28. Нууц зэвсэг

Background color
Font
Font size
Line height

"Сайн байцгаана уу?"

Захиалсан хоолоо идэж буй Юнги Хэжин хоёр дээр зүс таних нэгэн залуу хүрэлцэн ирэн ийнхүү мэндэллээ.

Хэжин дуу гарсан зүг рүү харвал дулаахан инээмсэглэлээ ердийнхөөрөө царайндаа тодруулсан Хусог зогсож буйг хараад гайхах аж.

"Сайн байна уу?" Хэжин зөрүүлэн мэндлэв.

Гэтэл Юнгигийн царайнд саяхан байсан тайван байдал нь ул мөргүй алга болон маш ноцтой болон хувирчээ.

Тэрээр Хусог гэх энэ залуугийн Хэжинтэй холбоо тогтоох болгонд нь ерөнхийдөө бол үнэхээр дургүй. Анх зурган дээрээс хараад л маш ихээр уур нь дүрэлзэж байсан шүү дээ. Мөн тэрээр Хэжинийг эмнэлэгт байхад эргэж ирэх үед нь ч мөн цухалдаж байсан. Хусог Юнги руу огтхон ч хараагүй бөгөөд түүний харц зөвхөн Хэжин дээр л тогтож байлаа. Юнги гараа зангидан өөрийгөө биеэ барих хэрэгтэйг сануулсаар аль болох энэ залууг буудахгүй байхаар хичээж байлаа.

Харин Хэжин энэ хүнийг яагаад энд байгааг асуух гэж байсан ч больжээ. Учир нь энэ чинь зоогийн газар шүү дээ. Мэдээж хоол идэх гэж л хүрэлцэн ирнэ гэж бодсон учир тэр асуултаа дотроо хадгалаад "Ямар сонин тохиолдол вэ?" гэхэд

Хусог Юнги захирал руу толгойгоо эргүүлэн харсан ч удалгүй Хэжин рүү улам л эелдэг инээмсэглэн хараад "Тийм байна. Би уг нь өнөөдөр чамайг эргэх санаатай эмнэлэгт чинь очсон ч чамайг түр хугацаанд хэвтэхгүй гэдгийг чинь мэдсэн л дээ" гэх нь тэр.

Хэжин харин инээх аядаад "Та бид хоёр тэгж дотно танилцаагүй юмсан" гэж дурамжхан өгүүлэв.

Хусог түүний хариултыг сонсох үед яагаад ч юм царайнд нь улам бүр тод гэрэлтсэн инээмсэглэл тодрох агаад "Байнга уулзаад байвал дотно болох л байх" гэж хэлэв.

Яг энэ үед Юнгигийн уур дүрэлзэж эхэллээ. Тэрээр өөртөө Хусогийн анхаарлыг татахын тулд хоолойгоо засав.

"Кхмм"

Хусог Хэжин хоёр Юнги руу зэрэг хараад хоёул асуусан харц шидэв.

Юнги Хусог руу эрхэмсэг төрхөө гарган "Би энд байгаа юмсан" гэхдээ аль болох тоомжиргүй хэлэхийг хичээх боловч хоолойнд нь дургүйцсэн өнгө аяс илхэн сонсогдоно.

Хусог "Хамгийн сайн түнштэйгээ эхлээд мэндлээгүйд уучлал хүсье" гэхэд түүний царайнд тодорч байсан инээмсэглэл гэнэт л бүдгэрч үзэгдэв.

Юнги юу ч дуугарсангүй зөвхөн Хэжин рүү харна.

Хэжин "Та намайг өнөөдөр эргэх гэж байсан гэв үү?" гэж хүйтэн болж буй уур амьсгалыг арай зөөлрүүлэх санаатай асуухад Хусог толгой дохив.

Түүний Хэжин рүү харах харц яагаад ч юм тайван бас хайр дүүрэн дулаахан ажээ.

Юнги ёжтой инээд алдсаар "Эргэх гэнэ шүү!" гэж амандаа бувтнав.

