Энэ зураг бидний хайрын билэг тэмдэг болой хэмээх сүүлчийн бүлэг

Background color
Font
Font size
Line height

           

Харин Лянхуагийн тухайд бүх зүйл өөр байлаа. Багшийгаа мэдэрч байгаа шиг, Эсээнийг мэдэрч байгаа шиг бус огт өөр мэдрэмж төрнө. Түүнийг амьд үгүйг мэдэхгүй ч Лянхуаг хэзээ ч өөрийн гараар нутаглуулж чадахгүй гэдгийг мэдэж байсан юм.

Дара багшдаа амласан ёсоор зэнгийн хийд рүүгээ буцсан юм. Хийдээ орхихоос өмнө хамгийн сүүлд багштайгаа уулзаж байсан өрөөнд орон багшийнхаа өрөөг цэвэрлэхэд нэгэн жижигхэн захиа олсон юм.

"Багш танд амласан ёсоор энэ захиаг тэрлэж сууна. Танд намайг явуулахдаа амласан ёсоор би хамаг орчлонг таних гэж хичээнэ. Балчиг намагт ч лянхуа ургадаг адил таны цэцэг адил сэтгэлийг хаа газар түгээхийг хүсэвч балчир миний ухаан, сэтгэл заримдаа дутах нь ч их юм. Танд эсэн мэнд хийгээд өгсөн амлалтаа биелүүлэх гэж яваа гэдгээ хэлэхийг хүссэн минь энэ. Хэрэв таны захиасыг дагаагүй болбоос таны хийгээд Дара эхийн санааг ч мөн ойлгох тавилангүй байх байв. Би хайсан зүйлээ олсон. Түүний сэтгэл, хайр энэ ертөнцөөр нэг тархсан байжээ. Тиймээс би хайсан зүйлээ хаанаас ч олж чадах сэтгэлийг олжээ. Гүнээ мөргөж, ахин учрах ерөөл тавъя. Хүндэтгэсэн: Уснаа төрөгч (Лянхуа цэцгийг бэлгэдсэн үг) хэмээжээ. Ил захидлыг олоод Дара үнэхээр барялав. Лянхуа эсэн мэнд байна гэдгийн мэдэн түүний захиаг нандигнан, бийрээр бичсэн үг бүрийг нь энхрийлэн үнслээ.

Зэнгийн хийддээ очиход багш, Дүүриймаа, лам нар гээд бүгд түүнийг эсэн мэнд буцаж ирэхэд хүндэтгэн тосож авсан билээ. Багш нь амласандаа хүрч, эргэж ирэхэд баярласан хэдий ч нэг ч үг хэлсэнгүй. Дүүриймаа аялалынх нь талаар огтоос асуугаагүй. Асуух шаардлага байсангүй. Заримдаа хуучнаа дурсан ярихад хоёул хөнгөн инээлдэн өнгөрөх ч хоёулангийнх нь нүүрэнд гуниг илэрнэ. Нэгэн орой Дарагийн хажууд Дүүриймаа суусан байж билээ. Дара бясалгаж суухдаа анзаараагүй ч их л удаан суусан бололтой гунигтай гэгч нь өвдгөө тэврэн уулс ширтэн сууж байжээ. Дара гайхсан ч үг хэлсэнгүйд удаан дуугүй сууж байгаад ингэж хэлж билээ.

-Тэр явдлыг санаж байна уу?... Лянхуаг ирдэг өдөр гэхэд хоёул чимээгүй боллоо. Хорвоод тийм гоо үзэсгэлэнг анх удаа харсан минь тэр. Чамд ч мөн тийм үү? гэхэд Дара инээмсэглэн

-Тиймээ. цаашид ч тийм гоо үзэсгэлэнтэй учирсангүй гэхэд Дүүриймаагийн сэтгэл сэргэсэн мэт толгой дохилоо.

-Бусад түүнийг үзэсгэлэнтэй гэдгээр нь гадуурхахад надад гомдмоор санагдаж билээ гээд дуугаа хураачихав.

-Үнэндээ би чамд атаархаж байна. Хэдий хориотой байсан ч амьдралдаа ганц удаа ч болов хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзэхийг хүсдэг байлаа. Гэтэл ийм боломж надад ирсэнгүй. Гунигтай байгаа биз. Харин чиний одоо ч Лянхуаг хайрладаг чинь мэдрэгдэхэд цагаахнаар атаархаж байна. Амьдралд ийм сайхан хайртай учирч байдаг гэхэд Дара ердөө л инээмсэглэв.

