|05|

Background color
Font
Font size
Line height

Өтгөн ойн хажууд машинаа тойрон зогсох залуус. Зарим нэг нь засах гэж оролдох бол зарим нь засварын газар хайна.

"Та нар замд гарахдаа нөөц дугуйтай явах ёстойт гэдгийг мэддэггүй хэрэг үү?" Чимээгүй ажиглан зогссон залуу машиныхаа хажууд явган суух нэгэн дээр ирлээ.

"Уучлаарай, Хусог ахаа. Засмал замаар яваад л тэр амралтын газарт хүрчихдэг тул дугуйнд анхаарч чадсангүй. Та хүсвэл зохиолч Кимийг дуудаад буцсан ч болноо. Бид хэд аргалчихаж чадна." Хэд хэд бөхөлзөн гэмшиж буйгаа илэрхийлэхэд Хусог гэгч инээмсэглэн мөрнөөс нь зөөлөн атгав.

"Зүгээр дээ, харин цаашдаа илүү хянамгай байгаарай. Би энэ ойруу орж хэдэн зураг дарчихаад буугаад ирье." Хусог хуруугаараа ард нь харагдах шагуу моддыг заан хэлээд ачаан дундаасаа өөрийн үүргэвчийг авлаа.

"Бүр болохгүй бол хотод үлдсэн хүмүүсрүүгээ холбогдоорой. Би удахгүй болохоор та хэд хүлээж байна биз." Усны саваа дүүргэн аваад тэрээр хашлага нь эвдэрсэн хэсгээр ойруу яван орлоо.

Ажилчид нь түүний барааг үзэгдэхгүй болоход доош сууцгаан урт амьсгаа авна. Гэхдээ төд удалгүй тэд эхнээсээ л Хусогийг элдвээр ярьж эхэлцгээлээ.

"Тэр муухай аашт ч буцаж очоод биднийг халах байхдаа. Өмнө нь бас аялалаар явж байхад нь ийм асуудал үүссэн гэсэн. Тэгсэн найруулагч Жон шууд л ажлаас нь халчихсан гэж сонссон юм байна."

"Зохиолч Ким, найруулагч Жон хоёр хоорондоо их дотно байдаг. Тэр хоёрын дунд өөр харилцаа байдаг нь тодорхой. Тэгэхээр Ким зохиолчийг найрчихвал гайгүй өнгөрчих байхаа." Бүгд л ам уралдан өөрсдийн бодож санадаг зүйлсээ гадагшлуулна. Арчаагүй амьтад ч болдоо.

Харин энэ үед Хусог аль хэдийн ойн гол хэсэгт ирчихсэн байлаа. Тэрээр өөрийнхөө зургийг янз бүрээр л авна. Хаанаа үзэсгэлэнтэй цэцэг харагдана, тэнд нь Хусог оччихсон л байна. Энэ мэтчилэн түүний дарсан зургууд шууд л угаагдан гарч байлаа.

Залуу ойгоор сониучирхан явахдаа усаа ч дуусгаж орхив. Тэрээр их алхсан тул ядран гол хайж эхлэлээ. Модон дундуур үүссэн жимээр явж байхад нь эвгүй мэдрэмж биеийг нь бүрхэх ч, тоохгүй байхыг хичээнэ. Хусог эргэн тойрноо байн байн нягтлан харсаар сая нэг голын бараа олж харлаа. Ихэд цангаж байсан тул
саваараа дүүрэн ус хутган аваад, хурдтайгаар залгилна.

"Энэ ойд сонин хачин зүйл их бололтойдог шүү! Өмнө нь харж байгаагүй цэцэг, ургамал гээд л." Залуу цангаагаа тайлан шинэ зургуудаа хавтаслан сууна.

Гэнэтхэн ард хэсэгт нь шүгэл мэт эвгүй чимээ бүдэгхэн дуулдав. Хусог багагүй цочсон тул зүрхэн тушаа газартаа гараа байрлуулжээ. Эргэн тойронд нь сэжигтэй зүйл харагдаагүйд тэрээр буцан зургаа үзнэ. Гэтэл нэг зурганд нь сонин зүйл дүрслэгдсэн байх нь тэр.

"Хүний яс уу? Арай ч үгүй байлгүй дээ. Энэ зургийг хаана авлаа." Хусог өнөөх зургаа гартаа үлдээн, хавтастайгаа цүнхлээд буцлаа. Зураг дээрх газарт ирэхэд үнэхээр нэг зүйл газарт хэвтэж байв. Залуу ч хажууханд нь байсан урт мөчрийг аваад, өнөөх зүйлрүү бага багаар ойртлоо.

"Бурхан минь..." Яснаас гадна цус болсон модны хэсгүүд түүний өмнө тодоос тод харагдана. Хусогийг гайхан зогсож байхад урд нь байсан мод жижигхэн хөдөлгөөн хийж буй нь ажиглагдаад амжив. Тэрээр гайхан урд талаа дагуулан дээш харвал цус дуслуулсан цагаан хоолой байж байв.

Залуугийн нүүрэн дээр өнөөх мангасын ам гэж хэлж болохоор газраас нь цус дуслан унана. Хусог харцаа салгалгүйгээр хойш удаанаар нэг алхахад өөрт нь улам ойртно. Мөн түүнд шүгэлний чимээ сонсогдсон нь энэ амьтнаас гарч байсан дуу болж таарав. Өндөр нарийн модон бие нь доош бөхийж Хусогийн нүүрний өмнө хоёр том цагаан хоолой тулан зогслоо.

Харахад л айдас төрүүлэм үзэмжтэй мангас Хусогруу гараа сунгаж эхлэх мөчид хэдэн шувууд ирэн саад болчихов. Хусог ч энэ завшааныг ашиглан модон дундуур орон гүйлээ. Түүнийг замаа ч сайн харж чадалгүй гүйж байхад гарнаас нь ямар нэгэн зүйл угзран татчихав. Нүдээ нээж ядан харахад багагүй халтардаж, шалбарсан нүүртэй залуу түүний амыг даран энгэртээ наачихсан байлаа.

Тэднийг ийн зогсож байхад Хусогийг хөөж байсан аймшиг нь анзааралгүй өнгөрөөд явчихав. Алхаа нь сонсогдохоо болиход өнөөх үл таних нэгэн өөрөөс нь холдон зогслоо.

"Аварсанд баярлалаа." Хусог баярласнаа илэрхийлэн бөхийн хэллээ.

"Чимээ гаргаж болохгүй шүү! Наад гаж новш чинь дорхноо мэдчихдэг юм." намхан нуруутай залууг хөмсгөө зангидан сануулахад Хусог инээд алдчих нь тэр.

"Чи чимээ бага гаргасан нь дээр байх. Бас хоноглох газаргүй бол дагаад явж болно." Ойн дунд тааралдсан нэгэнд бүрэн итгэж болохгүй ч Хусог зөвшөөрсөн юм.

Тэрээр урд нь явах залууг даган явсаар жижигхэн агуйд хүрж ирлээ. Гэтэл тэднийг өөр хүн хүлээж байсанд Хусогаас гадна өнөөх хүн ч гайхсан харагдана.

"Юнги-яа, чи Хусогийг хаанаас олоод ирэв ээ? Бас чи энд юу хийж яваа юм."

"Та өөрөө энэ агуйд юугаа хийж байгаа юм."

____________________________________


You are reading the story above: TeenFic.Net