Ep-41 "Шунал"

Background color
Font
Font size
Line height

Миний хийсэн үйлдэл бүгдийг цочроолоо. Хаан эзэн хүртэл цочролд орсон бололтой над руу том харан гацсан байв.

Тэнд байсан бүх ордны цэргүүд нум сумтай нь над руу онилон илдтэй нь биднийг тойрон зогслоо.

Би мэдээж ийм зүйл болно гэж мэдсэн болохоор гайхсангүй.

Хаан "бүгд зэвсгээ хая арван алхмын зайд зогс" гэж тушаахад

Цэргүүд "ЭРХЭМ ДЭЭДСЭЭ" гэсээр эсэргүүцлээ.

Хаан "ХААНЫ ТУШААЛ ШҮҮ! БҮГД ЗЭВСГЭЭ ХАЯАД АРВАН АЛХМЫН ЦААНА ЗОГС! БАС  ХАТНЫГ ЮУ Ч ХИЙСЭН ХАМААГҮЙ ХѲДѲЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!" гэж тушаахад цэргүүд энэ удаад хааны үгэнд орлоо.

Бидний дэргэд над руу харвахаар бэлдэн зогссон Чанёол руу харан "чамд ч бас энэ тушаал хамаатай" гэж хаан хэллээ.

Чанёол "гэхдээ дээдсээ-"

Хаан "ЧАНЁОЛ!!!" гэж анхааруулах мэт орилоход

Чанёол ч санаа алдсаар зэвсгээ буулган "тэнэг юм хийхгүй гэж найдаж байна хатантан минь" гэж хэлэн над хуу муухай харсаар арагш ухарлаа.

Би "Би танаас маш их зүйл нуусан. Та ч тэр их нууцаас олон зүйл мэдсэн хирнээ намайг хайрласаар л байдаг. Гэвч таны мэдээгүй зүйл ганц нэгээр дуусахгүй. Та одоо ч гэсэн миний харц гаралтай гэдэгт итгэхийг хүсэхгүй байгаа тийм үү? гэхдээ энэ үнэн. Би үнэхээр харц гаралтай. Гэр орон ч үгүй ѳмсѳх хувцас ч байхгүй. Аяга хоолны тѳлѳѳ хулгай хийж, хүн алдаг тийм л гуйлгачин. Би таны тѳсѳѳлж байгаагаас ч дорд нэгэн. Би ѳѳрийн тѳрсѳн эцэг эхийг ч мэдэхгүй. Магадгүй тэд хамгийн дорд боол байсан биз. Тэгээд л би надаас ѳѳр юу байдаггүй нурсан балгас дунд ѳссѳн байх. Би хэн гэдгээ мэдэхгүй бас яагаад амьдраад байгаагаа ч мэдэхгүй боловч амьд үлдэх гэж илд гартаа барьсан. Бас арван жилийн ѳмнѳ цаазын ял сонсоод үхэх гэж байхад минь Пак сайд намайг аварсан"

Хаан хѳмсѳг зангидан "одоо болно, чиний дорд байх чинь хамаагүй. Чи бол чи шүү дээ. Би чамайг хайрласаар байна. Бас чи миний мэдэх хамгийн сайн хатан" гэв.

Би "Пак сайд намайг арван жил охиноо болгож ѳсгѳхдѳѳ юу заасныг мэдэх үү? таныг алах хэдэн зуун аргыг заасан. Би хатан байх хүн биш ээ. Би бол энгийн л нэг харц гаралтай алуурчин. Тиймээс ийм дорд нэгний тѳлѳѳ ийм том хэрэг мандуулах хэрэггүй. Намайг явуул" гэхэд

Хаан "үгүй ээ явуулж чадахгүй" гэж дахин эсэргүүцэв.

Үнэхээр үүнийг хийхийг хүсээгүй боловч ѳѳр арга алга. Эцэст нь удаан татаж зогссон сумаа хаан руу тавилаа.

Хааныг хүзүүгээ даран доош суухад тал нь хаан руу гүйж очин тал нь над руу илд далайн зогсоно.

Хаан түүнийг түших хүмүүсийг түлхсээр дээш босон гараа авахад хүзүүнээс нь цус урсана. Хэдий хааны амь насанд аюулгүй боловч хааны биед халдсан хүн үхэх ялтай байдаг билээ.

Хаан "Би зүгээр" гэж бухимдсан янзтай хэлээд над руу харан "яаж байгаа чинь энэ үү?" гэж уурласан гэхээс илүү гомдсон мэт асуулаа.

