12-р хэсэг

Background color
Font
Font size
Line height

Би: "Би заавал явах ёстой юмуу???..." гэж би Миёнд чирүүлэн сургуулиас гарна.
Миён: "Тиймээ. Заавал." гэж тэр намайг хамаг байдгаараа чирэхэд би эргэж харан үлдсэн хөвгүүдрүү тусламж гуйсан байдалтай харахад
Сонү: "Уучлаарай хонгор минь!" гэж хэлээд Үжинтэй юм ярин намайг тоохгүй байв.
Би: "Дэхи...." гэж намайг түүнлүү гунигтайгаар харахад тэр намайг тоолгүй эргэн тойрноо ажиглаж буй дүр үзүүлнэ. Миний уур хүрэн Миёнийг даган сургуулиас гарлаа.
Өнөөдөр 4дахь өдөр. Бүжгийн дугуйлантай өдөр....
Бид 2 сургуулиас гараад Даниэлийн машинд сууцгаахад би машинд явж байх замдаа хөмсгөө зангидан уурлан сууж байхыг анзаарсан Миён надтай юм ярихыг оролдлоо.
"Эра...."
"Эра!"
"Хөөе Эра..." гэж намайг дуудаад л байлаа. Үнэнийг хэлэхэд би бүжиглэхийг хүсэхгүй байна. Би бүжгийг үзэн яддаг. Хэсэг хугацааны дараа би түүнлүү муухай харан
Би: "Яав?!" гэхэд тэр инээгээд
Миён: "Надад нэг санаа байна....Чи надтай хамт бүжиглэх шаардлаггүй ч харин Даниэлтэй цуг намайг үзэх гэж 4дахь өдөр болгон ирж бай!."
Би: "Болох юмуу?" гэж би өөрийн эрхгүй инээмсгэлэн асуухад тэр толгой дохилоо.
Тиймээ! Баяртай бүжиг минь..

Даниэл: "Минхён, Кёнмин!!!" гэж Даниэл машинаас буусан дариудаа ориллоо. Миён бид 2 гайхан урагш харахад Минхён, Кёнмин 2 тэврэлдчихсэн том цонхны цаанаас ЖинЁн, Жихүн 2ыг харан шоолон инээлдэж байлаа. Минхён өөрийнхөө нэрийг дуудаж байхыг сонсоод бидэнлүү хараад юу ч дуугарсангүй Кёнминийг улам чанга тэвэрлээ. Даниэл тэр 2 дээр очоод
Даниэл: "Сайнуу?" гэхэд Минхён дуугарсангүй. Кёнмин инээмсгэлээд
Кёнмин: "Минхёний бие нь өнөөдөр жоохон муу байгаа юм л даа..." гэхэд Даниэл Минхён руу хараад
Даниэл: "Би Минхён ийм нялуун гэж бодсонгүй..." гэхэд Минхён Даниэл руу муухай харан
Минхён: "Би тийм биш..." гэж сөөнгөдсөн хоолойгоор хэлэхэд Даниэл түүнийг үнэхээр өвдсөн гэдэгт нь итгэлээ. Кёнмин эргэж хараад Миён бид 2ыг харсан бололтой Минхёнийг тэврэхээ болиод бидэн дээр ирлээ.
Кёнмин: "Сайнуу! Даниэл бидэнлүү залгаад дуудсан юмл даа. Зүгээр биздээ?" гэж бид 2оос асуулаа. Хэсэг хугацаанд ярилцаж зогссоны эцэст Миён заалруу орон багштайгаа мэндэлчхээд ЖинЁн, Жихүн 2 дээр очоод бас мэндэлж байгаа харагдана. Би түүнийг бүжгийн дугуйланд явдгийг таг мартчихсан байна.... Тэр цонхруу хараад намайг ажигласан бололтой надруу харахад миний зүрх амаар гарах гэж байгаа мэт л цохилно. Кёнмин гэнэт намайг дуудан сандал дээр сууцгаая гэж санал болголоо. Бид сандал дээр суухад Минхёний царай нь үнэхээр таагүй харагдана тэр зүгээр л нүүрээ Кёнминийн хүзүүнд наачихаад бэлхүүсээр нь тэврэн сууж байлаа.

• • • • •

ЖинЁн: "Хөөх Миён ирчихэж!." гэж Жихүнд хэлэхэд тэр толгойгоо өндийлгөн өөдөөс нь ирж буй Миёнийг харлаа.
Миён: "Сайн уу? Залуусаа." гэж мэндэлчхээд тэд заалны голд зогсон бие халаалтаа хийж эхэллээ. ЖинЁн цонхны цаанаас биднийг ажигласан бололтой
ЖинЁн: "Тэр Эра, Даниэл 2уу?" гэж Миёноос асуухад Жихүн цонхруу хараад намайг түүнлүү ширтэж байхыг олж харлаа. Тэр хэсэг хугацаанд надруу харчихаад буцаад л бие халаалтаа хийж эхэллээ. Миён Жихүнийг харчихаад
Миён: "Хөөе Жихүн..." гэхэд Жихүн түүнлүү инээмсгэлэн
Жихүн: "Яасан?" гэхэд Миён түүнлүү өөрийн эрхгүй хариу инээмсгэлээд
Миён: "Чи Эраг юу гэж боддог вэ?" гэж асуулаа. Жихүн гараа сунган дасгалаа хийнгээ
Жихүн: "Юу гэсэн үг юм?"
Миён: "Үгүээ яахавдээ...Чи саяхан түүнтэй танилцсан шдээ. Тэгээд хэр байна?" гэхэд тэр жуумалзаад
Жихүн: "Би ч гэсэн чамтай саяхан танилцсан.." гэж хэлэд Миён уурлан өөр тийшээ хараад дасгалаа хийж эхэллээ. Жихүнийг яг асуултанд нь хариулах гэж байхад багш нь орж ирэн хичээлээ зааж эхэллээ.

