Намайг Ванг Суёон гэдэг. Би бол жирийн л нэг ахлах сургуулийн сурагч. Би ахтай бас эрэгтэй дүүтэй, айлын дунд охин. Бид 3 3уулахнаа амьдардаг. Эцэг эх маань ослын улмаас амиа алдаж бид бүх л амьдралаа алдах шиг болсон. Гэвч ах Жэксон маань сэтгэлээр уналгүй цагийн ажил хайн хийж байгаа. Нэг сонин зүйл дурдахад жирийн хүмүүс бид аймшигт цус сорогчтой зэрэгцэн амьдардаг. Миний сонссоноор бол эрт дээр үед цус сорогчид болон хүмүүс энхийн гэрээ байгуулан амьдарч байгаа ба цус сорогчид хүний биш амьтны цус уудаг гэсэн. Хичнээн ийм ч зарим хүмүүс вампируудыг жигссэн хэвээр байдаг. Тиймээс вампирууд өөрсдийнхөө жинхэнэ төрхийг нуун амьдардаг. Манай сургуульд ч вампир байж магадгүй л юм. Бас нэг зүйл хэлэхэд надад их сонин зүйл тохиолдсон юм.
Сургууль дээр
Жинхи: Суёонаа
Би: Мм?
Жинхи: Чи сонссон уу?
Би: Юу?
Жинхи: Манай ангид эрэгтэй хүүхэд шинээр ирж байгаа гэсэн.
Би: Тийм үү?
Жинхи: Аанхан. Нилээн царайлаг гэсэн шүү хохо
Би: Царайлаг байлаа гээд яадаг юм? Ааш муутай хачин юм байвал тэнэг ш д
Жинхи: Хахах бас тийм шүү
?? :Багш2
Багш орж ирлээ
Багш: За хүүхдүүдээ, манай ангид шинэ хүүхэд ирж байна. За өөрийгөө ангийнхандаа танилцуулаарай.
??: Сайн байцгаана уу? Намайг Марк гэдэг.
Охид: Ямар царайлаг юм бэ?
Би: \Үгүй яахав дажгүй л царайтай юм. Ааш зан нь ямар юм байгаа болдоо\
Багш: Ванг Суёон
Би: За багшаа\босох\
Багш: За Марк Суёоны хажууд очоод суу
Марк: ЗаМарк миний хажууд ирээд суулаа.
Би: Сайн уу?
Марк: Сайн уу? Суёон гэсэн байхаа? Танилцсандаа таатай байна
Би: Би ч гэсэн. \Гайгүй л ааштай юм шиг байна\
Марк: \гэнэт царай нь хачин болсноо хамраа дарлаа\
Би: Яасан? Өмхий үнэртээд байгаа юм уу? Би уг нь өнөөдөр өглөөхөн усанд орсондоо
Марк: Аан үгүй ээ, зүгээр. Чамаас үнэртээгүй. Тэр цонхны гадна миний харшилтай ургамал байна
Би: Ааан гайхлаа ш д
Марк: Хэхэх
Хонх дуугарч хичээл завсарлалаа.
Жинхи: Суёонаа гарч хоол идье
Би: Тэгье
Жинхи: Өө нээрээ сайн уу? Намайг Жинхи гэдэг.
Марк: Сайн уу?
Жинхи: Бид 2той цуг хоол идэх үү?
Марк: Хэрэггүй ээ баярлалаа.
Жинхи: Заза
Бид 2ыг гарж явтал өөдөөс сүрхий өндөр царайлаг банди ирж явна. Манай анги руу шагайлаа.
??: Хёон
Марк: Мм?
??: Явах уу?
Марк: Тэгье
Жинхи: Хёон гэнэ үү? Дүү нь юм байхдаа?
Би: Тийм л юм байгааз. За явъя аа
Жинхи: Заза
--------------------------------
Сургуулийн ард талын тоглоомын талбайд
??: Энд хүнгүй байна. Энд хоолоо идье
Марк: Тэгье
??: Та цусаа авчирсан уу?
Марк: Мхм. Юүгёомаа
Юүгёом: Айн?
Марк: Шинэ анги чинь ямар байна?
Юүгёом: Зүгээр дээ. Байдаг л анги. \цусаа уух\ Харин таных ямар байна?
Марк: Минийх бас дажгүй ээ. Нэг хэцүү юм байнаа
Юүгёом: Юу?
Марк: Миний хамт сууж байгаа охины цус их амттай үнэртэй. Бүр бусдаасаа онцгой амттай үнэртэй. Би хичээлийн турш хамраа таглаж суусан
Юүгёом: Үнэнээ хэлэхэд манай ангид ч тийм охин байна. Яг миний урд сууж байгаа охиноос дэндүү сайхан шив шинэхэн цусны үнэр үнэртээд байсан. Хяналтаа алдахвий гэхээс л айж байна.
Марк: Тийм ээ. Би бас айж байна. \цусаа уух\
Юүгёом: Хёон хүн ирж явна.
2уулаа цусаа далд хийн жирийн хоол гаргаад идэж байгаа дүр исгэнэ
??: Сайн уу? Шинээр ирсэн юм уудаа? Огт харагдаагүй царайнууд байна
Марк: Тиймээ. Марк гэдэг. Энэ бол Юүгёом, миний дүү
??: Ммм. Намайг Жэксон гэдэг. 3ын 2р анги
Марк: Би 2ын 5р анги. Энэ маань 1ийн 1р анги
Жэксон: Хөөөх ийм юм гэж байхаа. Та 2 чинь 2уулаа манай 2 дүүгийн анги юм байна ш д. Охин дүү маань Марк чиний анги. Эрэгтэй дүү маань Юүгёомын анги
Марк: Мм Дүүг чинь хэн гэдэг юм?
Жэксон: Суёон, Ванг Суёон
Марк: Миний хажууд нь суусан охин байна ш д
Жэксон: Өө зөз. Дүүг маань хамгаалж байгаарай. Ганцаараа охин болохоор их эрх шүү
Марк: Хахах заза
Za ta buhend ene oguuleg maani taalagdana gdgt naidaj bna :D
You are reading the story above: TeenFic.Net