Хүн гэгч урдахаа харах төдийд хойдохоо мартаж, урваж шарваж байдаг амьтан юм хойно хэсэг зуурын алмайрал нь тэгсхийгээд намжиж, өөрийнхөө хэм хэмжээг мэдсэн эсвэл ар гэртээ зовнисон нь сэтгэл шулуудан дуу бүжиг, уух дарсаараа түүнийг мартагнуулж, нөгөө нэг хэсэг бүлэг нь аль хэдийн сээтэн хаяаад эхэлчихжээ.
Өнөө орой гарын таван хуруунаасаа лав олон удаа нөхрийнхөө зохиосон миний мэддэггүй бидний жаргалтай амьдралын түүхийг хажууд нь зогсоод сонсоор л байлаа. Тэр залуу харин өөртэй нь бөөрөөрөө наалдсан бүсгүйчүүдийг түлхсээр л байлаа. Намайг бодвол нэг алхам холдоод зогсчих чадвартай байгаа нь сайн хэрэг.
You are reading the story above: TeenFic.Net