|10|

Background color
Font
Font size
Line height

"Ямар хүнд юм бэ? Алив буугаарай ." Хусог нуруун дээр нь тухлах залууг доош буулгангаа хэлэхэд, тайван гэгч нь унтаж байсан Юнги нойрмоглон сууна.

"Жин аа, одоо босох хэрэгтэй. Хусог бид хоёр хүнс авчирсан." Юнги өөрийн газарт дэлгээстэй байх орон дээр хэвтэхдээ хажуу тал руугаа харахад хүн байгаа шинж алга байлаа.

"Хусог аа, хүн байхгүй юм биш үү? Жин хааччихав?" Юнги санаа нь зовсоор асуухад Хусог утасныхаа гэрлийг тусгасаар хажууд нь ирэв.

"Жин ах өглөө гарахад босож чадахгүй байсан биздээ. Тийм байж яагаад байхгүй байгаа юм бол. Залгаад үзэх үү?" Хусог шуудхан л дуудлага хийх гэсэнд Юнги хөл нь өвдөж байсан ч хүчээр босоод утсыг нь булаан авлаа.

"Жин утасныхаа дууг хаахаа мартчихдаг. Хэрвээ ойд явж байхад нь залгачихвал бүр л хэцүү зүйл болно. Тиймээс зүгээр чимээгүйхэн хайцгаая. Ойлгосон уу?" Юнги мөрнөөс нь атгасаар хэлээд, доголсоор гарахаар алхална.

"Цуг явж хайя. Угаасаа алхаж чадахгүй байгаа биздээ. Өвчнөө тэвчээд байлгүй дахиад үүрүүлээд яв." Хусог Юнгигийн хоёр гарнаас барьж аван шуудхан л үүрч орхив. Гэвч Юнги ой руу орохдоо бүдүүн урт мөчир газарт байгааг олж харан хүчээр доош буулаа.

"Салж хайя. Жин бие муутай болохоор баригдчихсан ч байж магадгүй. Би энэ мэтийн өвчинг тоохгүй байж чадна." Тэрээр өнөөх модоо таяг болгон ашиглах бөгөөд Хусогыг өөр зүгт явуулах гэж хичээнэ.

"Чи ухаантай юм шиг харагддаг байж салж явахыг илүүд үзэж байгаа хэрэг үү? Харин ч аюултай биш гэж үү? Яг л улиг болсон аймшгийн киноны үйлдэл шиг. Би хэд хэдэн киноны найруулагч хийж байсан болохоор ядаж л хамт явсан нь дээр гэдгийг мэдэж байна. Энэ удаад л надад итгээд миний заасан зүгт хамт явчих. Тэгвэл Жин ахыг олж чаднаа. Надад итгэ, гуйя." Хусог, Юнгигийн барих модноос давхар атгана.

"За яахав, чамайг дагаж явах гэж байгаа болохоор үүрнэ гэснээрээ үүрээрэй." Юнги гартаа байх модоо холхон шидээд, Хусогын хамт ойн зүүн захыг чиглэн явцгаалаа.

Гүн харанхуйд хучигдсан нууцлаг ойн, хаана ч аюулт зүйл хүлээж байж болох ч тэд зогсолтгүй эрлээ үргэлжлүүлнэ. Хэн хэнд ингэж яваа хангалттай том шалтгаан бий.
Юнги өөрийнх нь хувьд сайн найзаас нь ч илүү нэгэнд санаа нь зовох бол Хусог хөл нь бэртсэндээ алхаж чадахгүй байх сэтгэлтэй нэгэндээ хань болон явж буй нь энэ юм.

Хоёр залуу өргөн хүрхрээний дэргэд ирэхэд Юнги буухыг хүслээ. Хусог ч тэр даруй тэгшхэн газар олон, Юнгиг буулгаад өөрөө дэргэд нь суув. Сарны гэрэлд хүрхрээ дэндүү үзэсгэлэнтэй харагдах бөгөөд Хусог үе үехэн хажуудаа байх нэгэн рүү харцаа шилжүүлнэ. Юнги үүнийг нь мэдэрсэн бололтой эргэн харахад Хусог томоо инээмсэглэв.

"Намайг ширтээд байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу?" Тэрээр хөмсгөө өргөн асуухад өнөөх нь том нүдлэн толгойгоо сэгсэрч,гараа урдаа савчуулсаар

"Хэн ширтсэн юм?"

"Хажууд байн байн толгой чинь миний зүг эргээд байхад би анзаарч л таарна шд. Иймхэн зүйл бодоод олчихож чадахгүй, тэнэг ч бол доо." Юнги хөнгөхөн инээд алдаад буцан хүрхрээн зүг харахад Хусог хацарнаас нь чимхээд авав. Энэ үйлдлийг нь Юнги ч гайхаад зогсохгүй Хусог хүртэл хөдөлгөөнгүй болчихсон байлаа.

"Нөгөө...Юнги, би зүгээр л...хацар чинь хөөрхөн бомбойчихоор нь хүрчихсэн шүү!" Гараа бушуухан буулгах залуу Юнгигийн ширүүн харцнаас ихэд айна.

"Би ямар ахлах сургуулийн жаахан охин уу? Намайг өхөөрдөөд байхдаа яадаг юм. Эсвэл анх удаа эрэгтэй хүнд дурлаж байгаа юм уу? Хайртай бол зүгээр хайртай гээд л хэлчихэд л болно биздээ." Юнги ичиж бас сандарсандаа дэмий зүйл ярьснаа ойлгон уруулаа жимийхэд Хусог инээмсэглэн дахин хоёр хацарнаас нь чимхээд

"Хайртай гээд хэлчихвэл байнга ингэж болно биздээ. Тэгвэл хайртай...ммм...ялангуяа инээж байгаад чинь бүр ч их хайртай. Яг ингээд хацар чинь өргөгдөөд, бомбойчихдог болохоор үнэхээр хөөрхөн харагддаг." хэмээн хоёр гараа хөдөлгөж эхлэхэд Юнгигийн толгой ч мөн адил даган хөдөлнө.

"Хөөе, болиоч дээ. Би чиний өхөөрддөг жаахан охин биш гэж хэлсэн шүү! Тэгээд ч битгий намайг хөөрхөн гээд бай. Хэзээ ер нь эрэгтэй хүн хөөрхөн байсан юм." Юнги гарыг нь хүчтэй түлхээд ягаарах хацраа нуухын тулд худлаа уурласаар нөгөө тийш харан суучихав.

"Гэхдээ Юнги чи..."

"Би юу гэж?"

"Жин хёныг хайрладаг шигээ намайг хайрлаж болохгүй юу?" Юнги яриаг нь таслахад Хусог хэлэх эсэхдээ эргэлзсэн ч зориглон,толгойд нь эргэлдэж байсан зүйлээ асууж орхилоо.

_________________________________________

Ichimhii Yunki
Uurtai Yunki

Zuruud Yunki
Aashtai Yunki Ali Ali n l huurhun lduu teemee^.^


You are reading the story above: TeenFic.Net