Хусог "Яагаад Мин Юнги захиралтай хамт байгаа юм? Чамайг бас эмнэлэгтээ яагаад хэвтэхгүй болсон юм бол гэж гайхаад?" гэсээр Хэжинээс илүү зүйл мэдчих санаатай асуухад нь

Хэжин ам нээсэн ч Юнги түрүүлж үг хэлэв.

"Байнга эмээр эмчлэгдэнэ гэж байхгүй шүү дээ. Эмнэлэгт хэвтээд л эдгэрдэг гэж бодож байна уу? Хааяа ч бас гадуур гарах хэрэгтэй" гэхэд Хэжин Юнги руу гайхан ширтэв.

Хусог Юнги руу гайхан харж байснаа "Хагалгаа?" гэхэд

Хэжин "Хийлгэхээсээ өмнө эмчтэйгээ ярилцаад түр зуур эм хэрэглэхгүй байхаар шийдсэн" гэж хэлэв.

Гэхдээ Хэжинд үнэхээр ядаргаатай санагдаж эхэллээ. Тэр өөрийнх нь хэрэгт хэтэрхий гүн ороод байгаа энэ хоёр залууг ээлжлэн ширтэж байгаад толгойгоо массажлав.

Хэжин "Захирлаа би цадчихсан бололтой. Хоол орохгүй нь" гэхэд Юнги түүн рүү толгойгоо дохин

"Тэгвэл явцгаая" гэлээ.

Хэжин Хусог руу муухан инээмсэглэл тодруулаад "Уучлаарай. Тантай энд таарна гэж огт бодоогүй байсан болохоор надад бэлтгэл алга. Дээрээс нь нэмж хэлэхэд танд миний эмнэлэгт хэвтэх эсвэл хагалгаанд орох эсэх ердөө ч хамаагүй гэж санагдах юм. Хэдхэн удаа уулзсан байсан ч хамаагүй шүү дээ. Дахин тааралдвал тэр үед мэнд мэдээд л зөрцгөөе" гэж хэлээд түүн рүү албархуу гэгч нь мэхийн ёслоод зөрөн өнгөрөв.

Хэжин ард нь Хусогийг ямар царайтай үлдсэнийг ч бодох шаардлагагүй биз. Хусог түүний энэ шударга шулуун үгсэд зүрхийг нь базаад авах шиг мэдрэмж төрж эхлэв. Хусогийн царайнд байсан тэр инээмсэглэл Хэжинийг зөрөн өнгөрөхөд аль хэдийн хийсэн алга болжээ.

Харин Юнги түүний энэ царайны хувирлыг харахдаа өөрийн эрхгүй инээмсэглэх аж. Түүний бүсгүй ийм л шударга бас хэрсүү нэгэн. Таалагдахгүй зүйл байвал шууд л хэлж орхидог. Энэ зан нь Юнгиг өөртөө татсан бас нэгэн шалтгаан билээ. Юнги Хусогийн царай руу эрхэмсэг бас бардам хараад "Та бид хоёр удахгүй хуралдаанд уулзах байх. Тэр үед уулзацгаая" гэж хэлээд хажуугаар нь өнгөрөхдөө бассан мэт харан инээмсэглээд зөрөх үед Хусог уураа барьж байсан ч дийлсэнгүй шууд л гараа зангидан тэдний сууж байсан хоолны ширээг хүчтэй цохив.

Тэгтэл аяга таваг хүчтэй доргилтоос болоод дуугарсан ч аз болоход хагарч бутарсангүй.

"Жон Хусог захирал жаахан эвгүй байдалд орчихсон бололтой" гэх эрэгтэйн дуу түүний ард гарахад Хусог ууртайгаар эргэж харлаа.

Хусог ард нь зогсож буй хүнийг хараад л инээмсэглэх агаад энэ инээмсэглэл түүний өмнө нь гаргадаг байсан тэр дулаахан инээмсэглэл биш ажээ.

"Таны өмнө нь тавьсан санал одоог хүртэл хүчинтэй эсэхийг асууж болох уу?" хүйтэн хөндий бас ямар ч халуун дулаан мэдрэмж төрүүлэхгүй энэ төрөхийг харсан өнөөх залуугийн царайнд ч мөн түүнийхтэй адил инээмсэглэл гарах аж.