Би түүн рүү итгэлтэйгээр хараад "мѳхѳс би аль хэдийн үхэх ялаа үйлдчихлээ. Одоо хаан таны шийдвэр л үлдлээ. Миний таныг амь насанд халдах гэсэн нүгэлт үйлдлийг дэндүү олон хүн харлаа. Та ѳѳрѳѳ нуусан ч тэд гэрч болон үлдэнэ. Тиймээс намайг шууд цаазаар авах уу? эсвэл ордноос хѳѳх үү ѳѳрѳѳ мэд" гэж хэлэхэд

Хааны нүдэнд нулимс хурсан харагдах ч тэр ч бас бууж ѳгсѳнгүй "хатны ухаан самуурсан байна. Намайг зѳвшѳѳрѳл ѳгѳх хүртэл ордноос нь гаргаж болохгүй. Хатныг аваад яв" хэмээр нь тэр.

=====================

Хааны ѳргѳѳ:

Оточ түүний шархыг бооно. Хүнд шарх биш зүгээр л хальт зүсээд ѳнгѳрсѳн байв.

Оточ "хѳнгѳн шарх тул сорив үлдэхгүй бас хурдан эдгэх байхаа. Мѳхѳс би ѳдѳр бүр боолтыг сольж ѳгнѳ ѳѳ" гээд ѳргѳѳнѳѳс гарлаа.

Чанёол энэ удаад ууртай харагдах ба "эрхэм дээдсээ та чухам яагаад байгаа юм. Нэгэнт бүтэхгүй болсон зүйлийг хүчлэх тусам олон хүн зовж, олон хүн үхэж байна. Та хаан гэдгээ сана л даа. Улс орноо бод л доо. Хатан ч гэсэн эцсийн аргаа сая хэрэглэж байна байна. Одоо та ч бас эцсийн шийдвэрээ гаргах цаг болсон. Гуйж байна эрхэм дээдсээ" гэж үнэхээр арга ядсан мэт хэллээ.

Хаан юм дуугарсангүй чимээгүй сууна.

Гэтэл гаднаас "эрхэм дээдсээ яаралтай мэдээ ирлээ. Элч ирлээ" гэх нь тэр.

Хаан "оруул"

Элч "эрхэм дээдэс минь Пак сайд урд хилийн хамгийн том тосгод болох Чонбуг, Шина тосгоныг эзлэн ард иргэдийг нь барьцаанд авсан байна. Бэкхён ханхүү цэргүүдтэйгээ араас нь явсан" гэв.

Хааны нүд томрон "юу?? яахаараа тэр хол газарт хүрсэн байдаг билээ? Пак сайд ер нь хэзээ хүмүүсээ хѳдѳлгѳсѳн хүн бэ?" гэж гайхан янзтай асуулаа.

Чанёол "Чонбуг Шина тосгон ортол нийслэлээс хагас сар орчим явдаг шүү дээ. Биднийг эсэргүүн гэж зарлахаас хэд хоногийн ѳмнѳ хѳдѳлсѳн бололтой бид нийслэлийн ойролцоо хайгуул хийж цаг алдсан бололтой"

Хаан үнэхээр уурласан харагдах ч энэ удаад юу ч хэлсэнгүй чимээгүй гараад явчихлаа.

==================

Их хатны ѳргѳѳ:

Эцсийн нүүдлээ хийсэн болохоор үнэхээр бодож санах юмгүй сууж байна. Ордонд байх сүүлийн мѳчүүд дээ хүүтэйгээ хамт байхыг хүссэн болохоор ханхүүг бүтэн ѳдѳржин ѳѳрѳѳ асарлаа. Дэргэд минь тайван нойрсох бяцхан үрээ дахин хэзээ ч харахгүй гэж бодохоор зүрх минь эмтэрч унах шиг.

Хүүгээсээ нүдээ ч салгаж чадахгүй ширтэж байтал "Ханхүүг аваад яв" гэх хааны дуугаар ухаан орон дээш харлаа.

Асрагч эх хүүг авч явахад би хааныг шийдвэрээ гаргасан гэдгийг мэдсэн юм. Зүгээр л түүний амнаас сонсохоор хүлээж байв.

Хаан "энэ үдшийг надад зориулаач" гэх ганц л ѳгүүлбэрийг хэлсэн юм.