Даниэл: "ТИЙМЭЭ!!! ЭНЭ ЧИНЬ Л МИНИЙ НАЙЗ ОХИН!! ХАРЦГАА!!!" гэж тэр шилэн том цонхон дээр наалдан Миёнийг дэмжин орилно.
Минхён: "Чи түүнийг ичээгээд байна шдээ..." гэж ууртайгаар шивнэлээ. Минхёний бие нь өвдчихсөн байсан болохоор тэр найз охиноо дэрлэн унтах гэж байхад Даниэл орилон түүнийг сэрээж байлаа. Даниэл руу Миён хараад амаа тат гэж амандаа шивнэхэд тэр инээгээд суудалдаа суулаа. Би харин энэ үед Жихүнээс нүдээ салгалгүй ширтэнэ...
Тэр завсарлах болохоор ЖинЁнтой маазран тоглож байсан ч хөгжим эхлэх үед түүний царай нь хувиран хөгжимдөө бүр мөсөн уусан бүжиглэх нь миний амьсгааг давхцуулж байлаа.

"Эра! Эра!" гэж Даниэл бодлоос минь салган намайг дуудлаа.
Би: "Яасан?" гэж би түүнлүү эргэж харан асуухад тэр
Даниэл: "Чи зүгээр үү?"
Би: "Аан...би юм бодсон юмаа." гэж Жихүн рүү харан хэлэхэд Даниэл миний нүдний харцыг хаашаа чиглэж байгааг анзаарсан бололтой.
Даниэл: "Өө.... заза одоо хичээл нь дуусах гэж байх шиг байна. Би чамайг хүргэж өгөх үү?" гэж тэр надаас асуухад би толгойгоо сэгсрэн
Би: "Үгүй дээ. Би автобусанд суугаад харчихнаа." гэж хэлэхэд тэр зүгээр л инээмсгэллээ. Кёнмин, Минхён 2 түрүүлээд явлаа учир нь Минхёний бие тийм сайн байсангүй. Тэд бидэнтэй салах ёс хийсний дараа заалны хаалга онгойж хүүхдүүд гарч ирлээ. Би Миён, Даниэл 2т баяртай гэж хэлчихээд хаалгаар гаран явлаа. Гадаа гарахад хүйтэн салхи нэвт салхилна. Би автобусны буудалруу харахад нэг залуу сууж байхыг хараад би түүн дээр очлоо.
Би: "Жихүн!" гэж намайг дуудахад тэр надруу өндийн хараад
Жихүн: "Сайнуу Эра?" гэж сул дуугаар асуулаа.
Би: "Чи зүгээр үү?" гэж би түүнээс асуулаа. Тэр үнэхээр сайнгүй харагдана. Тэр толгой дохин босох гэтэл чадсангүй.
Би: "Жихүн..." Тэр үнэхээр их өвдсөн бололтой...
Жихүн: "Би зүгээрээ.." гэж хэлээд ахин босох гэсэн боловч чадсангүй. Миний санаа зовон
Би: "Алив би чамд туслий." гэж хэлээд түүний гараас барин босголоо.
Би: "Эмнэлэг явцгаая!" гэж намайг хэлэхэд тэр айсан бололтой толгойгоо сэгсрэн
Жихүн: "Үгүйээ! Надад зүгээр л амралт хэрэгтэй байх... Удахгүй зүгээр болчихно." гэж хэлэхэд нь би хөмсгөө зангидаад
Би: "Битгий худлаа яриад бай!" гэж ууртай өнгөөр хэлэхэд санаа алдаад
Жихүн: "Зааз... их өвдөж байна л даа.. Гэхдээ эмнэлэг явахгүй шүү!" би санаа алдаад
Би: "Тэгвэл би чамайг гэрт чинь хүргээд өгий." гэхэд тэр
Жихүн: "Хэрэггүй дээ би чамд төвөг-..." тэр үгээ гүйцээлгүй бэлхүүс хавиар нь ахин өвдсөн бололтой ярвайн ёолоход би түүнлүү хараад
Би: "Жихүн!! гуйж байна..." гэхэд тэр
Жихүн: "Миний түлхүүр миний цүнхний урд байгаа...Би буух болохоороо чамд хэлий." гэж хэллээ.
Би: "Баярлалаа. Жихүн."
Жихүн: "Үгүй дээ харин чамд баярлалаа." гэж тэр зөөлнөөр инээмсгэлэлээ.

---MN4EVER---

You are reading the story above: TeenFic.Net