"Таныг хэзээ ч зөвшөөрөхгүй байх гэж айж байсан юмсан. Бас юу таныг ийм болгоход хүргэсэн болохыг асууж болох уу?" гэлээ. Үнэндээ тэр сая юу болсон бүхнийг холоос ажиглаж байсан билээ. Гэхдээ үнэхээр тэр Хэжин гэх охиныг тийм ч гэж бодоогүй хэрэг л дээ. Хэсэг хугацаанд ажиглаж байхад тэр өөртөө энэ улсад төдийгүй дэлхийд алдартай хоёр залууг дурлуулчихсан байх нь магадгүй үнэхээр боломжийн зүйл шиг санагдсан.

Хусог түүний энэ хариуг сонсоод улам л ёжтой инээмсэглэх агаад "Би одоо л чамайг ойлгож байх шиг байна. Тэр залуу үнэхээр дургүй хүргэлээ. Бүр миний хайртай хүнийг өөрийн болгочихсон байхад би зүгээр хараад сууж чадахгүй. Тэр охин зөвхөн намайг л харах ёстой байтал яагаад..." гэсээр дахин уур нь хүрсэн ч энэ удаад үсээ хойшлуулан толгойгоо дээш өргөв.

Өнөөх залуу түүний хажууд хүрч ирээд "Тийм шүү. Тэр Юнги. Миний амьдралыг бас ахыг минь үгүй хийсэн. Хэрэв үгүй байсан бол би яалаа гэж ийм зүйл хийх билээ дээ. Та надад чадах бүхнээрээ тусалбал өөрийн эмэгтэйгээ аваад явж болно. Харин Юнгиг надад үлдээ. Өнөөх харх чинь надад одоо болтол юу ч хэлээгүй. Гэхдээ зүгээр дээ. Би удахгүй олоод мэдчих нь" гэлээ.

Хусог энэ бүхнийг сонсоод уур нь бага ч атугай дарагдсан бололтой.

Тэр хоёр энэ зоогийн газрын хамгийн үнэтэй тусгай өрөөнд орж хэсэг ярилцан сууж байлаа.

Хусог ганц хундага хөнтөрч орхиод шууд л мэдэхийг хүссэн зүйлээ асуув.

Хоёр эрхэмсэг нэгэн үнэхээр царайлаг хэдий ч тэдний одоогийн энэ байгаа байдалд ямар ч хүн нэвтэрч үл чадахаар хэмжээний санагдана.

Хусог "Та яагаад тэр хүнээс яг юу мэдэхийг хүссэн юм?"

Үл таних тэр залуу ёжтой мушилзаад урт бор үсээ хойш нь эрхэмсэг гэгч нь самнаад "Тэр хүнд миний ахын хамгийн нууц зэвсэг явж байсан юм. Гэхдээ тэр л байвал би шууд л Юнгиг буулгаж дөнгөх юм. Гэхдээ байна аа. Түүнийг очсон газар бүрээр нь самнаж бас нэгд нэгэнгүй нэгжсэн боловч хаанаас ч тэр зүйл олдохгүй байгаа юм. Тэр хүний охиныг нь би бас хүнээр мөрдүүлж байгаа. Охин нь ч бас ааваасаа тийм зүйл авсан гэх ямар ч нотолгоо алга байсан. Маш цэвэрхэн. Хүүгийнх нь хувьд ч ялгаа байхгүй" гэлээ.

Хусог "Чи яаж ч тамлаад ганц ч үг ган хийхгүй хүн байна гэж бодохоор үнэхээр хачирхалтай юм. Гэхдээ чи Пак Минжүнтэй яг ямар харилцаатай байсан юм?"