-Дэндүү их хайр гэдэг дэндүү их гунигтай л адил юм шиг. Гуниглах тусам хайрлаад л. Нэгнийхээ гунигийг мэдрэх тусам улам гүнд нь орох шиг. Биднийг ганцаардал гуниг л учруулж, гунигаар нь л би түүнийг хайрладаг байждээ. Харин одоо тэр хүний надад өгсөн дурсамжаар нь хайрлаж байна. Гунигтай байгаа биз гэхэд Дүүриймаа инээмсэглэлээ.

-Лянхуа чамайг одоо хүртэл хайсаар байгаа бизээ гэхэд Дарад учиргүй их гуниг төрж билээ.

-Хувь тавилан байвал бид ахин учрах бизээ гэснээр энэ яриа өндөрлөсөн юм. Нэг л өдөр хийдийн багшийн бие таагүйтсэнээр хийдийн бүх шавь нар сандаралдаж эхлэв. Багш нь тайван байх хэдий ч шавь нар мэддэг бүхий л отчоо урих аж. Дара энэ л үед дэндүү залуу мэт харагддаг ч аль хэдийн нас нь явсан багшаа харж зогсохоос өөрийг хийж чадахгүй байсан юм. Үнэндээ багш нь өөд боллоо гэхэд энэ мөнх биш шүү дээ. Тиймээс ч багш нь тайван байсан юм. Хэд хоног хичээлээ заах тэнхэлгүй байсан багш нь эрт босч цэцэрлэгт нэгэн лянхуа цэцэг барин зогсохтой таарав. Дара лянхуа цэцэг харан өөрийн эрхгүй догдолоход багш нь Лянхуа цэцгийг Дарад өгөв.

-Өглөө энэ цэцэг дэлбээлжээ. Энд урьд өмнө лянхуа цэцэг байгаагүй атал хаанаас гараад ирснийг мэдэхгүй жаахан гайхлаа. Бодоод байх нь ээ. Энэ тэмдэг бололтой гээд инээмсэглэлээ.

-Юун тэмдэг байх билээ?

-Сайн сайханг...мөн миний нас болжээ гэдгийг хэлэх гэж энэ цэцэг иржээ. Одоо энэ цэцгийг чи арчил гээд өөр үг хэлсэнгүй явлаа. Өдрийн хичээлийн дараа багш нь

-Миний бие ойрд жаал тааруу. Хичээл заах тэнхэл бага болжээ. Энэ хийдэд миний санааг бусдад сургаж, зааж чадах ганц л хүн бий. Дара эх намайг тэнхэртэл та нарт багшлаг гэхэд хэн ч эсэргүүцсэнгүй. Үнэндээ хэсэгтээ гэж буй ч энэ нь дахиж багшилж чадахгүй гэсэн үг болохыг бүгд мэдэж байлаа. Энэ хариуг Дара тайван хүлээж авсан юм. Эсэргүүцэх нь нэмэргүй гэдгийг угаас мэдэж байлаа.

Багштан өнгөрснөөс хойш гурван жил өнгөрчээ. Тийм хэдий ч хийдэд эмэгтэй багштай болсноос өөр өөрчлөлт даанч гарсангүй. Дара хичээл заахаас илүү дуугүй суух бясалгах нь их. Ийм л үед Дарад энд суухаас илүү улс орноор явж, багшийнхаа хүслийг биелүүлэх нь илүүд санагдах болоод удав. Олон хүнийг шавиа болгох нь түүний хүсэл биш ердөө хүмүүний амьдралыг таниж, амлалтаа биелүүлэх нь илүүд санагдах ч чадалгүй байсаар байсан юм.

Нэг л өглөө багшийнх нь Лянхуа цэцэг барин зогсоо нь зүүдлэгдэв.

-Энэ нэг зүйлийг зөгнөөд байна. Тэр ирэх нь гээд өөрт нь өгч байна хэмээн зүүдлэн сэрэхэд Дара өөрийн эрхгүй баярлалаа. Энэ зүүдэндээ итгэл бага ч өдөржин уулын жим тийш өөрийн эрхгүй хараагаа бэлчээлээ. Энэ зүүд нэг л жигтэй биш гэж үү? Мөн багш нь зүүдлэгдсэнд итгэлтэй нь аргагүй хүлээн суулаа. Гэтэл нар хэвийх цагаар уулын жим даган нэгэн хүний бараа харагдлаа. Дара нүдэндээ итгэж ядан харахад ойртон ирэх хүний хувцас нь салхинд дэрвэлзэх ч салхинаа нүүрээ хальт дарах ч явдлаас нь, байдлаас нь,сүүдрээс нь Лянхуаг таньсанд өөрийн эрхгүй өөдөөс нь гүйн очлоо. Холоос гүйн ирэх Дараг харан Лянхуа баярлан өөдөөс нь угтан уулсын дунд хоёул тэврэлдэн уулзлаа.