Би юм дуугарахгүйгээр дээш босон хааны ѳмнѳ зогсоод уруул дээр нь зѳѳлѳн үнсэж эхлэхэд хаан ч бас ѳѳдѳѳс аажуухан үнсэнэ. Түүний үнсэлт улам шуналтай хүчтэй болж эхлэхэд түүний нулимс миний хацарт бууна.

Нүдээ анин хааныг хүзүүгээр тэврээд магадгүй дахиад хэзээ ч амтлахгүй энэ уруулыг эцсээ хүртэл шунан үнсэнэ.

Хааныг гар биеэр минь гүйж ханбугыг ядах юмгүй тайлж орхилоо. Би ч бас ичихийг үл мэдэн хааныг энхрийлэх зуураа ханбугыг тайлж байв.

Хэн хэн минь эхээс тѳрсѳн биеэр үлдэхэд хаан намайг зѳѳлѳн түлхэж явсаар орон дээр минь хэвтүүллээ.

Дээрээс хэвтэн хэсэг үнсээд уруулаа салгахдаа "хатан таны шунал намайг сайн хаан болохыг харах гэсэн. Би сайн хаан болно оо. Чусоны түүхэнд байгаагүй хамгийн гайхалтай хаан болно. Харин миний шунал юу болохыг мэдэх үү?" гэж асуув.

Би түүн рүү ширтсээр "юу юм?" гэж асуухад.

Хаан "тэр бол хатан та. Би ѳѳрийн шунал хүслийг ч бас дарах болно. Хаан тѳрѳѳ илүү сайн болгож ард иргэддээ энх амгалан цагийг буцаан олгоод ѳѳрийн шуналаа гүйцээж таныг ч бас буцааж авна" гэж хэлээд уруулыг минь хүчтэй үнсэж эхлэхэд доогуур минь ч бас тэр зүйл нэвтрэн орлоо. . .

==============

Хаантай ѳнгѳрѳѳсѳн зүрх зүсэм боловч хайр асгаруулсан шѳнѳ дуусан. Магадгүй сүүлийн удаа энэ ѳргѳѳнд нойрслоо.

Амар тайван удаан унтсан. Намайг сэрэхэд хаан эзэн аль хэдийн явчихсан байсан. Одоо болох зүйл юу болохын гадарлаж байгаа болохоор сэтгэл ѳвдѳж байна. Хаан ханхүү хоёроос бүр мѳсѳн явж байгаа болохоор зүгээр л тэднийгээ санаад байна... яваагүй байж санаад эхэллээ. . .

Бусад ѳдрүүдийн нэгэн адил ѳглѳѳний зоогоо тайван барилаа. Хаанаас ирэх мэдээг хүлээн суухад азаар удсангүй. . .

"Их хатан гарч ирж хааны тушаалыг сонс" гэх дуу ѳргѳѳнд сонсогдлоо.

Шадар ахайтан минь "дээдсээ" гэсээр хоолой нь зангиран зогсоно.

Би түүний гараас атгаад "харц дорд гарал угсааг минь мэдсэн ч гэсэн нүүр буруулаагүй дэргэд минь үлдсэнд маш их баярлалаа. Та үнэхээр сайхан эмэгтэй. Тѳрсѳн эхээ ч мэдэхгүй над шиг хүнд тѳсѳѳлѳлд минь байдаг ээж яг тань шиг" гэхэд

Шадар ахайтан уйлан "хүмүүс яагаад таныг муу хатан гээд байгаа юм? танаас илүү хааныг хайрлах, танаас илүү Чусонд санаа тавьдаг хатан байгаа гэж үү? т-та үнэхээр сайн хатан" гэсээр намайг тэвэрлээ.

"Их хатан хурдан гарч ирж хааны тушаалыг хүлээж ав" гэж гадаа байгаа түшмэл зандрах мэт хэлэхэд би ѳргѳѳнѳѳсѳѳ гарлаа.

Түшмэл "Эзэн хааны тушаал. Их хатан Пак Инбинь нь харц доод гарал угсаагаа нуун ордонд орж ирсэн нь ил болсон тул хааны хатан байхад тохирохгүй хэмээн их хатны суудлаас буулган хэргэм зэргийг нь хурааж. Энгийн ард болгон ордноос гаргах тушаал буулгалаа" хэмээн сонордууллаа. . .

======================

Дүрмийн дагуу шинэ хэсэг орлоо^^

You are reading the story above: TeenFic.Net