Үл таних залуу "Миний хуурай ах байсан юм. Хөөрхий минь Юнгиг ганц ч болов удаа дарж авахыг ямар их хүссэн гээч. Гэхдээ тэр сүүлийн үед тэгэхээ больчихсон байсан юм. Тэр зүгээр л аргаа өөрчлөхөөр шийдсэн. Юнгиг зүгээр л бай болгож байсан ч үнэндээ тэр хувьцаагаа л ихэсгэхийг илүүд үзсэн юм. Гэвч тэр алдсан. Ахыг Юнги буудах үед бас дампуурал зарлагдах үед би үнэхээр галзуурах шахсан. Гэхдээ ахын сүүлийн үгс миний түүнээс өшөө авах ёстойг ойлгуулсан юмдаа" гэсээр шилтэй вискиг хундаганд хийж байх үедээ зүгээр л ялаа алж буй мэт хэлж орхив.

Хусог "Юу гэж хэлсэн юм?"

Үл таних залуу "Ким мөрдөгчид түүнийг устгах нууц бас маш хүчтэй зэвсэг бий. Түүнийг ашигла гэж хэлсэн. Хэдэн сарын өмнө ахыг гэнэт л Ким мөрдөгчийг барьж авсан гэхэд нь би их дургүйцэж байсан ч эцэст нь ойлгосондоо. Тэр л ахыг минь матсан цор ганц хүн. Ах минь үүнийг мэдээд тэр хүнийг барьчихсан. Одоог хүртэл юу ч хэлэхгүй гүрийсээр л байгаа" гэхэд түүний нүдэнд анх удаагаа л уур хилэнгийн гал дүрэлзэж байх шиг санагдав.

Хусог хундагатай виски руу хэсэг ширтэн бодол болов.

Тэгснээ удалгүй инээмсэглээд "Маш нууц зэвсэг юм бол хурдан олоход л болох биш үү? Би чамд юуг ч хурдан олдог тухайгаа бишгүй их ярьсан баймаар"

Үл таних залуу түүн рүү залхуутай гэгч нь ширтэх агаад арагшаа буйдангаа налан суухдаа хундагатай гараа хэд хэд эргүүлээд "Хэжинийг та хэр сайн мэдэх вэ?" гэж асуулаа.

Хусогийн өнөөх инээд гэнэт л алга болоод юу ч хариулж чадсангүй. Өнөөх залуу түүний энэ байдлыг хараад хариултаа шууд л авчихсан юм.

Энэ залуу юуг ч хурдан олж авахдаа сайн хэдий ч ганцхан тэр охин дээр л чадахгүй байгаа. Тэр нь ч үнэн.

Залуу сулхан бас хүйтэн инээмсэглэн хундагатай вискигээ хөнтрөөд "Санаа бүү зов доо. Би тэр хүнээр хэлүүлэх болно. Тэр яаж ч чадахгүй болох болно. Надад нэг бодсон зүйл бий шүү" гэлээ.

Тэр хоёрын хооронд үүнээс хойш ямар ч харилцан яриа болсонгүй.

>>>>

Хэжин Юнги хоёр гэртээ орж ирлээ. Яг тэр үед Хэжиний утас дуугарч Миа эмч залгалаа.

Миа эмч "Би маргааш очно. Хоёулаа ***** гэдэг газар 15 цагийн үед уулзацгаая. Бас болгоомжтой байгаарай" гэж хэлээд л шууд утас нь тасрав.

Хэжин нэг ч үг хэлж амжаагүй бөгөөд Миа эмчийн хоолой бусад үед байдгаасаа илүү хачин сонсогдож байгааг гайхлаа.

Юнги Хэжинийг Хусог захирлын өөдөөс гайхамшигтай сайхан хариу хэлснийг бодсоор л байлаа. Түүний дотор нар гийх шиг болсон. Хусог захирлын царайг хэрхэн өөрчлөгдөж байхыг хараад л тэр жаргалтай болчихсон.

Гэхдээ тэр хоёр хоёул өөрсөд нь яг юу болох гэж байгааг хараахан мэдээгүй л байлаа.

"БАААААННННГГГГ"




>>>>><<<<<<

Сэтгэгдлээ хуваалцаарай. Тэр Үл таних залуу хэн бэ?


You are reading the story above: TeenFic.Net