Дара Лянхуаг сайтар ажин итгэж чадахгүй зогслоо. Хагацсанаас хойш хором бүр маш удаан өнгарсөн хэдий ч Лянхуа огтоос өөрчлөөгүй байв. Цагаан арьс, улаан уруул, алаг нүд нь гээд юу ч өөрчлөгдөөгүй байлаа. Дара түүнийг хараад үнэхээр тайвширчихсанд нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсах аж. Лянхуа ч мөн түүнийг харан дуугүй л нулимсийг нь арчихаас өөр үйлдэл хийсэнгүй.

-Чи намайг орхихгүй гэж амласан биз дээ хэмээн Лянхуагийн хэлсэн үг тэдний анхны харилцаа болов. Тэд Дарагийн өрөөнд орон сууцгаасан ч нэг ч үг дуугаралгүй нэг нэгнээ ширтэн суув.

-Энд ирэх гэж их ядарсан биз дээ. Угаалга үйлд хэмээн Дараг хэлэхэд

-Чи надтай хамт орох уу? Яг л хуучин шиг гэхэд Дара жаахан ичингүйрсэн ч толгой дохилоо. Тэд хамт онгоцонд ороход Дара мөн л Лянхуагийн Бирга шивээсийг нь эмрэх аж.

-Би чамд амласанаа биелүүлэх гэж ирлээ хэмээн Лянхуаг хэлэхэд Дара юун амлалт болохыг санах гэсэн ч юу ч орж ирсэнгүй. Уг нь Лянхуагийн тухай бүхий л дурсамжаа хадгалж байсан ч зөвхөн тэр хэсэг нь алга болчихсон мэт санагдсанд юу ч хариулсангүй.

-Санахгүй байна уу? Би чамайг зурна гэж амласан шүү дээ гэхэд Дара сая нэг санан нуруунаас нь тэвэрлээ. Анх түүний арьсанд хүрч байсан мөчөө өөрийн эрхгүй санана. Голын эрэг дээр түүний зөөлөн урууланд хүрч байсан үе. Уснаас гарч өрөөндөө ороход Лянхуа түүнийг зурахаар цаас бийрээ бэлдэж байлаа.

-Би яах ёстой вэ? хэмээн Дараг асуухад

-Хувцасаа тайлчих гэлээ. Энэ үгэнд цочирдсондоо дуугүй зогсоход

-Би эмэгтэй бурхан урлана шүү дээ. Нүцгэнээр чинь зурна гэхэд Дара хувцасаа тайлан лааны гэрлийн өмнө бүрэн лянхуа байрлалтай суун зүүн гараа зүрхэн тус газраа аван эрхий, ядмаа бөгжлөн баруун гараа зэнгийн байрлалаар барин суулаа. Лянхуа бурханы хөргөө эхлүүлэхэд Дарагаас үнэхээр гэрэл цацрах шиг бурханлаг байдлыг нь олсон юм. Дара ч мөн тавгүйрхсэнгүй бясалган суув. Лянхуа зурж байснаа дуусган

-Өнөөдөртөө хангалттай байх хэмээв. Дара хувцсаа өмсөн ороо засахдаа Лянхуад хажуудаа ор засаж өглөө. Тэд шөнөжин нэгнээ ширтэн хэвтэхдээ Лянхуагаа хуруугаараа түүний хацар, уруул, бие, хөхөөр нь гүйлгэх ч хүрч эс чадна.

-Чи яагаад намайг бурхан болгож зурхаар шийдсэн юм бэ? хэмээн шивнэн асуухад

-Би чамаас л анх бурханг олсон хэмээн шивнэв. Гурван сар дараалж зурсны эцэст зураг бэлэн болсон юм. Дараг нүцгэнээр нь бурханы дүрд хувилгасаны дараа Лянхуа нүцгэн биег нь сайн ажлаа. Дэндүү ариухан арьс, хөх гээд дэндүү ариун ажээ. Зурсан зургаа харуулахад Дара ердөө инээмсэглэв.

Шөнө нь хоёул мөн л нэгнээ ширтэн хэвтэхэд Лянхуа хуруугаараа нүүрийг нь уруулыг нь илбэхэд

-Нэг нэгэндээ шивээс хийснээр нэг нэгнийхээ онгон биег авснаа тамгаласан гэж хэлсэн  байхаа гэхэд толгой дохив.

