ээж: Миний 2 ухаалаг хүү\тэврэх\
--------------------------------------
Би гэртээ өрөөндөө
Хичээлээ хийж байгаад
Би: Марк.........................Тэр инээмсэглэл.............................Дахиж хармаар байна. Маргааш хурдан болоосой\толгойгоо сэгсрэх\ Би чинь юу бодоод байна аа
Бэмбэм өрөөнд орж ирлээ
Бэмбэм: Нүүна
Би: Яасан?
Бэмбэм: Миний үсний өнгө ямар байна??
Би: Ээж минь юун хачин цэнхэр болгоцон юм бэ?
Бэмбэм: Заа яадаг юм. Илүү царайлаг харагдаж байгаа биз дээ?
Би: За мэдэхгүй ээ. Надад лав таалагдахгүй байна. Тэр фен охидуудад чинь харин ямар байх юм байгаан? Чиний хажууд тэр Юүгёом бил үү? Шаргал үстэй хөөрхөн харагдаж байна лээ
Бэмбэм: Та одоо яахаараа дандаа намайг доош нь хийж байдаг юм? Сонин ш д\гарах\
Би: Надаасаа их гоо сайхандаа анхаарах юм аа.
Жэксон: Ах нь ирлээ
Бэмбэм: Өөө хёон, ядрав уу?
Жэксон: Гайгүй ээ. Суёон яасан?
Бэмбэм: Өрөөндөө хичээлээ хийж байна лээ
Жэксон: Ммм
Миний өрөөнд
Жэксон: Миний дүү сайн уу?
Би: Өөө убба, та ирэв үү? Ядарч байна уу?
Жэксон: Үгүй дээ.
Би: Ээж аав нас бараад та минь их зовж байна даа. Дүү нь тэгж байгаад цагийн ажил хайна аа. Ахдаа бүх ачааг үүрүүлж болохгүй ш дээ
Жэксон: Хэрэггүй дээ. Бэмбэм та 2 хичээлээ сайн хийхээ л бод. Би зүгээр
Би: Яаж зүгээр байдаг юм.\гаран дээр нь шарх байхыг харлаа\ Хүүеээ таны гар чинь яачихаа вэ? \гарыг нь бариад харах\
Жэксон: Аан уначихсан юм аа
Би: Болгоомжтой байж бай л даа. Та ёстой нэг.
Жэксон: Зүгээр дээ. Сүртэй зүйл биш
Би: Юуны чинь зүгээр гэж. Алий над гар аа. Би янзлаад өгье\анхны тусламжийн хайрцаг авах\
Жэксон: Зүгээр дээ зүгээр
Би: Зүгээр сууж бай\гарыг нь бариад шархыг нь янзалж эхлэх\
Жэксон: Манай гэрт ганц ч болов эмэгтэй хүн байгаа нь аз шүү
Би: Тоглоом хийхтэйгээ байх шив. Дараа болгоомжтой юм хум хийж байгаарай
Жэксон: Заза
Маргааш нь сургууль дээр иртэл Марк сууж байна. Дуу сонсож байгаа бололтой. Түүнийг жоохон харж зогслоо. Түүний байгаа байдал нь цаанаа сэтгэл татаад байлаа. Харах тусам илүү царайлаг болоод байх шиг.
Марк: Суёонаа орохгүй юу хийгээд байгаа юм?
Би: \цочих\ Аан ..үгүй.. зүгээр л хэхэхэ\хажууд нь очоод суух\ Чи намайг гэж яаж мэдсэн юм?
Марк: Нүдний үзүүрт харагдаад байсан ш д
Би: Аан
Марк: \үнэрээр чинь мэдсэн чи ямар онцгой үнэртэй гэдгээ мэдэхгүй л байх даа энэ үнэрийг би яах вэ дэндүү сайхан болохоор ухаан бодлыг минь удирдах шиг болох юм\
Би: Ямар эрт ирээв?
Марк: Аан харин өглөө эрт сэрцэн чинь хийх юм олдохгүй тэгээд хүрээд ирсэн юм аа. Чи бас их эрт ирж байна
Би: Би ч гэсэн хийх юм олдохгүй хүрээд ирсэн юмөө
Марк: Ммм хичээлээ хийхгүй юу
Би: Өчигдөр хийчихсэн юм өө
Марк: Ммм чи хичээлдээ их сайн байхаа тэ?
Би: Сайн ч гэж дээ. Ер нь яахав муу бол авахгүй
Марк: \инээх\
You are reading the story above: TeenFic.Net