-Энэ зураг бидний нэгэндээ хайртай байсны тэмдэг болог. Энэ зураг миний чамд онгон биеэ өгсний бэлэгдэл болог хэмээн Лянхуагийн уруул дээр зөөлөн үнслээ. Лянхуагийн гар түүний биеэр хөгжим тоглох адил бүжинэ. Уруул нь бүхнийг илбэх адил бүхий л биеэр нь хөвлөө. Нэгнийхээ ангасан сэтгэлийг энэ шөнө бүгдийг нь тайлах мэт. Үүрээр Лянхуа яг л жаахан хүүхэд мэт нойрсох аж. Дара түүнийг ажин хэвтэхдээ бүхий л зүйлийг тогтоож авах гэсэн мэт нэг нэгэнгүй ажна. Түүний сайхан биег, түүний хөөрхөн инээмсэглэл, сэтгэлийг нь бүгдийг нь өөртөө шингээж аваад богцоо аван өмнө нэгэнтээ орхиж байсан шигээ тэр өрөөг орхин гарлаа. Урт хугацааны туршид багшдаа өгсөн амлалтаа одоо л биелүүлэхэд бэлэн болоод замдаа гарч буй нь энэ. Одоо ямар ч хүлээлт үгүй. Өнгөрсөн шөнө хайрт хүнээ, бүхнийгээ дотроо уусган хадгалсан учир хорогдох юмгүй аялалдаа гарлаа. Лянхуа сэрэхдээ Дараг үгүйг мэдэн хувцсаа өмсөн яаран гарахад Дарагийн бараа тэртээ уулын тэнд харагдана. Хүрч чадахаар байсан хэдий ч хөдөлсөнгүй, сэтгэл нь улам тайван болчих шиг санагдан. Дарагийн барааг уулын цаагуур ортол ажсан юм.

                                        ***

Дарь Эх бол түүний жинхэнэ нэр, мөн ард олны өгсөн хүндэтгэлийн ч нэр мөн. Тэрбээр уртаас урт аялалынхаа туршид олон хүнийг аварч, олон хүнд эрдэм зааж, олон хүнийг халамжилж сахин, олон шавь нартай болсон юм. Харин түүнийг хэрхэн нас нөгчсөнийг мэдэх хүн үгүй. Бүгд түүнийг бурханлаг, залуухан, гэрэлтсэн төрхтэй хэмээн дурсан ярьдаг билээ. Нэгэнтээ өөрийнх нь бичсэн ил тэмдэглэл дээр нэмэлтээр шавь би зүрхлэн бичиж хийдэд нь тэмдэглэн үлдээв гэсэн байжээ.

Арин үүнийг уншиж дуусгахад нэг л гунигтай болчих нь тэр. Одоо тэрээр зургийн учрыг олсон хэдий ч мөн л бүрэн таниж чадсангүй хэмээн халаглана. Энэ хийдэд ирэхэд үзэгдсэн тэр бүсгүй Дара мөн гэдгийг мэдэхэд өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрнө. Тэмдэглэлийг нь номын санд буцааж тавихад хийдийн ламтан нь намайг дагаад яв гэлээ. Аринг өрөөндөө оруулж ирэн хуйлаастай зураг урд нь тавьлаа.

-Таныг эхлээд тэр тэмдэглэлийг уншаад дуусчихаг гэж бодсон юм хэмээн хэлжээ. Арин өнөөх зурганд хүрэх гэтэл үл мэдэг гар нь чичирэв. Зургийг нээн харвал мөн өөр нэгэн эмэгтэй адил завилан суух хэдий ч бурханы зураг гэхээсээ илүү гэрэлтсэн, ариуссан эмэгтэйн зураг шиг аж. Зургийн арга барилын хувьд хоёул нэг ижил барилаар зурсан ажээ. Лянхуа үүнийг зурсан байж. Гэхдээ дүр төрхийн хувьд Дарь эхээс өөр нь хачирхал төрүүлнэ.

-Таны барьж ирсэн зурган дээр Дарь эхийн хөрөг бий. Харин энэ бол Лянхуа хэмээх гэгээрсэн эмэгтэйн хөрөг байгаа юм гэж хэлээд дуугүй боллоо.

А/N

"Хандмаа" хэмээх бичвэрээ үүгээр дуусгаж байна. Энэ хүртэл хамт байсан уншигчиддаа баярлалаа. Анх энэ бичвэрээ бичихдээ богинохон байна гэж төлөвлөсөн ч бодсоноос урт болсон шүү. Мөн үүнийг бичихэд мэдлэг ,чадвар ихээр дутаж уншиж, судлах зүйлс хүртэл ихээхэн хэрэг болсоныг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ чадахаараа хичээж бичсэн юм шүү. Тиймээс дутагдалтай зүйл бий ч ихээхэн хайртай нэгэн зохиол минь болсон юм. Дараагийн зохиолоороо ахин уулзацгаая :) Санаа сэтгэгдлээ харамгүй хэлж байсан уншигчиддаа ахин баярлалаа.

You are reading the story above: TeenFic.Net